antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2017 2 comments

Х.Баттулга: Улаанбаатар хот дөрвөн ханатай гэртээ багтахаа больсон өрх шиг л байна

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотын тулгамдсан зарим асуудлыг хэрхэн шийдэхээр ажиллаж байгаа талаараа товч танилцуулсан. Агаарын бохирдлыг бууруулах болон цэвэрлэх байгууламжийн шинэчлэл хамгийн их анхаарал татаж байгааг дурдав. Тэрбээр агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор гурван захирамж гаргасан, цэвэрлэх байгууламжийг шинээр барих, одоо байгаагаа сайжруулах гэх мэт шийдлүүд яригдаж байгааг товч танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 500 000 хүн амтай байхаар төлөвлөгдсөн нийслэл өнөөгийн хүн амын төвлөрөл ачааллаа даахаа больсон байгааг бид сайжруулах гэж оролдохоос илүү шинэ дагуул хотууд байгуулах нь үр дүнтэй, илүү ахицтай ажил байх болно хэмээн онцлов. ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа дагуул хот байгуулах төсөл санаачлан ХБНГУ-ын мэргэжилтнүүдээр ТЭЗҮ-ийг хийлгэсэн талаараа ч дурдлаа.

Хүн амын төвлөрлийг сааруулах үүднээс төр захиргааны байгууллагууд, их дээд сургуулиудыг хотоос гаргах, дагуул хот байгуулах тулгамдсан асуудлаа шийдсэн Малайз Улсын нийслэл Куала Лампур, БНСУ-ын нийслэл Сөүл, Казахстан Улсын нийслэл Астана гэх мэт хотуудыг үзэж, туршлага судлаасай хэмээн хүсч байгаагаа мөн хотын даргад илэрхийллээ.

Мөнгө хөрөнгөний бэрхшээл яриад суувал юу ч хийж чадахгүй, мөнгө босгож бодит ажил хийж үр дүн гаргах хэрэгтэй талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн сануулсан юм. Тэрбээр хэлэхдээ аль ч улс орны нийслэл хотод тулгамдсан асуудал байдаг, гэхдээ манай Улаанбаатар хот дөрвөн ханатай гэрт анх өрх айл болоод, ам бүл нэмээд багтахаа больсон өрх айл шиг л байна хэмээн зүйрлэв. Улаанбаатар хотын нийт хүн ам одоогийн байдлаар 1 сая 370 мянга, нийслэлд өдөр тутам ирж очдог болон хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутны тоог оруулбал 250 мянга орчим хүн энэ тоон дээр нэмэгдэх юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • a (October 18, 2017 1:32:06 pm )

    uneen unen naad ih deed surguuli auto zahuud mobi skytel e-mart geed bugdiig hotoos garga tegej baij ene ih bugluu gaigui bolno utaan deer buun mashinii utaa amid yavahad hetsuu bna shuu

  • Зочин (October 18, 2017 9:41:30 pm )

    Ерөнхийлөгчийн зөв. Үнэндээ хотын захиргаа, энэ олон яамд агентдаг зэргийг бүгдийг нь хотын төвөөс холдуулж хотын захад гаргах хэрэгтэй. Гадаад дотныхон ч ойлгоно. Ер нь энэ олон цагдаагийн байгууллага, татварын байгууллага иргэддээ ойртож захдуу ажиллах хэрэгтэй Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газар, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс гээд 100 м хүрэхгүй газарт 3 татварын байгууллага байх юм. Бөөгнөрсөн баахан юмнууд иргэдийг овоолоод хэрэлдүүлээд байх юм. цагдаагийн мөрдөн байцаах газар, ерөнхий газар, хотын цагдаа гээд хотын төв гудамж тэр чигээрээ гоео цагдаагийн байшин болих хэрэгтэй Хэдхэн том яамд нь төвдөө яахав байна биз бусад үйлчилгээний бүх төрийн албан газрууд зах руу зайлах хэрэгтэй байна. …..Тэгвэл орон тоо энэ тэр нь өөрөө д багасах болно. Яагаад гэвэд энэ улсууд чинь төрдөө иргэддээ зүтгэх үүрэгтэй хүмүүс л дээ

antalya rent a car