-Ерөнхийлөгч өө, нэг иргэний эзэмших лицензийн тоог хуульчилъя-
“Монголын алт” МАК ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир хэмээх эрхмийн гарт Монголын ашигт малтмалын ихэнх лиценз орсон талаарх баримтыг энэ удаа бид өгүүлж байна.
“Монголын алт” компаниа 1993 онд үүсгэн байгуулсан цагаасаа үйлдвэрлэл, тэр тусмаа уул уурхай, геологи, хайгуулын ажилд өөрийгөө бүрэн зориулсан ноён Б.Нямтайшир Монголын ашигтай гэх бүх баялгийн лицензийг гартаа оруулж эхэлсэн гэж болно.
1994 онд алтны шороон ордыг ашиглах анхны уурхайг зохион байгуулан Төв аймгийн Заамар сумын Их Галтын алтны шороон ордыг ашиглахаар гарч байсан цагаас хойш өдгөө уул уурхайн салбарт 19 жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж буй Б.Нямтайширыг мэргэжил нэгт нөхөд нь төдийгүй хөрөнгөтний хүрээнийхэн андахгүй болжээ.
Хөрөнгөтнүүд дундаа толгой цохиж, эхний аравт зүй ёсоор багтах болсон Б.Нямтайширын мэдэлд Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь Нарийнсухайт, Хүрэн толгойн нүүрсний орд, Мандал-Овоо сум дахь Ахар уул, Баяндалай сум дахь Сэвхүүн толгой, Дорноговь аймгийн Даланжаргалан сум дахь Алагтогоо, Манж толгой, Замын хөх толгой, Билүүт, Элдэвийн уурхай, Төв аймгийн Заамар сум дахь Бумбат, Ухаа толгой, Баг хайлаастын эх, Баянцагаан сумын Үнэгтийн ордууд байдаг гэнэ.
Мөн Ховд аймгийн Булган сумын Сухайт, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Сэрх-Уул, Эрдэнэ сумын Дэвэрхийн Цахир уул, Увс аймгийн Завхан сумын Шар толгой, Дундговь аймгийн Даланжаргалан сумын Баргилт гол, Баянжаргалан сумын Хөөт, Жаргалант сумын Бөөрөгийн амны эх, Мандалын голын адаг, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Өнгөтэйн нуруу, Хөвийн ам, Ихэрийн ам, Галуут сумын Бага далтын нуруу, Хорго уул, Завхан аймгийн Нөмрөг сумын Их хайрхан уул, Дөрвөлжин сумын Хүрэн хамар уул, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хаданцаа гол гээд л дурдвал тун олон лицензийг Б.Нямтайшир мэдэлдээ авсан юм билээ.
Мэдээж эдгээр лицензийг 1995-2005 он хүртэлх хугацаанд Монголын төр дураараа олгож байсан хугацаанд өөрийн нэр дээр авч, өдгөө ашиглахыг нь ашигласаар яваа юм. Харин 2006 оны 11 дүгээр сард 7149 лицензийн 1411-ийг Үйлдвэр худалдааны сайдын тушаалаар цуцалсан хэдий ч Б.Нямтайшир хэмээх “хоншоор”-той эрхэм өөрийн мэдлийнхээ ордуудыг үлдээж чадсан болов уу гэж хардаж байна.
Эх орныхоо байгалийн баялгаар хөлжихийн зэрэгцээ салбартаа ч чамгүй амжилт гаргах болсон “МАК” ХХК 2010 онд лав Нарийн сухайтын нүүрсний уурхайгаас 5.4 сая тонн нүүрс олборлон, борлуулсан үзүүлэлтээрээ Монгол Улсын түүхэнд шинэ, дээд рекорд тогтоосон аж.
Алтыг нь авч байгаагаас хойш “МАК” ХХК нийгмийн хариуцлагаа биелүүлэх, татвар төлөлтөөрөө улсдаа тэргүүлэх, ажлын байраа жилээс жилд нэмэгдүүлэх, янз бүрийн буяны ажил хийх зэрэг бусад асуудлыг ч орхигдуулахгүйг хичээж ирсэн байна.
Харин өдгөө “МАК” ХХК-ийн нууц ноёнтон Б.Нямтайшир өөрийн хүү, залуу залгамж болох Н.Номтойбаярыг улстөрд түлхүү бэлтгэх болжээ.
Тусгаар тогтнолын ордонг босгоход нэг тэрбум төгрөг хандивлаж, МАН-ын бусад үйл ажиллагааг идэвхтэй ивээн тэтгэсний үндсэнд хүү Н.Номтойбаярыгаа НХХ-ийн дэд сайд болгож амжлаа гэх шум ч нисэлдэх болсон.
Гэхдээ чадаж байгаа юманд арга алга. Монголын хар, шар алтыг хэдэн сая тонноор нь ухаж, борлуулж буй Б.Нямтайшир цаг наргүй ажилласныхаа хүчинд хоёр сая гаруй хүнийг ардаа хол хаятлаа баяжиж чадлаа.
Магадгүй олон мянган хүнд хувь хүртээж, хувааж болох их хөрөнгийг Б.Нямтайширын гэр бүлийнхэн ганцаархнаа идчихсэн хэдий ч одоо бид цээжээ дэлдээд яах билээ.
Тэгэхдээ 2.7 сая хүндээ тэнцвэртэй хандаж, өлсгөлөн амьдралаас нь салгаж чадахгүй яваа Монгол Улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд С.Батболд нарт энэхүү ялгавартай, хар цагаан нийгмийн талаар өөрөөр хэлбэл 2002 оноос хойш лиценз авсан хувь хүн, байгууллагын нэрийг “Өглөөний сонин” дуулгасаар байх болно.
Ганцаараа идсэн гахай таргалдаггүй гэдэг шүү дээ. Бас олуулаа идсэн оготно таргалдаг гэдэг зүйрлэл ч бий.
Ашигт малтмалын салбарын хуваарилалт нь үнэхээр шударга биш байгааг эрхэм түшээд анхаарч, цэгцлэх цаг хэдийнэ болжээ.
Үргэлжлэл бий
OLLOO
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 29, 2012 11:46:05 am )
undsen huulind ashigt maltmal ard tumnii umch gej baidag odoo ene huugee uls tur oruulaad ireeduid bayalgaa ard tumen bulaahaas aij bn .
-
Anonymous (February 29, 2012 12:09:02 pm )
manai turiin alsiin haraagui haralgan bodlogiin ur dun hi bayan hoosnii tuiliig bui bolgoloo.unen gej baidag bol gazriin hevlii deh hiit ard tumnii umchuur 1 ger bul bayajih ni buruu iimd hyazgaarlalt togtooj huuli gargah ni zuv baina setgegdel bichsen dagvadorj
-
Anonymous (February 29, 2012 9:02:35 pm )
hujaad ogsonoo ene hund baihad yun ni bolohgui gej ene hun uhaantai bol ard tumendee huviarlana biz tegehgui bol tengerl nirgene shuudee hujaad buu ogoorei ene hunees avaad
-
Anonymous (March 01, 2012 2:57:58 am )
1 HUND IIM OLON LIZENZ ezemshuulehee bolih heregtei baina .Ene chini Mongoliin ard tumnii bayalag shuu dee
-
Anonymous (March 01, 2012 9:54:47 am )
Gadnii hulgaich nart bish Mongol hund bga n ih yumdaa
-
Anonymous (March 06, 2012 5:26:08 pm )
mongol hund baih heregtei
6 Comments