antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 3, 2017 8 comments

Ерөнхийлөгчийн үгэнд дурдагдсан ЭРХЭМ хэн бэ?

нийтлэсэн Admin
Ерөнхийлөгч өчигдөр “Өөрийн танхимын гишүүний импортолж байгаа тамхинд таван хувийн татвар ногдуулах, бусад импортлогчдод 30 хувийн татвар ногдуулах журам баталсан байгаа юм. Энэ шударга ёс биш!” гэж хэллээ. Төрийн тэргүүний үгэнд дурдагдсан эрхэм хэн бэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна.
Ж.Эрдэнэбатын танхимд хувьдаа тамхины үйлдвэртэй ганц л гишүүн бий. Тэр хүн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байгаад одоо үүрэг гүйцэтгэгч болсон Ц.Дашдорж. Түүний хувьд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэхэд өөрийн эзэмшлийн “Монгол тамхи Со” компанийг татвараас 25 хувиар чөлөөлүүлсэн.
Энэ нь Тамхины хяналтын тухай хууль, Тамхины талаар төрөөс баримтлах бодлогыг ноцтой зөрчсөн гэсэн мэдээлэл гарч байв. Импортын тамхинд 30 хувийн гаалийн татвар ногдуулах журам дотор дотоодын үйлдвэрлэгч таван хувийн татвар төлнө гэж бий. Үүний тулд тэд бүтээгдэхүүнийхээ 60-80 хувийг өөрөө үйлдвэрлэдэг байх ёстой юм байна. Тэгвэл “Монгол тамхи Со”-ийн үйлдвэр түүхий эдээ урд хөршөөс 100 хувь оруулж ирдэг ажээ
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • zochin (October 03, 2017 1:48:36 pm )

    iimerthvv zvil deer doorgvi haa saigvi l bn daa gants negeer ni ch hamaagvi olood zasaad bval sain l bn. Niigem mini ervvl boloh 1 vndes boloh bha

  • Yaan daa yaan ene vher mongol (October 03, 2017 4:51:59 pm )

    Ene nohor mongoloor yarij chaddimuu hazgai helgii iim Nohoi nuud mongol ard tumenii toloo yum hiilee yu.

  • Баярцогт (October 03, 2017 5:53:05 pm )

    ТҮЙ МАЙ ДАШДОРЖ ОО

    • ahmad hun (October 04, 2017 12:52:17 am )

      ТҮЙ МАЙ ГЭХ МЭТ ГУДАМЖНЫ БОХИР ЗАНГАА ТАТАЖ ЯВМААР ЮМ. ХЭЗЭЭ ХААНААС ИЙМ ХҮМҮҮС ИЛ ГАРААД ИРВЭЭ. ЯЛАНГУЯ УХАМСАР ТОГТООГҮЙ ХҮҮХЭД ЗАЛУУС БҮГД ИЙМ БОЛЧИХВОЛ УЛС ҮНДЭСТЭН ГЭЖ БАЙГААД Ч ЯАХАВ. МАНАЙ ХӨДӨӨНИЙХӨН? ЭСВЭЛ ОЛИГТОЙ ЭХ ЭЦГЭЭР ХҮМҮҮЖИГДЭЭГҮЙ ХЭСЭГ ХҮМҮҮС БНА. БУСДЫГ ХҮНДЭЛЖ СУРААЧЭЭ. БИЕ СЭТГЭЛЭЭ ХЯНЖ СУРААЧЭЭ. МУУХАЙ БНА ШҮҮ.

  • Anonymous (October 03, 2017 6:57:38 pm )

    Энэ ямар шуналтай юм вэ

  • зочин (October 03, 2017 9:26:36 pm )

    ГҮЙЭЭЭ,энэ Эрдэнэбатын засаг, танхим гэдэг чинь жинхэнэ мэргэжлиин цагаандаа гарсан, ичгүүр сонжуургүй дээрэмчид юмаа,яаж харин огцруулваа, тэгээгүй бол үлдсэн бүх юмыг цөлмөх байсан бна шд….

  • sss (October 04, 2017 1:46:31 am )

    Ter geed nerlechihej chadahgui bj hudlaa shaaj yadag bna.

  • ЗОЧИН (October 04, 2017 11:52:46 am )

    ЯАНДАА ЯАН ЭНЭ УЛС ДЭРЭЭ ДЭРЭМЧДЭЭР ДҮҮРСЭН

antalya rent a car