antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 17, 2017 10 comments

З.Энхболд өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа

нийтлэсэн Admin

Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг хар бараанаар будах аяныг З.Энхболд эхлүүлж, түрүүлж дуугарав. Түүнд хоёр айдас буй. Нэгд, тэр 2016 оны сонгуулиар Увс аймагт очоод хөөгдөж буцсан нэгэн. Бас Увс аймгийнханд орчуулагч хэрэгтэй гэсэн агуулгатай үг хэлсэн нь эх орон нэгтнүүдээ доромжилсон увайгүй үйлдэл байв.

“Орчуулга хэрэгтэй” гэсэн үгийнхээ төлөө уучлал гуйхыг Увсын залуус шаардаж, ширүүхэн тэмцэл өрнүүлсэн нь 2016 оны сонгуулийн үеийн нэг дуулиан байв. Тэр үеэс ноён Зи Увс аймгийнханд өширхөж эхэлсэн гэж хэлж болно. Үүнийгээ нотолж тэрбээр Ч.Хүрэлбаатарын талаархи таагүй гүтгэлэгийг хамгаас түрүүлж хийв.

Хоёрт, түүний хувьд өнөөгийн эрх баригчид муухай байх тусмаа сайхан. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар очвол эдийн засаг өөдөлж, өр зээл багасах, улс орны орны санхүүгийн байдал сайжрах магадлал өндөр. Хэрэв тэгвэл 202 оны сонгуулиар Ардчилсан намын хувьд ялалт холуур тойрч болзошгүй гэсэн болгоомжлол юм.

Ерөнхийлөгч Х.Баттулгын пиарчдын баг дээр З.Энхболд ийнхүү сайн дураараа нэгдэж байгаа нь Увсаас хөөгдсөн өс хонзон цээжийг нь хорсгоод байгаатай холбоотой биз.

Үүнийг нь Ерөнхийлөгч Х.Баттулга Ч.Хүрэлбаатарын томилгоогоор сэдрээж, Г.Уянга нартай хүч хавсарч байгаа нь энэ. Г.Уянга, З.Энхболд нарын Хүрэлбаатарыг харлуулах төлөвлөгөөний мессеж цахим орчлонд ил болоод байгаа. Харин хэр нотолгоотой эсэх нь тодорхойгүй.

Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэж үг бий. Тэр өдий олон жил улстөрд явсан хүний хувьд буурь зааж, асуудлыг бодитоор харахын оронд нам, бүлгийн явцуухан эрх ашгаар түрүүлж дуугарсан нь хэр улстөрч вэ, төлөвшил, төрийн хар хүний ухаан, ноён нуруу нь ямар хэмжээнд байгаагаа харуулж, өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • зочин (October 17, 2017 5:07:57 pm )

    ЗИ ч муухай өш хонзон санадаг нохой доо. Түүний өмхий араа шүдэнд зуугдсан хүмүүс олон бий дээ Зарим нь үхсэн, шоронд орсон нь ч бий.

    • Anonymous (October 18, 2017 8:46:28 pm )

      erenhiilegch ashig sonirholiin zorchiltei (hulgaich) geed baigaa yum bishuu.Hulgailj l baiguu.

  • ТЭНГЭР (October 17, 2017 6:02:42 pm )

    Монголчууд ааа дэлхийд гайхагдсан баян уул уурхайтай, 60,70 сая малтай, өргөн уудам газар нутагтай, цөөхөн монголчуудаа өрөнд бариулж өтөнд идүүлж, тарчилаан зовоож байгаа улс төрчид нэртэй луйварчидыг цаазын тавцанд аваачъя. УУЛ УУРХАЙГАА УХАЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨХҮҮЛЭН ДЭМЖСЭН ҮЕЭС ЭХЭЛЖ МОНГОЛЧУУД ДААЖ ДАВШГҮЙ ӨРӨНД УНАЛАА МОНГОЛ АХАН ДҮҮСЭЭ!!!!!!!!??????

  • ahmad hun (October 18, 2017 1:58:06 am )

    Би ч увсынханд сүйд болдоггүй л дээ. Харин энэ Хүрэлбаатрыг сангийн сайд болох хүн гэж харж бга юм. Улсад хэрэгтэй мэдлэгтэй хүнээ элдвээр гоочлох юм. Зориуд хар муур гүйлгээд бна.

  • зочин (October 18, 2017 7:01:34 am )

    Ямар ч муу хүн байлаа гэсэн ЗИ минь яаж гүйцэх вэ хө хө

  • Anonymous (October 18, 2017 9:31:53 am )

    үтэр түргэн З.Энхболдыг зайлуул. Баттулга минь чинии нэр хүндэд их халтай, гай болж байна шүү. зөвхөн хор найруулагч, аяуултай бөгөөд мэргэжлийн хүн шүү дээ

  • Очир (October 18, 2017 10:39:31 am )

    З.Энхболд өш санасан юм байж, тэгээд тэр Хотгор шаганын луйвар, сая долларын шилжүүлгийн асуудал тэгээд байж л байг уу

  • зочин зочинзочин (October 18, 2017 12:24:25 pm )

    МАН -ын хөлсний бичээчийн үг. З. Энхболд арай дөнгүүр ухаантай нь.

  • Бэлтрэг (October 18, 2017 1:49:43 pm )

    Нүднээс далд ор Монголыг 2012-2016 онд дампууруулсан луйварчид

  • Зочин (October 19, 2017 3:23:11 pm )

    Яг үнэндээ их хонзогноч хүн юм даа . Хүний нас богино цөөхөн хугацаанд хэн нэгнийгээ хайрласан сэтгэгдэл төрүүлбээс Зи -д өөрт хэрэг болно доо. Олон сайхан аавын хүүдүүдийг хоржигнож байна. Ийм байдлаар хэдэн жил төр түмнээ бусниулах вэ .

antalya rent a car