“Бүх нийт боловсролын төлөө!” эвслээс жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний чуулган 8 дахь жилдээ болох гэж байна.
Чуулганд 21 аймгийн болон нийслэлийн сургуулиудын удирдлагууд, багш нар оролцож боловсролын салбарт тулгамдаад буй чанар, санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх юм.
Тодруулбал, Монгол Улсын боловсролын зорилго, багшийн чадамж, түүнд тавих стандарт, туршлага, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудал, эцэг эхийн оролцоо зэрэг олон чухал асуудлаар санал солилцох аж.
Мөн чуулганд боловсролын, хүний эрхийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, үндэсний болон хэлний цөөнхийн зэрэг иргэний нийгмийн байгууллагуудаас гадна төрийн болон олон улсын байгууллагын зарим төлөөлөл оролцохоо илэрхийлжээ. Чуулган ирэх даваа гаригт буюу 11 сарын 1-нд эхлэх юм байна.
Б.Орхон
Холбоотой мэдээ
-
Haraa (October 25, 2017 3:18:32 pm )
Багш нар улс орноо бодох биш өөрсдийнхөө мөнгийг нэмэгдүүлэх гээд улайрч байна багш нарын цалинг дагаад бүх барааны үнэ нэмэгдэнэ ажиллахын мөнгө багадаад байвал. Өөрсдөө наймаа хий багш нараа та нар бол хүүхдэд эрдэм мэдлэг олгох естой ерөнхий боловсролын чанар хангалтгүйг хүн бүр мэднэ чанар аа дээшлүүлээд мөнгө нэхэх хэрэгтэй
1 Comment