antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 16, 2017 4 comments

Таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн аймшигтай хэрэг гарлаа

нийтлэсэн Admin
Таван настай охин хойд эцэгтээ хүчиндүүлэн шүүх эмнэлэгийн хүлээн авах байран дээр хүнд байдалтай ирсэн талаар фэйсбүүкийн хэрэглэгч @Zolboot Batbold сошиал сүлжээнд мэдээлсэн нь шуугиан тарьж, иргэд олон нийтийн дургүйцлийг ихээр төрүүлээд байна.

Тодруулбал @Zolboot Batbold гэх фэйсбүүк хэрэглэгч, “Ийм зүйл уншуулж байгаад уучлаарай. Яг одоо би шүүх эмнэлэгийн хүлээн авах дээр сууж байна, энд их л юм харлаа энэ дундаас хамгийн аймшигтай нь миний урд талын сандал дээр 5 настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн байдалтай ирсэн. Ээж нь самранд явсан хойгуур хойд эцэг нь хүчиндсэн тухай охин нагац эгчийнхээ нөхөрт хэлсэн байна. Хэрэг болсон газар буюу охины баысан гэрт нагац эгц нь авах гэж ирэхэд хойд эцэг нь архиар шахаж уулгаж хэргээ хаацайлж байхад нагац эгчийнх нь нөхөр ирээд оихноос юу болсон тухай асуухад

-Аав согтуу орж ирээд намайг хувцасаа тайл гээд тайлуулсан тэгээд б***жгойгоо хийсэн цус гарж өвдөөд би их уйлсан тухай гээд алхаж чадахгүй байхад нь мэдсэн байна.

Ээж нь байхгүй болохоор охины төрсний гэрчилгээ ягаан дэвтэр гэх мэт бичиг баримт бүгд байхгүй, өдрийн хоолоо залгуулдаг болохоор охиныг шүүх эмнэлэгийн төлбөр төлөх боломжгүй гэж ярьж байхыг нь сонслоо.

Арай ч дээ энэ нийгэм яагаад ийм болсон юм бэ, Монгол улсын ирээдүй болсон хүүхдүүдийг яаж хамгаалах вэ?

Шинжилгээ хоол унааны мөнгөнөөс өөрөөр туслаж чадахгүй байгаадаа харамсаад барахгүй нь,

Хаалганы цаана үйлдэгдэж буй гэмт хэргийг илрүүлэх хөршийн холбоо байгуулах, ямар нэгэн хүчирхийлсэн үйлдсэн хяналтанд авах боломжгүй байдаг юм байхдаа!

Холбогдох байгууллага болох Хүүхэд хамгаалах нийгэмлэгүүд төрийн бус байгууллагууд, хүчирхийлэлтэй тэмцэх газар гэх хамааралтай бүгдийнх нь нүдэнд очтол түгээж өгөхийг хүсэе” хэмээн мэдээлжээ.

Уг харамсалтай хэргийн талаар өчигдөр оройны турш фэйсбүүк, твиттер орчинд иргэд үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд Лантуун дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан, “13 настай охины хэрэг замхраагүй байхад 5 настай охиныг хойд аав нь хүчиндчихлээ. Шүүх эмнэлэг төлбөрийн чадваргүй хохирогчоос мөнгө нэхсэн” хэмээн жиргэжээ.

Эх сурвалжаас авсан мэдээллээр хохирогч охиныг 108 хамгаалах байр луу авч явсан бөгөөд  хүчиндсэн гэх хойд аавыг нь баривчилсан байна.

Х.Онон


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (October 16, 2017 9:13:14 pm )

    Адгууснаас дор арчаагүй хог шаарнуудыг цаазалдаг болмоор юм. 5 хан настай нялх амьтныг өрөвдөхгүй яасан үхсэн толгой сэтгэлтэй хар новш вэ. Улс төрчдөд, дарга нарт, архичин дээрэмчдэд гээд ялгаа байхгүй доорхоо захирч чадахгүй адгийн хулгайчид ихшдэ ер нь. Ажлын газрын дарамт хүчиндэлт гээд ядуу баян боловсролтой боловсролгүйг ялгалгүй гарч бдаг бохир адгийн хэрэг!!!

  • Anonymous (October 17, 2017 1:53:11 pm )

    Mongol erchuud ingez dooshoo ordog gez estoi bodoz baisangui.Tolgoid n uur um orohoo bolchihson umuu hashaa um. Neg bol huisee soliulz emegtei bolno. Bi emegtei geed l medrelteed zuragt televiz, inteneteer duuren em bolchihson erchuud.
    Odoo tegeed iim balai erchuudtei yaz uragshlah ve? Hugzil ene terd yaz hureh ve??????

  • Er hun (October 17, 2017 7:52:12 pm )

    Naad chine hun bish erchudtei haritsuulah shaardlaga baihgui !? Almas baihaa

  • Anonymous (October 17, 2017 11:09:56 pm )

    mongold tsaaz xeregtei neere shu

antalya rent a car