antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 23, 2017 45 comments

УИХ “найтаавал” ЗАСАГ “ханиана”

нийтлэсэн Admin

-У.Хүрэлсүхийн Засгийн газар танхимын тэргүүнээ бусад гишүүдээс УИХ дотроос сонголоо. Чухам яагаад олон нийтэд олиггүй ойлголт болтлоо хэвшсэн “давхар дээлтнүүд”-ээр шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлснийг тайлбарлаж болох хэд хэдэн нөхцөл, шалтгаан энд харагдаж буй-.

У.Хүрэлсүхийн Засгийн газар танхимын тэргүүнээс бусад гишүүдээ УИХ дотроос сонголоо. Чухам яагаад олон нийтэд олиггүй ойлголт болтлоо хэвшсэн “давхар дээлтнүүд”-ээр шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлснийг тайлбарлаж болох хэд хэдэн нөхцөл, шалтгаан энд харагдаж буй.

Ерөнхий сайдын айдас…

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шийдвэрлэх ёстой гэж үздэг нэг зүйл нь Засгийн газрын бие даасан эрхзүйн баталгааг бий болгох явдал гэж ярилцсаар ирсэн. Үүнийг олон талаас нь олон янз томьёоллоор тайлбарладаг ч нэгтгээд нэг өгүүлбэрээр базъя гэвэл ердөө л “Засгийн газрын бат бэх үндэс Үндсэн хуульд суух ёстой” гэх ерөнхий утга гарч ирнэ.
Монгол Улс парламентын засаглалтай гэдэг хэдий ч Засгийн газрын хувь заяа Ерөнхийлөгч, УИХ хоёроос хамааралтай явж ирсэн, тэр тусмаа энэ хоёр гол субъект улстөрийн хоёр өөр намыг төлөөлж байгаа тохиолдолд тун ярвигтай гэдгийг 1996-2000 оны хооронд байгуулагдсан олон Засгууд харуулсан. Үүнээс хойш 1999-2000 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт дунд олон засгаа огцруулсан ардчиллынхны сургамж дээр үндэслэсэн нэгэн өөрчлөлт багтсан юм. Үүгээр Ерөнхийлөгч Засгийн газрыг байгуулахад ямар ч эрхгүй болсон. Ерөнхий сайдад олонхийн бүлэг хүнээ санал болгоход Ерөнхийлөгч долоон удаа буцааж байсан шиг “эмгэнэл” дээрх өөрчлөлтөөр дахин давтагдахааргүй болсон хэдий ч зарим судлаач “Засгийн газар өөрийн нэг боломжит тулгуураа алдаж, улам эмзэг болсон” хэмээн үздэг. Ерөнхийлөгчийн оролцоог хэдийгээр хязгаарласан ч Засгийн газар нэгэнт өөрийн бие даасан эрхзүйн үндэсгүй учир парламентын засаглалын үед ч аль ч нам, эвслийн Засгийн газар дархлаагүй хэвээр байх болно гэж судлаач, профессор Д.Мөнх-Эрдэнэ бичиж байв. Түүнийхээр бол нэгэнт дархлаа үгүй биетийн хувьд УИХ “найтаахад” Засгийн газар “ханиад” тусах аюултай юм.
Тэгэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяа ч бас парламентын улс төрийн уур амьсгалаас хамаарна гэсэн үг юм. Яагаад гэвэл УИХ түүнийг Ерөнхий сайдад томилсон учраас дургүйцлийг нь хүргэхээс зайлсхийж байх ёстой аж. Энэ утгаар авч үзвэл УИХ дахь уур амьсгалыг цочроохгүй, ямартай ч найтаалгаад байхааргүй “чийглэг, 20 градус”-ын дулаанд барихад У.Хүрэлсүхийн “давхар дээлтэй” 15 сайд гол барометр нь болох учиртай. Ийм тооцоогоор тэр шийдвэр гаргасан. Давхар дээлийг жигшин зэвүүцэх популизмын үзэл сурталд үнэмшиж давхиад байх туршлагатай, гэнэн улстөрч У.Хүрэлсүх лав биш.
Тэр тогтвортой ажиллах, аль болох урт хугацаанд оршин тогтнохыг хүсч байгаа. Тийм учраас УИХ-ын ердийн олонхи болох 39 саналын лав л 15-ыг өөрийн талд авчихлаа гэсэн үг. Нөгөө нэг шүүмжлэл болох өөрийнх нь эсрэг зогссон намынхаа 32-той зохицсон явдал. Гудамжнаас түүнийг балиашиглагчдад бол энэ нь бууж өгсөн бурангуй явдал гэж харагдаж байгаа ч тэр Засгийн газраа бат бэх үндэстэй болгохын тулд парламент дахь зохицлыг эрхэмлэхээс өөр гарцгүй. Ямар ч сайхан царс мод бэт бэх үндэсгүй бол цааш өсч дэлгэрэх аргагүй учраас эрэмбэ дарааллаа эхлээд зөв тогтоохыг хүссэн хэрэг. Түүнд улс төрийн орчныг өдөх, хамрыг нь хатгах эр зориг өнөөхөндөө дутахын учир энэ. Тэнд найтахад энд ханиад шуухина, хатгалга тусч мэдэх билээ.

Парламентын гадна хэн үлдсэн бэ?

Давхар дээлээс татгалзлаа гэхэд Засгийн газрыг бүрдүүлэх хэмжээний лидерүүд парламентын гадна талд үлдсэн үү гэх асуулт энд тавигдана. Шилдэг боловсон хүчнүүдийг шигшиж хураасан хэмээн шагшигдаж ирсэн нь МАН.
Парламентын гаднаас Засгийн газраа бүрдүүлэхээс аргагүйд хүрлээ гэхэд төдий тооны “мэргэжилтэн” олдох л байх. Гэвч өнөөдрийн хууль эрх зүйн орчинд бол УИХ-д олонх болсон нам Засгийн газраа байгуулах эрхтэй. Тэгэхээр ёстой нөгөө “алаагүй баавгайн арьсыг хуваана” гэгчээр УИХ-д ялах эсэх баталгаагүй байхад Засгийн газраа нөөцөлж үлдэнэ гэдэг үлгэр биз. Засгийн газрын бүтцэд ажиллах шилээврүүдээ нөөцөлж үлдлээ гэхэд УИХ-ын сонгуульд санал авах боломжит суудлаа цөөрүүлэх эрсдэлтэй, бүр олонх болох боломжоо ч алдаж мэдэх аюултай. Иймд хамаг нөөцөө дайчилж, УИХ-д хамаг өнгөтэй өөдтэйгээ оруулсан гэсэн шиг МАН-ын шинэ Засгийн газар дан парламент дотроос бүрдлээ. Үнэндээ бол УИХ-ын гишүүд гэдэг энэ улсын хамаг шилдгүүд биш, мөн МАН-ын хамаг шилдгүүд ч биш. Сайд хийчихээр МАН-ын хуучин кадрууд парламентын гадна байж таараа. Үгүй гэхэд шинэ боолвсон хүчин элсүүлээд, сургаад авч болно. Гэхдээ ийм эрсдэлтэй зүйл хийхэд эр зориг хэрэгтэй. Бүрэн эрхийнх нь хугацаа бараг талдаа орж байхад байгуулагдаж буй У.Хүрэлсүхийн Засгийн газарт хугацаа бага үлдсэн. Үд хэвийж байхад морио сольсон МАН-д үүнээс илүү эрсдэл рүү явах эр зориг дутна. Эрсдлээ тооцоолж чадсан хүн л эр зоригтой байж чаддаг гэх үг бий.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

45 Comments

  • Засгийн нөхдөө (October 23, 2017 12:11:25 pm )

    Шинэ засгийн газар эрч хүчтэй сайхан эхэлж байна аа Энэ чигтээ сайн ажиллахыг хүсье Туйлдаа хүрсэн ард түмэн та нөхдөөс их зүйлийг харж байгаа шүү

  • Уро (October 23, 2017 12:12:46 pm )

    сайдуудаа ажиллаад бай ажиллаад бай Амрах зугаалах зав за байхгүй шүү та нарт Дашрамд дурдхад шударга есыг тогтоо Бандааштай гишүүнийг хариуцлага хүлээлгэ

  • Dulamjaw (October 23, 2017 12:20:52 pm )

    Гарах ёстой хүмүүс нь гарсан. Зөв гэж бодож л гишүүд гаргасан.Одоо хийх ёстой юумаа гүйцэтгэвэл эх орон цэцэглэх гээд байна.

  • Od (October 23, 2017 12:21:29 pm )

    Yum xiij chadax ni deeshildeg. Xiij chadna gej itgel xvleelgesen. Bvgd l turd xeregtei xvmvvs. Yuu xiixiig ni xvleex vldlee

  • orgil (October 23, 2017 12:24:55 pm )

    Түмний итгэлийг алдахгүйн тулд тэр эхнээсээ ийнхүү шударга, шийдвэртэй үнэнч ажиллаж эхэлсэн нь дээр л дээ

  • zochin (October 23, 2017 12:26:09 pm )

    У.Хүрэлсүх өөрийн тархи оюун, зориг зүрх, итгэл үнэмшлээ улс эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхны төлөө сэтгэл харамгүй зориулж, зүтгэж чадна гэж бодож байна.

  • ли (October 23, 2017 12:33:37 pm )

    Нэг их сүржин үг хэлсэн сайд нарыг хархаар амьд явсаны хэрэг нь бүтэж байгаа бололтой.үнэхээр албан тушаалын хэнээгээр өвчлөгсөд мөн ажээ. ГЭХДЭЭ ЮУ Ч БҮТЭХГҮЙ ГЭДЭГ ГАНЦ ЗҮЙЛ МАШ ТОД ХАРАГДАВ.

  • Зочин (October 23, 2017 1:37:53 pm )

    Хүний хүн чанарын нэг чухал үзүүлэлт бол ичих булчирхайтай байх явдал юм . Дэлхий ертөнцөд “Эрүүл мэндийн буюу анагаахын шинжлэх ухаан” гэж шинжлэх ухааны нэгэн том чиглэл салбар байдаг Тэр том шинжлэх ухааны “А” ч байхгүй хүн бүхэл бүтэн нэг улсын Эрүүл мэндийн яамны сайд хийнэ гэж бодохоор нүүр улайх юм . Уг нь Сарангэрэлд ичих булчирхай байсан сан бол “Би анагаахын шинжлэх ухааны талаар юу ч байхгүй шүү дээ. Мэргэжлийн хүнээр нь САЙД хийлгэ” гэж хэлж болно шүү дээ. Гэвч Сарангэрэлд ичих булчирхай нь байхгүй болжээ. Хүн чанар нь байхгүй болжээ. Улс эх орноо гэж бодох сэтгэл зүрх нь байхгүй болжээ. Бусад сайдууд ч мөн адил хүн чанараа гээсэн хүмүүс байна.

  • Зочин (October 23, 2017 1:38:22 pm )

    Бие биедээ хяналт тавьдаг хараат бус ХУУЛЬ ТОГТООХ ЗАСАГЛАЛ, ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛ, ШҮҮХ ЗАСАГЛАЛ Монгол улсад устаж үгүй болов.

  • Зочин (October 23, 2017 1:38:44 pm )

    Засгийн газар танхимаа 100 хувь УИХ-аас бүрдүүлж байгаа мөн чанартаа УИХ-ыг 100 хувь авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм .

  • Зочин (October 23, 2017 1:39:02 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Зочин (October 23, 2017 1:39:18 pm )

    Хууль хориглоогүй зүйлийг зарим үед ичих сэтгэл хориглодог. /Сенека/

  • Зочин (October 23, 2017 1:39:45 pm )

    Засгийн газар хамтын хариуцлага хүлээж, танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэг нь хамтын хариуцлага хүээж байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл эрхэлсэн ажилдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнцэхгүй байна гэсэн үг. Нэг үгээр хэлвэл ажлын хариуцлага алдаад бүгдээрээ ажлаасаа халагдаж байна гэсэн үг. Энэ нь шадар сайд асан Хүрэлсүхэд ч хамаарна. Өөрөөр хэлвэл шадар сайдын ажилд тэнцэхгүй ажлаасаа халагдсан Хүрэлсүхийг Монгол улсын Ерөнхий сайдаар томилож байдаг. Энэ нь эрүүл ухаан уу? Энэ нь ёс суртахуун уу? Энэ хууль ёс уу?

  • Зочин (October 23, 2017 1:40:24 pm )

    Энэ Монголд Үндсэн хуулийн цэц, хууль, шүүх засаглал гэж байна уу??? Огцорсон Засгийн газрын гишүүн шадар сайд эргээд Ерөнхий сайдад нэр дэвшиж л байдаг. Бурхан миньь энэ юу вэ? Юу үзэх нь энэ вэ?

  • Зочин (October 23, 2017 1:40:59 pm )

    Угаасаа АРДЧИЛАЛ бол хүний хүн чанарыг алдагдуулдаг, хүнийг зөвхөн идэж уухаа боддог адуусан амьтан болгодог нууц америк технологи юм.

  • Зочин (October 23, 2017 1:41:44 pm )

    Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Зочин (October 23, 2017 1:42:05 pm )

    Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн. /Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон/

  • Зочин (October 23, 2017 1:42:45 pm )

    Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • Зочин (October 23, 2017 1:44:34 pm )

    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Зочин (October 23, 2017 1:44:56 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Зочин (October 23, 2017 1:45:20 pm )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • Зочин (October 23, 2017 1:45:40 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Зочин (October 23, 2017 1:46:43 pm )

    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан улс орноо өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.

  • Зочин (October 23, 2017 1:47:17 pm )

    Ардчилал бол хүнийг “Хүний махан хүнстэн, хүрэл чулуун зүрхтэн” болгодог, улс орныг мөхөлд хүргэдэг нууц Америк технологи юм.

  • Зочин (October 23, 2017 1:47:35 pm )

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
    Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.

  • Зочин (October 23, 2017 1:47:59 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Зочин (October 23, 2017 1:48:14 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.

  • Зочин (October 23, 2017 1:50:03 pm )

    Дэлхийн улс орнууд гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Америкийн тусгай албадын зохион бүтээсэн фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны аюулыг манай хоёр их хөрш ОХУ, Хятад улс одоогоос хорь, гучин жилийн өмнө танин мэдээд ардчиллын бус хөгжлийн замыг сонгоод амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс өнөө хүртэл гайт Ардчиллыг магтан дуулсаар….

  • Зочин (October 23, 2017 1:50:21 pm )

    Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд (Америк, Европ, Орос, Япон гэх мэт) бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, дөрвөн жилийн ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх, УИХ-ыг тараах, УИХ-ын сонгуулийг дахин явуулах гэх мэтээр солиорч хашгачсаар явна.

  • Зочин (October 23, 2017 1:50:41 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Зочин (October 23, 2017 1:50:59 pm )

    Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 1990-ээд оны сүүлээр АРДЧИЛЛЫГ бут ниргээд амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Зочин (October 23, 2017 1:51:19 pm )

    МАН, АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • Зочин (October 23, 2017 1:51:34 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • Зочин (October 23, 2017 1:52:00 pm )

    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.

  • Зочин (October 23, 2017 1:52:32 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, авилгачид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа АН-ын нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Зочин (October 23, 2017 1:52:55 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Зочин (October 23, 2017 1:53:16 pm )

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.

  • Зочин (October 23, 2017 1:53:37 pm )

    Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.

  • Anonymous (October 23, 2017 5:07:40 pm )

    Хүрэлсүх бол улсаа бодхоос илүү энэ суудалд яаж удаан суух вэ гэсэн амиа бодсон арчаагүй бодолтой шантаажчин албан тушаалын дон тусчихсан хулгайч байна.

  • Зочин (October 23, 2017 7:16:27 pm )

    Энэ засгийн газрыг сайхан хүлээж авч байнаа.Очирваань хайрхан арваад хүнийг нь авч одоод…Хилэгнээд л.

  • 999 (October 23, 2017 8:09:12 pm )

    naad zasag chini enhbold badamjunai batbold bayar bagabanid nariin tolooliig oruulsan mash luibarchin zasgiin gazar bolloo nobsh gej

  • 999 (October 23, 2017 8:17:42 pm )

    hyrelsyh heden terbum togrogtei gesen yaj olson be lab l hodolmorloj bish naimaach hiij baigaagui gesen sonin shuu

  • Anonymous (October 24, 2017 8:04:10 am )

    Сумъяабазар, Цэрэнбат, Сарангэрэл нар энэ засгийн газрыг гутааж байна даа. сайдын ажлыг хийж чадах уу. үгүй. эдгээр салбар нь мэргэжлийн хүнийг шалгасан салбар шүү дээ.

  • зочин (October 24, 2017 8:42:30 am )

    Өнөөгийн засгийн газарт аюул тийм ч хол биш гэж харагдаж байна. Учир нь Хүрэлсүхийн эсрэг ажиллах хүмүүс хол ч ойр ч бүр засгийн газрын бүрэлдэхүүнд ч орсон байгаа. Тэд Хүрэлсүхийн “хөлийг” хугалах ажиллагааг эхлүүлэхгүй гэх баталгаа байхгүй. Орон нутагт хяналт шалгалтын мөрөөр аьах арга хэмжээ зэрэг элдэв шалтаг нэрээр орон тоо бүтцийн өөрчлөлт хийх замаар түүнд болон түүний багт хэрэг болох хүмүүсийг төрийн албанаас зайлуулах санаархал цухалзаж эхлээд байгааг анхаарах хэрэгтэй. Тэд үнэнч шударга хүмүүсийг ажлаа мэддэггүй ажил хийдэггүй гэх мэтээр харлуулж үнэн мэт ятгалга хийж байгаа.

  • Mongol (October 24, 2017 9:42:48 am )

    Энэ сүржин ,топор, Хүрэлсүхээс олигтой зүйл харалтгүй ээ монголчуудаа. Хуурамч шудрага царайлсан, цаанаа бүгд ашиг сонирхолын зөрчилтэй, давхар дээлтэй гишүүд бүхий тохиролцооны засгийг байгуулав. Эд нар юу ч хийхгүй. МАН яамнаас одоо сайд хийж үзээгүй гишүүд үлдэвүү.

antalya rent a car