antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 17, 2017 13 comments

С.Амарсайхан Тэргүүлэгчдээ хуралдуулж чадахгүй байна

нийтлэсэн Admin

НИТХ-ын дарга өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт томилогдсон. Шинэ дарга С.Амарсайхан ажлаа хүлээж авснаас хойш өнөөдрийг хүртэл НИТХ-ын тэргүүлэгчид болон ээлжит хуралдаанаа хийж чадахгүй гацсан хэвээр байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2017 оны зургадугаар сараас хойш хуралдаагүйгээс Нийслэл хотын ажил, урагшлахгүй байгааг шүүмжлэх хүмүүс олон байна. Өнгөрсөн 2016 оны сонгуулиас хойш НИТХ дахь МАН хоёр хэсэг болж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлыг хөндөж эхэлсэн. Хурлын даргаа сонгох гэж МАН-ынхан дотроо толхилцож, багагүй хугацаа алдсан. НИТХ-ын даргаа сонгох гэж хоёр ч санал хураасны эцэст С.Амарсайхан томилогдсон. Гэтэл сонгогдсон дарга нь  НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаа хуралдуулж чадахгүй байна. Тухайлбал, аравдугаар сарын 12-нд  хурлаа зарласан боловч хоёр ч удаа цагаа хойшлуулсны эцэст тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Үүнээс болж Тэргүүлэгчдийн хурлаар шийдэгдэх маш олон асуудал зогсоод байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

НИТХ бол нийслэл хотыг бодлогоор ханган ажилладаг байгууллага.  Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга жил болгоны аравдугаар сарын 5-ны дотор өргөн барьдаг Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, НИТХ-аар батлуулах ёстой. НИТХ-ын нэгдсэн хуралдааныг бас Тэргүүлэгчдийн хурлаар зарладаг. Гэтэл өдий болтол намын дотоод асуудлаа шийдэж чадахгүй, ирц нь хүрэхгүй, хурлаа хийж чадахгүй гацсан байдалтай байна. Дан МАН-ын төлөөлөгчдөөс бүрддэг Тэргүүлэгчдийн хурал яаралтай дотоод зөрчлөө хойш тавьж, Нийслэл Улаанбаатар хотын ажлаа саадгүй явуулах боломж олгох хэрэгтэй байна. Улаанбаатарт утаа “айлчилж”, өвлийн бэлтгэл ажлаа хангах чухал асуудлууд хүлээгдэж буй. Нийслэлчүүд МАН-ыг олонх болгож, итгэл хүлээлгэсэн. Гэтэл НИТХ дахь МАН-ын бүлэгт сандал, суудлын эрх ашгаас илүү нийслэлчүүдийн эрх ашиг чухал гэдгийг энд сануулах нь илүүц биз ээ.

Ш.ЧИМЭГ

Эх сурвалж: Unen.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • nergui (October 17, 2017 4:47:51 pm )

    Од мөөн

  • гэрэл сүүдэр (October 17, 2017 6:50:46 pm )

    архичин баяр сайхан авгайн нөхөдийг будаа болго

    • Anonymous (October 17, 2017 9:47:27 pm )

      Zuw

  • Иргэн (October 17, 2017 7:02:40 pm )

    Цаг хугацаа харуулах байлгүй дээ энэ залууг ,

  • Даваа (October 17, 2017 7:03:34 pm )

    Хороо найруулаад гүйгээд байгаа сураг баясан Зайсангийн аманд

  • Horvoo Horvoo Horvoo (October 17, 2017 7:06:34 pm )

    Chamaig ingej endoorno gej sanasangui dee Gehdee ymar ter balai avgaig songoltoi n bish Bidend songolt baisangui

  • Зочин (October 17, 2017 11:22:25 pm )

    Huraldaa irehgui ard tumend amlasan amlaltaa martsan negend ni hariutslaga tootsood ajildaa hurdan orj hurdtai ajillahiig irged huleej baigaa baih

  • zochin (October 18, 2017 8:11:09 am )

    za ene MAN han ch oligtoi uls toriin huchin bish bololtoi

  • Мягмарын Бүрэнбаяр (October 18, 2017 5:16:28 pm )

    Болиочээ дажгүЙ залуу дарга болсон шүү. МАН-ын тэнэг бацаануудаа хуралдаа ир та нарыг сонгоо биздээ? Малнаас дор гарууд уу

  • зочин (October 18, 2017 7:07:31 pm )

    Нийслэлчүүд, ард иргэд, миний сонголтоор та нар ИТХ-д гарсан болохоос эрийн сайндаа гараагүй ээ. Буян дааж ажиллана шүү. Хурал чуулганаа хийж өвөлжилтийн бэлтгэл ажилдаа орцгоо.

  • иргэн (October 18, 2017 9:22:37 pm )

    Энэ Амарсайхан гэдэг нөхөр хор найруулсаар гарч ирсэн, шунал улам өргөжих боломж нээгдлээ, ард түмний төлөө ажиллахгүй, зөвхөн өөрийнхөө бизнесийг энэмгдүүлэн дээ, Налайх дүүргийг бүхэлд нь эзэлсэн нөхөр дөө

  • Зочин х (October 18, 2017 10:34:15 pm )

    МАН 100 жилийн настай юм биш vv. Энэ нь хоног сараар батлагдаж бна. Тvмний шившиг болохоос емне тар тар

  • иргэн (October 20, 2017 10:12:23 am )

    Хамгийн буруу хүнийг сонгосон байна. Энэ хүн идэхээс өөр юм хийхгүй гэдгийг баталгаатай хэлье

antalya rent a car