antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 29, 2012 Comments are off

Д.Намгэрэл: Хорих ангид эрх чөлөөнөөс бусад зүйл нээлттэй байдаг

нийтлэсэн Admin

“Хорих байгууллагын нийгмийн ажил” сэдэвт сургалт ШШГЕГ-т өчигдөр боллоо. Нийгмийн ажил мэргэжлийг сонирхон суралцагсдад чиглэсэн сургалт нь хорих ангийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарыг чадавхижуулах, онол арга зүйн мэдлэгийг дээшлүүлэх, зохих мэдээллээр хангах, тухайн байгууллагын нийгмийн ажлын цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготой юм байна.

Сүүлийн үед хорих ялыг нээлттэй, хаалттай дэглэмийн тогтолцоонд шилжүүлэх, цаашилбал хоригдлыг нийгэмшүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулж, нийгмийн ажилтны үүрэг оролцоог дээшлүүлэхээр ажиллаж байна.

Хоригдож байгаа хүмүүсийн зан байдлыг судлах, нийгэмшүүлэх үйлчилгээг үзүүлэх нь нийгмийн ажилтны гол гүйцэтгэж байгаа ажил юм. Тус сургалтыг ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газар, сургалт хүмүүжлийн хэлтэс ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуультай хамтран зохион байгуулж байгаа аж.

Энэ үеэр ШШГЕГ-ын харьяа 421 дүгээр хорих ангийн ахлах нийгмийн ажилтан Д.Намгэрэлтэй уулзаж ярилцлаа.

-Хорих ангийн нийгмийн ажилтан ямар үүрэгтэй ажилладаг вэ?

-Хорих байгууллагын нийгмийн ажилтан ял аваад хоригдохоор ирсэн өдрөөс эхлээд суллагдах хүртэл нь ажилладаг. Хүнтэй ажиллана гэдэг хэцүү. Тэр дундаа ял шийтгэл авч байгаа хүмүүс янз бүрийн зан ааштай, сэтгэл санааны тавгүй, эвдрэлд орчихсон байдаг учраас хүн бүр тохирсон үйл ажиллагаа явуулдаг юм. Нийгэмшүүлэх ажлын гол зорилго нь ял эдэлж байсан хүн нийгэмд гараад дахин гэмт хэрэг үйлдэхгүйгээр зөв замаар явахад оршдог. Нөгөө талаар хоригдож байгаа хүн бүрийг засраад гаргана гэдэг учир дутагдалтай. Буруу дадал зуршлыг нь засч сайжруулах, хүмүүжлэх тал дээр анхаарч ажилладаг юм.

-Хичнээн нийгмийн ажилтан ажиллаж байна вэ?
-Системийн хэмжээнд одоогоор 70 гаруй нийгмийн ажилтан, 20 гаруй сэтгэл зүйч ажиллаж байна. Манай ангид хоёр нийгмийн ажилтан ажилладаг. Нэг ангид гэхэд 500-гаад хоригдогч байна. Тэгэхээр нэг нийгмийн ажилтан дунджаар 200 хоригдолтой харьцаж байна гэсэн үг. Тэгэхээр тэр бүрт хүрч үйлчилж чадахгүй, боломжийн байгаа хүмүүсээ орхиод л нийгмийн ажлын үйлчилгээ шаардлагатай байгаа ар гэрээс нь ирдэггүй, сэтгэл санааны хямралтай хүмүүст илүү түлхүү үйлчилгээ хүргэж ажилладаг. Энэ байдлаас харахад нэг нийгмийн ажилтанд ногдож байгаа хоригдогчийн тоо харьцангуй их байна.

-Хоригдлууд амиа алдах тохиолдол цөөнгүй гардаг. Танай хорих ангийн орчин нөхцөл ямар байна?
-Ер нь хорих ангийн орчин нөхцөл харьцангуй сайжирч байгаа. Нэлээд олон ангийг шинэ байртай болгосон. Өрх гэрийн амьдралын адилаар нэг өрөөнд 6-8 хүн байдаг. Эрх чөлөөнөөс бусад зүйл нээлттэй байдаг юм.

-Хоригдож байгаа хүмүүс төрөөс олгож байгаа эх орны хишгийн мөнгө авч байгаа юу?

-Ер нь хоригдлууд аваад явж байгаа. Зарим нэг хүмүүсийн аав, ээж, ар гэр нь итгэмжлэхээр авдаг.

-Танайд хоригдож байгаа хүмүүсийн боловсролын түвшин ямар байна вэ?

-Бага боловсролтой хүмүүс ихэнх хувийг эзэлдэг. Бага, бүрэн бус, бүрэн дунд боловсролтой хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс чинь ажил мэргэжилгүй учраас бэлэн, амар хялбар аргаар мөнгө олох гэж хулгай, дээрэм хийж л ял шийтгэл авч байна.

-Сүүлийн үед гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн нас залуужиж байна?
-Ер нь гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн нас жил ирэх тусам залуужиж байгаа нь үнэн. Ихэнх нь 18-35 насны залуучууд байдаг. Өндөр настай хүмүүс ч байгаа. 60-70 настай 11 хүн хоригдож байна.

-Давтан гэмт хэрэг үйлдээд хоригдож байгаа хүмүүс хэр байна?
-Давтан гэмт хэрэг хийх тохиолдол сүүлийн үед нэлээд гарч байгаа. Манай хорих ангид ихэвчлэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүс ирдэг. Давтан гэмт хэрэг хийгээд орж ирсэн хүмүүс ч байгаа.

-Танайд голчлон ямар хэрэг үйлдсэн хүмүүс ял эдэлж байна вэ?
-Нийт ял эдэлж байгаа хүмүүсийн дунд гэмт хэргийн ангиллаар судалгаа хийгээд үзэхээр хулгайн гэмт хэрэг ихэнх хувийн эзэлдэг юм. Нийгэмд ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, амар хялбар аргаар мөнгө олохоор гэмт хэрэг үйлдсэн хүмүүс байдаг.

Н.Алтанцэцэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car