antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2017 6 comments

Д.Сумъяабазар замбараагүй лиценз олголтыг түр зогсоох тушаал гаргалаа

нийтлэсэн Admin

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Ашигт малтмал, газрын тосны газрынхантай уулзан ажил байдалтай нь танилцсан. Тэр үеэрээ төрийн өмнө тангараг өргөсөн төрийн албан хаагчид шударга үнэнчээр ажиллах ёстой болохоос лиценз нэртэй алга дарам А4-ийн цаас зардаг наймаачдыг өөгшүүлсэн байдлаар ажиллаж болохгүйг хатуу анхаарууллаа. Мөн нийтээрээ нэр нь унаад байгаа салбараа өөд нь татаж, улсдаа эзэн шиг сэтгэлээр хандан ажиллах чиглэлийг өгсөн. Энэ үеэрээ журам, тогтоолын цоорхойгоор гажуудаад байгаа лиценз олголтын асуудлыг эргэн харж зөв гольдролд оруулахын тулд тушаал гаргаснаа тус газрын дарга Б.Баатарцогтод өглөө.  Тогтоолд “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтын журмаар олгох үйл ажиллагаа болон хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар авахтай холбоотойгоор олон нийт, аж ахуйн нэгжийн зүгээс санал, гомдол ихээр ирүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм, журам, заавруудыг цэгцлэх шаардлага тулгарсан.
Иймд Засгийн газрын 2017 оны 210 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох тухай” тогтоол болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын хэрэгжилтийг түр хугацаагаар хойшлуулж, тухай бүр авсан арга хэмжээний талаар Сайдын зөвлөлд танилцуулж байхыг үүрэг болголоо” гэсэн байна.

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • bayarsuren (October 24, 2017 12:42:39 pm )

    mash zow eh oronoo gesen setgel bgaa tsagt bugdiig jurmand ni oruul mongond shunasan setgelgui hulgaichuud ih bga bugdiig ni halj yalii ni edeluul ajilin amjilt husye

  • Anonymous (October 24, 2017 4:13:59 pm )

    үхсэний замбараагүшй байдаг юм одоо өөрийнхөө Асагийнхаа өргөдлийг оруулах гэж байгаа биз

  • Зочин (October 24, 2017 7:56:31 pm )

    Юун зориггүй юм бэ? Хайгуулын лицензийг шууд хориглох хэрэгтэй. Ашиглалтын лицензийг бодох хэрэгтэй. Гадныханд бол зардлыг нь өгнө гээд явуул. Өөрсдийнхөнд бол маш өндөр шалгуур тавь.

  • МОНГОЛ БӨХ (October 24, 2017 8:01:50 pm )

    ЛИЦЕНЗ ЗАРДГИЙГ Л БОЛИУЛЧИХГҮЙ ЮУ. МОНГОЛЧУУД БҮГД НЭГ НЭГ ЛИЦЕНЗТЭЙ БОЛООД АРСЛАНТАЙ АВДАРТАА ХАДГАЛЖ БАЙГ. ГАДНЫХНЫГ БОЛ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ОРУУЛААД ИЛ ТОД ОЛГОЖ БАЙВАЛ АСУУДАЛГҮЙ ШДЭЭ.

  • Иргэн (October 25, 2017 12:40:31 pm )

    Лиценз авч Хятад болон гадныханд зарж бгаа хүмүүс болон компаниудыг хязгаалах цаг нь бсон. Ард түмний өмчийг цөөхөн хэдэн луйварчид аваад зарж баяжиж бна. Үүүнийг бүрэн хориглох хэрэгтэй шүү.

  • danzan (October 25, 2017 12:44:31 pm )

    Ene talaar yamarch oilgoltgui holduu tolgoi ha ha

antalya rent a car