antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2017 1 comment

“Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын хамтын ажиллагаа” дугуй ширээний уулзалт боллоо

нийтлэсэн Admin

“Монгол, Оросын Хамтын ажиллагаа -2017” эдийн засгийн чуулга уулзалт энэ өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Чуулга уулзалтын хүрээнд “Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын хамтын ажиллагаа” дугуй ширээний уулзалт өнөөдөр/2017.10.03/ боллоо. Уулзалтад ХХААХҮ-ийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн газар тариалан, хүнсний бодлого, байгаль ашиглалтын байнгын хорооны орлогч дарга С.М Жиряков , ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдын зөвлөх С.О Белецкий болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Уулзалтын хүрээнд Мал эрүүлжүүлэх төслийн хэрэгжилт болон цаашид авах арга хэмжээ, Монголын газар тариалангийн салбарт хэрэгжиж буй бодлого хамтын ажиллагааг хөгжүүлэх, ОХУ-ын зах зээлд мах махан бүтээгдэхүүн  нийлүүлэх хамтын ажиллагаанд тулгарах саад бэрхшээлүүд, тэдгээрийг арилгах арга замуудыг тодорхойлох, Монгол-Оросын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Дорнодын аймгийн мах комбинатыг техникийн болон технологийн шинэчлэл хийх талаар хамтран ажиллах тухай санал солилцов.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (October 04, 2017 11:51:13 pm )

    Дэд сайд үүрэг гүйцэтгэгч биш шүү, сэтгүүлч минь. Хуулиа уншаарай.

antalya rent a car