antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 6, 2017 8 comments

Б.Чойжилсүрэн: Валютын нөөцөөс бондын өрийг төлбөл ханшаа барьж чадахгүй болох эрсдэлтэй

нийтлэсэн Admin

 

УИХ-ын чуулганы энэ сарын 4-ний хуралдаанаар буюу шинэ Ерөнхий сайд томилохын өмнө Засгийн газраас өргөн барьсан 2018 оны төсвийг буцаан татсан. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.ЧОЙЖИЛСҮРЭН сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ирэх оны төсвийг ямар шалтгаанаар буцааж татсан юм бэ?

-Төсвөөр дамжуулж бодлого хэрэгжүүлдэг. Тиймээс дараагийн Засгийн газар гарч ирээд бодлогоо өөрсдөө тодорхойлно. Төсвийн тухай болон холбогдох хуулийн дагуу энэ сарын 1-нд дараа оны төсвийг УИХ-д өргөн барих ёстой. Энэ дагуу 2018 оны төсвийг есдүгээр сарын 29-нд өргөн барьсан. Гэхдээ үүнийг эргүүлж татсан. Яагаад гэвэл, шинэ Засгийн газарт бодлогоо хэрэгжүүлэх, төсөвт хөрөнгө суулгах боломж бололцоо олгож байгаа юм.

-Хуулийн дагуу ирэх арваннэгдүгээр сарын 15-нд 2018 оны төсвийг батлах ёстой. Гэтэл шинэ Засгийн газар сайд нараа томилж амжаагүй байна. Хугацаанд нь багтааж төсвийг баталж амжих уу?

-Цаг хугацааны хувьд хүндрэлтэй асуудал байна. 2018 оны төсвийг хугацаанд нь буюу арваннэгдүгээр сарын 15-нд баталсан байх ёстой.

-Он гараад бондын үндсэн төлбөр төлж эхэлнэ. Энэ өрийг хэрхэн төлөх вэ?

-Өр барагдуулах талаар хэд хэдэн хувилбар төлөвлөсөн. Гэхдээ нууцын зэрэглэлтэй учраас энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

-Монгол Улсын өрийн хэмжээний талаар зөрүүтэй мэдээлэл гарч байна. Монгол Улс болон Засгийн газрын өрийн хэмжээ хэд орчим байгаа вэ?

-Монгол Улсын гадаад өр 24 тэрбум орчим ам.доллар давж байна. Засгийн газрынх өнөөгийн үнэ цэнээр 23.8 орчим их наяд төгрөг болж байна.

-Шинэ Ерөнхий сайд өрийг бондоор төлөхгүй гэсэн. Өөр гарц бий юү?

-Шинэ Ерөнхий сайд юу бодож ярьсныг мэдэхгүй байна. Миний хувьд хэд хэдэн хувилбар бий. Бондыг бондоор төлөх нь боломжит нэг хувилбар мөн. Сүүлийн хоёр улирлын туршид Монголбанкны валютын нөөцийг 350-400 сая орчим ам.доллараар нэмэгдүүлсэн. Гэхдээ бид валютын нөөцөөс бондын өрийг төлбөл буцаагаад ханшаа барьж чадахгүй байх нөхцөл үүсэх учраас хэд хэдэн хувилбар гаргасан.

-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх талаар зөрүүтэй байр суурь гарч байна Та ямар бодолтой байгаа вэ?

-Шинэ Ерөнхий сайд УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн байр суурийг илэрхийлсэн.

-БНХАУ-ын “Эксим” банкнаас олгосон 500 сая ам.долларыг буцаах эрсдэл үүссэн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Ташаа мэдээлэл байна. Хэлэлцээр үргэлжилж, төсвүүдээ хуваарилсан учраас бүх мөнгийг ашиглах боломжтой.

-Төсвийн алдагдал хэт их байна гэсэн шүүмжлэлийг УИХ-ын гишүүд хэлж байна?

-УИХ-ын гишүүд ч гэлтгүй олон нийт төсвийн алдагдал их байна гэж шүүмжилдэг. Төсвийн алдагдлыг багасгаж болно. Ингэхийн тулд төсвийнхөө зардлыг огцом бууруулах шаардлага гарна. Өөрөөр хэлбэл, ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчийн цалинг нэмэх биш бууруулах нөхцөл байдал үүснэ.

-Ирэх онд төрийн албан хаагчдын цалин, өндөр настны тэтгэвэр нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгө олгох төсвийн төсөөлөл бий юү?

-Буцаан татсан 2018 оны төсвийн төслөөр тэтгэврийн хэмжээг 136.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Харин ОУВС-тай тохирсноор 2017, 2018 онд төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх боломжгүй.

-2018 онд эдийн засаг ямар байх бол гэсэн хүлээлт их байна. Улс төрийн тогтворгүй байдал гадаадын хөрөнгө оруулалт болон бусад зүйлд сөргөөр нөлөөлж, эхнээсээ зогсонги байдалд орлоо гэсэн шүүмжлэл бий. Цаашид эдийн засаг одоогийнхоос сайжрах болов уу?

-Засгийн газрын үйл ажиллагаанаас л хамаарах байх. Шинэ Засгийн газар хоёр, гурав дахь хөрштэйгээ хэрхэн ойлголцож, хамтарч ажиллахаас л эдийн засгийн нөхцөл байдал шалтгаална. 2016 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн тулд цаг алдахгүй ажиллах ёстой.

-Шинэ Ерөнхий сайд томилох чуулганы хуралдаанд та болон танай намын хэсэг гишүүн оролцоогүй. МАН доторх үл ойлголцол хэзээ цэгцрэх бол?

-Ойрын үед цэгцрэх байлгүй дээ. Зарчмын хэдэн асуудал байгааг нэр бүхий УИХ-ын гишүүд тайлбарласан байх. Шинэ Ерөнхий сайд ямар зарчмаар ажиллахаа МАН-ын бүлэгт тайлбарлаагүй, АН-ын бүлэгт хэлсэн байсан. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан, зураагүй гэсэн үл ойлголцол намд үүссэн. Гэхдээ миний хувьд МАН-ын гишүүд дотроо сүртэй хагаралдсан зүйл байхгүй гэж харж байгаа.

С.ЮМСҮРЭН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Иргэн (October 06, 2017 11:52:43 am )

    Муу амтай бузрын дөрвөд зайлаач ээ

  • Hurtsil (October 06, 2017 2:03:09 pm )

    Nuutsuu uuruu huschihaad nuugaad baij chadah uvsiin geh kazak hunii nuuts ur baih

  • MENDEE (October 06, 2017 4:12:18 pm )

    ENE HASAG DANDAA BOLKU BVTEHGUI GEJ BHIIN. BOLJ BVTEN GEJ AJILAA ANH AWSIIN BGA BIZDEE.

  • Anonymous (October 06, 2017 5:00:58 pm )

    Энэ нэг нүдэнд хүйтэн үе үеийн сангийн сайд нар дунд байгаагүй мөнгөөр гарч ирсэн мэдлэг чадваргүй рекет дөрвөд юмуу баяд нь юмуу нөхрийг ЗГ аас цаашлаад төрөөс зайлуулаачээ. Яасан шунаж цадаж ханадаггүй, хар мөртэй дандаа хүний амь эрсдэхэд холбогдож бдг аймаар амьтан нэг бнаа. Барилга дээрээс нь хичнээн ч хүн унаж амиа алдсан билээ. Их муухай хаяандаа халгаатай гар!!!

  • Anonymous (October 06, 2017 5:01:52 pm )

    МЭДРЭЛ ГАЦАА ХЯЛАЙСАН ДУРАК ЧАМД ЧАДАХ МЭДЭХ ЮМ БНУУ. ХҮН АЛНА ТАЛНА ГЭХЭЭС ӨӨР ККККК

  • Хммм (October 06, 2017 5:03:40 pm )

    Ажлаа мэдэхгүйн дээр буруу сэтгэлтэй. Чойжилсүрэн хамгийн муу хүнээр тодрох бхаа энэ янзаараа. 3 тэрбумыг өгч сангийн сайд болсон гсн.

  • СЭХЭЭТЭН (October 06, 2017 7:29:39 pm )

    ХУДЛАА ЯРИАД ҮНДСЭН ХУУЛИА ЗӨРЧӨӨД БАЙХ ЮМ. МУУХАЙ ХАРДАГГҮЙ ЗҮГЭЭР Л ЖИРИЙН ЗАЛУУ БИЗНЕС ХИЙЖ МӨНГӨ ОЛСОН НЭГЭН БИ БОЛ ХАЛХ ХҮН ЧАМД ЕР НЬ ЯМАР ГЭМ ХИЙСЭН БЭ. ХАРИН Ч ӨГДӨР БОЛОВСРОЛТОЙ ИНЖЕНЕР ХҮН ШҮҮ САНГИЙН САЙДЫГ ЧИНЬ ИНЖЕНЕР ХҮН ХИЙЖ БОЛДОГ ХАРИН САНХҮҮЧ ХҮН ИНЖЕНЕРИЙН АЖЛЫГ ХЭЗЭЭ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ. ХУУЧНЫ СЭХЭЭТЭН.

  • нутгийн иргэн (October 08, 2017 10:05:34 am )

    ЯАЖ ИНГЭЖ АГУУ СЭТГЭЖ АЙНАА суут ухантан гэж үүниг хэлэхгүй юм бол өөр хэнийг хэлэх вэ

antalya rent a car