antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2017 7 comments

Э.Отгонбаатар: Элсэн гэрийг барихад 1600 шуудай элс орсон

нийтлэсэн Admin

Байгаль дэлхийн баялагийг зөвөр ашиглаж, өөрсдийн нөөц бололцоог ашиглан ая тухтай амьдарч болох орчин үеийн шийдэл бүхий тохижилттой гэр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт баригджээ.  Хүсвэл ямар ч материал ашиглаг өргөө цагаан гэртэй болох боломжтой гэдгийг тэд харууллаа. Ингээд “Ээж охидын бүтээл” хэмээн цахим хуудсанд нийтлэгдэж олон хүний талархал хүлээж буй хоёр өрөө орчин үеийн монгол гэрийг барьсан Э.Отгонбаатартай холбогдож цөөн асуултад хариулт авсан юм.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Энхбаатарын Отгонбаатар гэдэг. Батлан хамгаалах их сургуулийн оюутан.

-Элсэн гэр барих санаа анх яаж төрсөн юм бэ?

-Миний ээж анх дөрөвдүгээр сард гэр барих санааг гаргасан юм. Ээжийг маань Балжиннямын Ганцэцэг гэдэг. Анх гэрийн ханаа блок юм уу тоосгоор барья гэж бодож байсан ч өртөг өндөр гарсан. Тэгээд л манай нутагт хамгийн их байдаг элсийг ашиглая гэж шийдсэн. Тэгээд хэрэгтэй зүйлсээ бэлдэж, урагшаа Эрээн рүү хүнд шуудай захиж авчруулсан. Энэ гэрийг бүтээхэд 1600 ширхэг шуудай орсон. Нэг шуудай элс нь 15-17 кг орчим болсон.

-Гэрээ хэдий хугацаанд барьсан бэ? 

-Бүх хэрэгтэй гэсэн зүйлсээ цуглуулаад 7 сарын 28 нд анх сууриа тависан. Сууриа эхэлж цутгаад шуудайтай элсээ тавьж, банзаар цохиж хэвэнд оруулаад төмөрөөр нэвт шорлох маягаар байрлуулаад элсээ өрж, дээгүүр өргөстэй тороор голыг нь барьцалдуулсан. Өргөстэй торноосоо төмөр утас гаргаж хэрж бат бөх болгосон. Тэгээд элстэй цементээр өнгөлсөн.

Хамгийн дээд талын элстэй шуудайндаа мод тавьж бэхлээд, модондоо униа байршуулсан. Элсээ савлаж, ижил хэмжээтэй болгож амыг нь даруулж оёход л хугацаа нилээн орсон. Бусад нь амархан байсан. 8 сарын 10 гэхэд хана бэлэн болчихсон тул хоёр өрөө гэрийг хурдан барьсан шүү.

-Хэр их зардал гарсан бэ?

-Цонх, паркетан шал, дотор тохижилт зэргээр нийт 7 сая гаруй төгрөгөөр бүтсэн. Миний аав, ээж малчин хүмүүс буурин дээрээ орчин үеийн гэртэй боллоо. Аав маань мянгат малчин мал ахуйгаа гээд зав бага байсан л даа. Миний хувьд зуныхаа амралтаар ээж аавдаа тусалж, сайхан гэрт амьдрах боломжтой болгосондоо үнэхээр баяртай байна. Ээж, эгч, бид гурвын бүтээл гоё болсон шүү.

П.Нарандэлгэр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • ЗОЧИН (October 26, 2017 10:39:22 am )

    ХӨДӨЛМӨРЧ САЙН ЗАЛУУ БАЙНА. ААВ ЭЭЖИЙГЭЭ ҮРГЭЛЖ БАЯРЛУУЛЖ БАХАРХУУЛЖ ЯВАХЫГ ХҮСЬЕ. АЖИЛД НЬ АМЖИЛТ

  • иргэн би (October 26, 2017 4:34:07 pm )

    сайн байна бэлэн байгаа юмаа зөв ашиглаж зөв сэтгэжээ. амжилт ингээд байвал монголчууд ядуурахгүй сайхан амьдарна

  • зочин (October 26, 2017 4:43:19 pm )

    Элсний нүүдлийг арилгах тал дээр санаанд оромгүй сууц барьжээ.Иймл хүмүүсийг дэмжээч удирдлагуудаа. энэ залууд бүгдээрээ нийлээд мөнгө босгоод гэрийнх нь тавилгыг авч өгье өө залуусаа. ганцаараа хэцүү ш дээ
    .

  • mb (October 26, 2017 6:13:03 pm )

    Юун элсний нүүдэл вэ. Харин унь, тооноо тавиад дээр нь эсгий тавьсан уу шавардсан юм боловуу. Шавардсан бол ямар арга хэрэглэсэн байх уу

  • baharhaj bnaa (October 27, 2017 1:16:49 pm )

    woowldaa uneheer hudulmurch ymr goy sanaa gargaj ymr mundag baria weee uneheer mundag bnaaa

  • баагий (October 27, 2017 5:12:35 pm )

    Сайн байна шүү. Амжилт хүсье.

  • иргэн (October 29, 2017 2:14:14 pm )

    Шуудай нэг жил болоод ялзарна.Тэгээд хана нурах аюултай биш үү.

antalya rent a car