antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 9, 2017 3 comments

Шашин бус шинжлэх ухааныг шүтдэг болгоё

нийтлэсэн Admin
Би Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талд зогсдог хүн. Монголчууд 26 жил гадаад дотоодын гайхлуудыг дуурайн туйлширсаар дээрээ суудлаа, дороо гүйдлээ олсонгүй ээ. Ардчилсан гэх төр ард түмэндээ хайхрамжгүй хандаж, цөөнхийг бөөцийлөн дэвэргэж, хүн амаа чадуу ядуугийн туйлд хүргэлээ. Юун хүмүүнлэг ардчилсан нийгэм байхав. Өс өвөрлөсөн нам бусдыгаа унагахын тулд юу ч хийхээс сийхгүй болж, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө хуйвалдаан болж хувирчээ. Ганц энэ жишээ Монголд олон нам таарахгүй, нэг нийгэмд багтахгүйг хангалттай харуулж байна. Тиймээс Үндсэн хуульд дараах өөрчлөлтийг оруулах саналтай байна.
Нэгдүгээрт, нийт орон нутгаа сонгуулийн байнгын тойргуудад харьцангуй тэнцүү хувааж, тойрог тус бүрийн ард түмний дотроос тэдний жинхэнэ тархи зүрх, тунгалаг мэлмий болсон шилдгийн шилдэг хүмүүсээр нутгийн ард иргэдийн зөвлөл (НАИЗ) нэртэй, улсын хэмжээгээр хоорондоо адил тэгш эрх, үүрэг бүхий, одоогийн намуудтай харьцуулшгүй оюунлаг, чадварлаг, дайчин, шударга, соён гэгээрүүлэгч цоо шинэ байгууллага бий болгоё. Тэр тойргийн ард түмнээс сонгогдсон төлөөллөөр төр /УИХ/-өө бүрдүүлж байя. Нутгийнхан нутагтаа ажиллаж амьдардаг хүнийг сайн мэдэх учир сонгуульд бүх сонгогчийн санаа сэтгэлд нийцэх шилдгүүд нэр дэвшиж зөвхөн бодлого, чадвараараа өрсөлдөх боломжтой болно. Сонгогчидтой хийх уулзалт цөөрч, эдийн засагт хэмнэлт болохоос гадна төрд одоогийнхоос хамаагүй илүү шилдэг шударга хүн сонгогдоно. Тойргийн сонгогчид сонгосон төлөөлөл нь аливаа зүйлд буруутай нь гарцаагүй нотлогдвол эргүүлэн татах бүрэн эрх эдэлнэ. Оронд нь сонгуулиар дараах байранд орсон хүнийг маргааш нь төрдөө шууд илгээнэ. Ингэж өөрчилбөл төр бүрдүүлэх эрх ард иргэдийн мэдэлд бүрэн шилжиж ардчилал шууд үйлчилдэг болно.
Хоёрдугаарт, аливаа сонгуульд нэр дэвшигчдийн чанар чансааг эрс сайжруулъя. Хүнийг зөвхөн сонгогдох эрхтэйн зоргоор бус Сонгуулийн хуульд тусгайлан заасан маш нарийн, хатуу шалгуур үзүүлэлт, зарчим босгыг баримтлан шүүсний эцэст нэр дэвшүүлдэг болбол сонгуулийг мөнгө, хар РR-аас чөлөөлөх нөхцөл бүрдэнэ.
Гуравдугаарт, хүний эрх, эрх чөлөөгөөр хэтэрхий туйлширч далайлгадаг, сүрдүүлдэг явдал Монголд цадигаа алдлаа. Сав л хийвэл өлсгөлөн, жагсаал, суулт зарлаж, мэдэгдэл гаргадаг болжээ. Төрийн тэргүүн хүртэл гадаадын ганц хоригдлыг суллахын тулд өндөр эрх мэдлээ эдийн засгийг улам доройтуулахад ашигласныг та бид мэднэ. С.Зоригийн асуудлыг яаж хэлбэрдэв. Нэг хүний түлхээсээр манай улс цаазын ялтай дайснуудаа асар их төсөв зардлаар бэлэн хоол, бэлтгэсэн байранд бие амар хадгалж хамгаалдаг боллоо.Бид өөрсдийн хөөрүү сониуч зангаасаа болж хүний эрхийг уялдаа холбоо /хүмүүжлээс/-ноос таслан авч дангаар нь хэт хөөрөгдөн дэвэргэснээс хүнээ эвдэж, нийгмээ бохирдууллаа. Эд мөнгө, эрх тушаал хүнийг яаж эвддэгийг өсөн нэмэгдсээр байгаа өнөөгийн зөрчил, дутагдал, гэмт хэрэг бэлхнээ батлан харуулж байна. Хүүхдийн эрх гэж улигласаар байтал хойч үе минь өөх ч биш, булчирхай ч биш болж байна. Хүнээ хамгаалахын тулд эрхийг нь голлох бус хүмүүжлийг нь чухалчлах шаардлагатай байна. Хүн хүмүүжиж хөгжсөн цагт хүний эрх, хүмүүнлэг ардчилсан нийгэм аяндаа төлөвшинө. Эдгээрийг харгалзаж Үндсэн хуульд хүмүүжпийн талаар бие даасан дорвитой заалт оруулж өгөхийг онцлон хүсч байна. Биднийг харсаар байтал шинжпэх ухаан хүн төрөлхтөнийг хөгжүүлж байна. Гэтэл шашин өвчин, зовлон, гэмт хэрэг, аюул ослоос биднийг хамгаалж чаддаг уу, үгүй ээ. Иймд шашин шүтэхийн оронд шинжлэх ухааныг шүтэн бишрэх эрхтэй гэж оруулж өгмөөр байна.
Дөрөвдүгээрт, Монгол уламжлал, ааш араншин, сэтгэл зүйг харгалзан төвлөн удирдах арга ардчиллыг хөгжүүлье.Улс орны өмнө тулгамддаг чухал асуудлыг цогцоор нь нэгдмэл бодлогоор шуурхай шийдэж байхын тулд УИХ, Үндсэн хуулийн Цэц, Ерөнхийлөгч, Засгийн газар, төрийн алба, дээд шүүхийн удирдлагуудаас бүрдсэн Төрийн зөвлөл байгуулж ажиллуулъя. Шүүх эрх мэдлийн бүрэлдэхүүнийг ганц Ерөнхийлөгч шийдэх ямар уршигтай нь нэгэнт тодорхой болсон учир Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дээд шүүхийн шүүгчдийг томилох саналыг УИХ, бусад шүүхийн шүүгчдийг сонгуулиар тодруулж батламжилдаг болгоё. Шүүгч бол бурхан биш.
Г. ДАЛАНТАЙ /Хэлэлцүүлэгт саналаа нэмэрлэсэн иргэн/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • зочинзочин (October 09, 2017 4:00:09 pm )

    санал нэг байна шүү ганц ерөнхийлөгч хууль цагдаагаа томилдог нь туйлын буруу байна Лүндэндорж гэхэд л хүн алсан гээ биздээ тэгээд л байж л байдаг арай ч хэтэрч байгаа шүү Манай төр ард түмэндээ халтай авилгачидад ээлтэй байна

    • Монгол (October 09, 2017 5:30:44 pm )

      Саналыг дэмжиж байна

  • Зочин.Мийгаа. (October 12, 2017 10:12:27 am )

    Шашин шинжлэх ухаан биш үү. Хүний сэтгэлд хүрсэн жинхэнэ шинжлэх ухаан гэж л би хардаг. Зурхай ,ардын эмчилгээ гээд бүгдийг багтааж өөр өрийнхээ сэтгэлээр эмчилдэг шинжлэх ухаан юм

antalya rent a car