antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2017 54 comments

Ц.Нямдорж: Хулгай хийчихээд тэрэнд нь хариуцлага тооцох гэхээр хүчирхийллээ гэж шүүмжилж байгаа бол буянаараа болог

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилогдсоныхоо дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Сайд нар салбартаа халаа сэлгээ хийдэг. Өнөө томилогдож байгаа сайд нарын зарим нь халаа сэлгээ хийнэ гэдгээ аль хэдийнэ зарлачихаад байгаа. Таны хувьд?

-2012 онд ажлаа өгсөнөөс хойш яамаар ороогүй. Гэхдээ бие холдсон ч сэтгэл холдоогүй.  Би хуулийн салбарт 36 дахь ажилдээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн барилга байшингаа дуусгах гээд үе үеийн Хууль зүйн сайд нартай хамтарч ажиллалаа. Очоод хийх гол ажлынхаа талаар чуулган дээр хэлсэн. Хууль номын дагуу ажиллаж байгаа бол солихоо урьтал болгохгүй. Харин хууль бус үйлдэл байгаа бол засна.  Олон жил миний дор ажиллаж байсан хүмүүсээс төрийн хэрэгт янз янзын байдлаар халдаж, зарчимаасаа хазайсан тухай дуулдаж байна. Хэрвээ үнэн бол бага зэргийн хөдөлгөөн хийнэ. Гэхдээ бөөнөөр биш. Зарим нэг өөрчлөлт оруулна. Хэнийг хэзээ гэдгийг хэвлэлийнхэнээс тас нууна.

 – Хуулийн салбар 2012 оноос хэр өөрчлөгдсөн бол?

– Сая Ц.Бямбацогт сайд болсоноосоо хойш байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хэдэн том хууль оруулж ирсэн. Би энэ хуулийн ажлын хэсгийг ахласан. Ингэхдээ өөрийн оруулах гэсэн санаагаа бүгдийг нь тусгасан. Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль Захиргааны тухай хууль гэх мэт шинэ хуулиуд батлагдсан.  Хэрэгжилтийн гол согогууд нь гарч ирэх болоогүй байна. Очингуутаа ажлын хэсэг байгуулж үүнийг судална. Миний хүмүүстэй таардаггүй зарчим бий. Монголын хууль монголдоо таарах ёстой. Гадны хуулийг шууд хуулж тавих нь үр ашиггүй.

– Худалдаа хөгжлийн банк, эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

– Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг шийдэхээс өөр арга зам байхгүй. Энэ бол монголын зуун жилийн түүхэнд гарч байгаагүй луйвар мөнөөсөө мөн. Албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг. Улсаас мөнгө гаргуулж, цөөхөн хэдэн бүлэг гартаа оруулсан нь үнэн. Тиймээс энэ илт шударга бус явдлыг зогсооно. Хүчин мөхөсдөж магадгүй. Шүүх, прокурорт хамгаалалтаа тавьсан ч  байж болзошгүй. Үүнийг би мэдэхийн дээдээр мэдэж байгаа болохоор энэ асуудлаар УИХ болон ард түмэндээ тайлагнана. Хүч хүрдэггүй юм бол шалтгааныг нь бас хэлнэ.

– С.Зориг агсаны хэрэгт шүүхээр шийтгэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн нь тэднийг хэлмэгдсэн гэж үзэж буй. Та ч үүнийг үгүйсгэдэггүй?

– Одоо мөрдөгдөж байгаа хуулиар нууцийн зэрэглэлд байгаа асуудлыг Засгийн газар УИХ-д оруулж ирж шийдүүлдэг номтой. Яг энэ зарчмаар ажиллана. Захиалагчаа зарла гэдгийг хуулийн байгууллагаас хатуу шаардана. Хугацаа тогтоож өгнө. Уг нь номоороо бол захиалагчаа эхлэж олчихоод дараа нь дараагийн асуудлаа шийддэг. Гэтэл үүнийг эсрэгээр нь хийсэн. Захиалагч нь байхгүй мөртлөө тэдгээр хүмүүсийг захиалгаар хүн хөнөөсөн гэж шийтгэсэн. Энэ бол бүх буруу юмны эхлэл юм. Энэ бол цорын ганц амьд гэрчтэй хэрэг. Гэтэл тэр гэрчийг нь бүтэн жил хорьсоныхоо дараа гэрч ч биш хохирогч ч биш болгосон. Дараа тэр хүний үгээр зурсан гар зургийг үндэслэл болгож, таниулж хэсэг хүмүүсийг шийтгэсэн. Бүх ажиллагааг нууцаар хийсэн. Ардчилсан нийгэмд ийм зүйл байж болохгүй. Энэ бол хүний амины хэрэг. Баримтаа гаргаж ирээд ийм учраас ингэж шийтгэлээ гэж ярьсан бол би ингэж ярихгүй.  Гэтэл үүнийгээ одоо хүртэл нуучихаад, 25 жил хав дарах асуудал үүсээд байгаа болохоор би ингэж хурцатгаж яриад байгаа юм.

– 60 тэрбумын асуудлыг яах вэ?

– Тэр хоёр хүний 90 минутын яриа бол эвлүүлэг биш. Өөрсдийнх нь хоолой мөн. Сүүлд өөрсдөө ярьсанаа олны өмнө хүлээсэн шүү дээ. Харин энэ яриа хэрэгжсэн үү үгүй юу гэдгийг хуулийн байгууллага шалгаад зарлах ёстой.  Одоогоор 1400 орчим хүнийг байцаагаад энэ яриа хэрэгжээгүй гэсэн дүгнэлтэд хүрээд хэргийг хаачихаад байгаа юм билээ.  Ганцхан л нь үнэн гэж бий. Хэрвээ энэ хэрэгт цагдаагийн байгууллагын хүчийг дайчлах шаардлага гарвал асуудлыг нь шийдэж өгнө. Энэ асуудлын эцсийн үнэнийг ард түмэндээ хэлнэ. Хариуцлага бол янз янзын төрөлтэй байдаг. Би улс төрийн хариуцлагын асуудлыг нам дээр ярьсан. Тэр дагуу НИТХ-ын дарга чөлөөлөгдсөн.

 – Тэгэхээр УИХ-ын дарга М.Энхболд бас улс төрийн хариуцлага хүлээж огцрох ёстой юу?

– Тэрийг би мэдэхгүй. УИХ-ын дарга хуулиараа өөрөө саналаараа өргөдлөө өгнө эсвэл ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргавал албан тушаалаас нь огцруулдаг.

– Таниас ард түмэн олон зүйл хүлээж байгаа. 60 тэрбумын, С.Зориг, Эрдэнэтийн хэрэг гээд л. Магадгүй чадахгүй байх вий гэсэн айдас байна уу?

– Би бол эдгээр хэргүүдийг илрүүлнэ гэж яриагүй хүн шүү. Энэ хүмүүсийг зөв шийтгэж үү гэдэгт л анхаарна. Үнэхээр захиалгаар хүн алсан юм бол захиалагчаа зарла гэж байгаа юм. Өөрсдөө захиалагч байгаа гэдгээ мэдэгдчихээд байгаа биздээ тэр хуулийнхан чинь.

– Салбарт хийгдэж байгаа шинэчлэл тухайн сайдынхаа нэрээр овоглогдоод явчихдаг. Тэгэхээр таны үед бодлого ямар байх вэ?

– Сая батлагдсан Эрүүгийн хууль хуучнаасаа зөөлөн гээд яриад байгаа.  Миний өөрийн хуульчийн байр суурь бол 2002 оны Эрүүгийн хууль одоо хүртэл хэвээрээ байгаа. Жишээ нь 2002 оны Эрүүгийн  хуульд цаазаар авах ялыг үлдээсэн байдаг.  Шинэ Ерөнхийлөгч цаазаар авах ялыг халсан нь буруу байна гээд ажлын хэсэг байгуулчихлаа. 2002 оны Эрүүгийн хуулийг хэдий би бичсэн ч Монголын төр баталсан хууль юм. Аливаа улсын Эрүүгийн хууль гэдэг бол тухайн улсын тусгаар тогтносон байдлыг хамгаалдаг сүүлчийн галт тэрэг байдаг. Тиймдээ ч өнгөрсөн болоод одоо, ирээдүйг тооцсон байх ёстой. Гурван цагийн хэлхээг холбож хууль  бичдэг юм. Хүчингийн хэрэг гэхэд л энэ хуулиар хатуу ялтай байлаа. Гэтэл одоо болохоо байлаа гээд л шуугиад эхэлж байгаа биздээ. Гэхдээ нэгэнт батлагдсан хуулийг хэрэгжүүлээд үзье. Болохгүй бол засъя гэсэн байр суурьтай байна.

– Таны бодлоор цаазын ялыг сэргээх нь зөв үү?

– Ерөнхийлөгч юу хэлэхийг л харна даа. Тэр ажлын хэсгийхэн юу ярихыг сонсоно. Цаазын ял гэдэг чинь явдалтай эд.  Сүүлдээ олон хэрэг хүлээдэг хүмүүс гарч ирлээ. С.Зоригийн амийг хөнөөсөн хэмээн хэрэг хүлээгээд байгаа хүмүүсийн нэг нь бараг 10 гаруй хүн амины хэргийг хуурамчаар хүлээчихсэн. Арав гаруй гээд боддоо. Дандаа худлаа байсан. Архангайд гурван хүний амь хөнөөсөн гээд л баахан явдал чирэгдэл болсон. Дараа нь Эрдэнэтэд нэг хүн хөнөөсөн гэсэн. Тэр нь бас л худлаа болсон. Гэтэл гэртэйгээ шатаж нас барсан дөрвөн хүний амийг хөнөөсөн гээд л бараг баримтгүй шахуу шийтгээд хаячихсан. Үүний цаана юу харагдаж байна гэхээр хүнд ял байхгүй болчихоор хүн нар салхинд гарахын тулд юу ч хийхээс буцдаггүй юм байна. Тийм сэтгэлзүйтэй хүн байдаг л байхгүй юу. Гурав хоног наранд гарч, цадтал хоол идэхийн тулд тэртээ тэргүй ял нэмэгдэхгүйгээс хойш хэдэн ч хэрэг хүлээсэн яадаг юм гэх шийдчихсэн байдалд орчихсон хүн байдаг л байхгүй юу. Тиймээс ийм аюул яваад байх вий дээ гэсэн хар төрөөд байгаа юм. Нөгөө талаас эрүүгийн нөхцөл байдал хүнд байна шүү дээ. Гурав, дөрвөөр нь хүйс тэмтэрчихээд байж л байна шүү дээ. Би цаазын ялыг халж болно, гэхдээ цаг нь болоогүй байхад халсан гэж үздэг хүн.  Гэхдээ Эрүүгийн хуульд ял хөнгөрсөн бол дээр нь нэмж болохгүй гэсэн зарчим бий. Энэ зарчмыг бас хүмүүс яриад л эхэлнэ шүү дээ. Энэ мэт зовлонтой байдалд орчихоод байгаа юм л даа.

– Тэгэхээр хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэсэн үг үү?

– Би цөөхөнд байхдаа бослого гаргаж, Эрүүгийн хуулийг баахан эсэргүүцэж байсныг санаж байгаа байх. Үүний цаана ирээдүйг харсан юм л байсан юм. Одоо бол хэцүү. Гэхдээ бүр арга ядсан үед сэргээх тохиолдолд байна л даа.

– Та ер нь Ерөнхийлөгчтэй хэр гар нийлж ажиллана гэж бодож байна вэ. Хууль, шүүхийн  шинэчлэл гэхээр яах аргагүй Ерөнхийлөгчтэй холбогдож таарна?

-Би ажлаа аваад Ерөнхийлөгч дээр орж бүх зовлонгоо ярина. Жишээ нь Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй холбогдуулж сүүлийн 7,8 жил би нэг л юмыг яриад байгаа шүү дээ. Хүлээж авах, шийдвэр гаргах нь эсэх нь Ерөнхийдөгчийн мэдэх асуудал.
Энэ бол Х.Баттулга, Ц.Нямдорж нарын харьцааны асуудал биш

 – Та хоёрын хоорондын харилцаа тийм ч таатай биш шүү дээ. Зөрөлддөг хүмүүс?

– Адармаатай л даа. Гэхдээ ард түмнийхээ сонголтыг хүндэтгэх хэрэгтэй. Урд өмнөхөө мартаад Төрийн тэргүүнийхээ суудалд зөв суугаад хууль хяналтын байгууллагуудын ялзралыг арилгах арга хэмжээ авах юм бол хамтарч ажиллахад бэлэн байна. Энэ бол монголын эрх ашиг болохоос Х.Баттулга, Ц.Нямдорж нарын харьцааны асуудал биш. Монголын эрх ашигт зөв сайнаар нөлөөлж байвал хэнтэй ч хамтарч ажиллахад би бэлэн. Би хэдийгээр АН-ынхантай асар зөрөлддөг ч гэсэн улсын эрх ашиг яригдаж байгаа үед хэнтэй ч хамаагүй ярилцаад  ойлголцчихдог. Х.Тэмүүжинд би ажлаа өгч байхдаа бүх зовлонгоо яриад л явж байсан. Дараа нь Х.Тэмүүжинг хүнд байдалд ороход болохгүй бүтэхгүй байгаа хүмүүсийг өрөөндөө дуудаж байгаад та нарын асуудал биш, төрийн асуудал гээд ойлголцоод явж байсан үеүд бий шүү.  Зөв юмны төлөө хэнтэй ч хамтарч ажиллана. Харин буруу юм хийвэл хэнтэй нь ч дайнд хамт явахгүй.

– Нам дагасан эдийн засгийн бүлэглэлүүдтэй та яаж тэмцэх вэ?

– Би энэ талаар ерөнхий санаагаа хэлсэн. Үүнийг зогсоох хэрэгтэй. Гэхдээ юуны түрүүнд орон шорон гэхгүй.  Эхлээд өөрсдөө болих хэрэгтэй. Эхний ээлжинд энх тайванаар ярина.  Тэгээд шийдэгдэхгүй бол хуулиа харж хөдөлнө.

– Таныг хуулийн аргаар хүчирхийлэл үйлдэх гээд байна уу гэх шүүмжлэлийг сөрөг хүчний зүгээс өгч байсан?

– Хулгай хийчихээд тэрэнд нь хариуцлага тооцох гэхээр хүчирхийллээ гэж шүүмжилж байгаа бол буянаараа болог. Хулгайч бол байх ёстой газраа байх ёстой. Үүний тулд чинь шүүх цагдаа, төр гэдэг юм байгаа биздээ. Төр гэдэг чинь ядарсаныг тэтгэж, даварсаныг дардаг механизм шүү дээ. Би ганцхан зүйл хэлье. Надад нэмж өчнөөн нэр хаяг зүүх байх. Би тэрийг чинь зүүгээд сурчихсан. Би өвөрмонголын бөхүүдийн хадаг шиг чимэг зүүлттэй хүн шүү дээ. Хуулийн байгууддага хувийн болоод бүлэглэлийн ашиг сонирхолоор хүн айлгадгийг болиулна. Сүүлийн үед ийм явдал илт газар авч байна. Өнөөдөр хэн нэгэн хүний суудал асуудал яригдаад эхэлмэгц шууд хэвлэлийн бага хурал зарлаж байна шүүдээ. Ингэж хууль хүчний байгууллага улс төрчдийн гар хөл болж, хуульд биш төрд шургалсан этгээдүүдэд үнэнч байж мөрдөсөө, цолоо нэмж, албан тушаал ахидаг явдлыг таслан зогсооно гэдгийг хэлье.

-Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа гүйцэтгэх ажиллагаанд өртөж байсан. Магадгүй таныг тагнаж чагнахгүй гэсэн баталгаа байхгүй?

-Би Х.Тэмүүжинд хэлээд явж байсан хүн шүү дээ. Хууль зүйн сайд хүн хоногийн 24 цагт гүйцэтгэх ажиллагаанд өртдөг, хянуулаад явж байдаг юм аа гэж. Одоо ч гэсэн намайг мөрдсөөр байгаа. Гэхдээ би энэ гүйцэтгэх ажиллагаанд чинь амьдраад сурчихсан хүн. Байнгын хяналтанд амьдардаг хүн. Өнгөрсөн жил гэхэд л Эрдэнэтийн асуудал ярьснаас хойш намайг тувтан тойрсон шүү дээ. Би тойрч явж байсан хүмүүсийг Ерөнхий сайд дээр оруулаад улаан нүүрээр нь тулгуулж, над дээр ажиллаж байна гэдгийг нь хэлж л байсан. Энэ бол шинэ юм биш. Би чинь тагнуулах, хойноосоо нэр хоч зүүх, дагуул тавиулах явдлыг чинь тоодоггүй юм.

– Үүнийг зохицуулах боломжгүй юу?

– Зохицуулж болно. Дарга нар ашиглахаа больчихвол өөрсдөө больчихно. Би цагдаагийнханд ганцхан зүйл хэлнэ. Улс төрийн зорилгоор гүйцэтгэх ажиллагаа явуулаад үзээрэй. Мөрдөс, албан тушаал, ажил чинь ч байхгүй болно шүү гэж. Манай ТЕГ гадаад тагнуул, сөрөг тагнуул гэж хоёрхон л ажил хийдэг газар, одоогийн мөрдөж байгаа хуулиар. Тэрнээс улс төрийн тагнуул хийдэг газар биш юм.

Х.Онон


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

54 Comments

  • Anonymous (October 20, 2017 10:45:24 am )

    hvzvvgvi hulgaich opshor ih mungi bishvv .avchirch mongoliin uriig darval taarna

  • Anonymous (October 20, 2017 11:17:06 am )

    Маш оновчтой ярьжээ Амжилт хvсье ээ Хэдхэн л этгэдvvд бгаа ойлгомжтой амархан цэгцэнд орно оо ард тvмэн таны талд

  • 1123345789 (October 20, 2017 12:34:13 pm )

    За мэдэхгүй энэ нөхөр 7 удаа УИХ-д сонгогдоод, 5 удаа сайд хийлээ гээд донгодоод л байна. Нийгэм нь ямар байгааг бүгд л мэдэж байгаа ш тээ. Энэ одоо өнгөрсөн хугцааны энэ бүх хуулийн завхралд буруугүй юу. хамаагүй юу. Ингэж худлаа дөвчигнөж болохгүй л дээ.

  • Anonymous (October 20, 2017 3:01:53 pm )

    зөвөө маш зөв. амжилт хүсий энэ ЗГ -т байгаа ганц зөв сонголт энэ хүн байгаам

  • Anonymous (October 20, 2017 3:48:40 pm )

    Шударга ажиллаарай. Хуулийг өөртөө ашиглаж болохгүй шүү. Ард түмэн буян нүгэл хоёрыг ялгаж л байна.

  • SHAR TOHOI (October 20, 2017 4:16:41 pm )

    Buruu hulgaichuudad tor tomor nudarag haruulah bolson yynd gaihaad baih uym ogt baihgyi .Yag ynendee Mongol ulsad onoodor hongiin bor talhaa oloh gesen hyn ih bolood bna.Tsoohon ard tymeniig ashtaihan hoololch chadahgyi bolson toriin tergyynyyd .Odor byr eh ornoosoo heden arvaaraa daichin gadaadad amidarj ajilch booliin ajil hiij bna .Yag ynendee Mongoliin hyn am Mongoldoo 3 sayauulaa baihgyi baigaa shyy.3 syasaa hashaar tsoohon Mongolchuud eh orondoo bna uy heleed bna ve gevel tsoohon ard tymenee hairlaj chadah hyn shaardalagtai.Ter hyn bol etsesiin naidvar ta hoich yeiig tsever ariun bailgaarai .

  • Anonymous (October 20, 2017 5:00:05 pm )

    Zanaad shvdee zuusan erx medel alban tushaald xvrchixsen luibarchid olon bgaa shvv bolgoomjtoi baigaaraa aMkilt

  • Anonymous (October 20, 2017 5:05:58 pm )

    Ylaguya erdenetiin asuudliig yaraltai shiidex xeregtei ter luibarchid ene xugacaand xed xichneen terbum dollar zubchuulsaniig nariin shalgaj ard tvmend medeelex xeregtei shvv

  • Anonymous (October 20, 2017 7:11:13 pm )

    амжилт хүсье

  • Зочин (October 20, 2017 8:12:36 pm )

    Хүний байранд амьдардаг ч хүний төлөө дуугарна вий

  • Gerel (October 21, 2017 10:57:12 am )

    Zuv

  • Зочин (October 21, 2017 3:13:08 pm )

    Тагнуулынхан хүн байцааж хориод байдаг шүү дээ. Энийг юу гэж ойлгох вэ.

  • Zochin (October 21, 2017 3:47:59 pm )

    SAIN HUN GARLAA ARD TUMENDE SHUDARGA HUULI UILCHLEEREI SAIDAA AMJILT HUSEYE SHUDARGA BAIGAARAI.

  • Anonymous (October 21, 2017 4:13:38 pm )

    Баяр хүргэж байна. Та л чадна

    • ли (October 22, 2017 7:13:53 pm )

      долигнуур гөлөг бас хятадын тагнуул уу

  • bat (October 21, 2017 4:50:27 pm )

    huuliin talaas tanaas uur itgel daah hun alga ard tumen tand itgej taniig harj baina amjilt huse

  • Зочин (October 21, 2017 7:46:01 pm )

    Нэг шинэ том дарга гарч ирээд улс орныг хөгжүүлчихэх юм шиг, жаргуулах юм шиг их л хөөрцөглөх юм. Улс ороны хөгжил дэвшил нь хэн нэг том даргаас бус, ямар нэг том намаас бус, ямар нэг том сонгуулиас бус, ямар нэг том томилолтоос бус харин гагцхүү ард түмний хүмүүжил, ухамсар, ёс суртахуунаас л хамаардаг гэдгийг дэлхийн мянган мянган жилийн түүх бэлхэнээ харуулдаг. Тиймээс ч ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна гэж ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд боллоо гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай улс төрчид, ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана. Монгол оронд хүмүүжлийн, ухамсарын, ёс суртахууны хувьсгал хийгээгүй цагт энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ. Монголчууд улс эх орноо өөрсдөө нурааж байна. Цаашдаа ч улам нураах болно. Тэгээд тусгаар тогтнолоо алдана…
    Угаасаа АРДЧИЛАЛ бол хүний хүн чанарыг алдагдуулдаг, хүнийг зөвхөн идэж уухаа боддог адуусан амьтан болгодог нууц америк технологи юм.

  • Зочин (October 21, 2017 7:46:24 pm )

    Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Зочин (October 21, 2017 7:46:40 pm )

    Хүн бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөж, амьдрах чадавхи, үнэн ч шударга сэтгэлийг алдахгүй байхын хэрээр нийгэм урагш хөгжинө. Харин залхуурах хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё гэж хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Ард түмний, хүн бүрийн аж амьдралын байр байдал хийгээд хүн чанар үндсээрээ өөрчлөгдөж эхэлбэл нийгмийн иймэрхүү муу муухай байдал арилах жамтай. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Зочин (October 21, 2017 7:46:58 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Зочин (October 21, 2017 7:47:27 pm )

    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.!!!

  • Зочин (October 21, 2017 7:47:52 pm )

    Ардчилал бол хүнийг “Хүний махан хүнстэн, хүрэл чулуун зүрхтэн” болгодог, улс орныг мөхөлд хүргэдэг нууц Америк технологи юм. !!!

  • Зочин (October 21, 2017 7:48:30 pm )

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
    Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө. !!!

  • Зочин (October 21, 2017 7:48:55 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон/!!!

  • Зочин (October 21, 2017 7:49:12 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Зочин (October 21, 2017 7:49:28 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.

  • Зочин (October 21, 2017 7:49:43 pm )

    Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд (Америк, Европ, Орос, Япон гэх мэт) бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, дөрвөн жилийн ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх, УИХ-ыг тараах, УИХ-ын сонгуулийг дахин явуулах гэх мэтээр солиорч хашгачсаар явна.

  • Зочин (October 21, 2017 7:50:03 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Зочин (October 21, 2017 7:50:29 pm )

    Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 1990-ээд оны сүүлээр АРДЧИЛЛЫГ бут ниргээд амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна.!!! Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Зочин (October 21, 2017 7:50:53 pm )

    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.

  • Зочин (October 21, 2017 7:51:14 pm )

    Нөгөө бие биендээ хяналт тавьдаг хараат бус ХУУЛЬ ТОГТООХ ЗАСАГЛАЛ, ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛ, ШҮҮХ ЗАСАГЛАЛ яав? Бүгд БУДАА, ЖОНХУУ болов!!!!

  • Зочин (October 21, 2017 7:51:39 pm )

    Засгийн газар танхимаа 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа нь УИХ-ыг 100 хувь авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм .!!!

  • Зочин (October 21, 2017 7:52:11 pm )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • Зочин (October 21, 2017 7:52:37 pm )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)!!!!!!

  • Зочин (October 21, 2017 7:53:11 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, авилгачид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа АН-ын нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Зочин (October 21, 2017 7:53:34 pm )

    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн 100 хувь төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

  • Зочин (October 21, 2017 7:53:53 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Зочин (October 21, 2017 7:54:16 pm )

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.

  • Зочин (October 21, 2017 7:54:58 pm )

    АН бол ард түмний өмч, хөрөнгийг булаан авч мафи, олигархиуд, оффшортонгууд, луйварчид, дээрэмчдэд өгдөг дээрэмчдийн бүлэглэл юм, харин МАН бол мафи, олигархиуд, оффшортонгуудын ард түмнээс дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг буцааж ард түмэнд нь өгдөг ард түмний нам. Энэ бол дэлхийн түүх. Энэ бол байгаль, нийгмийн хөдлөшгүй хууль.

  • Зочин (October 21, 2017 7:55:20 pm )

    Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.

  • Зочин (October 21, 2017 7:56:06 pm )

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 27 настай нэг луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!

  • Зочин (October 21, 2017 7:56:34 pm )

    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө!!!

  • Зочин (October 21, 2017 7:57:11 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Оюутолгойн төсөл Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Зочин (October 21, 2017 7:57:30 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Anonymous (October 22, 2017 10:41:40 am )

    Хэлсэнээ хэрэгжүүлэх хэрэгтэй шүү ,, Ардтүмэн үүнийг хүлээж хүсэж байна МАНАН гэж нэг том дайсан би Эх орноо гэсэн хүн бүртэй хамтарч ажилах хэрэгтэй Баттулна НЭнхбаяр С Ганбаатар нарболон бусад хүмүүстэй хамтарч МАНАН г төрөөс зайлуулах хэрэгтэй

  • ӨНӨРӨӨ (October 22, 2017 1:52:44 pm )

    ТА МИНЬ САЙН АЖИЛАЖ ҮЗЭЭРЭЙ АМЖИЛТ ХҮСЭЕ ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛАГИЙН ДАРГА НАРИЙГ БҮГДИЙГ НЬ СОЛИХ ШААРДАЛГТАЙ ШҮҮ АМЖИЛТ

  • ГААЛИЙГ ӨӨРЧЛЭХ (October 22, 2017 2:26:10 pm )

    НЯМДОРЖ МЭДЛЭГТЭЙ ГЭДЭГ НЬ ХАРАГДАЖ БАЙНА. УНЭН ЗӨВ ЯРЬЖ БАЙНА. 60 ТЭБУМЫН ГАЙГААР ГААЛИЙН ДАРГА СҮ.БАТБОЛДЫН АВГАЙН ДҮҮ, САНГИЙН ЯАМНЫ САЙД АСАН ЧОЙЖООГИЙН ТУСЛАХ БАТТОГТОХ /БАЙСАН /НАР ГААЛИЙГ САМАРЧ БАЙНА Ш ДЭЭ. ЭНГИЙН АРДЫН ХҮҮХЭД АЖИЛЛАДАГ. ЗҮГЭЭР АЖИЛЛАЖ БАЙХАД НЬ АЖЛЫГ НЬ БУЛААЖ АВААД НАМЫН ГЭХ НЭРИЙДЛЭЭР ӨӨР ХҮНИЙГ ГАДНААС ТАВЬЖ БАЙГАА НЬ 60 ТЭРБУМТАЙ ХОЛБООТОЙ. НЯМДОРЖОО 2016-7-САРААС ХОЙШ ТОМИЛОГДСОН ХЭЛТСИЙН ДАРГААС ГАДНААС ЯЛАНГУЯА ТОМИЛОГДСОН САНГИЙН ЯАМНЫ БОЛОН ГААЛИЙН АЖИЛТНУУДЫГ ШАЛГААРАЙ БАС СОЛИОРОЙ.

  • Zochin unuree (October 22, 2017 5:47:21 pm )

    Hulgaich nartai temtseh heregtei shtee

  • Zochin unuree (October 22, 2017 5:48:26 pm )

    N.enhbayar gene uu

  • иргэн (October 22, 2017 10:27:12 pm )

    Ямарч байсан энэ албанд Ц.НЯМДОРЖ очиж байж л зохицуулдаг болчихсон юм билээ. Бусад нь МӨНГӨ ДАГАЖ МАНСУУРААД дампуурдаг. Одоо нэг цэгцлэх болсон. АМЖИЛТ ХҮСЬЕ Нямдорж сайдад.

  • qwa (October 23, 2017 7:37:38 am )

    end esregeer muulj baigaa commentuud xulgain ilrex geed uxexnee, udaxgui barivchlagdaad yavax bzdee uuni orond muglee namanchlaad suuj bainda

  • дэмжигч (October 23, 2017 10:11:13 am )

    Ах та тунгалаг тамир рамон дээр цахиур Төмөр Бадарч тахарт юу гэж хэлж байдагыг санаж байгаа биздээ чиний унаж яваа морь ч гэсэн хулгайн замаар ирсэн ойчвол хамт л,,,,,,,,,,,,,,ийм айхтар сүлжээг таслана гэдэг ч амаргүй дээ өөр зам байхгүй энэ хулгайч нарыг дарахгүй бол монгол орны хувь заяа ирээдүй бүрхэг боллоо танай намын хувь заяа юү чбиш 65 уулаа сонгогдоод энэ улсыг намагаас татаж гаргах ажил хийж чадахгүй бол бүгд зайлаарай ,,,,,,,танд амжилт та найдлага үхсэн ч тэмц хойч үе чинь таныг ямагт дурсана анхаар танай нам дотор дайсан олон гэдгийг бүү март

  • ӨНӨРӨӨ (October 23, 2017 4:42:38 pm )

    ард түмэн харж байгаа шүү сайн сайхнийг хүсие=

  • Баатар (October 23, 2017 5:22:18 pm )

    Энэ өгөр толгой Гүрсэдийг олон удаа сонгож дэвшүүлнээрээ Монгол улс хөгжих байсан юм бол аль эрт тасраад явчих байсан байхгүй юу биеэ магтаж би тэгсэн ингэсэн гэж гэж худлаа хуцсан шахаач шантаажчин хулгайч Эрдэнэтээс албан тушаалаа урвуулан ашиглаж хуссан 2.5 тербум төгрөгөө төлчихөөд би шудрага хүн гэж хуцаарай хулгайчаа.

antalya rent a car