antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 2, 2017 3 comments

Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, ХАА-н доктор, гавьяат агрономич Ш.Гунгаадорж: Сайд хүн ингэж л ажиллах ёстой

нийтлэсэн Admin

– Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын уур амьсгал тогтворгүй болж эхэлсэн. Мөн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргалаа. Ер нь Засгийн газрыг богино хугацаанд солих нь эргээд ямар үр дагавартай вэ? Эерэг эсвэл сөрөг тал руугаа аль нь илүү давамгайлах бол?

-МАН 65 суудал аваад ард түмний итгэл найдварыг хүлээгээд парламентад олонхи болоод ажиллаж байна. Нэг жилийн хугацаанд дорвитой том өөрчлөлт гарчих хугацаа биш л дээ. Гэхдээ ямар улс, ямар засгийг хүлээж авлаа гэдгээ мөн бодох хэрэгтэй. Үүнтэй харьцуулахад ахиц өөрчлөлт гарах эхлэл харагдлаа гэж би үзэж байгаа юм

-Дараагийн Засгийн газар үүрэгт ажлаа авахад өмнөх Засгийн газрын ажлыг үргэлжлүүлэх хэрэгцээ шаардлага ер нь хэр байна гэж та харж байна?

-Мэдээж шүү дээ, өмнөх Засгийн газарт хийж байсан хэрэгжүүлж эхэлсэн цаашид хэрэгжүүлэх олон  ажлууд байгаа.  Шинэ засгийн газрыг үргэлжлүүлээд хийнэ ойлгож байгаа.

– Улс төр, эдийн засагчид Засгийн газар тэр дундаа яамдуудын хийсэн ажлуудыг өөр өөрсдийнхөөрөө дүгнэлт өгөөд эхэлчихсэн. Ард иргэд ч гэсэн аль салбарт ямар ахиц дэвшил гарав гээд дүгнээд явж байгаа. Таны хувьд ХАА-н Ухааны доктор, агрономич хүний хувьд ямар байр суурьтай

 байна вэ?

-Би ХАА-н салбарт насаараа ажиллаж зүтгэж яваа хүний хувьд  үе үеийн сайдуудыг ХАА-н салбарт ахиц дэвшил гаргаасай, урагшлаасай гэж бодож явдаг. П.Сэргэлэн сайд  ХАА-н салбарт ажилласан 1 жилийн хугацаанд олон ажлын суурийг тавьж эхлүүлэн  ахиц дэвшилийг бий болгосон гэж бодож байгаа. ОХУ-ын ХАА-н яамтай харилцаа тогтоож, сүүлийн 20-иод жил  хөндий байсан харилцааг сэргээж чадлаа.

Үүний илрэл нь П.Сэргэлэн сайд  ОХУ-д ажлын айлчлал хийж, МАА-н салбар, тэр дундаа мал эрүүлжүүлэх,  мал эмнэлгийн асуудалд нилээн томоохон ажлууд хамтран хэрэгжүүлэхээр болсон. Зарим ажлууд хэрэгжиж эхэлсэн.

Мөн газар тариалангийн салбарт техникийн шинэчлэл хийхэд маш том эхлэлийг тавьсан. ОХУ-д үйлдвэрлэсэн 10 сая долларын өртөг бүхий  сүүлийн үеийн

техник тоног төхөөрөмжүүдийг оруулж ирж ургац хураалтын өмнө  3 жилийн хугацаатай зээлийн шугамаар тариаланчдад өглөө. Энэ бол сүүлийн 10 гаруй жил хийгдээгүй техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг нэг жилийн дотор шуурхай ажиллаж бодит  ажил болголоо.

Түүнчлэн зорилтот зах зээлрүү Арабын орнууд, Турк,  Иран улсууд руу мах экспортолж эхэлсэн  үнэхээр сайшаалтай ажил байлаа.  Маш том ахиц. Ер ХХААХҮ-ийн салбар бүрт олон ажил хийж, ахиц үр дүнг гаргаж байгааг харах сайхан байна.

Хамгийн гол нь П.Сэргэлэн сайд  орон нутгийнхаа малчид, тариаланчидтайгаа байнга холбоотой байж,  газар нь дээр нь асуудалтай нүүр тулж асуудлыг газар дэрэ нь шийдэж ажиллаж байна. Сайд хүн ингэж л ажиллах ёстой. Орон нутагт юу болж байгаа гэдгийг сургаар биш өөрийн биеэр явж танилцаж, үзсэний үндсэн дээр  салбарын цаашдын бодлогыг боловсруулах ёстой.

Шинээр байгуулагдах Засгийн газар ажлаа сайн хийсэн зарим нэг сайдуудыг  үлдээвэл энэ том салбарын ажил гацахгүй сайн явна гэж бодож байна.

-Таны хувьд  ХАА-н салбарт насаараа ажилласан, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд одоо болоод өнгөрсөн үеийн талаар харьцуулан ярьвал?

-Тухайн үеийн систем өөр байлаа. Төвлөрсөн төлөвлөгөөт системтэй байсан.Сахилга дэг журам их хатуу. Хэлсэн бүгд ажил болдог байсан учраас ХАА-н салбар 70,80-аад онуудад эрчимтэй хөгжиж байсан.  Газар тариалан, мал аж ахуйн салбар хоорондоо хоршиж ажиллаж байсан. Хоёрдугаарт шинжлэх ухааныг ХАА-н үйлдвэрлэлтэй нягт холбож салбар яамтай хамтарч ажиллаж байсан. Тийм ч учраас ажил нилээд үр дүнтэй явагддаг байсан.  Цаашдаа хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарыг дэргэдээ авч ажилуулбал үр дүн нь сайн байна. Шинжлэх ухаан үйлдвэр хоёр холбогдож байж салбар хөгжинө.

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Bi (October 03, 2017 10:43:34 pm )

    Сайд залуу малчдын насан туршийн боловсролд эргэлт гаргаж байж сая оноо авах бусуу?

  • cara daftar casino (October 05, 2017 12:01:04 am )

    Excelⅼent blog you have here.. It’s hard to find hіgh-quality writing like yours
    these days. I really appreciate individuals like you!
    Tаake care!! http://horowitz333.dothome.co.kr/?document_srl=2476574

  • Power (October 06, 2017 5:14:19 pm )

    Буйртай хүний л хэлдэг үг. Манайд ардын дайсан, эсэргүү нар аль ч намд үгүй. Аливаа хүний сайн талаас нь үнэлж том харах хэрэгтэй. Аахар шаахар дутагдлыг нь дөвийлгөж муучилаад байвал хэнээс ч муу юм олдоно. Гэхдээ юмыг чин сэтгэлээрээ хийж буй эсэхээс их зөрүү гарч байгаа юм. Ерөнхий дүн нурууг нь харж хүнийг үнэлэх хэрэгтэй. Гадаад өрнөөс үүсэлтэй эдмйн засгийн бэрхшээлийг ганцхан жилийн дотор арилгаж болох байсан гэвэл арай дэндэх байлгүй. Өмнөх засгийн газарт ганц тохож болох буруу нт гишүүд нь лизингийн гэрээнд оролцсон нь л болох биз. Түүнээс биш ерөнхйилөгчийн сонгуульд засгийн газар ямар хамаа байх вэ? 60 тэрбум л гэнэ. Ардчилсан намын намын сонгуульд нэр дэвшигчээсээ мөнгө авч л байсан. Бүх намуудаас УИХ-д нэр дэвшигчид намдаа мөнгө өгч байж л сонгуульд орсон биз дээ. Намдаа өгсөн мөнгөө эргээд яаж олж авна гэж бодсон бол..

antalya rent a car