Монгол улсын Үндсэн Хуулийн Гуч дугаар зүйл.
- Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний ЭВ НЭГДЛИЙГ илэрхийлэгч мөн.
Мордохын хазгай. Монголоо жинхэнээр нь ялуулахыг хүссэн иргэд Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгосон. Чингэхдээ Монголчууд түүхэндээ эв нэгдэлтэй байхдаа л ялж байсныг өрсөлдөгчид, өөрийнх нь дэмжигчид бүгд хэлж ойлгуулж сануулсаар байтал хамгийн ихээр хагалан бутаргагч З.Энхболдыг ЕТГ-ын даргаараа тавьсан нь олон нийтийг гайхшруулсан байдаг. З.Энхболд нь яагаад хагалан бутаргагч вэ гэдгийг дахин сануулъя.
Өөрийн нам дотроо хэрхэн Н.Алтанхуягийг болон намынханаа самарсанг энэ удаа орхиод Монгол Улсын Ерөнхийлөгчийн албатай холбоотой хоёр баримт оруулъя.
- Аль ч үеийн төрийн тэргүүнүүдийн хийж зүрхлээгүй, цаг боломж нь таараагүй маш том чухал үйл хэрэг болох цагаач хятдуудыг нутаг буцаасан Монголын төрийн хүн, эх орныхоо төлөө цохилох зүрхтэй Ю.Цэдэнбалыг цагаатгах асуудлыг хөндөж тавьсан УИХ-ын гишүүний микрофоныг хамааралгүй зүйл ярьж байна гэх нэрийдлээр хаасан.
- Монгол төрийн сайдыг машиныхаа арын багажиндаа “чихчихсэн” явж байдаг “рекет”-үүдээс Монголын төрийг цэвэрлэсэн Нямдорж гишүүний хэлсэн үгийн нутгийн аялгыг “орчуулах” нэрийн дор даапаалж байсан нь олон нийтийн дургүйг ихэд хүргэж байсан.
Зөвхөн энгийн 2 жишээнд бүдэрч Увс аймгаас сонгуульд ялж чадаагүй арилсан түүнийг өс хонзон өнөөдөр ч түүнийг тайван амраахгүй байгаа нь тодорхой болж байна. Тэрээр ялагдсан хариугаа өөрөөсөө хайхын оронд намын тохиролцоогоор ЕТГ-ын дарга болж аваад Монголын ард түмний ЭВ НЭГДЛИЙГ илэрхийлэгчийн суган доороос хагалан бутаргалтын “салаавчийг” удаа дараа үзүүлж байна. Хөөрхий Н.Алтанхуяг өөрийг нь барьцгүй “хавирч” байсан нөхдийнхөө дунд орчихсон Бат-Үүлийгээ сэлэмдээд сууж байхыг харах азгүй АН-ын гишүүнээ хэмээн халаглах партизантай ч тааралдлаа.
Шударга өрсөлдөгчөө тэтгэхүй. Монголын Нууц Товчооноос иш татахад … “Ононы цаана хүлээж байсан Аучу баатар, Таргудай Хирилтуг нартай тулалдахад Чингис хаан хүзүүн тушаа Тайчуудын Зургаадайд (хожмын алдарт Зэв жанжин, Чингисийн дөрвөн нохойн нэг) харвуулан шархадсан байна. Шөнө нь Тайчууд тархан зугтаснаар уг тулалдаан Тэмүжиний ялалтаар дуусчээ”
Монголын ард түмний ЭВ НЭГДЛИЙГ эрхэмлэгч хүн бол өнөө цагийн “Чингис Хаан” билээ. Хэрвээ тийм ахул өөрийнх нь дутагдлыг хэлж чаддаг түүнийг гаргаж асууж чаддаг шударга нэгнийг тэтгэж түүний зүрх сэтгэлийг татаж байж гэмээ нь холын зорилгод хүрэх бөгөөд Монгол улс жинхэнээсээ “ялах” байв. Чингис хаан байсан бол Хүрэлбаатарыг өөртөө татаж дэргэдээ байлгаж байгаад “Төмөр замын” гэх мэт асуудлаа нэг мөр шийдэж чадсан бол дараагийн сонгуулиар дахин ялах эхлэлээ тавих байсан бизээ. Харамсалтай нь тэрээр өөрийнх нь “Зэв” байж чадах нэгнийг Жамухыг барьж амь гуйдаг дагуулуудын ижил хүмүүсийн үгэнд орж цавчихаар оролдох ч гэж. Бөх хүн гэж бөх л байх юм даа.
Хаа очиж өөрийн гэснээ өмөөрдөг, өрлөг нөхдөө тэтгэдэг байрын залуу ЕС болсон. Түүнд зөв нүүдэл хийвэл ч их ирээдүй харагдаж байна. Гагцхүү цаг хугацаа л харуулна даа.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин зочинзочин (October 18, 2017 12:20:10 pm )
МАН -ын хөлсний бичээчийн үг. З. Энхболд арай дөнгүүр ухаантай нь.
-
Samaraa (October 18, 2017 1:40:47 pm )
Uhaantai gd uls oron turuu samarah ni her zuv yum boldoo?
-
-
С.М (October 18, 2017 12:23:15 pm )
АН дотор Алтанхуяг шиг лидер дахиад олдохгүй шүү. Монгол төрийн засгийн газар сүүлийн 27 жилд Алтанхуягийн Засгийн газар шиг ажлаагүйг Монголын ард түмэн мэднэ.Алтанхуягийг улсын их хуралд өрсөлдөхөд нь ялсан гэх ИХГ нь өрсөлдөгч намынхаа лидерийг ялсны шагнал сайд боллоо. Хүрэлсүхийн ЗГ-ыг гутаах 3 сайдын нэгээр ард түмэн нэрлэж байна. Өрсөлдөгч нам нь байтугай АН дотор Алтанхуягаас айдаг хүн олон байгааг АН-ын гишүүд төдийгүй ард түмэн мэднэ.
-
С.М (October 18, 2017 12:25:14 pm )
Баатар Үүлээс эхлээд эхлээд олон гишүүд айж байнадаа. Чааваас даа
-
С.М (October 18, 2017 12:34:14 pm )
МАН-ын 65 нөхөд 2 хуваагдаад сайдаар эвлэрч 60 тэрбумын наймаагаа үргэлжлүүлсээр байхад сөрөг хүчин нам шинэчлэл хийгээд эвлэрэх нь МАН болон Үүл баатарт тийм их гай тарьж байна гэж үү. Тэд бас АН-ын эвлэрээс айж байнадаа. Айдаг хүн МАН-д байхад гайхах зүйл алга. Харин АН-д байхад л их гайхаж байна. Үүл баатар чинь АН-ын хүн үү? МАН-ын хүн үү? Үүл баатрын гаргасан шийдвэрүүд дотор МАН-ыг хамгаалсан шийдвэр их нөлөөлөх байр суурь эзэлдгийг АН-ын жирийн гишүүд шүүмжилж МАН-ын гишүүд талархан хүлээн авч байдгийг эргэж нэг сануулъя.
-
Зөв (October 18, 2017 12:38:33 pm )
энэ сонгогдсон хүн нь өшөө авахгүйгээр ажлаа хийж болохгүй юм уу?
-
Зочин (October 18, 2017 1:40:07 pm )
З.Энхболд Ерөнхийлэгчийн тамгын газрын дарга болсонд гайхаж байна. Боловсрол нимгэн,харьцааны соёлгүй,багаар ажиллах чадваргүй,улс орноо удирдан зохион байгуулах авъяасгүй. Харин Алтанхуяг асан ерөнхий сайд их өндөр мэдлэгтэй.Багаар ажиллах чадвартай. Алсын хараатай хүн шүү.
-
Anonymous (October 18, 2017 1:59:35 pm )
Энэ З. Энхболд ард түмний эв нэгдэлийг хангах талаар биш хагалан бутаргах талд л сайн хор найруулна даа. Муу санаатай хүссэн зүйлээ хийхийн тулд юу ч хийж чадна. Ийм хүн Ерөнхийлөгчид зөвлөнө гэдэг маш аюултай
-
zsss (October 18, 2017 2:26:51 pm )
Odoo neg iimerhuu AN, MAN gesen taltsal bichdeg humuus bolimoor yumaa! Dor burnee chaddag yum baival teriigee hiigeed yavj baiya! Bodlogo bish Nam hoorondiin heruul bainga bichsen heden sait, Jirgeechid hemeeh 2 huvaagdsan hulsnii bicheechid odoo jaahan amarch, biye biyenee doromjlolgui, bodlogo, sanalaa l bicheed yavahad zugeer yumaa. Huuhed, oyutan geed l ta nariin ene heruuliig unshaad yaj uudluh ve dee! Bolitsgooyo, heseg harya, ajlaa hiitsgeeg!
-
Anonymous (October 18, 2017 3:35:10 pm )
Zi muuhai zuudag gar, Hurelbaatariig dunguh geed erunhiilugchiin ner hundiig shavartai hutgalaadaa
-
Anonymous (October 18, 2017 3:43:25 pm )
Хүрлээ гөлөг болио. Уурхай зарсанаа тайлбарлачихаад хүн муул!
-
бүтэхгүй хүн (October 18, 2017 3:45:03 pm )
Зи Увсаас хөөгдсөн хариугаа Хүрэлбаатараас авах гэж байгаад Ерөнхийлөгчөө шаварт хутгаад хаячлаадаа хөөрхий
-
мн (October 18, 2017 3:45:40 pm )
ЭНХБОЛД ХАМГЫН ЗӨВ ХҮН ХЭХЭ МАНЫ МАНГАРУУДЫН ЗАХИАЛГАТ БИЧВЭР
-
zochin (October 18, 2017 5:14:44 pm )
Энхболд зөв хүн, төрийн түшээ хүн биш ээ.
-
Зочин (October 18, 2017 5:29:53 pm )
АТГ ДАРГА БАЙХАД ЯГ ТААРАХ ШУДРАГА ХҮН
-
Зочин (October 18, 2017 9:37:02 pm )
Алтанхуяг бол мужик мөн лидер мөн шүү элбэгдоржиин но -г илрүүлэх хүндээ
-
Zochin (October 18, 2017 9:57:28 pm )
Ene horchin muu Erunhiilegchiig ulam l muuhai haragduulj bna daa
-
зочин (October 18, 2017 10:50:37 pm )
Алтанхуяг бол АН жинхэнэ хагалган бутаргагч МоАХ гэх болгонг толгой дараалан гуамжинд хаяж 2016 оны сонгуульд МАН ,УВС нийлж АН ялагдуулсан новш.
-
Davaa suren (October 19, 2017 2:29:54 am )
З. Энх болд мундаг хүн зөв хүнээ олж тавьсан МАНамын хөлсний бичээч нар гутаан доромжлохдоо гаргуун хүмүүс
-
Anonymous (October 20, 2017 6:59:47 am )
Bytshan honzognogch Zi Enhboldiin ugeer hol yvahgui ni todorhoi bolov shivdee
-
зочин (October 20, 2017 10:32:58 pm )
ЗИ гийн талаар үнэнийг л бичсэн байна ш дээ. Үнэнийг нь бичсэн хүнийг хөлсний бичээч л гэх юм. Commentчдад хөлс өгдөг хүн байвал авах юм сан.
21 Comments