antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2017 2 comments

Д.ГАНБАТ: ЕВРОП-АЗИЙГ ХОЛБОСОН ДӨТ ЗАМЫГ АШИГЛАН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА

нийтлэсэн Admin

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Евразийн эдийн засгийн комисс болон МҮХАҮТ хамтран “Монгол Улс ба Евразийн эдийн засгийн холбоо – 2017” анхдугаар бизнес чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

Бизнес чуулга уулзалтын үеэр “Монгол Улс – ЕАЭЗХ: Хөрөнгө оруулалт, зам тээвэр, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа ба хэтийн төлөв”, “Монгол Улс – ЕАЭЗХ. Техникийн зохицуулалт, эрүүл ахуй, ургамлын хорио цээр ба мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдвийн дор 2 салбар хуралдаан болж, зөвхөн бизнесийн салбарын хамтын ажиллагаа төдийгүй дэд бүтэц, хөрөнгө оруулалт, техникийн зохицуулалт, эрүүл ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, арга замын талаар төрийн байгууллагуудын болон бизнес эрхлэгчдийн хооронд санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат ЕАЭК-ын Эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусов нар 2017-2018 онд Зам, тээврийн салбарт хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав.

Энэхүү хамтран ажиллах төлөвлөгөөнд тээвэр логистик, гаалын үйлчилгээг хөнгөвчлөх, харилцан мэдээлэл солилцож, уялдаа холбоотой ажиллах зэрэг цогц ажлууд төлөвлөгдсөн талаар Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат хэллээ. Тэрбээр “Энэхүү төлөвлөгөөг баталгаажуулснаар манай орны дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж байгаа давуу талыг Европын орнуудын хамтын ажиллагаатай уялдуулах, Европ-Азийг холбосон дөт замыг ашиглан тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Тиймээс Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр болон “Евразийн эдийн засгийн холбоо” гэх мэт санаачилгууд хоорондын уялдаа холбоог сайжирхаас гадна Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай зам, тээврийн салбарт хамтран ажиллах нөхцөл бий болох ач холбогдолтой” хэмээн онцлов.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин (October 04, 2017 5:13:26 pm )

    Хятад залуу нутаг бцюуцсан нь дээрээ цаана чинь ьөр эргэж Монголчууд яллаа

  • үлгэр (October 05, 2017 9:51:34 am )

    эхлээд барьчихаад ингэж ярьдаг болохоос… Олон жил энэ үлгэрийг ярьж байх хооронд нь Казах, болон Дорнодын цаагуур ОХУ,Хятад 2 шууд замаар тээврээ хийгээд хэвшсичхсэн.. худалч Му-ыг тоохгүй байхад…. Хэний тархи угаах гэж худал…
    УБ-ын дотрхи төмөр замаа нисэхийн урдуур явуулах мөнгө,ТЭЗтооцоо байхгүй байж ийм зүүд ярьж байхаар ичмээр … ийм сайдйн оронд амьдролд ойр юм ярих хүн тавь

antalya rent a car