antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 9, 2017 69 comments

У.Хүрэлсүх “Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг солино гэжээ

нийтлэсэн Admin

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10 сарын 4-нд болж, чуулганы хуралдаанд   оролцсон УИХ-ын 47 гишүүн 100 хувь дэмжиж, саналаа өгснөөр У.Хүрэлсүх Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдсон билээ. Учир нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын эсрэг байсан  УИХ-ын 29 гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүй юм. Ийнхүү  УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн талынх нь дэмжлэгтэйгээр Ерөнхий сайд болсондоо У.Хүрэлсүх маш их эмзэглэж буй бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд Ө.Энхтүвшин тэргүүтэй  УИХ дахь МАН-ын бүлгийн 28 гишүүдтэй тохиролцжээ.
Ингэснээр шинэ Засгийн газрын сайд нарын 60 хувийг У.Хүрэлсүх өөрөө, 40 хувийг М.Энхболд мэдэж томилохоор болсон гэнэ.
Үүнд нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар эгдүүцэж, шинэ Засгийн Газрыг дэмжиж ажиллах боломжгүй болсноо илэрхийлсэн байна. Мөн У.Хүрэлсүх яриа хэлэлцээрийн үеэр давын өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий Захирал Х.Бадамсүрэнг өөрчлөнө, менежментийн ур чадвар сайтай, шинэлэг хүнийг томилно гэдэг хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Х.Мандах


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

69 Comments

  • зочин (October 09, 2017 10:54:28 am )

    маш сайн байн наад хөгшин шуналийг хурдан авч хаях хэрэгтэй цаддаггүй муу шулмас

  • Зочин (October 09, 2017 11:32:19 am )

    Аюурсайхан гэж зарагч нөхөр одоо болоочээ ерөнхий сайд мэдээж чадалтай туршлагатай олон жил ажилласан улс орноо мэддэг ард түмнийхээ төлөө юм хийж чадах хүнээ томилох нь гарцаагүй ахин Аюурсайхан өөрийг сайд болгосонгүй гэж зарга гаргавал УИХ гишүүнээс нь эргүүлэн татах арга хэмжээг ав

  • зочин (October 09, 2017 12:03:35 pm )

    дахин хуйвалдаж засгийн газар байгуулах хэрэг байна уу

  • Горнъяк (October 09, 2017 12:28:19 pm )

    Цэрэвсамбын Даваацэрэн.г буцаан томилох хэрэгтэй!!!

  • монгол (October 09, 2017 12:35:24 pm )

    Зоригийн дүү Оюуныг Эрдэнэт үйлдвэрийн захирал болговол шударага болно доо.

    • irgen (October 09, 2017 2:09:27 pm )

      Za tenegterei.Baiagali orchnii yamiog samraad garsan debil avgai daxij ulstird uzegdehgui bval taarna

    • wtf (October 09, 2017 6:00:42 pm )

      ergvvteerei, ene bol tiim awgai nariin xiideg ajil bish uul uurxain sabar malaa

    • Anonymous (October 11, 2017 9:46:08 am )

      yun oyun be kkk

  • зочин (October 09, 2017 12:35:46 pm )

    Ордны доторхи төрийн эргэлт болсон ч дахиад л хуйвалдаан, шантааж, миний чиний хүн, хөрөнгө хүч гээд л зодолдоод эхэллээ дээ. Энэ ч явахгүй нь ээ.

  • Ахмад настан (October 09, 2017 12:54:05 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Ахмад настан (October 09, 2017 12:54:22 pm )

    Засгийн газар танхимын зарчимаар ажиллаж хамтын хариуцлага хүлээдэг. Бүгдээрээ огцорчихоод нэг (У.Хүрэлсүх) нь Ерөнхий сайд болно гээд үхэн хатан явж байдаг. Энэ хүнд (У.Хүрэлсүхэд) бусдаасаа ичих нүүр, ёс суртахуун гэж байна уу. Бурхан минь!!!

    • Anonymous (October 10, 2017 1:57:59 pm )

      Hugshin tugtsug

  • Ахмад настан (October 09, 2017 12:54:38 pm )

    Хууль хориглоогүй зүйлийг зарим үед ичих сэтгэл хориглодог. /Сенека/

  • Ахмад настан (October 09, 2017 12:55:08 pm )

    Засгийн газар хамтын хариуцлага хүлээж, танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэг нь хамтын хариуцлага хүээж байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл эрхэлсэн ажилдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнцэхгүй байна гэсэн үг. Нэг үгээр хэлвэл ажлын хариуцлага алдаад бүгдээрээ ажлаасаа халагдаж байна гэсэн үг. Энэ нь шадар сайд асан Хүрэлсүхэд ч хамаарна. Өөрөөр хэлвэл шадар сайдын ажилд тэнцэхгүй ажлаасаа халагдсан Хүрэлсүхийг Монгол улсын Ерөнхий сайдаар томилож байдаг. Энэ нь эрүүл ухаан уу? Энэ нь ёс суртахуун уу? Энэ хууль ёс уу?!!!

  • Ахмад настан (October 09, 2017 12:55:24 pm )

    Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио. (Монгол ардын зүйр цэцэн үг)

  • Ахмад настан (October 09, 2017 12:55:50 pm )

    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

  • Ахмад настан (October 09, 2017 12:57:19 pm )

    Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул. (Их эзэн хаан Чингэс)

  • Бурхи (October 09, 2017 1:17:08 pm )

    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Засгийн газар дотор нь бослого гаргаж, УИХ доторхи шинэчүүлийг уруу татагч, бас болоогүй огцорчихоод ЕС болсон, хорчин Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

  • Anonymous (October 09, 2017 1:25:02 pm )

    Амарсайхан хялар оюунэрдэнэ гомо хоолойт 2 буруу юмны хойноос заргалдаад нэг их ашиг авчрахгүй. Хэл амаа билүүдсэн 2 юм чинь намын нэрээр ганц удаа гишүүн болсондоо юу гэж бодоов. Борвины баасаа гүйцэд арчиж сурчаад хүрэлсүх ахтаыгаа үзэлц за ккк

  • Saka saka (October 09, 2017 1:40:22 pm )

    hurdan soliosoi. MAN-han bur dawraad duraaraa hun amitang solidog bolj baina.

  • Ахмад настан (October 09, 2017 1:47:58 pm )

    Ерөнхий сайд нь казино тоглодог тэрбумтан, УИХ-ын дарга нь газрын наймаачин тэрбумтан, Ерөнхийлөгч нь өмч хувьчлалын тэрбумтан. Харин багш, эмч, ард түмэн гуйлагчид. Хай тэрбумтан, гуйлгачин хоёр яаж хэл амаа ололцоно!!!

  • Nnn (October 09, 2017 1:59:43 pm )

    Ovoo shdee zuv shiidver

  • asdf (October 09, 2017 2:58:42 pm )

    Эрдэнэтийн 49/51 хувийн бантан болсон асуудлыг хурдан нэг тийш нь болгоочээ үйлдвэр чинь зогсож дампуурлаа зарлаж 49 хувийханы гарт орлоо

  • Anonymous (October 09, 2017 3:15:28 pm )

    элбэгдоржид дээрэмдүүлсэн 49% -ийг олж ирэх үүрэгтэй шүү танай нам тэр бадамсүрэнг хурдан зайлуул

  • Anonymous (October 09, 2017 3:34:48 pm )

    наад хуйвалдагчдыг бүгдийг эргүүлж татья

  • Ganba (October 09, 2017 5:50:23 pm )

    хэцсс Хэлсэндээ байж чадахгүй дахиад л хуйвалдах тохирох

  • zochin (October 09, 2017 6:51:49 pm )

    Naad xugshin tugtsuguu xurdan zailuulj ur chadvar saitai Davaa Tseren zaxiraliigaa xurdan tomilj avnaar bna sh vv.erdenetchvvd ajilchid mash ix bayrlaj talarxax bolno sh vv.

  • Zochin (October 09, 2017 8:08:31 pm )

    Dawaatseren zahirlaas oor menejment saitai uls torjidgui ajilchiddaa eeltei zahiral howordoo.uildwerleliin ortog zardliig buuruulsan gants hun shude.1tonn zesiin bayjmal uildwerleh zardliig 12$ s 7$ hurtel buuruulj chadsan mundag zahiral.dawaatseren zahiral l erdenetiig udirdaj chadna.ene 49%n nohddudig hooj ywuulaachee.buhel buten ulsiin Ih hurliin togtoolig uguisgedeg shuuh gej bdimu.eebii odoo shuhed noloolj chadahasa ongorson.jenko yg ali tald ni bga ym boldoo.buu med.

  • Ахмад настан (October 09, 2017 8:42:04 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, авилгачид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа АН-ын нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Ахмад настан (October 09, 2017 8:42:26 pm )

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна.

  • Ахмад настан (October 09, 2017 8:42:42 pm )

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 27 настай нэг луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!

  • Ахмад настан (October 09, 2017 8:43:00 pm )

    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө!!!

  • Ахмад настан (October 09, 2017 8:43:30 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн. !!!

  • Ахмад настан (October 09, 2017 8:43:57 pm )

    Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй 27 настай нэг бацаан 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.!!!

  • Ахмад настан (October 09, 2017 8:44:18 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгчид мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • Ахмад настан (October 09, 2017 8:44:39 pm )

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.

  • Ахмад настан (October 09, 2017 8:45:08 pm )

    Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.

  • Ахмад настан (October 09, 2017 8:45:28 pm )

    Эрдэнэтийн асуудлыг хэлэлцээд байх биш, харин Эрдэнэтийн 49 хувийг луйвардаж авсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж шалгах, Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчит компани болгох шаардлагатай. Олон юм яриад хэрэггүй. Бүх юм луйвар гэдэг нь нэгэнт тодорхой болсон шүү дээ.

  • Ахмад настан (October 09, 2017 8:45:55 pm )

    АН-хан сүүлийн 20 гаруй жилд Монголын 3 сая ард түмний 70 жил улаан гар, хөлс хүчээрээ бүтээсэн өмч хөрөнгийг, хувьчлал, тендер, хөрөнгө оруулалт, менежментийн удирдлага нэрээр бүгдийг нь хулгайлж, дээрэмдэж аваад одоо ханаж цадахгүй Эрдэнэтийг бүхэлд нь дээрэмдэж авахын тулд үхэн хатан тэмцэж байна. Монголын бүх өмч хөрөнгийг хэдхэн хулгайч, луйварчид, оффшортонгууд дээрэмдээд авчихахаар 3 сая Монголчууд Монгол газар шороон дээр яаж амьдрах болж байна. Авилгачид, хулгайч, луйварчдын эсрэг тэмцэцгээе. Авилгач, луйварчид, оффшортонгууд, хулгайчдын дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг ард түмэнд нь эргүүлэн өгөхийн төлөө эцсээ хүртэл тэмцэцгээе.

  • Ахмад настан (October 09, 2017 8:46:16 pm )

    АН бол ард түмний өмч, хөрөнгийг булаан авч мафи, олигархиуд, оффшортонгууд, луйварчид, дээрэмчдэд өгдөг дээрэмчдийн бүлэглэл юм, харин МАН бол мафи, олигархиуд, оффшортонгуудын ард түмнээс дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг буцааж ард түмэнд нь өгдөг ард түмний нам. Энэ бол дэлхийн түүх. Энэ бол байгаль, нийгмийн хөдлөшгүй хууль.

    • Настанндөр настан. (October 11, 2017 8:31:04 pm )

      Монголчуудын ядуурч байгаагийн гол буруутан л УИХ-д удаа дараа сууж байгаа болон ээлжлэн сайд болж тоглож байгаа энэ хэдэн улс төрчид гэгч МАН-ын луйварчдаас болж байгаа юм МАН-ныхан бол монголыг сөнөөх бодлого барьж байдаг буруу санаатай, хүйтэн сэтгэлтэй хүмүүс шүү дээ. Ардын хувьсгал гэгчийг хийж төр захирах болсноос хойш 1922 оноос л эх орончдыг устгах, ард түмний хөрөнгийг хурааж сүйтгэх, сэхээтэнүүдийг устгах,цөлөх зэргээр асар их аймшигтай хорон үйлдэл хийж ирсэнийг ард түмэн мэднэ дээ. МАН-г сөнөөн устгацгаая ,нөхдүүдээ?????

  • Ахмад настан (October 09, 2017 8:46:35 pm )

    Дэлхийн суут баян Жон Девисон Рокпеллер, Эндрю Карнеги, Генри Форд, Мозес Тейлор, Билл Гейтс, Демидовынхан, Мальцовынхан шиг Монгол эх орондоо өөрийн оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан улаан гараа баялаг (үйлдвэрийн газар) бүтээсэн бол бол тэр баялаг нь хэн ч халдашгүй хувийн өмч. Харин Монголын нийт ард түмний оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан байж улаан гараар бүтээсэн баялагийг (Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр ХХК зэрэг) ямар ч аргаар ававч тэр нь хувийн өмч биш, хулгай, дээрэмийн өмч юм. АН-ыхан хулгайчид!!!

  • Ахмад настан (October 09, 2017 8:47:08 pm )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • Ахмад настан (October 09, 2017 8:47:24 pm )

    Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • Ахмад настан (October 09, 2017 8:47:45 pm )

    Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)

  • Ахмад настан (October 09, 2017 8:48:01 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Ахмад настан (October 09, 2017 8:48:16 pm )

    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Ахмад настан (October 09, 2017 8:48:31 pm )

    Бизнес эрхлэгч цөөн хэдэн шударга хүмүүс ч гэсэн мэхлэхээс өөр аргагүй байдалд ордог. Тэд айж эмээсэндээ биш, дампуурах аюул тулаад ирэхээрээ өөрсдөө хахууль өгдөг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Ахмад настан (October 09, 2017 8:48:50 pm )

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • Ахмад настан (October 09, 2017 8:49:10 pm )

    Үндэсний эдийн засагт төрийн өмчийн эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

  • Ахмад настан (October 09, 2017 8:49:40 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  • Ахмад настан (October 09, 2017 8:49:56 pm )

    Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үндэсний эдийн засгийн бүтцийг харгазахгүйгээр, төгс сайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр яаравчлан хувьчлах нь авилгал үүсэх, олигархи бий болох нөхцлийг бүрдүүнэ. (АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Джозеф Стиглиц)

  • Ахмад настан (October 09, 2017 8:50:19 pm )

    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг барьцаанд тавиагүй бол бусдын үйлдвэрлэн бүтээсэн нийгмийн баялагийг (Эрдэнэт үйлдвэрийг) тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Ахмад настан (October 09, 2017 8:50:40 pm )

    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд өөрсдийн улаан гараар бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа бусдын үйлдвэрлэн бүтээсэн баялагийг (Эрдэнэт үйлдвэрийг) тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Ахмад настан (October 09, 2017 8:51:30 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/!!!

  • Ахмад настан (October 09, 2017 8:51:52 pm )

    Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн. /Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон/

  • Ахмад настан (October 09, 2017 8:52:16 pm )

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Ахмад настан (October 09, 2017 8:52:39 pm )

    Хэсэг зуур хуйвалдаанд оролцсон хүн дараа нь хуйвалдаангүйгээр амьдарч чадахаа больдог. Бусад бүх зүйл түүнд уйтгартай санагддаг. /Жан Дө Лабрюйер/

  • Ахмад настан (October 09, 2017 8:53:05 pm )

    Муу хүмүүс нэгдэж дотносно гэдэг нь нөхөрлөл биш, хуйвалдаан. Тэд бие биеэ хайрладаггүй, харин бие биеэсээ жийрхэдэг. Тэд найз нөхөд биш, үгсэгсэд. /Этьен Боэси/!!!

  • Zochin (October 09, 2017 9:34:51 pm )

    M.Enhboldiin peak tsas said tomiloh uym bol MAN 2020ond budaa boloh zam uruugaa yawaj baigaa ni ter . Khyrelsyhiig mafias salgaj uguh ni gej bayarlaj baisan chini huiwaldaand orchim shin dee.

  • Zochin (October 09, 2017 9:41:04 pm )

    M.Enhboldiin hymiisiig said bolgobol MAN 2020 ond unah nyhee uhaj baigaa ni ene . U.Khyrelsyhiig MANAN-gaas gargaj uguh ni gej bayarlaj baisan chini huiwaldaand oroltsood zuulun sandaldaa uldehiig sanaarhaj baih shibdee .

  • Иргэн (October 09, 2017 11:43:28 pm )

    Энэ нөхөр дахиад л улиг болсон хуйвалдаанаа энхболдтойгоо тохиролцсон хэвээрээ. Гарангуутаа л Эрдэнэтийг онилчихсон байдаг.Хэн ч гарсан адилхан юм байна доооооо.

  • ХУУЛЧ (October 10, 2017 11:55:08 am )

    ЭНЭ БАДАМСҮРЭНГ СОЛИХ ХЭРЭГТЭЙ ХАРИН ЮУЧ ӨГӨХГҮЙ ХӨӨЖ ЯВУУЛААРАЙ? ЭНХБАЯР АЮУРСАЙХАН НАР ШУДРАГА БНАА БАЯР ХҮРГЭЁ??? САЙН АЖИЛЛАРАЙ???

  • d.chuluun (October 10, 2017 12:50:31 pm )

    DAVAASVREH HI HER CAITAI C.H XVN GENE LEE SHAIINGAA AVXDAA CH IX B.A GEJ SAHAA ZOVDOG.ERDEHET IX XVHDELJ VDEJ XARADAHA LEE

  • Anonymous (October 10, 2017 1:07:49 pm )

    Ийм байдлаар ЗГ бүрдэж байгаа бол дахин огцрох нөхцөл бүрдэж байна. М.Энхболд АН-тай хамтран шинэ ЗГ байгуулах нөхцлүүд бүрдэж байна гэсэн үг. харин хэзээ Цагаан сарын өмнө унгана. Ийм ЗГ-г ард түмэн хүсээгүй шүү У.Хүрэлсүхээ…………

  • Настанндөр настан. (October 10, 2017 8:51:13 pm )

    МАН- өөрсддөө ашигтай байхын тулд, амь, нам хоёртоо хандив авахын тулд шуналтай хүмүүсийг томоохон төрийн өмчит газрын захирлаар томилох юм. Тэд нь МАН-н дарга нарт хахуул өхийн зэрэгцээ хуулийнханд бас хахуул өгч хэргээс чөлөөлөгдөж байна. Үүнийг арилгах хүч, шудрага хүмүүн Монголд алга юм шив дээ. Ээбээ анх ерөнхийлөгч болохдоо шудрага байцгаая гэж мөн их хуцсандаа. Ёстой золбин нохойн улин хуцалт болоод өнгөрсөн.Одоо Баттулга арай өөрөөр ажиллах боловуу гэж ард түмэн харж байна даа.

  • sewa mobil matic bali (October 11, 2017 1:53:49 pm )

    Waʏ cooⅼ! Some extremely valid points!
    I appreciate you рenning this articⅼe and alpso the rest ߋf the website is rеally good. http://www.brodun.com/comment/html/?156154.html

  • rental mobil jakarta (October 11, 2017 1:55:30 pm )

    I am eҳtremely impressed togеther with үour writing abilities аs well
    as with the layօսt for your weblog. Is tat this a paid subject or did you cᥙsstomize іtt your self?
    Either way stray up the ice high quality writing, it’s rare to рeer a nicde ᴡeblog liкe this one nowadays.. http://www.jmusa.net/xe/?document_srl=2414699

  • bandarq poker online (October 11, 2017 10:26:24 pm )

    Hmm is anyone else experіencing problems with the
    pictues on this blog loading? I’m trying to figսre out
    if its a problem on my end or if it’s the blog. Any suggestions would be grеatlу appreciated. https://www.amazon.com/gp/profile/A19EAPVRUMFUOG

antalya rent a car