Оршин суугчдын төлөөлөл Энхгэрэл захиралтай уулзаж хүсэлтийнхээ хариуг авахыг хүссэн боловч
менежерүүд нь уулзуулахгүй, дахин ирэхгүй байхыг шаарджээ
Дашрамд хэлэхэд, энэхүү асуудлаар цааш судлан тодруулахад “Суруга Монгол” ХХК-ийн барьсан “Japan town” хотхоны авто зам руу 2015 онд Хурд групп “Хүннү 2222” хорооллын замыг ямар нэгэн зөвшилцөл, зөвшөөрөлгүйгээр хүчээр шууд сэтлэн гаргаж байжээ.
Өөрсдөө ийнхүү зөвшөөрөлгүй хүч түрэн замаа холбосон байж одоо болохоор холбогдох байгууллагаас гарц гаргах зөвшөөрөл авсан Маршал таун, Кинг тауэр апартментын 2000 гаруй оршин суугчид өөрсдийн эрх ашгийг бүдүүлгээр зөрчиж байгаа гэж үзэн, шаардлагаа дахин тавьж, тэмцлийн дараагийн алхамаа хийхээр төлөвлөж байна.
“Маршал – Кинг” СӨХ
1 Comment