antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2017 3 comments

Наранд хайлсан хавтан уулчдыг авч гулссанаас болж осолджээ

нийтлэсэн Admin

“Ааваа та эргээд ир л дээ. Хөгшин эмээ, ээж, хүүхдүүд чинь хүлээж байна” хэмээн нэгэн охин аавынхаа фэйсбүүкт бичжээ. Энэ бол аравдугаар сарын 18-нд ууланд авиралт хийхээр гараад сураггүй алга болсон 17-н уулчны нэгнийх нь охины үлдээсэн пост юм.

Тэд аавыгаа, хүүгээ, охиноо, ахыгаа амьд ирнэ гэсэн итгэлээр хүлээсэн ч 14 уулчны цогцосыг олсон харамсалтай мэдээ байгаа юм. Гэхдээ итгэлийн гал бөхөх болоогүй. Үлдсэн гурван уулчныг амьд олно гэсэн итгэлээр онцгой, цагдаагийн албан хаагчид ослын газар ажиллаж байна.

Хэрэг явдлыг сануулбал, Өнгөрсөн амралтын өдөр “Оргил өөд”, “Хамтдаа алхацгаая”, “Хайрхан”, “DCI hiking”, “Sky runing” клубээс тус бүр нэг нэг хүн, “Сонирхогчийн клуб”-ээс 6 хүн болон бусад клубээс 6 хүн байжээ. Нийт 27 хүн Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд явсан байдаг. Гэвч буух замд нь цасан нуранги болж, ийнхүү харамсалтайгаар 14 хүн амиа алдаад байгаа юм. Онцгой байдлынхан уулчдын цогцсыг 3200-3400 орчим метрийн өндрөөс насилкаар доош зөөвөрлөн өчигдөр нийслэлд авчирчээ. Одоо цогцоснуудад задлан шинжилгээ хийж, таниулах ажиллагаа явуулж байна.

Ө.Энхтүвшин: Уулчдыг ойролцоогоор 700 метрийн өндрөөс унасан гэж дүгнэж байгаа

Харин Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өчигдөр нийслэлд ирсэн юм. Ирсэнийхээ дараа Шадар сайд Ө.Энхтүвшин үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв. Тэрбээр “Маш эмэгнэлтэй осол болжээ. Отгонтэнгэр хайрханд очсон хүмүүс маань тав дахь өдрөө хоночихоод маргааш нь авирсан байна. Хайрханыхаа орой дээр үдээс хойш гарсан юм байна. Ойролцоогоор 17.00 цагийн орчимд юм шиг байна. Ингээд буцаад суусан боловч 10 нь бууж ирсэн 17 нь бууж ирээгүй. Нийтдээ 20 эрэгтэй, долоон эмэгтэй байсан байна. Эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа. ОБЕГ газар бүтэнд сайд 14.30 цагт анхны мэдээллээ авч шуурхай ажилласан. Эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн өдрөө 10 хүний цогцосыг олсон. Өчигдөр дөрвийг олсон. Одоо цаана нь гурав үлдэж байна. Эрэн хайх ажиллагаа нэлээд хүнд нөхцөлд явагдаж байгаа. 3200 метрийн өндөрт энэ ажиллагаа явагдаж байгаа. Би нисдэг тэргээр хоёр удаа тойрч харсан. Мэргэжлийн хүмүүс хавтангийн гулгалт болсон байна гэж үзсэн. Удаа дараа орсон цас наранд хайлж хавтан үүсгэдэг юм байна. Тэрхүү хавтан нь нэлээд томоороо уулчдыг авч доошоо гулссан байна. Ойролцоогоор 700 орчим метрийн өндрөөс унасан гэж дүгнээд байгаа. Тэгэхээр амь аврагдах ямар нэгэн боломж байгаагүй байна. Осол болсон газар 166 хүн ажиллаж байгаа” гэв.

Амьд үлдсэн 10 хүн цочролын байдалтай байна

Отгонтэнгэр уул далайн түвшнээс дээш 4008 метрт оршдог. Уулчдын цогцосыг 3200-3400 орчим метрийн өндрөөс олсон гэж байгаа. Тэгэхээр уулчид ямар өндрөөс осолдсонг энд бичихэд ч бэрх. Шадар сайдын өгсөн мэдээллээр 27 уулчид гурван хэсэгт хуваагдан явж байжээ. Гэтэл өмнө явж байсан хоёр бүлэг их дуу чимээ гарсны дараа нурангид автаж хавцал руу нуран унажээ. Харин сүүлд байсан хүмүүс маш болгоомжтой мөлхөх шахам явсаар буусан байна.

Тэд анх Отгонтэнгэр уулын Бадар хундага талаасаа авиралт хийсэн. Буухдаа өөр замаар хавцал тал руугаа буужээ. Тиймээс амь эрсэдсэн хоёр бүлэг уулчид хавцал руу унасны улмаас амиа алдсан гэсэн дүгнэлт хийгээд байна.

Харин өдгөө амьд үлдсэн 10 иргэн цочролд орсон байдалтай байгаа аж. Тиймээс сэтгэл зүйчид ажиллаж, тэднийг тайвшруулах ажиллагааг хийж байна. Тэд өчигдөр Завхан аймгаас машинаар Улаанбаатарыг зорин гарсан байгаа.

Үлдсэн гурван уулчдыг өнөөдөр үргэлжлүүлэн хайна

Отгонтэнгэр хайрханд эрлийн ажиллагааг гурав дахь өдрөө үргэлжлүүлж байна. Одоогоор осолдсон хүмүүсээс гурван нь олдоогүй байгаа бөгөөд тэдгээрийн 3200 м-ийн орчим өндөрт цасны гүнээс хайж байгаа юм.  Эрлийн ажиллагааг өглөө 07:30 цагт нийт 89 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлжээ.

Ослын голомтод ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээ, эмнэлгийн байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Аврах ажиллагааны хээрийн штаб штаб 2,811 метрийн өндөрт байрлаж, аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160,000 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Цасны зузаан 3-5 метрийн гүнд хүрсэн, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан байгаа учир аврагчид цасыг ухаж эрлийн ажиллагаа явуулж байгаа аж.

Харин одоо 10.00 цагаас ОБЕГ-аас албан ёсны мэдээлэл хийнэ. Энэ мэдээллийг бид цаг алдалгүй хүргэх болно.

Б.Анир

Zaluu.com

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • mongol eos (October 25, 2017 5:39:11 pm )

    emegtei xun otgontenger xairxand gardaggui ertnii ulamjlaliig odoo ueiin xumuus ertnii es zanshiliig xotsrogdson, muxar sushig, es meddegui xund er xaldaxgui ch gex shig ug yariaagaara buxniig uguisgedeg baidaliig xun bur duraaraa tolgoidoo orsonooroo zutgej boldoggui yum baina gedegiig xumuust amiaaraa anxaaruulan bichij uldeelee dee

  • Anonymous (October 25, 2017 7:41:27 pm )

    Битгий тэнэгт малаа эмэгтэй хүн дээ биш шинжлэх ухаанчаар хандаж авиралт хийгээгүйтэй холбоотой шүү. Отгонтэнгэрийн оройд явган ч багаж хэрэгслэл гэгчгүйгээр ч гарч л байсан. Уулчид хэт сүржигнэж хүмүүсийг татахаа болимоор юм. Энэ бол тоглоом биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

  • zochin (October 25, 2017 9:06:21 pm )

    huuliin door amidarch surmaar bn. yawgan ayalach uulchin hoyr chin shaal oor yum.tsas gulgasnaas bus huuli zorchsonoos osol garsin bishvv hairan hvmvvs

antalya rent a car