Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэрэгт холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан Г.Ганбаатар, Эрүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх нарыг шүүх хурал хоёрдугаар сарын 27-нд болох байсан ч хоёр өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй болсон тул шүүх бүрэлдэхүүн хурлын товыг гуравдугаар сарын 14 хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан билээ. Энэ үеэр генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл шүүх бүрэлдэхүүнд хандаж, 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбогдуулан Н.Энхбаяр, С.Баяр, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил нарыг шүүх хуралд байлцуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан юм. Тиймээс хоёр долоо хоногийн дараа болох шүүх хурал гэрчээр оролцох эсэх талаар МАХН-ын дарга Н.Энхбаяраас тодрууллаа.
-Та долдугаар сарын 1-ний хэргийг шүүх хуралд гэрчээр оролцох уу?
-Хэрэв уг хэргийг шийдвэрлэхэд миний бие байлцах хэрэгтэй бол дуртайяа оролцоно. Гэхдээ өнөөдрийн байдлаар шүүхээс намайг гэрчээр оролцох тухай санал ирээгүй байна. Шүүх хурал нь хэлбэр төдий бус, нухацтай, үнэнийг илрүүлэх хурал болоосой гэж бодож байна. Энэ хурал нээлттэй болох ёстой. Телевизүүд шүүх хурлыг шууд дамжуулж, бүх сэтгүүлчид, ард түмэнд нээлттэй болох ёстой. Шүүх хурлын үеэр Монгол Улсын нууцын зэрэглэлд хамаарах зүйл яригдана гэх үндэслэлээр хаалттай зарлаж байгаа. Үнэн хэрэгтээ энд нууц гээд байх зүйл байхгүй. Анх Э.Бат-Үүл гишүүн энэ хэргийг нууц гэж УИХ-д оруулснаас болоод ийм байдалд хүрээд байгаа юм.
-Таны бодлоор шүүх хуралд хэн, хэн гэрчээр оролцох ёстой вэ?
-Зөвхөн Н.Энхбаяр, С.Баяр, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил зэрэг хүмүүсийг гэрчээр дуудаад шийдвэрлэх асуудал биш. Ц.Элбэгдоржийг ч гэсэн дуудах хэрэгтэй. Учир нь, тухайн үед Ардчилсан нам сонгуулийг будлиантуулсан. Гэхдээ шүүх хурал үнэнийг л тогтоох хэрэгтэй. Зүгээр нэг жүжиг бол би очихгүй.
-Тэр өдөр хүн буудуулсан гэдгийг та яг хэзээ мэдсэн бэ?
-Маргааш өглөө нь үүрээр мэдсэн. Гэхдээ анх мэдээлэхдээ танхай этгээдүүд ард иргэдийг буудлаа гэж мэдэгдсэн. Тэгэхээр тэр нөхдийг ол гэсэн үүрэг өгсөн. Маргааш өдөр нь л цагдаа буудсан байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэн. Цагдаа цагдаагаа шалгаж болдоггүй болохоор прокурорын газарт цагдаа буудсан эсэхийг шалгахыг үүрэг болгосон.
-Та сэжигтнээр татагдаж байгаа дөрвөн хүнийг буруутай гэж бодож байна уу?
-Тэрийг шүүх л шийдэх байх. Надад энэ тухай хэлэх үг алга.
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 29, 2012 4:12:02 pm )
muu novshooo ardchilsan nam budliantaagui komminstuud ta nar budliantuulsan sh de .chi hun alah tushaal ugsun shu de ta nar
-
Anonymous (February 29, 2012 4:41:00 pm )
Ene neeree amilsan shulam amid huur umaa
-
Anonymous (February 29, 2012 4:41:49 pm )
HUN YU URGUULJ TARISAN TERNIIHEE UR SHIMIIG HURTDEG GEDEG UG BG GESEN TEGHEER TA UDAHGUI UURIINHUU HIISEN YUMNIIHAA UR SHIMIIG UZNE BIZDEE. 1 IH HUDLAA YARIJ GEMGUI HUN BOLJ ARD TUMNIIG DOROMJLOOD BASAMJLAAD BAIH HEREGGUI. TUURSUN CH GESEN TURULDUU GEGCHEER ARD TUMEN SHUDARGA UNENIIG OLOHDOO L OLNO.
-
Anonymous (February 29, 2012 4:42:42 pm )
Ene huniig harahaas durgui hureh um
-
Anonymous (February 29, 2012 4:50:33 pm )
AH-iinhan gej budlianii ezen, Ardchlal neriig anirhism bolgoson archaarugi novshnuud shdee.
-
Anonymous (February 29, 2012 6:57:04 pm )
ene hund odoo yaag yu heregtein be 10 jil haan shig bailaa mongoliig samarlaa
-
Anonymous (February 29, 2012 8:49:28 pm )
hiih uedee hiij buusan ch odoogiin nohoduud bur aimaar bgaa uchir yaj zugeer haraad suugaad baih ym be enhbayraa ijil idsen bol idsen edgeer ene ueiin aimshiguuddtai adilhan uzeltseed uhuul bugd uheed sehvel bugd seheed ard tumniihee tald baij uldsen tsag hugatsaagaa sonirholtoi ur ogoojtei ym hiij ongoruuleereri amjilt uzej tarj userch naald odoo tord bgaa ni erh medlee ashiglaj aimaar bgaag urd uls torchid anzaaraal dahin garch ireh geed bna gej bi oilgov uragshaa
-
Anonymous (February 29, 2012 9:07:41 pm )
hun alah tushaal ugchihuud odoo tuuniigee jujig baisan geed baigaa yum uu??? Ene nuhur chini harin uuruu jinhene jujigchin yum bish uu ??? Songuuliig budliantuulsan ni uuruu shuu dee!!! MAXH.
-
Anonymous (February 29, 2012 9:53:05 pm )
Ardchilalyn neriig barisan anarhistuud tuluvlun zohion baiguulsan biz dee? MAXH uuriinhuu bairyg galdan shataahgui ni todorhoi. Bayaryg zanaad Elbegdorjid talarhaad songuuliin nereer ard olnyg turhiran uimuulsen nuhdiig yallah heregtei. Harin Jagaa bol helmegdsen. Magnai bol genedsen baih. Elbegdorj oroltsohgui bol jujig gehees uur yu geh bilee.
-
Anonymous (February 29, 2012 10:29:52 pm )
OO neeree ooroo jujigt durtai biluu hoshin uu esvel emgenelt ni deer uu
-
Anonymous (March 01, 2012 3:04:54 pm )
er ni elbegdorj hun aldagaaraa buudsan sh de
-
Anonymous (March 01, 2012 4:14:58 pm )
ene neg l bish ee
12 Comments