antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2017 5 comments

Сайд нарыг өнөөдөр томилно

нийтлэсэн Admin

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн кабинетэд орж ажиллах хүмүүсээ эцсийн байдлаар тодруулжээ. Ингэснээр МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 09.00 цагт хуралдаж, үргэлжлүүлэн МАН-ын бүлэг хуралдахаар болсон байна. Удирдах зөвлөх, бүлгийн хурлаараа сайд нараа эцэслээд УИХ-д өргөн мэдүүлж, улмаар өнөөдөр чуулганы хуралдаанаар томилно гэж эх сурвалж мэдээлж байна.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр мэдээлэл хийж, 12 сайдын нэрийг эцсийн байдлаар зарласан. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ш.Раднаасэд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарыг сайд нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн юм.

Харин Шадар сайдад нэр нь яригдсан Л.Энх-Амгалан, БОАЖ-ын сайдад нэр дэвшсэн О.Содбилэг нарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн зөвшөөрөөгүй учир Шадар сайдад Ө.Энхтүвшинг, БОАЖ-ын сайдад Н.Цэрэнбатыг, Батлан хамгаалахын сайдад Н.Энхболдын нэрийг өргөн барихаар болжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Zorig (October 12, 2017 1:56:48 pm )

    Fuck Said nar Tsuwdaa gedes mahan tolgoinuud

  • Зочин (October 12, 2017 2:08:04 pm )

    УИХ-ын гишүүдийг Засгийн газрын гишүүн болгож байгаа нь УИХ-ыг авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм.!!!!

  • Зочин (October 12, 2017 2:09:25 pm )

    Тэгээд энэ нь Засгийн газар юм уу? УИХ-ын доод танхим юм уу? Ичээч!!!!

  • Anonymous (October 12, 2017 9:03:12 pm )

    Eruul mend arai seruudjee. Ner devshigch ni icheesee bilee

  • иргэн (October 12, 2017 10:36:23 pm )

    Монголыг удирдагчдыг “үнэхээр ойлгохгүй” юм. “Давхар дээл” яавч өмсөж болохгүй. УИХ, ЗГ-ын “гишүүн” 2 өөр “үүрэг”-тэй, өдөр бүр “тус тусын үүрэг”-ээ гүйцэтгэх ёстойг ойлгодоггүй “эрхэм тэнэгүүд”-тэй ярих ч арга алга даа. УИХ-ын 76 гишүүн “ичихгүйгээр” давхар дээл өмсгөж баталж “балайрах” вий дээ. Нөгөө У.Хүрэлсүх овоо юм ярьсан. Гэтэл “давхар дээлт”-нүүийг санал болгодог бас л “хөлдүү” юм даа. Монгол яана даа, яана…Том шившиг, ёстой л “малнууд” гээд ч багадана. Хэ, хэ хэ…

antalya rent a car