Өнөөдөр УИХ нэгдсэн хуралдаанаа 10.00 цагаас хийхээр товлоод байгаа.
Энэ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдээ эцэслэн батлах учиртай. Ингэснээр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаагаа эхлэх боломжтой болно.
Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт буюу энэ сарын 12-ны өдөр сайдуудын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн билээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр хариуг албан бичгээр өгснөөр Ерөнхий сайд кабинетынхаа сайд нарын нэрийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан.
Үүний дараа УИХ-ын холбогдох байнгын хороод өдөр хуралдаж сайдад нэр дэвшигчдийг олонхийн саналаар дэмжээд байгаа юм. Баянгын хороон дээр дэмжигдсэн сайд нарыг өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
Бид энэ нэгдсэн хуралдааны явцыг тухай бүр мэдээлэх болно.
Холбоотой мэдээ
-
asa (October 18, 2017 9:56:48 am )
сайд нарын нэрсээс харахад энэ нь ч нэг тиймхэн дээ гэж хэлчихээр хүн алга.
-
Dulamjaw (October 18, 2017 9:58:58 am )
Zuw xvmvvs songogdson baisan bizde. Odoo zasgiin ajliig xiilgej neg bolomj olgomoor yum.
-
Алдар (October 18, 2017 10:15:45 am )
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Сайдууд бүгд давгүй хүмүүс гарчихлаа. Одоо харах л үлдлээдээ
3 Comments