antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2017 14 comments

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ажлаа хүлээн авлаа

нийтлэсэн Admin

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ажлаа хүлээн авлаа. Ажил хүлээлцэх үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар томилогдсон. Д.Сумъяабазар гишүүний талаар олон зүйлийг ярих нь илүүц байх аа. УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон туршлагатай улстөрч. Д.Сумъяабазар сайдыг томилогдох үед их Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой, Тавантолгой, алт  олон асуудлыг хөндөн ярьж байсан. Ерөнхий сайд газрын доорх баялгийг газрын дээрх баялаг болгоно гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ ажлыг шуурхай хийхийг хүсэн хүлээж байна. Ингээд шинэ сайддаа гялалзсан өндөр амжилт хүсье” хэмээв.

Шинэ сайд Д. Сумъяабазар “Геологийн үндэсний алба үүсч байгуулагдсаны 78 жилийн ойн баярын мэндийг нийт уул уурхайн салбарт ажиллаж, амьдарч, суралцаж байгаа үе үеийн хүмүүстээ хүргэе. 1945 оны энэ өдөр бүх нийтийн санал асуулгыг явуулж байсан түүхэн өдөр. Монгол Улсын эдийн засгийн суурь болсон салбарыг төлөөлж ажиллах болсондоо баяртай байна. Нөгөө талаас тэр их хариуцлагыг хүлээж байна. Төрийн алба гэдэг бол ёс зүйтэй хууль дүрмийн хүрээнд хариуцлагатай ажиллах ёстой чухал алба. Геологи уул уурхайн салбар гэдэг бол монгол хүн бүрийн амьдралыг тэтгэх чухал салбар тул зөв бодлого явуулах ёстой. Макро эдийн засгийг  тогтвортой түвшинд байлгах, 2018 оны төсөв санхүүгийн бодлогоо зөв уялдуулах хүлээлт байна. Гадаадын хөрөнгө оруулагчидтай зөв бодлогоор харилцах ёстой. Ялангуяа уул уурхайн салбарт хөрөнгө оруулах гэж байгаа, оруулж байгаа Монгол Улсын гадаад харилцаан дээр цаашдын засаглалын тогтвортой байдал чухал түлхэц болно” гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Ganaa (October 20, 2017 5:28:16 pm )

    Sumyabazar-Dagbadorj=MAH-AH neg l bishee?

  • Ахмадууд (October 20, 2017 6:33:16 pm )

    Энэ бөх таалагдахгүй байна бөхнарыг иа нахыг харахаасбөөлжис цутгаж байна гэж доромжилдог гээ биздээ энэ явахгүйээ

  • ИРГЭН (October 20, 2017 9:21:14 pm )

    БАЯР ХҮРГЬЕ

  • Anonymous (October 20, 2017 10:12:36 pm )

    Man ard tvmniig basamjilj doromjilj bnaochigdoriin noxoi zodoonii sonirxogch onoodriin toriin said man argagvi l uls toriin vxdel bolj tvvxiin xuudasnaas archigdax cag n oirtojdee

  • Anonymous (October 21, 2017 3:51:48 am )

    10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%, 10%,

  • zochin (October 21, 2017 11:56:33 am )

    Eooe yamar mergejiltei hyn be ene odoo bohchin geh yumuu haashaa yum

    • Anonymous (October 21, 2017 1:10:38 pm )

      харин бөхчингүүд дарга сайд болдог цаг ирж дээ

  • ард (October 21, 2017 4:52:43 pm )

    энэ ө.энхтүвшин ямар бялдууч зусарч.юм бэ дээ..чааваас. Улсын нэг чухал салбарыг толгойлж удирдах хүн маш хариуцлагатай.тууштай.байх естой шүү дээ. Улс төр энээ тэрээ хамаагүй юуных нь туршлагатай улс төрч вэ сумьяабазар! ! !,Залуу хүн зоримог.тууштай ажиллаж.хэлсэн ярьсанаа гүйцээж.дотооддоо боловсоруулах үйлдвэрүүдээ байгуулах гэж байгаа нь тун сайн хэрэг ээ.нефть бүтээгдэхүүн импортлогч дотоодий компаниуд болон оюунгэрэл.мэтийн шуналт типнүүд бүү гай болоосой.Залуу сайд зоримог шударга ажиллах байх найдаж бна аа.энхтүвшин мэтийн улс төр ярьсан албан тушаал горьдсон.даргад дуртай зангианы голууд төрийн эрхэм бөгөөд хариуцлагатай албанаас холдож залуу сэхээлэг.зоримог чадварлаг залууст зайгаа тавьж өгөх цаг нь болсоон.

  • Зочин (October 21, 2017 7:05:48 pm )

    Хүний хүн чанарын нэг чухал үзүүлэлт бол ичих булчирхайтай байх явдал юм . Дэлхий ертөнцөд “Уул уурхайн шинжлэх ухаан” гэж шинжлэх ухааны нэгэн том чиглэл салбар байдаг Тэр том шинжлэх ухааны “А” ч байхгүй хүн бүхэл бүтэн нэг улсын Уул уурхайн яамны сайд хийнэ гэж бодохоор нүүр улайх юм . Уг нь сумъяа базар аваргад ичих булчирхай байсан сан бол “Би уул уурхайн шинжлэх ухааны талаар юу ч байхгүй шүү дээ. Мэргэжлийн хүнээр нь САЙД хийлгэ” гэж хэлж болно шүү дээ. Гэвч аваргад маань ичих булчирхай нь байхгүй болжээ. Хүн чанар нь байхгүй болжээ. Улс эх орноо гэж бодох сэтгэл, зүрх нь байхгүй болжээ.

  • irgen (October 22, 2017 3:37:38 am )

    Shunalaa gej!!!!!!! uul uurhain talaar yu ch medehgui baij saidiin suudald zalarch baidag. hurelcukh iimerhuu zuil hiihees staashgui yabuurgui nuhur.

  • Anonymous (October 22, 2017 10:27:48 am )

    Одоо бол Эх ороноо гэсэн шудраг хүн хэрэгтэй цаг даа Хэр эх оронч шудраг хүн вэ гэдгээ харуулах болож дээ

  • hilchin (October 22, 2017 12:36:51 pm )

    Eh ornoo ideh gesen novsh shuu dee arai oor said baidaggui uym vaih daa

  • иргэн (October 22, 2017 9:51:50 pm )

    Арай ч дээ. МАН-хан арга ядахдаа энэ үү. АЛТ-ЭРДЭНЭ гэхээр шунал нь хөдөлжээ, түүнээс биш тэр эрдэнэсийг гартаа оруултал ШИНЖДЭХ УХААН-ТЕХНОЛОГИ хэрэгтэй байдаг юм даа. АВАРГУУД минь. Нэрээ бодооч…

  • ИРГЭН (October 25, 2017 1:11:19 pm )

    СУМЯАБАЗАР АА???? ЧИ МЭДДЭГ ХҮН ШИГ ЦАРАЙЛЖ БАЙГААД МОНГОЛ ОРНОО БАЛАЙРУУЛЧИХВАА???? ЧАМД ЯМАР БОЛОВСРОЛ БАЙХ БИШ ДЭД САЙДААСАА САЙН АСУУЖ БАЙ ХҮРЭЛСҮХ ДЭД САЙДЫН СУУДЛЫГ ҮЛЭЭСЭН УЧИР НЬ ЭНЭ ШҮҮ???

antalya rent a car