antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2017 Comments are off

А.Мягмар: Дэлхийн хэмжээний чанарыг боломжийн үнээр санал болгоно

нийтлэсэн Admin

Сэтгүүлчийн үг

Итали мэргэжилтнүүд зөвхөн танд зориулж цор ганц хослол урлана! Монгол хэрэглэгчдийн хэдийн танил болсон Sergio Barone брэнд Made to Measure үйлчилгээгээ бидэнд хүргэхэд бэлэн болж дэлхийд алдартай брэндийн материал, утас, оёдол хоорондын зайг хүртэл таны хүсэлд нийцүүлэхээр бэлтгэлээ бүрэн хангажээ. Даавуун цамцтай адил хөнгөн хүрмийг эднийхээс л олох боломжтой тул бид бүхэн салбартаа мэргэшсэн, тэргүүлэх хамт олны хувцаслалтын талаар орчин цагийн эрхмүүдэд өгөх зөвлөгөөг сонсохоор Sergio Barone брэндийн албан ёсны борлуулагч Info Group компанийн Ерөнхий менежер А.Мягмартай уулзаж ярилцлаа.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Sergio Barone брэндтэй анх хэрхэн холбогдож байсан талаараа, мөн бизнесээ хэрхэн эхлүүлж байсан тухайгаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Манай Info Group ХХК маань гадаад худалдаа, аялал жуулчлал, маркетингийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа эрхэлдэг. Зах зээлийн судалгаа хийж, хэрэглэгчдийн эрэлтэд тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох нь манай компанийн үндсэн үүрэг. Иймдээ ч 2014 оноос нэг жил үргэлжилсэн судалгааны үр дүнд эрэгтэй бэлэн хувцасны зах зээлд сул орон зай байгааг олж харсан. Ингээд 2015 онд залуу захирлууд, менежерүүдэд зориулсан Sergio Barone брэндийг монголдоо оруулж ирсэн. Зах зээлд хэрэгцээтэй байсан зүйл нь юу гэхээр хэт үнэтэй биш, хэт хямд биш боловч өндөр чанартай бүтээгдэхүүн байсан. Яг үүнийх нь дагуу ажил хэрэгч хослол, дан пиджак зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ санал болгосон. Мэдээж эх орондоо үйлдвэрлэх талаар судалж үзсэн боловч Sergio Barone брэндийн чанартай ижил чанартай бүтээгдэхүүнийг адилхан үнээр үйлдвэрлэх боломж байгаагүй тул энэ брэндийн бүтээгдэхүүнийг оруулж ирэх болсон. Яагаад Sergio Barone брэндийг сонгох болсон бэ гэхээр Hugo Boss, Zegna зэрэг дэлхийн томоохон брэндүүдтэй чанарын хувьд ялгаагүй, том брэндүүдийг бодоход нэр дагасан хөөрөгдсөн өндөр үнэ байхгүй, зөвхөн чанарыг эрхэмлэдэгт оршино. Ердөөсөө Sergio Barone брэндийн хослолууд Hugo Boss, Ralph Lauren зэрэг томоохон брэндүүдтэй яг ижил материалаар хийгддэг гэсэн үг. Бид бүхэн судалгаагаа хангалттай сайн хийсэн тул сонголтын тухайд маш зөв алхам болсон. Энэ нь юунаас харагддаг вэ гэхээр манай брэнд зах зээл дээр хэрэглэгчдийн талархлыг хүлээж чадсан. Нэг худалдан авалт хийсэн хэрэглэгчид маань заавал эргэж ирж дахин худалдан авалт хийдэг.

-Sergio Barone брэндийн хослолын онцлог, давуу тал нь юу байдаг вэ? Ялангуяа хэрэглэгчид юуг нь илүү онцолж байна вэ?

-Монголд худалдаалагдаж буй бусад хослолуудтай харьцуулахад материал болон өмсгөлийн хувьд хамаагүй өндөр чанартай. Монгол эрчүүдийн хувьд ази өмсгөл багаддаг, европ өмсгөл уртдах тохиолдол цөөнгүй. Харин манай дэлгүүрт худалдаалагдаж буй Sergio Barone брэндийн хослолууд нь зөвхөн монгол хүний биед зориулж тусгайлан үйлдвэрлэдэг тул материал, өмсгөлийн хувьд бидний биед гайхалтай тохирдог.

Дараагийн нэг давуу тал нь зах зээл дээр худалдаалагдаж буй үнийн хувьд тун давуу талтай байдаг. Дэлхий дахинаа нэрээ дуурсгасан том брэндүүд нэр дагасан хөөрөгдсөн өндөр үнэтэй байдаг бол Sergio –ийн хувьд ижил чанартай бүтээгдэхүүнтэй харьцуулахад тун боломжийн үнэтэй. Энэ бидний гол давуу тал.

Тэгээд мэдээж загварын хувьд сонголт маш өргөн. Өдөр тутмын болон хүндэтгэлийн арга хэмжээнд өмсөж болох загварлаг хослолуудыг манай дэлгүүрээс сонгох боломжтой. Мөн цор ганц загвар бүхий хуримын хослолуудыг үйлчлүүлэгчиддээ санал болгодог.

-Ажиглаад байхад Sergio Barone брэнд хэрхэн зөв зохистой хувцаслах талаар нийгэмд хандсан сурталчилгаа маш их хийдэг. Ер нь энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-“Хувцас бурхан, бие чөтгөр” гэж онож хэлсэн хуучны үг бий. Өнөөдөр орчин цагт зөв хувцасласан хүний ажил илүү хурдан бүтэж, биеэ зөв авч явах гэдэг ойлголт өөрөө маш том соёл болсон. Үүнтэй холбогдуулаад бид зөвхөн хослол худалдаад зогсохгүй, хэрхэн зөв хувцаслах талаар зөвлөгөө өгч, эрчүүдийн хувцаслах соёлыг түгээхийн төлөө ажилладаг. Яагаад Монгол залуус европ, америк залуустай эн тэнцүү хувцаслаж болохгүй гэж, яагаад тэднээс түрүүлж алхаж болохгүй гэж. Ер нь хүн зөв цэгцтэй хувцасласнаар илүү өөртөө итгэлтэй болж, ажилдаа амжилт гаргах нь нэмэгддэг. Мэдээж залууст нөлөөлөх, сайхан хувцаслах соёлыг түгээхийн тулд бид бүхэн урлаг соёлын ододтой хамтран ажилладаг. Олны нүдний өмнө ажиллаж буй урлагийнхан зөв хувцасласнаар залуус тэднээс үлгэр дууриал авдаг шүү дээ. Өнөөдөр манай хамт олон жүжигчин Б.Амарсайхан, Камертон хамтлагийн гишүүд гээд маш олон оддын хувцаслах стилийг тодорхойлж байна. Үүндээ ч сэтгэл хангалуун явдаг шүү.

-Манай уншигчдад хослолоо хэрхэн сонгох тухайд бяцхан зөвлөгөө өгөхгүй юу?

-Хослол гэдэг бол эрчүүдийн хувьд хэдэн зууныг дамжиж ирсэн цор ганц гоёл. Өдөр тутмын хэрэглээнд, хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр гээд хэдийд ч зайлшгүй хослол өмсөх хэрэг гарна. Энэ жилийн хувьд том зах трэнд болж байгаа. Гэсэн хэдий ч трэнд дагаж чамирхахаас илүүтэй, өөртөө зохицсон, өөрийгөө илэрхийлж чадах хослолоо л зөв сонгох хэрэгтэй. Харагдах байдлын хувьд дэгжин, өнгөний хослолыг төгс хослуулсан байх нь чухал. Үйлчлүүлэгч бүрт тусгайлан зөвлөж, тухайн хүний ажил мэргэжлийн онцлог, хаана хэзээ хэрхэн өмсөхөд нь тохируулан хослол санал болгодог учир манай дэлгүүрт хүрэлцэн ирээрэй гэж урьж байна. Үйлчлүүлэгчид хэтэрхий олон хослол санал болгож, олон удаа өмсгөж тайлуулж болохгүй шүү дээ. Туршлагатай хамт олон, худалдааны зөвлөхүүд ердөө нэгээс хоёр сонголтоор л таны хүссэн хослолыг санал болгоно.

Аксессиорын тухайд өдөр тутамдаа заавал хэрэглэх албагүй ч зүүх гэж буй тохиолдолд аль болох үндсэн хослолынхоо өнгөтэй ууссан болон жигд өнгөтэйг сонгох хэрэгтэй. Харин олон хүнтэй харилцдаг, үйлчилгээний ажилтнуудын хувьд хэт их анхаарал татахааргүй, даруу аксессиор хэрэглэх хэрэгтэй. Учир нь харилцаж буй хүнийх нь анхаарал түүний зангиа, нэмэлт гоёл дээр биш бүтээгдэхүүн дээр нь тусах хэрэгтэй шүү дээ.

-Sergio брэндийн Made to measure үйлчилгээ монголд оруулж ирж буй талаараа мэдээлэл хүргэхгүй юу?

-Тухайн хүнд зориулсан цор ганц бүтээгдэхүүнийг урлана гэдэг нь бэлэн зарагдаж буй бүтээгдэхүүнээс нэг зэрэглэл дээгүүрт тооцогдох бүтээгдэхүүн юм. Sergio брэндийн бэлэн хослол Монгол хэрэглэгчдэд нэгэнт танил болсон тул Made to measure үйлчилгээг хоёр жилийн дараа оруулж ирэх гэж байна. Ижил төрлийн үйлчилгээнээс юугаараа ялгагдах вэ гэхээр таны биенээс хэмжээ авч, таны хүссэн төрөл загварын хослолыг мэргэжлийн Итали дизайнерууд өөрсдийн гараар урлах юм. Манай tailoring үйлчилгээ Италид хийгдэж буйгаараа онцлогоос гадна ижил төрлийн үйлчилгээ эрхлэгчдээс үнийн хувьд тун боломжийн үнэлгээтэй байна. Мөн үйлчлүүлэгч маань зөвхөн өөрийн биед таарсан хослол урлуулахаас гадна тухайн хослолынхоо материал, өнгө, загвар, оёх утас, оёдол хоорондын зайг хүртэл өөрийн хүссэнээр захиалах боломжтой. Өөртөө зориулж өөрөө хослол урлана гэсэн үг. Энэхүү үйлчилгээ маань энэ намар үйлчлүүлэгчиддээ хүргэж эхэлнэ.

Мэдээж бид бүхний зүгээс худалдааны зөвлөхүүдээ 3-4 удаа Италид Sergio брэндийн тусгай мэргэшлийн сургалтад хамруулсан. Үйлчилгээ албан ёсоор орж ирсний дараа улирал бүр 2-3 удаа Итали мэргэжилтнүүд хүрэлцэн ирж мэргэжлийн зөвлөгөө өгнө. Цаашид үйлчилгээ маань илүү өргөжин Итали мэргэжилтнүүд тогтмол байршиж үйлчилгээ үзүүлэх талаар ярилцаж байгаа.

-Хослолынхоо материалын талаар та дэлгэрүүлж ярихгүй юу? Сайн чанарын материал сонгох нь ямар давуу талтай байдаг талаар?

-Материалын хувьд 100 хувь ноосон даавуу сонгох хэрэгтэй. Энэ нь хөвөн даавуунаас өөр, цэвэр органик материал гэсэн үг юм. Хамгийн дээд зэрэглэлийн даавуу гэсэн үг. Манай брэндийн хувьд нийт зургаан төрлийн брэндийн даавуунаас сонголтоо хийх боломжтой. Үүнд, “Finitura Felice”, “Vitale Barberis Canonico”, “Dormeuil”, “Lanificio F.LLI Cerruti”, “Marzoni”, “Marzotto” зэрэг дэлхийд алдартай брэндүүдийн цэвэр ноосон даавуун материалыг санал болгож байгаа. Материалын хувьд гол үзүүлэлт бол чанар. Эдгээр брэндийн материалууд нь Италид үйлдвэрлэгддэг, түрүүн хэлсэн Hugo Boss, Zegna зэрэг дээд зэрэглэлийн тансаг брэндүүдийн хослолоо урладаг материал нь юм. Non Iron технологиор бүтээгдэж буй тул амархан үрчийдэггүй. Эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн, 100 хувь ноосон даавуун материалтай. Ямар ч хөдөлгөөний үед хүний биеийг хашиж тушдаггүй, суналттай байдаг. Энэ нь цэвэр органик гаралтай материалын давуу тал юм шүү дээ. Үүгээр ч зогсохгүй, энгэрийн хатуулганд адууны сүүл ашигладаг.

-Ингэхэд захиалгаа өгснөөс хойш хослол бэлэн болтлоо хэр удах вэ?

-Баярлалаа. Мэдээж хослол урлах ажиллагаа Италид хийгдэх учир тодорхой хугацаа шаардагдана. Хэмжээгээ өгч захиалгаа баталгаажуулснаас хойш 21 хоногийн дотор бэлэн болсон бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчид хүлээлгэн өгөх болно.

-Цаашид та бүхэн ямар бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгон ажиллаж байгаа вэ?

-Үйлчилгээгээ хэрэглэгчдэд илүү ойртуулахын тулд шинэ салбараа нээхээр ажиллаж байна. Мөн манайд орж ирсэн хүн бүрт бүрэн хувцаслаад гарах боломжийг хангахаар арьсан гуталны брэнд оруулж ирэхээр төлөвлөн ажиллаж байна. Дараа  нь бид бүхэн залуучуудад зориулсан өдөр тутмын хувцасны шинэ брэнд оруулж ирнэ. Нэмж хэлэхэд хэрэглэгчид маань мэдэх байх л даа, манай хамт олон таны сонгосон бэлэн хослолыг яг биед тань тааруулж хасаж өгч, хүргэлт хийж үйлчилдэг.

-Sergio Barone брэндийн хувьд хуримаа хийх гэж буй хосуудад зориулан ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хурим хийхдээ хосууд маш эртнээс төлөвлөдөг. Энэ төлөвлөгөөнд хуримын даашинз маш том байр эзэлдэгтэй хэн ч маргахгүй байх. Амьдралдаа ганцхан тохиох хуримын өдрөө өөртөө итгэлтэй алхаж, аз жаргалтай мөчөө мөнхлөх хэрэгтэй. Тэгэхээр миний хувьд хосуудыг хуримын хослолоо ч гэсэн эртнээс төлөвлөж, өөртөө зориулсан цор ганц хослол өмсөөсэй гэж хүсдэг. Манай зөвлөхүүд хаана, хэзээ, юунд зориулж өмсөхөөс шалтгаалан үйлчлүүлэгчид хослол санал болгодог талаар түрүүн хэлсэн. Хуримын хувьд мөн ялгаагүй, хаана хэзээ, ямар байдлаар тэмдэглэхээс шалтгаалан төрөл, загвар нь өөр өөр байна. Иймд манай дэлгүүрт хүрэлцэн ирээд зөвлөхүүдтэй санал солилцож хослолоо сонгохыг хүсье. Тогтмол шинэ бараа ирдэг тул саяхан ороод гарсан гэлтгүй манай дэлгүүрийг зориорой.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car