Сонгинохайрхан дүүрэг 14, 15 дугаар хороондоо нарс, шинс мод тарилаа. Мөн бусад хорооддоо 1500 хайлаас, хүй 7 худгийн 1 га газарт 3500 хайлаас тарьсан байна. Зөвхөн мод тариад зогсох биш “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд эхний ээлжинд 8 дугаар хорооны гүнжийн нуурын эрэгт “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” байгуулсан бол өнөөдөр 14, 15 дугаар хороонд байгуулж цаашид бусад хорооддоо энэхүү төслийг хэрэгжүүлэх юм. Төсвийн хөрөнгөөр бус аж ахуйн нэгжүүдтэй хамтран 4-5 газарт “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” байгуулахаар төлөвлөсөн. Энэ нь иргэд цэвэр агаарт ном унших боломжийг бүрдүүлэх, үр хүүхэддээ үлгэр дууриал болох, цаашлаад агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг болох юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ли (October 16, 2017 11:12:23 am )
мал минь мод тарих үндэсний өдөр гэж бичээч
1 Comment