Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган 2 өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэлээ.
ТА БҮХЭНД ШИНЭ ТОМИЛОГДСОН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
1. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Өлзийсайханы ЭНХТҮВШИН
Өлзийсайханы Энхтүвшин 1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль, 1980 онд МУИС-ийг, 1989 онд ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй.
1980 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтнаар ажлын гараагаа эхэлж, ахлах ажилтан, 1990-1995 онд “Ардын эрх” сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1995-1996 онд Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, 1996-2005 онд МАХН-ын нарийн бичгийн дарга, 1996-1997 онд “Yнэн” сонины ерөнхий эрхлэгч, 1996-1997 онд Улаанбаатар хотын МАХН-ын хорооны дарга, 2012-2013 онд Монгол Ардын Намын даргын алба хашиж байсан. Мөн 2000-2004 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар, 2008-2010 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажилласан. Улсын Их Хурлын гишүүнээр тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа.
2. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Гомбожавын ЗАНДАНШАТАР
Г.Занданшатар 1987 онд нийслэлийн 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургууль, 2012 онд ОХУ-ын Байгалийн эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийг тус тус төгссөн. Санхүү эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй.
Тэрбээр 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС)-ийн Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү, эдийн засгийн тэнхимд багш, 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал, 1998-2000 онд Монголбанкинд Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн, 2000-2003 онд ХААН банкны дэд захирлын алба хашиж байсан. Улмаар 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2009-2012 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа.
3. Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Намсрайн ЦЭРЭНБАТ
Н.Цэрэнбат 1996 онд Улаангом хотын 10 жилийн 2 дугаар сургууль, 2000 онд Техникийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургуулийг төгссөн. Санхүүгийн менежментийн мэргэжилтэй, магистрын зэрэгтэй. 2000-2001 онд Мобиком корпорацид нягтлан бодогч, 2003-2004 онд “Таван богд” группт гадаад харилцааны менежер, 2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал, 2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах, 2012-2015 онд “Трансинконсулт” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга, 2015-2016 онд “Юу Эф Си” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.
4. Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд Нямаагийн ЭНХБОЛД
Н.Энхболд 1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль, 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль, 1990 онд ЗХУ-ын Москва хотын Коммунист намын дээд сургууль, 1996 онд Австрали Улсын Сиднейн их сургуулийг тус тус төгссөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй, магистрын зэрэгтэй. Тэрбээр 1979 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагчаар ажлын гараагаа эхэлж, улмаар Соёлын яамны Төлөвлөгөө, эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1986-1993 онд Улсын хэвлэлийн комбинатын орлогч дарга, “Монгол хэвлэл” нэгтгэлийн ерөнхий захирал, 1993-1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл, харилцааны албаны даргын алба хашжээ. Улсын Их Хурлын гишүүнээр тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа.
2006-2007 онд Засгийн газрын гишүүн-Гадаад хэргийн сайд, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд Улсын Их Хурлын дэд дарга, 2012-2013 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байв.
5. Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд Дамдины ЦОГТБААТАР
Д.Цогтбаатар 1988 онд нийслэлийн 16 дугаар орос дунд сургууль, 1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Улс төр судлаач, олон улсын хуульч мэргэжилтэй. Улс төр судлал, олон улсын хууль зүйн магистр. Тэрбээр 1994-1996 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе, 1998-2000 онд Нэгдүгээр газар, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, 2000-2002 онд Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, 2002-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, улмаар 2013 онд Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайд, 2015 оноос нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж иржээ. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байв.
6. Засгийн газрын гишүүн-Сангийн сайд Чимэдийн ХҮРЭЛБААТАР
Ч.Хүрэлбаатар 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр, 1998 онд Австралийн Сиднейн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.Төлөвлөгч-эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй. 1991 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлж, 1992-1995 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 1998-2000 онд ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, улмаар 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн-Түлш эрчим хүчний сайд, 2009-2012 онд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдоод байгаа. 2008-2009 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан бол 2016 оноос энэ албан тушаалд дахин сонгогдон ажиллаж байв.
7. Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд Цэндийн НЯМДОРЖ
Ц.Нямдорж 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч, 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд мэргэжилтнээр ажиллажээ. Улмаар 2000-2005, 2008-2012 онуудад Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан. 1992 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр тасралтгүй сонгогдож байгаа бөгөөд 2005-2007 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан бол 2016 оноос Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж байв.
8. Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Содномын ЧИНЗОРИГ
С.Чинзориг 1986 онд МУИС-ийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1986-1992 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, аймгийн АДХГЗ-ны хэлтсийн дарга, 1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, улмаар 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, 2008-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер, 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, 2013 онд МАН-ын НБХГ-ын дарга, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа.
9. Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайд Хавдисламын БАДЕЛХАН
Х.Баделхан 1971 онд Өлгий сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1976 онд Политехникийн дээд сургууль, 1990 онд Москва хотын удирдлагын академийг тус тус төгссөн. Инженер, улс төр судлаач мэргэжилтэй.
Тэрбээр 1976 онд Улаанбаатар хотын Автобус баазад инженерээр ажлын гараагаа эхэлж, 1978-1988 онд Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт ерөнхий инженер, газрын дарга, 1990-1991 онд Баян-Өлгий аймгийн ИТХ-д төрийн байгуулалтын хэлтсийн дарга, 1991-1994 онд Гадаад худалдааны “Өркен” ХХК-ийн захирал, 1994-2000 онд Зам, барилгын “Жол” ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга, 2012-2015 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх, 2015-2016 онд Аж үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байв. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм.
10. Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Цэдэнбалын ЦОГЗОЛМАА
Ц.Цогзолмаа 1992 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургуулийг багш, түүхч, 2004 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер, 2009 онд Тагнуулын академийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Багш, түүхч, эрх зүйч мэргэжилтэй, Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй.
1992 онд МУИС-ийн Ховд дахь салбарт багшаар ажлын гараагаа эхэлж, улмаар 1993-1995 онд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн ИТХ-д мэргэжилтэн, 1995-1997 онд аймгийн Хүүхдийн төвд мэргэжилтэн, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, 1994-1998 онд Монголын Скаутын холбооны Хөтөлбөрийн дарга, 1998-1999 онд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд бүлгийн ахлах удирдагч, 1999-2004 онд нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга, нийслэлийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, 2004-2006 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 2006-2008 онд Жендерийн тэгш байдлын Үндэсний хорооны ажлын албаны дарга, 2008-2012 онд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга, 2013 оноос Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр ажилласан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.
11. Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Жадамбын БАТ-ЭРДЭНЭ
Ж.Бат-Эрдэнэ 1983 онд нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Инженер-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 1990-1992 онд ОХУ-ын “Рыпкооп” улсын үйлдвэрийн газарт менежер, 1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” ХХК-ийн захирал, 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Авто тээврийн газрын дарга, 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2008-2012 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2013-2016 онд Булган аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа.
12. Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Долгорсүрэнгийн СУМЬЯАБАЗАР
Д.Сумъяабазар 1991 онд нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 2005 онд ШУТИС-ийн Компьютер техник менежментийн сургуулийг төгссөн. Бизнесийн удирдлагын мэргэжилтэй. 2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ийн ерөнхий захирал, 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008-2012 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. 2009 оноос Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн дарга, 2013 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2014 оноос Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа.
13. Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Батжаргалын БАТЗОРИГ
Б.Батзориг 1983 онд нийслэлийн 6 дугаар дунд сургууль, 1987 онд Чехословак Улсад Хөнгөн үйлдвэрийн дээд сургууль, 1997 онд Удирдлагын академи, 2001 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг тус тус төгссөн. Эсгүүрчин, эдийн засагч, санхүүгийн мэргэжилтэй, Улс төр судлалын докторант. 1989 онд Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт мастераар ажлын гараагаа эхэлж, 1992-1999 онд “Зэвэг” хоршооны дарга, 1999-2008 онд “Кёкүшюзан хөгжил сан” ТББ-ын гүйцэтгэх захирал, 2004-2012 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2008-2012 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайдаар ажилласан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж байв.
14. Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайд Цэрэнпилийн ДАВААСҮРЭН
Ц.Даваасүрэн 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, 1998 онд Япон Улсын Сайтомогийн их сургуулийг тус тус төгссөн. Цахилгаан автоматикийн инженер, эдийн засагч, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.
1989 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажлын гараагаа эхэлж, 1995-2000 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн, Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга, 2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга, 2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм.
15. Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн САРАНГЭРЭЛ
Д.Сарангэрэл 1979 онд нийслэлийн 10 жилийн 57 дугаар дунд сургууль, 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр, 1990 онд ЗХУ-ын Ростов хотын Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн. Гэрэл зурагчин, сэтгүүлч мэргэжилтэй, Сэтгүүл зүйн ухааны магистр зэрэгтэй.
Тэрбээр 1982 онд МРТУХорооны харьяа гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборантаар ажлын гараагаа эхэлж, 1990-1994 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах редактор, хариуцлагатай редактор, 1995-2003 онд Монголын Үндэсний телевизийн “ММ” агентлагийн ерөнхий редактор, “ММ” агентлагийн захирал, Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор, 2003-2005 онд ТВ5 телевизийн ерөнхий захирал, улмаар 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байв.
Ийнхүү Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын танхим бүрдэн, үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой боллоо.
Холбоотой мэдээ
-
Doljoo (October 20, 2017 11:01:50 am )
За, ерөнхийдөө янз бүрийн тодотголгүй, Монгол Улсын Засгийн Газар бүрдэх шиг боллоо, ямар ч байсан эерэг өөрчлөлт хүлээх суурь байна аа..
-
Дөлгөөн (October 20, 2017 11:03:27 am )
Хүрэлсүхийг улс төрчид дундаас байж болох хамгийн эх оронч сэтгэлтэй хүн гэж бодож байна.
-
Галбадрах (October 20, 2017 11:05:11 am )
Хүрэлсүхийн засгийн газар монголын ирээдүйн хөгжлийн суурь нь болно гэж харж байгаа.
-
Баянжаргал (October 20, 2017 11:07:01 am )
Энэ цаг мөчөөс эхлэн хариуцлага хатуу сахилга баттай Засгийн газар бүрдлээ. Одоо үр дүнг нь хүлээх л үлдэх шив Амжилт!
-
Enkhbold (October 20, 2017 11:08:45 am )
Өмнөх засгийн алдааг давтахгүй гэдэгт итгэж байна Хүрэлсүх зангарагтай ерөнхий сайд байж чадна гэж бодож байна
-
ард (October 20, 2017 12:48:25 pm )
Шинэ сайдуудын дотор Ч. Хрүэлбаатар гэгч нүдний булай байнаа, ерөнхийлөгч өө
-
Зочин (October 21, 2017 7:12:10 pm )
Хүний хүн чанарын нэг чухал үзүүлэлт бол ичих булчирхайтай байх явдал юм . Дэлхий ертөнцөд “Эрүүл мэндийн буюу анагаахын шинжлэх ухаан” гэж шинжлэх ухааны нэгэн том чиглэл салбар байдаг Тэр том шинжлэх ухааны “А” ч байхгүй хүн бүхэл бүтэн нэг улсын Эрүүл мэндийн яамны сайд хийнэ гэж бодохоор нүүр улайх юм . Уг нь Сарангэрэлд ичих булчирхай байсан сан бол “Би анагаахын шинжлэх ухааны талаар юу ч байхгүй шүү дээ. Мэргэжлийн хүнээр нь САЙД хийлгэ” гэж хэлж болно шүү дээ. Гэвч Сарангэрэлд ичих булчирхай нь байхгүй болжээ. Хүн чанар нь байхгүй болжээ. Улс эх орноо гэж бодох зүрх сэтгэл нь байхгүй болжээ. Бусад сайдууд ч мөн адил хүн чанаргүй хүмүүс байна.
-
Зочин (October 21, 2017 7:14:09 pm )
Бие биедээ хяналт тавьдаг хараат бус ХУУЛЬ ТОГТООХ ЗАСАГЛАЛ, ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛ, ШҮҮХ ЗАСАГЛАЛ Монгол улсад устаж үгүй болов.
-
Зочин (October 21, 2017 7:15:23 pm )
Засгийн газар танхимаа 100 хувь УИХ-аас бүрдүүлж байгаа мөн чанартаа УИХ-ыг 100 хувь авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм .
-
Зочин (October 21, 2017 7:19:26 pm )
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
-
Зочин (October 21, 2017 7:19:59 pm )
Нэг шинэ том дарга гарч ирээд улс орныг хөгжүүлчихэх юм шиг, жаргуулах юм шиг их л хөөрцөглөх юм. Улс ороны хөгжил дэвшил нь хэн нэг том даргаас бус, ямар нэг том намаас бус, ямар нэг том сонгуулиас бус, ямар нэг том томилолтоос бус харин гагцхүү ард түмний хүмүүжил, ухамсар, ёс суртахуунаас л хамаардаг гэдгийг дэлхийн мянган мянган жилийн түүх бэлхэнээ харуулдаг. Тиймээс ч ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна гэж ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд боллоо гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай улс төрчид, ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана. Монгол оронд хүмүүжлийн, ухамсарын, ёс суртахууны хувьсгал хийгээгүй цагт энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ. Монголчууд улс эх орноо өөрсдөө нурааж байна. Цаашдаа ч улам нураах болно. Тэгээд тусгаар тогтнолоо алдана…
Угаасаа АРДЧИЛАЛ бол хүний хүн чанарыг алдагдуулдаг, хүнийг зөвхөн идэж уухаа боддог адуусан амьтан болгодог нууц америк технологи юм. -
Зочин (October 21, 2017 7:20:38 pm )
Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/
-
Зочин (October 21, 2017 7:20:55 pm )
Хүн бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөж, амьдрах чадавхи, үнэн ч шударга сэтгэлийг алдахгүй байхын хэрээр нийгэм урагш хөгжинө. Харин залхуурах хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё гэж хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Ард түмний, хүн бүрийн аж амьдралын байр байдал хийгээд хүн чанар үндсээрээ өөрчлөгдөж эхэлбэл нийгмийн иймэрхүү муу муухай байдал арилах жамтай. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/
-
Зочин (October 21, 2017 7:35:06 pm )
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
Зочин (October 21, 2017 7:35:25 pm )
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 1990-ээд оны сүүлээр АРДЧИЛЛЫГ бут ниргээд амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
-
Зочин (October 21, 2017 7:35:52 pm )
Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд (Америк, Европ, Орос, Япон гэх мэт) бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, дөрвөн жилийн ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх, УИХ-ыг тараах, УИХ-ын сонгуулийг дахин явуулах гэх мэтээр солиорч хашгачсаар явна.
-
Зочин (October 21, 2017 7:36:07 pm )
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
-
Зочин (October 21, 2017 7:36:30 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.111
-
Зочин (October 21, 2017 7:36:47 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
-
Зочин (October 21, 2017 7:37:02 pm )
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө. -
Зочин (October 21, 2017 7:37:25 pm )
Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.
-
Зочин (October 21, 2017 7:37:48 pm )
Ардчилал бол хүнийг “Хүний махан хүнстэн, хүрэл чулуун зүрхтэн” болгодог, улс орныг мөхөлд хүргэдэг нууц Америк технологи юм. !!!
-
Зочин (October 21, 2017 7:38:13 pm )
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
-
Зочин (October 21, 2017 7:38:57 pm )
Хууль хориглоогүй зүйлийг зарим үед ичих сэтгэл хориглодог. /Сенека/
-
Зочин (October 21, 2017 7:39:21 pm )
Огцорсон Засгийн газрын Шадар сайдыг их Монгол улсын Ерөнхий сайдаар томилож байдаг энэ мөн дүүрсэн Их хурлаа!!! Энэ эрүүл ухаан уу? Энэ ёс суртахуун уу? Энэ ер нь юу вэ?
-
Зочин (October 21, 2017 7:39:51 pm )
Засгийн газар танхимын зарчимаар ажиллаж хамтын хариуцлага хүлээдэг. Бүгдээрээ огцорчихоод нэг (У.Хүрэлсүх) нь Ерөнхий сайд болно гээд үхэн хатан явж байдаг. Энэ хүнд (У.Хүрэлсүхэд) бусдаасаа ичих нүүр, ёс суртахуун гэж байна уу. Бурхан минь!!!
-
Зочин (October 21, 2017 7:40:17 pm )
Засгийн газар хамтын хариуцлага хүлээж, танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэг нь хамтын хариуцлага хүээж байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл эрхэлсэн ажилдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнцэхгүй байна гэсэн үг. Нэг үгээр хэлвэл ажлын хариуцлага алдаад бүгдээрээ ажлаасаа халагдаж байна гэсэн үг. Энэ нь шадар сайд асан Хүрэлсүхэд ч хамаарна. Өөрөөр хэлвэл шадар сайдын ажилд тэнцэхгүй ажлаасаа халагдсан Хүрэлсүхийг Монгол улсын Ерөнхий сайдаар томилож байдаг. Энэ нь эрүүл ухаан уу? Энэ нь ёс суртахуун уу? Энэ хууль ёс уу?!!!
-
Зочин (October 21, 2017 7:40:41 pm )
Энэ Монголд Үндсэн хуулийн цэц, хууль, шүүх засаглал гэж байна уу??? Огцорсон Засгийн газрын гишүүн шадар сайд эргээд Ерөнхий сайдад нэр дэвшиж л байдаг. Бурхан миньь энэ юу вэ? Юу үзэх нь энэ вэ?
28 Comments