antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2017 3 comments

Р.Эмүжин: Доголон төрийн иргэн доголон, бусармаг төрийн иргэн бусармаг ажээ

нийтлэсэн Admin

Гашуун үр жимс…

Бүгд түүнийг үзэн ядаж байна. Бүгд түүнийг хараан зүхэж байна…чухам яагаад ийм юм болов оо? Цаашдаа ч бид энэ мэтийн мэдээллүүдийг сонссоор байх болно. Түүнийг цаазаар авсан ч, эсвэл амьд үлдээж, 10, 20 жилээр хорьсон ч сонссоор байна. Яагаад? Тавхан настай охины ээж ууланд самар түүхээр яваад хэдэн сар эзгүй байсан. Учир нь түүнд амьдрал хэрэгтэй. Ажил хэрэгтэй. Мөнгө хэрэгтэй. Монголын төр үүнийг нь өгч чадахгүй байгаа учраас охины ээж намрын салхи, өвлийн жаврыг эс хайхран ууланд самар түүж яваа. Магадгүй охиндоо өхөөрдөм хувцас, өл даах хоолтой харих гэж гэрээс гарсан. Хойд эцэг нэр зүүсэн тэр балмад эртэй адилтгаж болох олон олон залуу хот хөдөөгүй бий. Цаашдаа ч нэмэгдэнэ. Яагаад? Охид хот газар бараадан их, дээд сургуульд сурч, эрчүүд хөдөө мал дээр үлдэх болсон. Эхнэргүй, найз охингүй залуу нас…бие махбодийн хэрэгцээгээ яах вэ, тэд яагаад ийм байдалд хүрэв? Бас л Монголын төрийн боловсролын салбарт баримталж буй буруу бодлогын сүүдэр үүнд буруутай.

Дээд мэргэжилгүй бол хүн биш юм шиг нийгмээрээ дипломонд утга учиргүй донтож, охид голдуу их дээд сургуулиудын танхимыг дүүргэн, ач холбогдолгүй, ажлын байргүй мэргэжлээр сурч байна. Тэдний ард хаягдсан залуусын бүхэл бүтэн эрин үе өсч бойжин, эхнээсээ насанд хүрч, хүйсийн тэнцвэргүй байдлыг даван туулж чадахгүй идээ бээрээ цацаж эхэлсний тод жишээ бол энэ. Салбар бүрт нүүрлэсэн хямрал аажимдаа хүйсийн илт ялгаатай байдлыг хүссэн ч, хүсээгүй ч авчирлаа. Ажилгүй эрчүүд алт ухаж, архи уун өдөр өнгөрөөж байна. Хөдөө сумдад 6 настай хүүхдээ дагаад сургуулийн дотуур байр бараадан ирсэн ээж нар, ар гэр, ахуй малаа сахин үлдсэн эрчүүдийн асуудал жинхэнэ хонх дамар дэлдэж байна. Үүнээс болж олон айл салж, олон хүүхэд ил, далд хохирч байна. Бас л өнөөх 27 жилийн турш доголдсон төрийн буруу хазгай бодлогын үр дүн, салбар болгонд нүүрлэсэн тогтолцооны гажуудал эхнээсээ үүрээ эвдэж, үүцээ задалж буй нь энэ…адаглаад л их дээд сургуулиудаа аймгуудад тараагаад байршуулчихвал хүйсийн тэнцвэр тодорхой хэмжээгээр хадгалагдах боломжтой.

Ажлын байр ч бас аймаг бүрт тархан байршина.Төр буруу байна. Бусармаг байна. Тиймээс ч нийгэм хэлтгий, гэр бүл хазгар байна. Хүмүүний сэтгэл, итгэл үнэмшил ч бусармаг, боловсрол мэдлэг булхай байна. Гэр бүл бол төр, хувь хүн ч бас төр. Доголон төрийн иргэн доголон, бусармаг төрийн иргэн бусармаг ажээ…хэрэв хөл толгойгоо алдсан энэ гажуудлаа засахгүй бол цаашид ч хэдэн арван охин хохирогч болон үлдэж, гэмт хэрэгтнүүдийг хэдэн арваар нь цаазаар аваад ч залруулах аргагүй завхрал Монголыг хүлээж байна. Гайхаад, шуугиад байх юм ерөөсөө ч биш. Өнөөдрийн энэ муу бүхний үндэс 27 жилийн турш залуу үеийнхний маань тархи, хэрэгцээ, мэдрэл, хүмүүжил боловсролд гүн бат ярган сууж, урган төлжсөөр үр жимсээ өгч эхлэв. Гашуун төрийн бордсон гашуун нийгмийн гашуун үр жимс…зооглоцгоо. Төр бол төржсөн хүн. Энэ олон жилийн турш төрд сууж бодлого барьсан хүмүүс ямар ургац үлдээснийг одоо бид харж байна. Хоёр гурав хоног хольж хутган, үнэн худлыг хооронд нь хоршин шуугичихаад уйдаад мартдаг бидний хандлага ч бас хүн сүргийг санагдуулж байна.

Р.Эмүжин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • уншигч (October 18, 2017 12:57:03 pm )

    нийгэм хэлтгий, гэр бүл хазгар байна

  • зочин (October 21, 2017 2:46:11 am )

    нөхөр нь хөдөө / амин зуулгаа бодоод / хэдэн ямааны бөгс сахиад, эхнэр нь аймгийн төвд / хүүхэд харсан нэрээр / ченж сугадаад л нээрээ л хэцүү байна шүү

  • zochin (October 21, 2017 11:57:19 am )

    end tor buruutai bish te ho unendee niigemshij chadaagui erchuud burutai mongol erchuud abgai huuhedee ene chini buruu gej helej chadagui danda amig dagadgetsestbaidal iim er bol odoo mongol emegteichud aild ber nere orj irj hamag yumiig abaad saldag erchuud omson hubtsastai uldeg mood delgeredudej bna ene dee sanhuugiin zogtsuulalt heregtei bolood bna yagader huni huch hodolmoriig genet garsan emegtei abah estoi be ene tal deer zohitsuulalt heregtei bna da

antalya rent a car