antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2017 2 comments

Ц.Мөнх-Оргил: Н2 визээр зорчих эхний хүмүүсээс их зүйл шалтгаална

нийтлэсэн Admin

Монгол Улс АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд манай Гадаад харилцааны яам, Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран олон нийтэд хандсан “хариуцлагатай аялал” аяныг энэ сарын 13-наас эхлэн зохион байгуулж байна. Аяны нээлтэд оролцож үг хэлсэн гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.МӨНХ- ОРГИЛООС зарим зүйлийг тодрууллаа.

-Монголчууд гэр бүлийн хамт АНУ-д зорчих, болж өгвөл тэнд оршин суух хүсэлтээ олноор илэрхийлэх болсон ч визний зөрчил их байдаг бололтой юм. Энэ талаар та ямар тайлбар хэлэх вэ?

-Монголчуудын АНУ-д аялах визний асуудлыг хөнгөвчлөх талаар манай яам байнга хүсэлт тавьдаг. Гэвч манайхан визээ хуурамчаар мэдүүлэх, тухайн улсын хууль дүрмийг мөрдөлгүй визний хугацаагаа хэтрүүлэх, “хараар” ажиллах зэрэг зөрчил их гаргадаг. Тухайлбал, 2016 онд АНУ-д зорчсон монголчуудын найман хувь нь визний хугацаагаа хэтрүүлж, оюутны визээр гарсан залуусын 20 хувь нь тус улсад хууль бусаар үлдэж, зөвшөөрөлгүй ажил эрхэлсэн байх жишээтэй.

-“Хариуцлагатай аялал” аяныг эхлүүлсэн нь ямар ач холбогдол, үр дүнтэй гэж бодож байна вэ?

-Монголын иргэд өнөөдөр 16 оронд энгийн паспорт, 29 улс оронд албаны болон дипломат паспортаар визгүй зорчдог. Бид 6-7 жил яриа хэлэлцээр хийж, харилцан ойлголцсоны үндсэнд АНУ-ын Элчин сайдын яам монголчуудад удаан хугацааны гэрээгээр Н2 виз олгох асуудал нааштайгаар шийдэгдэх гэж байна.

-Энэ нь ямар төрлийн виз юм бэ. Хэдийд эцэслэн шийдэх юм бол?

-Онцгой мэргэжил шаардахгүй ажил хөдөлмөрийг түр эрхлэх виз юм. Ирэх сараас визийг олгож эхлэх болно. Үүгээр дараагийн хүмүүс аялах, ажил хөдөлмөр эрхлэх асуудал шийдэгдэх учраас иргэд маань хариуцлагатай байж, тухайн улсын хууль дүрмийг ёсчлон биелүүлэх хэрэгтэй.

Д.МӨНХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • a (October 18, 2017 1:28:43 pm )

    une yum bolovuu ger buleeree yavj bolno bizde

  • Anonymous (October 18, 2017 10:37:18 pm )

    Snaal xudal viznii 160$ iig ixesgex gej bgaa biz

antalya rent a car