antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 3, 2017 13 comments

“Скаймедиа”-гийн балаг ба иргэдийн бухимдал

нийтлэсэн Admin

Дэлхийн улс орны хөгжлийг дагаад Монгол Улсын хэмжээнд IPTV үйлчилгээ нэвтэрч утас интернэт, телевизээ нэг дороос авах боломж нээгдэж ард биднийгээ баярлуулж байсан цаг саяхан. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр энэхүү үйлчилгэээний талаар гомдоллосон хэрэглэгчийн асуудал сошиал ертөнцөд тасрахаа болилоо.

Тодруулбал, Скайтел компанийн Скаймедиа гурвалсан үйлчилгээг сонгосон хэрэглэгчдийн группд, интернэтийн хурд удаан, телевиз нь гацаж, жирэлзээд үзэж болохгүй байна, техник, тоног төрөөхөмж нь амархан эвдэрчихлээ, хэрэглэгчиддээ хэлэлгүйгээр үнээ нэмчихлээ гэх мэт хүмүүсийн гомдол тасрахгүй байгаа нь Скаймедиа гурвалсан үйлчилгээ айл бүрийн толгойн өвчин болж байгааг илтгэж байна.

Дээрээс нь асуудлаа шийдвэрлүүлэх гээд нэгжээ гарздан скайтал корпорацийн санал гомдол, хэрэглэгчийн дуудлага хүлээж авах 76769000 бүхий утас руу залгахаар цаана нь учраа мэдэхгүй, автомат хариулагч шиг хөлдүү бүсгүйчүүд ажиллаж, уур бухимдлыг нь улам ихээр хүргэдэг талаар бараг л амтай болгон нь ярьж, шүүмжилж байна.

Өөрөөр хэлбэл, Тоон системд шилжих нь дэлхий нийтээр хийгдэж буй технологийн шинэчлэл, дэвшил хэдий ч үүнийг дамжуулан бизнес хийж буй цөөн хэдэн компаниуд монополь байдлыг тогтоохоос гадна хэрэглэгчдийг дорд үзэж, гаднаа хаанд өргөмжлөөд, өөрсдийнхөө ашиг орлогыг хэд дахин нэмэгдүүлж байж үзүүлэх ёстой үйлчилгээгээ ч үзүүлж чадахгүй, хүнд суртал бий болгон иргэдийг чирэгдүүлж, хохироож байгаа энэ асуудлыг цэгцэлж байж дараагийн алхамаа хийх шаардлагатай байгааг Мэдээлэл, технологи, шуудан, харилцаа холбооны газар, түүний харьяа Харилцаа холбооны зохицуулах хороонд сануулаад байгаа юм шиг.

Т.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • zochin (October 03, 2017 12:45:44 pm )

    тус компанийн утсанд холбогдож нөхөж үзэх гэхээр гацаад жирэлзээд байна гэхээр манайх техникийн нэмэлт шинэчлэл хийж байгаа гэж хэлсээр даруй 5 сарын нүүр үзлээ. арай хэтэрхий газар бид мөнгөө төлчихөөд үйлчилгээ авч байхад чанарын шаардлага хангахгүй үйлчилгээ үзүүлдэг

  • mesheel (October 03, 2017 2:19:30 pm )

    Onen shoo uilchilgee oneheer muu bna onee nemsen teiebiz ih jirelzej bna mon suurin utas nii huraamjiig utasgoi ailaas hocheer avch. sport suvad nemsen nereer huraamj nemsen heregkerch ooroo avah suvgaa avch tolboroo tolj baihiig hosej bna

  • Dashdulam (October 03, 2017 2:21:49 pm )

    Suurin utas gej bagtsad huraamj oruulj avdgaa bolioch ee

  • Dashdulam (October 03, 2017 2:24:38 pm )

    Onen shoo uilchilgee oneheer muu bna onee nemsen teiebiz ih jirelzej bna mon suurin utas nii huraamjiig utasgoi ailaas hocheer avch. sport suvad nemsen nereer huraamj nemsen heregkerch ooroo avah suvgaa avch tolboroo tolj baihiig hosej bna

  • ИРГЭН (October 03, 2017 3:00:06 pm )

    СКАЙМЁДИАг халах ЦАГ НЬ БОЛЖЭЭ? ЭРДЭНЭТД ХУЛГАЙГААР ТАВЬЧААД БҮРИХ ГАЛЗУУРЧ ҮНЭЭ БАЙНГА НЭМЖ БАЙНА? БАЙРНЫ МӨНГТӨЙ АДИЛХАН ХУРААМЖ АВЧ БАЙНА ЭНЭ ШУНАЛТАЙ КАМПАНААС МОНГОЛЯЧУУД ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ,,,,,,ӨӨР ХЯМД КАМПАНИ БАЙВАЛ ЭЛСМЭЭР БАЙНА???ЭНЭ КАМПАНИ ШУНАЛААС БОЛЖ ДУУСАХ НЬ ДӨХӨЖ БАЙНА ШҮҮ???????? СӨНӨТҮГЭЙ?????

  • менежмэнт муутай луйварчид-SKYMEDIA (October 03, 2017 5:41:39 pm )

    2 үндсэн үйлчилгээ үзүүлж байж Гурвалсан үйлчилгээ нэрээр иргдийг шулаад байгаа нь олны эгдүүцэл, хилэнг бадрааж байна. Скаймедиа-гийн үйлчилгээ авдаг хүмүүс гэртээ Суурин утас хэрэглдэггүй гэдгийг нь тэд онцгой мэдэж байгаа. Төвийнхөө IT-гаар ч жигтэйхэн үүнийгээ хянаж байгаа. Гэсэн атлаа улайм цайм шулаад байгаа чинь энэ компанийн имижийг харуулж байна. Суурин утас нэртэй луйвараа больж, ёанартай дүйцүүлэн үнээ бууруулвал үйлчлүүлэгчид нэмэгдэнэ гэдгийг эдний мэнэжмэнт хариуцсан захиралууд мэдддэгүй юм болов уу

  • Dashdulam (October 03, 2017 7:15:07 pm )

    Suurin utas hereglej baigaa gej huraamj avdagaa bolioch bagtsad orj baigaa gej hudlaa helj luivatddagaa boli

  • Anonymous (October 03, 2017 7:57:59 pm )

    Гэнт үнээ яагаад нэмсийн бол хэлэхгүйгээр

  • Хммм (October 03, 2017 10:32:01 pm )

    Скаймедиа үнэн хогийншдэ. Юнивишн хажууд нь хамаагүй илүү чанартай, хариуцлагаа хүлээдэг. Энэ АПУ гийнхан ер нь хийж бга бүхэн нь хуурамч хулгайлсан хулхидсан байхын. Нөхөж үзнэ жирэлзээд залхмаар үзэхийн янзгүй. 32.000 ын багц нь үзээд бх олигтой суваггүй ёстой бүтэхгүй газар, бөөн шунал

  • яана даа (October 04, 2017 7:10:44 am )

    ЮНИВИШН д бас НО БИЙ. ҮНЭЭ шууд нэмдэг юм. SF сувагтай болсон гэж айл бүрийн төлбөрийг 3000 аар нэмсэн. ЯАЖ ч бодсон ашигтай ажиллаж байгаа боловч юуны өмнө аргалаад үнээ нэмээд л байгаа

  • хэрэглэгч (October 04, 2017 10:33:18 am )

    Сансар кабель ч гэсэн байнга тасарна.Хүний мөнгийг авчхаад үүргээ сайн биелэх хэрэгтэй бна ш дээ. Мөнгөө тушаах хугацаанаас нь 2,3 хан хоног өнгөрөхөд л сувгаа хаачихдаг шигээ эрхээс гадна үүрэг гэдэг юм чинь чухал, зах зээлийн өрсөлдөөн гэдгийг ухаараасай.Хэний мөнгөөр амьдралаа залгуулж байгаа билээ!!!

  • зочин (October 04, 2017 11:29:39 am )

    Скаймедиагийн тухай маш үнэн зүйл ярьж байна 20000 гэж гэрээ хийж оруулчихаад хэдэн суваг нэмээд өөр ямар ч зардал айл өрхөд гаргаагүйбайж тарифаа 50 хувь нэмээд 30000 төгрөг болгосон Гэтэл засгийн газар нь цалин тэтгэвэр нэмэхгүй гээд ард түмнээ туЙЛДУУЛАД БАЙЖ ЗАРИМ НЬ ЯАГААД ҮНЭЭ БҮР 50 ХУВЬ ШҮҮ НЭМЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА ШУДРАГА БАЙМААР БАЙНА СКАЙМЕДИА ХЭРЭГЛЭГЧИД ГАРЧ ӨӨР СҮЛЖЭЭНД НЭГДЭЕ

  • ИРГЭН (October 04, 2017 4:01:14 pm )

    энэ шуналтай скамёдиаг бүр мөсөн устага нд хогшлыг нь эвдээд шатаа?? айл өрхүүд мөнгөө бүү өг энэ талаар нэвтэрүүлэг хиймээр байна,,,,маш их сёнсаагц тараах хэрэгтэй?????

antalya rent a car