antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 6, 2017 5 comments

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн аль нэг өдөр нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриаллаа

нийтлэсэн Admin

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор “Миний сонголт-Нийтийн тээвэр” аяныг зарлаж буй талаар Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар өнөөдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд танилцууллаа. Энэ сарын эхнээс төсвөөс санхүүжиж буй байгууллагуудын албан хаагчдын дунд уг аянг эхлүүлээд байгаа аж.

Аяны хүрээнд нийслэл, дүүргийн албан хаагчид ажлын нэг өдрийг сонгон ажилдаа ирэх буцахдаа нийтийн тээврээр үйлчлүүлэхийг Нийслэлийн тээврийн газраас уриалж байгаа юм. Тус газраас нийслэлийн нутгийн захиргааны 85 байгууллагаас судалгаа санал авсан байна. “Судалгаанд хамрагдсан 59 байгууллагын 5373 албан хаагчийн 3696 нь нийтийн тээврийн цахим карттай. Нийтийн тээврээр үйлчлүүлж ажилдаа ирдэг 2671 албан хаагч байгаа бол хувийн автомашинаар ажилдаа ирдэг 2443 албан хаагч байна” хэмээн Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар тодотгож байлаа. Судалгаанд хамрагдсан байгууллагууд долоо хоногийн нэг өдрийг сонгон нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой гэж уг аяныг дэмжихээ илэрхийлж байгаа ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Naran (October 06, 2017 3:51:24 pm )

    Yamptanguud suuhimuu.

  • zochin (October 06, 2017 5:29:22 pm )

    yag zub urialga ba daa

  • Зочин (October 06, 2017 9:04:50 pm )

    Гэр ажлынхаа хооронд албаны унаа хөлөглөдөг толгойтой бүхнийг зогсоох болоогүй юу? Бас эрт орой гэрийнхээ гадаа сойгоостой:(

  • боломж бий (October 07, 2017 10:29:05 am )

    Манай төрийн байгууллагууд хотын төвдөө нэг дор шахуу байрладаг. ТӨРийн албан хаагчдаа үнэгүйгээр автобус гаргаад зөөхөд төрийн ажилтан нарын хувийн машинууд хот орох шаардлагагүй болж бөглөрөл буурна даа. ХЭД хэдэн төрийн баЙГУУЛЛагуудын дунд автобус үйлчилж болно доо

  • Anonymous (October 07, 2017 12:53:57 pm )

    bi ajildaa 4 buudal yavgan alhaj hurdeg. harin unaanii mungu ugdug bol avtobusaar yavmaar l baina.

antalya rent a car