antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 8, 2017 25 comments

МИАТ-ийн нүүр царайг олон жил өнгөлсөн, үндэсний үйлдвэрлэгч “Нүхт Тур”

нийтлэсэн Admin

Найдвартай, чанартай, үр өгөөжтэй агаарын тээврийн үйлчилгээгээр Монголыг дэлхийтэй холбосон үндэсний тэргүүлэгч компани байх эрхэм зорилго МИАТ-д бий. Тиймээс ч бүхий л үйлчилгээндээ цогц байдлаар анхаарах үүргийг  үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээж байдаг билээ. Тэгвэл МИАТ-ийн үйлчилгээг  олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд олон жилийн туршид хувь нэмрээ оруулж ирсэн компани бол “Нүхт Тур” ХХК юм.

Үүх түүхийг нь харвал 1978 онд байгуулагдаж байсан “Нүхт Тур” ХХК нь аялал жуулчлал болон агаарын тээврийн компаниудад Катерингийн үйлчилгээ үзүүлдэг компани гэдгийг Монголчууд мэднэ дээ. Өнгөрсөн олон жилүүдэд Монголын иргэний агаарын тээврийн үйлчилгээний салшгүй нэгэн эд эс болж ирсэн “Нүхт Тур” ХХК-ийг бодлоготойгоор муулсан, чичлэсэн мэдээллүүд нэг бус удаа гарч байсан байдаг.

Гэтэл бодит байдал дээр катерингийн үйлчилгээгээр  бүрэн дүүрэн мэргэшсэн, зэрэглэл өндөртэй ийм компани Монголд өшөө бий бил үү? МИАТ болон Нүхт Тур ХХК гэсэн хоёр компани руу дайрсаар байгаад катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээг нь цуцлуулчихлаа гэхэд МИАТ үйлчлүүлэгчдэдээ “Нүхт Тур” ХХК шиг эрүүл ахуйн стандартад бүрэн нийцсэн хоолны үйлчилгээг үзүүлж чадах уу? гэдэг асуулт мэдээж тавигдана.

МИАТ компани катерингийн үйл ажиллагаагаа өөрсдөө гүйцэтгэж байсан үүх түүх бий. Гэхдээ зорчигч, үйлчлүүлэгчдийнхээ таалалд нийцсэн үйлчилгээг үзүүлж чаддаггүй байсныг нь иргэд сайн санаж байгаа биз ээ. Тодруулбал, МИАТ-аар 2010 оноос өмнө үйлчлүүлж байхад хоолны чанартай нь холбоотой асуудал үргэлж л яригддаг байсан. Харин “Нүхт Тур” ХХК,  МИАТ-тай хууль ёсны дагуу гэрээ байгуулан, катерингийн үйлчилгээ үзүүлэх болсноор МИАТ-ийг сонгосон иргэд сэтгэл хангалуун байх болсон юм. Юм үнэнээрээ байх нь сайхан л даа. Тухайн ажил үйлчилгээгээрээ мэргэшсэн байгууллагыг зориудаар муу муухай газар болгож, харлуулж, гутаах гээд байдаг нь хэнд ч ашигтай юм бэ, хэн мэдлээ.

Гол нь явуургүй буруу зөрүү мэдээллүүд явж явж хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашигтай холбогдох учраас асуудалд анхааралтай хандах ёстой болов уу. Нүхт Тур ХХК бол үндэсний үйлдвэрлэгч, хариуцлагатай компани юм. Монголд катерингаар дагнасан олон жилийн туршлагатай, үндэсний үйлдвэрлэгч компани хэд хэчнээн байдаг билээ дээ. Тэгээд бодохоор л хийж чадаж буй ганц компаниа чичлээд байх нь утгагүй юм.

Дахиад хэлье. “Нүхт Тур” ХХК,  МИАТ компанид катерингийн үйлчилгээ үзүүлэхээ болилоо гэхэд тус компанийн хэмжээнд үйлчилгээ үзүүлэх өөр компани МИАТ-д бий юу? МИАТ-ийн үйлчлүүлэгчид хэдийнэ  “Нүхт Тур” ХХК-ийн үйлчилгээнд дасчихсан байдаг юм билээ. Арга ч үгүй дээ, олон  жилийн турш чанартай, баталгаатай, эрүүл хоолоор тэд үйлчилсэн шүү дээ.

Дашрамд өгүүлэхэд, “Нүхт Тур” ХХК нь  Монгол Улсад айлчилж буй гадаад улсын төрийн тэргүүнүүдийн онгоцонд, Тусгай үүргийн захиалгат онгоцонд, Эмнэлгийн түргэн тусламжийн онгоцонд, Ачаа тээврийн онгоцонд, Орон нутгийн захиалгат нислэгт тус тус катерингийн үйлчилгээ үзүүлж ирсэн олон жилийн туршлагатай.

“Нүхт Тур” ХХК-ийн   Катеринг төвд мэргэшсэн чадварлаг 70 гаруй ажилтан, 24 цагийн турш ажиллаж  байдаг. Өдөрт дунджаар 2000-3000 ширхэг  хоол үйлдвэрлэх хүчин чадалтай. Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоо буюу ISO 9001:2008, хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 9001:22000, MNS ISO 9001:2010-ийг хэрэгжүүлэн ажилладаг Монголын үндэсний үйлдвэрлэгч компани юм.

 Олон улсын агаарын тээврийн кеттерингийн компаниудын бэлтгэн нийлүүлсэн зорчигчийн хоолны талаарх мэдээлэлийг нийтэлдэг airlinemeals.net цахим хуудсанд “Нүхт Тур” ХХК-ийн   үйлдвэрлэсэн хоолны талаар тавигдсан байдаг. Энэ бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээ үзүүлдэг компани гэдгийг нь батлах нэг л жишээ юм.

Хүнс бол хүний эрүүл мэнд, улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой хамгийн чухал салбар байдаг. Тиймээс энэ салбарт жирийн нэг сонирхогчид тоглоно гэдэг ихээхэн эрсдэлийг дагуулж байдаг. Тиймээс ч жинхэнэ мэргэжлийнхний талбар гэдгийг тодотгоё. Тэрчлэн олон улсад үйлчилгээ үзүүлдэг МИАТ-ийн катерингийн үйлчилгээг “Нүхт Тур” ХХК нүүр бардам гүйцэтгэж ирснийг тодотгох нь зөв байх.  Тэд бол хүнсний аюулгүй байдлыг эрхэмлэн үйлдвэрлэлийн бүх шат дамжлагад хүнсний чанар, стандарт, аюулгүй байдлыг мөрдөн ажилладаг Үндэсний үйлдвэрлэгч, Хариуцлагыг эрхэмлэгч компани юм.

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Zochin (October 08, 2017 5:53:15 pm )

    яг үнэнийг бичсэн байна үндэсний үйлдвэрлэгч энэ компаниа Монгол түмэн минь дэмжээрээ

  • Zochin unuree (October 08, 2017 6:32:59 pm )

    Zub. Zub

  • zochn (October 08, 2017 6:56:20 pm )

    saihan naajee.
    hoolnd hordson humuus zunduu. hoolnoos us hums garch bsniig sanaj bn
    hudlaa naahaa bolildoo. shulen l bldaa.

  • Монголэрдэнэ (October 09, 2017 7:29:00 am )

    Шагшаад магтаад байх юм байхгуйдээ. Байдаг л зуйл тэр нь их юм гээд байх байна

  • zochin (October 09, 2017 8:03:06 am )

    bolomjiin ajillaj baigaa kompani

  • Сүрэн (October 09, 2017 8:09:14 am )

    Нүрт тур компани хоолныхоо чанарт гол анхаарлаа хандуулдаг. Мэргэжлийн хяналтын газраас ордог шалгалтуудад онцсайн гэсэн үнэлгээ авдаг.

  • Anonymous (October 09, 2017 8:14:22 am )

    Хүнс, хоол бол хүний эхний хэрэгцээ. Амархан гэмтэж мууддаг учраас түүнийг бэлтгэж хэрэглэгчдэд хүргэхэд нарийн зохион байгуулалт, анхаарал шаардагддаг. Нүхт тур энэ бүхнийг олон жил чанартай хийж байгаа хамт олон шүү.

  • иргэн (October 09, 2017 8:16:53 am )

    МИАТ ын хоол ч Аэрфлот,, Корэйн Эйр эд нарыг бодвол хамаагүй дээр шүү..манайхан үйлчилгээ сайтай ш дээ

  • irgen (October 09, 2017 8:23:52 am )

    sain uilchilj bui lomfani shu dee

  • Сараа (October 09, 2017 8:48:01 am )

    Естой тав тухтай, хоол сайтай зугээр юм байна лээ

  • Anonymous (October 09, 2017 8:54:49 am )

    Дажгүй сайн ажилдаг шүү.Цаашдын ажилд нь амжилт

  • Anonymous (October 09, 2017 9:13:01 am )

    үйлчилгээ сайн ямар нэгэн асуудалд ороод байдаггүй л үндэсний компани шүү дээ.ажлын амжилт

  • ИРГЭН (October 09, 2017 9:42:04 am )

    МИАТ-аар үйлчлүүлдэг. Зууш хүнсний бүтээгдэхүүн миний бодлоор хангалттай сайн гэж боддог. Ер нь хийж байгаагаа яах гэж муучилдагийг сайн ойлгодогүй юм аа. Үйлчилгээг сайжруулахаар шүүмжилж байгаа бол нэг хэрэг харин бизнесийн нэр хүэд нь зориудаар халдах гэж байгаа бол энэ арга хэрэггүй байх оо. Шударгаар өрсөлдөх хэрэгтэй

  • ИРГЭН (October 09, 2017 9:43:58 am )

    Ер нь үндэсний гэсэн болгоноо дэмжихийг хичээдэг иргэний хувь *НҮХТ ТУР*-д сэтгэл хангалуун байдаг шүү амжилт

  • зочин (October 09, 2017 9:51:38 am )

    Хоол болон зууш нь бусад компаниуп болох Аерофлот Аir china Korean air зэргийг бодвол амттай чанартай байдаг.

  • Bold (October 09, 2017 9:59:08 am )

    Ер н.ь хийж бүтээж болгож байгаа үндэсний компаниа дэмжиж ажиллах хэрэгтэй

  • ЗОЧИН (October 09, 2017 10:11:45 am )

    Яг үнэнийг бичсэн байна. Үндэсний үйлдвэрлэгч энэ компаниа Монгол түмэн минь дэмжээрэй. Амжилт.

  • Жавхлан (October 09, 2017 10:36:35 am )

    Зууш хоол нь таалагдсан. Сайн зүйлийг сайн л гэж хэлнэ санал нэгтэй хүн олон байгаа байхаа.

  • Suh (October 09, 2017 11:38:24 am )

    Undesnii kompania ungaah sonirhol urd zugiin tagnuuluudad bdag bh ooo.. gaigui yvaa negnee tataj bdag aa bolio..Harin jishee av

  • Mongol (October 09, 2017 11:40:58 am )

    Sain uilchilgeetei sn company shte. Ta buhend ajliin amjilt husie

  • Зочин (October 09, 2017 12:34:48 pm )

    Сайн үйлчилгээтэй. Туршлагатай компани

  • buk (October 09, 2017 12:50:50 pm )

    МИАТ өөрсдөө хангалт хийсэн тохиолдолд хяналт суларч, хоолны чанар муудна.Олон жилийн туршлагатай Нүхт тур ХХК үүргээ сайн гүйцэтгэж байна

  • zochin (October 10, 2017 9:59:46 am )

    harvaas zahialgat niitlel bna,yamar uamniihan sain bh ve dee,harin ch Miat d bhdaa sain bsan shuu,odoo Miat niseh bureldhuun ni ch idehee bsan,agaart gedes n ovdson tohioldluud zondoo garsan bolohoor.Miat n ner gardag bolohoor neg moson hariutslagaa uureed MIat butsaaj oor deeree avbal taarna

  • Anonymous (October 10, 2017 10:20:51 am )

    Kholbootoi neg um udakhgui bolokhnx dee.
    Nitlel, mon comment uudiig nx kharakhad
    kharj l biaya… yakhiig nx

  • Хааахааахааа (October 17, 2017 3:54:25 pm )

    Нүхт турын арын хаалганы компани МИАТаас зайлаад өг Улстөрийн шахааны хүчээр МИАТд хоол нийлүүлдгийг бүгд мэднэ

antalya rent a car