antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2017 5 comments

Монгол Улсын Засгийн газар ганцхан шөнийн дотор 800 сая долларын бонд босголоо

нийтлэсэн Admin

-2018 он гараад төлөх “Чингис” болон  “Димсам”  бондыг төлөх санхүүжилтээ босгов уу-

Нэгэн таатай мэдээ байна. Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн  Монгол Улсын Засгийн газар урд шөнө олон улсын зах зээл дээрээс 800 сая ам.долларын шинэ бонд гаргасан тухай мэдээлэл хийжээ.

Тэрбээр “Монголын эдийн засгийн нөхцөл байдалд сайн гарсныг албан ёсоор зарлаж байна. Тодруулбал 2017 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө шинэ бонд босчээ. “Чингис бонд”, “Димсам” бондыг төлөх санхүүжилт босгох зорилгоор шинэ бонд гаргах ажил 10 дугаар сарын 16-нд эхэлсэн. Энэ ажил маань амжилттай болж бонд маань бослоо” гэв.

Тус шинэ бондын жилийн хүү нь 5.625 хувь, хугацаа нь 5.5 жил байх аж. Анх хөрөнгө оруулагчдад 660 орчим сая ам.долларын бонд босгох саналыг тавьсан ч хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн санал нь 5.8 тэрбум ам.долларыг даваад байгаа ажээ.

Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн уг гэрээ хэлэлцээрүүдийг анхлан эхлүүлж, гарын үсэг зурсан учир ийнхүү дуусган, мэдээлэл хийж байгаагаа тайлбарлав.

Мөн тэрбээр “Энэхүү бондыг гаргасан нь өрийг өрөөр төлж буй зүйл. Чингис бонд-ын хүүгээс 1.5 хувийн хүүгээр өндөр байгаа ч эдийн засагт үүсээд буй нөхцөл байдалтай харьцуулахад амжилттай гэж хэлж болно. Тухайлбал 2016 оны 5 дугаар сард боссон Мазаалай бонд 10.9 хувийн хүүтэй байсан. Үүнээс харахад 15 сарын дараа Монгол Улсын Засгийн газрын хүү 10.9 хувиас 5.6 болж буулаа” гэсэн юм.

Олон улсын зах зээлээс ийнхүү бонд амжилттай босгосон нь Монгол Улсын эдийн засагт итгэх итгэл гадаад ертөнцөд эргэн сэргэж байгааг харуулж буй юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Цэцэг (October 26, 2017 8:04:05 pm )

    Баярлах мэдээ биш ээ Чойжилсүрэн ээн24тэрбум чинь 48$ тэрбум болж Монгол улс баялагтай газараа оронд нь өгөх болж мэднэ !

  • Цэцэг (October 26, 2017 8:10:33 pm )

    Монголын эдийн засаг сайн гарсан юм ерөөсөө байхгүй ! Монголд мөнгө угааж байгаа хөрөнгө оруулагч гэдэг гоё нэрээр халхавч хийсэн хэдэн бүлэг нөхөдийн л хөрөнгө өсөөд байгаа болохоос Монголын ард түмэний хөрөнгө өсөөгүй нийгэмийн ядуурал гаарч байна! .Эдийн засаг өсөөд байгаа юм бол яагаад төсөв 2,7 наядын алддагдалтай гардаг юм ? хэнийг хуураад болоод байна гэж андуураад байна ?тэгж өсөөд байгаа юм бол багш ажилчидын цалинг нэмээч

  • иргэн (October 28, 2017 9:56:17 am )

    ТЭР ХАРАВ УУ, ДЭЛХИЙН БИЗНИСМЭНҮҮД МОНГОЛ УЛС БАЯЛАГТАЙ БӨГӨӨД АРДЧИЛСАН УЛС БОЛЖЭЭ ГЭДЭГТ ИТГЭЖ БГАА НЬ ЭНЭ……..МАН -ЫН САЙНЫХ БИШ САНГИЙН САЙД ХЭН БХ НЬ ЧУХАЛ БИШ….. ИЙМ ЗӨНДӨӨ БОЛОМЖ БХД ОУВС НЭРТЭЙ БҮЛЭГ ЛУЙВАРЧИДТАЙ ЗААВАЛ ОЧИЖ НӨХЦӨЖ БДГ……МУЛГУУ ДУРАКУУД НАА ОУВС-Г ЧИНЬ ОЛОН УЛС ОРНУУД ХӨӨЖ ДАХИН ХАРЬЦАХГҮЙ МАШ ИХ МӨНГӨ ХҮҮЛДЭГ, НОВШИЙН ГАЗАР ГДГИЙГ ХЭДИЙНЭ ОЙЛГОЧООД БНА…
    МАН ХУРДАН ЗАЙЛААД АЛЬ ДААА…………

  • Бэхээ ах (October 29, 2017 11:46:46 pm )

    Нэг их өр тавьсанаа гайхуулах чинь сангийн сайдын гайхуулах зүйл биш.

  • иргэн (November 01, 2017 1:35:35 pm )

    Энэ мэдээнд баярлаад байх юм алга, харин буцалтгүй тусламж байсан бол Чойжилсүрэнг мужик гэж хэлмээр байна.5.5 жилийн дараа улс орны төлөх өр л нэмэгдээд байа шүү дээ…

antalya rent a car