antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 6, 2017 49 comments

МАН-ын хагарлын цаадах эрх ашиг юу вэ?

нийтлэсэн Admin

УИХ-Д МАН ХОЁР БҮЛЭГТЭЙ БОЛОВ

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр тусдаа хуралддаг болсон. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан 33 гишүүн нэг талд, хамгаалсан 32 гишүүн нөгөө талд хуралдаж шийдвэр гаргадаг. Тэгээд хоёр талаасаа уулздаг болсон гэдэг.

Тэгвэл энэ мэдээлэл үнэн болохыг уржигдар МАН-ынхан өөрсдөө баталлаа. УИХ-аар У.Хүрэлсүхийг 30 дахь Ерөнхий сайдаар томилох хуралдаанд МАН, АН, МАХН, бие даагч 47 гишүүн оролцож саналаа өгсөн юм. Харин өмнөх Засгийн газрыг хамгаалж байсан  29 гишүүн хуралдаанд оролцсонгүй.

Тэд чуулганы гадна сэтгүүлчдийг цуглуулчихсан хэвлэлийн бага хурал хийв.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийж, ард нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Цогзолмаа, Ё.Баатарбилэг, ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн нар зогсч харагдсан.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “…МАН бол ард түмний өмнө хүлээсэн, хариуцлагатай том нам. Тийм учраас асуудлаа дотооддоо хэлэлцэж шийдвэрлээд явдаг. Гэтэл зөвшилцөл хийхгүй, зарчмаа ярихгүйгээр шууд санал хураалт явууллаа. Засгийн газрыг 30 орчим хүн АН-ын дэмжлэгийг аваад огцруулсан. Үүн дээр л гол маргаан, эгдүүцэл байгаа юм. Эв нэгдлийг хэрхэн хангах вэ гэдэгт ямар ч хариу өгөхгүй байна. Ерөнхий сайд сая индэр дээр “…Би амь насаа алдахаас айхгүй” гэж хэлсэн нь их гайхал төрүүлсэн. Иргэддээ өгсөн амлалтаа биелүүлэх, ажил хийх л ёстойгоос амь нас алдах, хорлох хөнөөх ямар асуудал гараад байгааг ойлгохгүй байна. Энэ бүхнийг харахад цаашид эв нэгдлийг хангаж чадахгүй, илүү хурц зүйлийг хүсч байна гэж бодож байна. Намын эв нэгдэл, ойлголцол одоо Ерөнхий сайдаас хамаарна. Худлаа хэлээд яахав. МАН-ын бүлэгт талцал байна. Үүнийг л Ерөнхий сайд зогсоож, эв нэгдлийг хангах ёстой” гэлээ.

Ө.Энхтүвшин гишүүний энэ мэдэгдэл МАН-ын хагарал албан ёсны болсныг мэдэгдсэн хэрэг болов.

Гэхдээ У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд боллоо. Одоо танхимаа хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна.

Хотын фракц буюу өмнөх Засгийн газрыг хамгаалсан гишүүд У.Хүрэлсүхийн Засгийн газрын тал буюу Шадар сайд тэргүүтэй 6-7 сайдын албан тушаалыг хүссэн гэдэг.

Түүнчлэн У.Хүрэлсүхийн Засгийн газрын дөрвөн сайдыг АН-аас, хоёр сайдыг Ерөнхийлөгч томилно гэсэн мэдээлэл хүртэл яригдаж байна.

Гэхдээ явж явж Хотын фракцдаа 6-7 биш юм гэхэд хэд хэдэн сайд томилох квот өгөөд хамтраад явах байх гэсэн таамгийг ажиглагчид хэлж байгаа.

Хэдийгээр Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүх багаа бүрдүүлж ажилдаа орохын тулд дээрх алхмыг хийх ч МАН-ын зөрчил дуусахгүй. Ер нь бол эвлэрэхээргүй хагарсан байж мэднэ гэдгийг бас хэлж байгаа юм.

Уг нь МАН-ынханд намын эв нэгдэл гэдгээр халхавчлан “бялуу” хүртэх гэсэн хувийн сонирхлоос нь Монгол Улсын эрх ашиг чухал байх ёстой юм сан.

МАН-ЫН ЗӨРЧИЛ НИТХ-ЫГ ГАЦААГААД БАЙНА

60 тэрбумын бичлэгээс болж жил гаруй хугацаанд олны хэл амны бай, хэвлэлийн баатар болоод байсан Ц.Сандуй НИТХ-ын даргын ажлаа өгсөн. Гэтэл түүний оронд хүн томилж чадалгүй 14 хонох гэж байна. НИТХ-ын даргад одоогоор Д.Баярсайхан, С.Амарсайхан гэдэг хоёр хүн өрсөлдөж байгаа. Хэн нь дээр вэ гээд ярих гэтэл Д.Баярсайхан нь М.Энхболдын ангийн хүүхэд, С.Амарсайхан нь Д.Амарбаясгалангийн хүн гэх мэдээлэл тарав. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын даргыг томилж чадахгүй байгаа нь ерөөсөө л МАН-ын зөрчилтэй холбоотой болж таарлаа. Хамгийн гол нь МАН-ын дотоод зөрчлөөс болж, НИТХ-ын ажил саатаад байгаа юм.

Энэ талаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “…НИТХ анх удаа даргаа огцруулсан. Гэвч даргаа сонгож чадахгүй байна. Өнөөдөр НИТХ-ын 11 дүгээр хуралдаан үргэлжлэх ёстой. Завсарлагыг сунгах шаардлага байгаа бол дэгийн дагуу хуралдааныг эхлүүлж, бидэнд мэдэгдэх ёстой. Гэтэл завсарлагыг сунгах тухай албан ёсны мэдээлэлгүй, хаалга үүд нь түгжээтэй байна.

Аравдугаар сарын 5-ны дотор Нийслэлийн 2018 оны үндсэн чиглэлийг өргөн барьдаг. Энэ өдрөөс эхлэн нийслэлд 2018 онд хийгдэх гол ажлыг НИТХ хийх ёстой. 2018 оны төсвийг хэлэлцэх шаардлага үүсдэг. Харамсалтай нь энэ бүхнийг ярих бус албан тушаалын асуудлаа эрх баригчид шийдэж чадахгүйгээс нийслэлийг бодлогоор хангадаг НИТХ-ын үйл ажиллагаа гацчихаад байна. Тиймээс МАН-ын бүлэгт ажлаа шуурхайлах шаардлагыг тавьж байна” гэсэн юм.

УИХ-ЫН 33 ГИШҮҮНИЙГ “..АЛНА” ГЭЖ СҮРДҮҮЛЖЭЭ

Улстөрчдийг юугаа булаалдсан юм гэхээр доромж сонсогдоод бухимдаж магад. Гэвч эрх баригч МАН-ынхан ингэтлээ зөрчилдөж, улайрч тэмцэлдэж байгаагийн цаана ямар нэг том эрх ашиг нуугдаж байгаа нь тов тодорхой байна.

Аль хэдийнээс өөр хоорондоо тэмцэлдэж, тэрийг нь асуухаар “…Бидний дунд яс хаяад байгаа юм. Манай намынхан эв нэгдлээ л боддог хүмүүс” гэж хэдэн сар худлаа ярьсан даа. Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх хоёр хүртэл хөтлөлцөж гарч ирээд энэ худал үгийг хэлцгээж байсан юм. Цагийн эрхээр үнэнд гүйцэгдэж нуух аргагүй болжээ. Одоо ил цагаан тэмцэлдэж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн амнаас “…Намайг алахгүй л бол, …Би айхгүй байна” гэдэг үг салахаа болив.

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын чуулганы индэр дээрээс “…Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна” гэв. Мөн тэрээр өнгөрсөн баасан гаригт болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр гишүүдийн асуултад хариулах үеэрээ “…Надад айдас алга” гэдэг үгийг хэлээд л авсан.

Түүнээс өмнө, наймдугаар сард У.Хүрэлсүх МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр “…Та нар намайг алдаггүй юм бол, хилс хэргээр шоронд суулгадаггүй юм бол өвөг дээдсийнхээ намын төлөө ясаа цайтал явна” гэсэн. Дараа нь хэвлэлд “…Намайг зохион байгуулалттайгаар алчихдаггүй л юм бол шударга ёсны төлөө ясаа цайтал, насаа дуустал тэмцэнэ” гэж ярьсан байдаг.

Эндээс У.Хүрэлсүхэд ямар нэг айх шалтгаан байна гэж харахаар байгаа юм. Ер нь МАН-ынхан сүүлийн үед маш ширүүн болсон. Хэлж ярьж байгаа нь эгээ л гудамжинд ч ховордсон харгис яриагаар харилцдаг болсон байгаа юм. МАН-ын Бага хурал дээр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Б.Чойжилсүрэн хоёр бие биеэ “…Ална шүү. Хүйс тэмтэрнэ шүү” гэж “эр хүний тоглоом” маягаар ярьсан гээд байгаа.

Тэр хурал дээр Сэлэнгийн МАН-ыг төлөөлж ирсэн нэг залуу “…Засгийн газрыг огцруулсан 33 гишүүнийг Сэлэнгэд очвол ална шүү. Манай Сэлэнгийнхэн та нарыг заначихсан байгаа” гэжээ. Энэ бас зүгээр л эр хүний хоорондын маазарсан яриа юу. Угтаа энэ бол маш ноцтой мэдээлэл юм. Төрийн 33 түшээг ална гэж заналхийлсэн айхтар хэрэг бус уу. Гэвч МАН үүнийг тас нууж байгаа аж.

Хамгийн сүүлд ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат “…Тэр шорондоо хийвэл хийнэ л биз. Шоронгоос чинь гарч ирээд үзэлцэнэ за юу” гэж Байнгын хорооны хурал дээр яриад сууж байна. Хэн түүнийг шоронд хийнэ гэв. Яасан гэж шоронд орохоор болчихов гээд олон асуулт ургаж болно.

ТЭД ЮУ БУЛААЛДАВ?

Ер нь асуудал ийм дээрээ тулсан нь учиртай юм байна. Монголын хамгийн ахмад, хамгийн том, хамгийн журамтай, хамгийн хүмүүжилтэй намын гишүүдэд булаалдах маш том эрх ашиг байна гэсэн үг.

Үнэнийг хэлэхэд өнөөдөр улс орны эдийн засаг сайнгүй байна. Он гарангуут “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг төлнө. Төлөх мөнгө байхгүй. Төлөх арга ч тодорхойгүй байгаа. Санхүү муутай Засгийн газар сайн ажиллахгүй нь тодорхой. Сайнгүй нэртэй Засгийн газрын гишүүн бас л адилхан нэр дуулна. Гэтэл ийм царайтай Засгийн газарт орж улс төрийн карьертаа цэг тавихыг хүсэгчид дэндүү олон байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Гэвч ингэх шалтгаан бий гэнэ. Ерөөс МАН-ын хагарлын цаадах эрх ашиг нь маш том. Шуудхан хэлэхэд, алт зэсийн том орд бүхий “бялуу”-ны дахин хуваарилалт явагдах гэж байгаа гэх бүдэг бадаг мэдээллийг учир мэдэх хүмүүс өгч байна.

Уг нь МАН-ынханд намын эв нэгдэл гэдгээр халхавчлан “бялуу” хүртэх гэсэн хувийн сонирхлоос нь Монгол Улсын эрх ашиг чухал байх ёстой юмсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

49 Comments

  • өвөөгийн хүү (October 06, 2017 10:45:34 am )

    Эвтэй байхдаа хүчтэй байдаг улс шуудайд хийсэн эвэрүүд шиг буруу харж буй нь галтай цогтой удирдагч үгүйлэгдэж байна.

  • zochin (October 06, 2017 11:14:23 am )

    eroosoo ene hed mongol uos yumuu ulsiin ajliig nam nereer huvichilj avchaad yavuulahgui hiilgehgui baigaa bol buh mongolchuud edniig darj avah ni zuitei sh de yaj gedgiig uhaant ard tumen medne de davarsan bna sh de odoo ene Munhbat Choijilsuren Nomtoi met

  • Anonymous (October 06, 2017 11:23:07 am )

    Энхтүвшинг сайн улс төрч гэж бодож байсан тийм биш байжээ ЕС-д болж чадаагүйдээ хонзогнож байна ийм муухай улс төрч байж таарахгүй Намын бүлгийн дарга Хаянхарваа намын бүлэг У-Хүрэлсүхийг 100%-дэмжлээ гэж тев-р ярьсан гэтэл Энхтүвшин намын бүлэгтэйгээ уулахгүй б\а гээд их гомдсон хүн ярьсан бид ярьсаныг сонсоод инээд хүрч ичих шиг болсон ??

  • Bataa (October 06, 2017 11:42:38 am )

    Enhtvwshin chi bolio zvgeer l ajiliig ni hiilge

  • zochin (October 06, 2017 11:58:20 am )

    Улсын маань санхүү муу байгаа ч ухаан зарж хэмнэж болох зүйл юм болгонд байж л байдаг,, дэндүү их баяр тэмдэглэдэг,, бас их үрэлгэн зардалтай, аж ахуйч сэтгэлээр монголчууд дутмаг байдаг ба авах идэх дуртай хөдөлмөрлөх дургүй, сайн удирдан зохион байгуулагч, ажил хэрэгч хүмүүс цөөхөн юмдаа гэж жирийн иргэн би мэдэрдэг,,

  • Anonymous (October 06, 2017 12:05:08 pm )

    ene niigemd deer doorguil darganzar bolj ulsiin mungu ideh sanaatai ineed hureh shig uur ch hureh shig

  • king (October 06, 2017 12:08:13 pm )

    ENE HUUCHIN ZASAG BARIJ BAISAN PIZDA NAR YAMAR IH SHUNALTAI YUM BEEE OYU TOLGOI, TAVAN TOLGOI, NOYON UUL, ERDENET, TSAGAAN SUVARGA GEED BUGDIIG AVCHAAD ODOO ULDSENIIG N BAS AVNA GENEE MONGOLCHUUDAAA ENE BUGDIIG BUTSAAJ AVTSGAAYAAAA

  • zochin (October 06, 2017 12:29:22 pm )

    Ev negdel. namin erkh ashig. evtei bval khuchtei zereg ugeer halhavch hiij buruu busarmag uildeltei hamtarch negdej bolohgui shu de.MAN-iin erkh ashgaas ARD TUMNII ERKH ASHIG l chuhal.Tiimees MAN-aa buren buten bailgaj bgaa ni geed hulgaich. luivarchin. avilgach nartai hegdeh argagui.ZG-aa zuv burduuleed zuv bodlogo chigleltei ajillahig huleej ba.SHUDARGA
    bukhniig demjihed belen ba ARD IRGED

  • n (October 06, 2017 1:14:34 pm )

    ewtei baij zuwshiltsuld hurie neriin dor huuchin muu muuhaigaa awch uldeh gesen humuusees zaigaa barij huuliin hureend shudraga ajillana gej zorigtoigoor garch irsen hurelsuh erunhii saidiig ard irged demjij hartsgaaj bna buu ai zorigtoigoor bugshsan muu zuiliig uurchil ard chi mongoliin jiriin irged bgaa shuu

  • иргэн (October 06, 2017 1:21:41 pm )

    Төрийг үнэхээр нь авилгачдаас цэвэрлэх гээд байгаа бол МАНАН бүлгийн төлөөлөгчдийг хэзээч сайд болгож болохгүй.

  • зочин (October 06, 2017 1:25:13 pm )

    СЭЛЭНГИЙН ОРОС ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮДЭЭС ЯГ АЙЖ ХАРАГДААЧ. ЭХНИЙ ХҮНИЙГ ШОРОНД ХИЙХЭД Л ЭРЛИЙЗҮҮД ХАНД НЬ ХАГА

  • Зочин (October 06, 2017 2:04:46 pm )

    Одоо энэ Их Хурал хурдхан тарж, дахин сонгуул явуулах хэрэгтэй. Шаардаж байна.

  • Anonymous (October 06, 2017 4:57:47 pm )

    Энэмуу АН ынханд битгий худалдагдаад байгаачээ. Хүрэлсүх өмнө нь элбэгээтэй нийлж энхбаярыг зайлуулсан, одоо женкотой нийлж энхболд тэргүүтэй МАН ын лидерүүдийг зайлуулах гэж оролдож эхэллээ. Яс юман дээр хүрэлсүх чи МАН дотроо боловсрол мэдлэг маруухан хүмүүст орношдэ. Бөхчүүд дээр ганц нэг яруу найрагч, сэтгүүлч, дээр нь хүрэлсүх нтр бол боловсрол мэдлэгээр дутмаг амьтад ш дээ. Ингэж заль малиар л дээш нь гарахгүй бол аргагүй.

  • Ахмад настан (October 06, 2017 5:32:40 pm )

    Улс орон айл гэртэй нэн төсөөтэй. Хүрэлсүхийн залуучуудын фракц ялсан нь айл гэрийг эцэг эхчүүд нь бус, хүүхдүүд нь эцэг эх уруугуу нулимаад гэр орноо нураагаад явдагтай нэн төстэй юм болж байна. Энэ яавч сайны ёр биш.

  • Ахмад настан (October 06, 2017 5:33:07 pm )

    Би 15 наснаасаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг (нийгэм, эдийн засгийн хуулийг) таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив. /Дорнын агуу их гүн ухаантан, төрийн зүтгэлтэн Күнз/!!!!

  • Ахмад настан (October 06, 2017 5:33:28 pm )

    Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Ахмад настан (October 06, 2017 5:34:19 pm )

    Нэг шинэ том дарга гарч ирээд улс орныг хөгжүүлчихэх юм шиг, жаргуулах юм шиг их л хөөрцөглөх юм. Улс ороны хөгжил дэвшил нь хэн нэг том даргаас бус, ямар нэг том намаас бус, ямар нэг том сонгуулиас бус, ямар нэг том томилолтоос бус харин гагцхүү ард түмний хүмүүжил, ухамсар, ёс суртахуунаас л хамаардаг гэдгийг дэлхийн мянган мянган жилийн түүх бэлхэнээ харуулдаг. Тиймээс ч ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна гэж ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд боллоо гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай улс төрчид, ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана. Монгол оронд хүмүүжлийн, ухамсарын, ёс суртахууны хувьсгал хийгээгүй цагт энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ. Монголчууд улс орноо өөрсдөө нураана, нурааж ч байна. Цаашдаа ч улам нураах болно. Тэгээд тусгаар тогтнолоо алдана…

    • Anonymous (October 09, 2017 8:37:26 pm )

      Шашинд толгойгоо мэдүүлсэн,сайн муу хоёрыг ялгахаа больсон монголчуудыг мөхөл л хүлээж байна.

  • Ахмад настан (October 06, 2017 5:35:07 pm )

    Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн. /Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон/

  • Ахмад настан (October 06, 2017 5:35:37 pm )

    Засгийн газар танхимын зарчимаар ажиллаж хамтын хариуцлага хүлээдэг. Бүгдээрээ огцорчихоод нэг (У.Хүрэлсүх) нь Ерөнхий сайд болно гээд үхэн хатан явж байдаг. Энэ хүнд (У.Хүрэлсүхэд) бусдаасаа ичих нүүр, ёс суртахуун гэж байна уу. Бурхан минь!!!

  • Ахмад настан (October 06, 2017 5:35:55 pm )

    Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул. (Их эзэн хаан Чингэс)

  • Ахмад настан (October 06, 2017 5:36:23 pm )

    Хууль хориглоогүй зүйлийг зарим үед ичих сэтгэл хориглодог. /Сенека/!!!

  • Ахмад настан (October 06, 2017 5:36:39 pm )

    Засгийн газар хамтын хариуцлага хүлээж, танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэг нь хамтын хариуцлага хүээж байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл эрхэлсэн ажилдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнцэхгүй байна гэсэн үг. Нэг үгээр хэлвэл ажлын хариуцлага алдаад бүгдээрээ ажлаасаа халагдаж байна гэсэн үг. Энэ нь шадар сайд асан Хүрэлсүхэд ч хамаарна. Өөрөөр хэлвэл шадар сайдын ажилд тэнцэхгүй ажлаасаа халагдсан Хүрэлсүхийг Монгол улсын Ерөнхий сайдаар томилож байдаг. Энэ нь эрүүл ухаан уу? Энэ нь ёс суртахуун уу? Энэ хууль ёс уу?

  • Ахмад настан (October 06, 2017 5:36:56 pm )

    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

  • Ахмад настан (October 06, 2017 5:37:13 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 27 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Ахмад настан (October 06, 2017 5:37:28 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.

  • Ахмад настан (October 06, 2017 5:37:45 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Ахмад настан (October 06, 2017 5:38:01 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон/

  • Ахмад настан (October 06, 2017 5:38:27 pm )

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
    Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө. !!!

  • Ахмад настан (October 06, 2017 5:38:56 pm )

    Ардчилал бол хүнийг “Хүний махан хүнстэн, хүрэл чулуун зүрхтэн” болгодог, улс орныг сүйрүүлдэг нууц Америк технологи юм. !!!

  • Ахмад настан (October 06, 2017 5:39:11 pm )

    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.

  • Ахмад настан (October 06, 2017 5:39:27 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Ахмад настан (October 06, 2017 5:40:06 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • Ахмад настан (October 06, 2017 5:40:35 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Ахмад настан (October 06, 2017 5:40:52 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • zochin (October 06, 2017 5:42:05 pm )

    enxtybshin +m.enxbold=1

  • Бид яах ёстой вэ? (October 06, 2017 7:32:20 pm )

    Монголд гадны технологи хэрэгжээд байна. Өмнө жилүүдэд энэ технологио АН-ын нэгдлийг задалж чадварлаг хэрэгжүүлсэн. Үр дүнд нь Монголын баялаг гадныханд ашигтайгаар шийдэгдсэн байдаг. Одоо МАн-ыг хуваан төрийг эзэнгүйдүүлж бас нэг шийдэл гаргахаар болж. Монголчуудын бие биендээ атаархуу, хэтэрхий хувийн сонирхолтойг ашиглан Монголын төрөөр тоглож байна. Монголын төрийг олон жил барьж шударга ёс, өнөөдрийн хөгжлийн эх үндсийг тавилцсан МАХН, МАН – ыг бодлогогүй, нэгдэлгүй болгож дөнгөлөө. Бидэнд өөр гарц үлдсэн үү…

  • Zzzz (October 06, 2017 8:07:56 pm )

    Boliochee. Hvrelsvh ES uuruu ZG.taa ajillah hvnee songoj Mongoliinhoo tuluu ajillah bolomjiig ni olgooch de. Yadag myaochuud ve?!?!?!

  • Anonymous (October 06, 2017 10:47:03 pm )

    энхтүвшин эв нэгдэлээ бодсон бол хуралд суухгүй шаамийгаад зугтах уу, хорсоод юу яаалаа юу , техникийн захыг нь хотоос гарга

  • Ил тод (October 07, 2017 7:58:40 am )

    Жинхэнэ жалга довны сонгууль болж ямар ч боловсоролгүй хүмүүс гарч ирэхэд энэ хэдээс хамаагүй дээр бас илүү байна. 2020 онд уриалнаа.

  • Anonymous (October 07, 2017 10:02:45 am )

    Иргэд бид ийм л МАНгаруудыг 65-аар нь сонгосон шүү дээ. ХАчин хачин УИХ-ын гишүүд олон байнаа.

  • Иргэн (October 07, 2017 1:11:54 pm )

    Хүрэлсүх. Ерөнхий сайд хийж болно.Харин ийм байдлаараа цааш ажиллавал МАН-ын дарга яагаад ч хийх боломжгүй.Учир нь ЕС бол нэгдмэл захирамжлалаар ажиллана.Харин нам бод хамтын удирдлагын байгууллага.Намын дарга санал бодлын зөрүүг хангаж эв нэгдлийг сахиулах хангуулах үүрэгтэй

  • зочин (October 07, 2017 2:49:54 pm )

    Албан тушаал хуваах замаар монгол улс 27 жил явж өнөөгийн ядуугийн туйлд хүрлээ. Улс төрд өтгөн МАНАН татаж хэзээ сийрхийг мэдэхгүй байна. Хэрэв үнэхээр энэ МАНАН -г арилгах гэж байгаа бол МАН -хуучин коммунистуудаас шинэ засагт оруулах хэрэггүй дээ. ҮНЭНЭЭР ЯВБАЛ ҮХЭР ТЭРГЭЭР ТУУЛАЙ ГҮЙЦЭНЭ гэдэгтээ. Хүрэлсүхэд амжилт хүсье.

  • зочин (October 07, 2017 5:59:11 pm )

    Хүрэлсүх санасандаа хүрч Ерөнхий сайд боллоо. Намыг өөрчилж шинэчилж, ажиллана гэж л харж байгаа олон түмэн түүний ярьсан бүхнийг их л итгэлтэй хүлээж байна. Одоо харуулах л үлдлээ. Харуулж чадвал тэр монголын топ улс төрч болно. Чадахгүй бол дахин ордонруу орох ч эрхгүй л болно. Харин Энэ Энхтүвшин тэргүүтэй нөхөд юу вэ. Ичихгүй сайдын сэнтий горьлогчид л байна. Та нар ард түмэнд үнэн төрхөө харууллаа. Ичих нүүртэй байцгаа.

  • Anonymous (October 07, 2017 8:51:14 pm )

    MAN nam amlaltaa bieluulmeer bna

  • иргэн (October 07, 2017 9:30:37 pm )

    МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН будлиан одоо илчлэгдэх шатандаа орж байх шиг. Үүнээс хэн нь сийрүүхэн бодож, яриад байдаг ХУДАЛ амлалтаасаа татгалзаж, ХӨРШҮҮДИЙНХЭЭ хөгжлийн загварын шилдэг жишээг тусгаж, ТУСГААР ТОГТНОСОН улсынхаа статусыг хадгалж, ард түмнийхээ эрх ашгийн төлөө СЭТГЭЛ гаргаж чадвал сайнсан. Түүнээс биш НАМЫН бодлого ялангуяа МАН-ын манан дунд адилхан МАНАРААД байвал ч хол явахгүй, шинэ ЗГ-ч удаан тэсэхгүй болж дээ.

  • Anonymous (October 08, 2017 10:22:50 am )

    Та нарт эрлийзүүд гэж солиорохоо болимоор байна. Манжийн дарлалд 30о жил болсон монголчууд хэдэн хувь нь эрлийз болохыг хэнч мэдэхгүй.Өнөөдөр хар, цагаан шар арьстануудын хүүхэд монголоор дүүрэн боллоо Хэрэв арьсний өнгөөр ялгаварлаад байвал энэ улсын хэн нь монгол хэн нь эрлийз болох вэ? Аливаа зүйлд бичих ярихаа цэгцтэй байлгамаар байна.Та нарын шүтээд байдаг америк орон хуулийн дор бие биенээ доромжлолгүй эрлийз гэж гадуурхалгүй амьдраад байгааг анхаармаар юм-

  • боогий (October 08, 2017 5:30:13 pm )

    бид нар буруу сонголт хийснийхээгорыг жинхэнээсээ эдэлж эхэллээ дээ 2020 онд л хичээцгээе тэр хүртэл тэсэхийг л бодоцгоо

  • Зочин (October 09, 2017 10:10:06 am )

    Энэ байдал чинь Хүрэлсүхийг сонгож буруудсаны гай. Хүрэлсүх чинь намын нэрээр сонгуульд ороогүй шүү дээ, МАН Намын нэрээр орсон сонгуульд орж ялсан жаалуудаар тоглолт хийж намын бутаргалаа даа Хүрэлсүхээс өөр Хүрэлбаатар, Энхбаяр болон бусад хүн байсан бол яахав гэхсэн

antalya rent a car