antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2017 9 comments

Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах цаг нь болсон

нийтлэсэн Admin

Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хурлын үеэр УИХ-ын гишүүд арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах чиглэлд ирэх онд ямар ажил хийх талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханаас тодруулсан юм. Манай улсын арилжааны банкууд дунджаар жилийн 19.5 хувийн хүүтэй зээлийг аж ахуйн нэгж, иргэдэд олгодог. Банкуудын зээлийн хүү олон улсын дунджаас хэд дахин өндөр байгаа тул Монголбанкнаас санаачлага гарган ажиллаж богино хугацаанд банкуудын зээлийн хүүг 12-13 хувь болгон бууруулах боломжтой эсэхийг гишүүд тодруулсан.

Харин гишүүдийн асуултад Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах цаг нь болсон. Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулахаар ажлын хэсгийг байгуулсан. Монголбанк болон арилжааны банкууд, олон нийтийн байгууллагуудын төлөөлөл эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулахаар ажилдаа ороод байна. Мөн хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй гэж үзэн “Банкны тухай” хуульд зээлийн хүү, хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох эрхийг Монголбанканд олгох тухай заалтыг оруулж өгсөн. УИХ Банкны тухай хуулийг хэлэлцэн баталсан тохиолдолд Монголбанк арилжааны банкуудын зээлийн болон хадгаламжийн хүүг зохицуулах эрхтэй болох талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын гишүүдэд танилцууллаа.

Шуурхай.:мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • БИ (October 25, 2017 1:56:43 pm )

    Зээлийн хүү арай дэндүү байгаа.ХААН банкны зээл мөн өндөр. Төрийг албан хаагчид зээлгүй хүн бараг алга

  • zochin (October 25, 2017 2:08:27 pm )

    ipotekiin zeeliig baihgui bolgoj ard tumnii or teglene gej helsen Battulga yu hiigeed haana yavaad bna ve tor yum bol ard tumend neg udaa garaanii ijil nohtsol olgol do zarim ni omch huvichlalaar zarim ni alban tushaalaar zarim ni ulsiin horongoor bayjaad bhad jiriin ard tumnii amidral 25 jild heveeree bgaa ni ene delhiin ard tumnii eleg doog bolj bna odoo shiideh tsag ni bolson bna sh de

  • yy (October 25, 2017 4:48:50 pm )

    гадаадын банкийг оруулж ирэх хэрэгтэй. Арилжааны банкуудын захирал 4-10 саяын цалин авч байна. гадаадын банк оруулж арилжааны банкуудыг дампууруулах хэрэгтэй байна.

  • Irgen (October 25, 2017 6:32:54 pm )

    ipotekin zeel arai bishee yaduu ard tumentei bj undur huutei zeel tsalin hed bilee ajilguidel ihtei ,yamarch avtsaldaagui shuu ergej haraasai daa

  • Anonymous (October 25, 2017 6:48:24 pm )

    Богдын үеийн мөнгөний хүүнээс өндөр явсаар өдийг хүрлээ. Ард олноо тэтгэж дэмжих биш богино хугацаатай, өндөр хүүгээр сөхрүүлж өгсөн бага мөнгө нь юу ч болдоггүй л байхгүй юу….

  • Bi (October 25, 2017 7:58:54 pm )

    Bi l lab zeelend oroltsoogui. Tegeheer mini huuhduud zeeliig tololtsoh yosgji..!!!!!! Avch idsen no toltsgoo yue udmaaraa ! !

  • Bi (October 25, 2017 8:17:42 pm )

    Яасан? Одоо л цаг нь боловуу? Урьд нь цаг нь биш байжээ дээ. Аан.??

  • Anonymous (October 26, 2017 12:31:37 pm )

    Uhsenii chini strategi be tur ni ard tumnee bodoochee

  • зочин (October 31, 2017 11:20:07 am )

    Арилжааны банкуудын зээлийн хүүг яаралтай бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй байна. Ард түмэн ядуурч байгаад энэ банкуудын дарамт их нөлөөлж байгаа шүү. Яг л Манжийн үеийн мөнгө хүүлэгчидтэй яг адилхан зарчмаар манай монголын арилжааны банкууд ажиллаж байгаа. Манжийн үед монголчууд өрийн бичгийг нь шатааж байсан түүх бий. Өнөөдөр зээлийн гэрээнүүдийг нь устгах арга хэмжээ авбал таарна. Үнэн шулаачид сда нар

antalya rent a car