Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханд энэ сарын 21-нд авиралт хийж байгаад сураггүй болсон уулчдын асуудлаар Улсын онцгой комисс төрийн ордонд хуралдлаа. Одоогоор Отгонтэнгэр ууланд сураггүй алга болсон 17 уулчнаас нэг нь ч олдоогүй байна.
Тодруулбал, Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс 4800 метр өндөртэй. Ууланд авиралт хийсэн уулчид оргилоос 50 метр орчимд зайд гурван цуваа болон бууж явахад нь цасан нуранги үүсэж, урд хэсэгт явж байсан хоёр бүлгийн 17 уулчин нурангид дарагдаж, сураггүй болжээ.
Улаанбаатараас хөөрсөн нисдэг тэрэг Хайрханд бууж, эрлийн баг авиралтаа эхлүүлсэн байна. Цаашид уулчид, аврагчид зэрэг мэргэжлийн багийг нэмж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах нь чухал гэдгийг Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Т.Бадрал мэдээллээ.
Дашрамд, Отгонтэнгэр хайрханд авиралт хийхэд Монголын уулчдын үндэсний холбооноос зөвшөөрөл авах ёстой ч тэд аваагүй байна. Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан тус багт 7 эмэгтэй 20 эрэгтэй багтсан. Одоогоор 2 эмэгтэй 8 эрэгтэй бууж ирээд байна. Мөн гэр бүлийн 4 хүн байсан гэх мэдээлэл байгаа” гэлээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.