antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 2, 2017 18 comments

Өөр ардчиллаас ЖИНХЭНЭ АРДЧИЛАЛ руу…

нийтлэсэн Admin

27 жилийн тэртээ манай улсад Монголын ардчилсан холбоо байгуулагдаж, эрх баригч МАХН-ыг сөрөн зогсох улс төрийн

хүчин бий болсон билээ. Тэд хэд хэдэн жагсаал цуглаан зохион байгуулж, олон намын тогтолцоог бүрдүүлэх, хүний эрхийг дээдлэх, Ардын их хурлыг жинхэнэ парламент ёсны үндсэн дээр зохион байгуулах, сонгуулийн тогтолцоог шинэчлэх зэрэг асуудлыг эрх баригчдаас шаардсан. Үр дүнд нь Монгол Улс 1990 оноос бүрэн бие даасан, ардчилсан, эрх чөлөөт улс болсон.

Хоёр жилийн дараа буюу 1992 онд улс төрийн тогтолцоог шинэчлэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан Үндсэн хуулиа баталж, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр ардчилсан хувьсгал бүрэн ялалтад хүрч ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжсэн. Ардчилалтай хамт манай оронд олон ололт амжилт нэвтэрсэн ч гэлээ, сүүдэрт нь мөн алдаа дутагдал “үүрлэсэн” гэхэд хилсдэхгүй.

Учир нь 25 жилийн өмнө ардчилсан Үндсэн хуулиа батлахдаа парламентын улсын стандартаас зөрүүлж хийсэн буруу өрөлт бийг туршлагатай хуульчид болон судлаачид хэлдэг. “Эцэг хууль”-ийн зарим үг, өгүүлбэр манай засаглалд сөрөг нөлөө үзүүлж буйг их бага хэмжээгээр улстөрчид болон хуульчид ч хүлээн зөвшөөрч эхэлжээ. Ардчилсан нийгмийн хамгийн том чөдөр бол муу засаглал гэж үздэг. Үүнээс үүдэн авлига газар авч, улс төрчид хувьдаа ихээхэн баялагтай болдог.

УИХ Үндсэн хууль батлагдсанаас хойш 2000 онд л нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэхдээ уг өөрчлөлтийн талаар иргэд, олон нийтээр хэлэлцүүлээгүй, улс төрийн явцуу хүрээнд шийдвэрлэсэн төдийгүй төрийн эрх мэдлийн хямралыг гүнзгийрүүлсэн гэсэн шүүмжлэл дагуулж, “дордуулсан долоон өөрчлөлт” гэгдэх болсон. Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хурлын гишүүдээс 2000, 2011, 2012, 2015 онуудад Монгол Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлж байсан юм.

Дордуулсан долоон өөрчлөлтийг тус бүрийг нь нэрлэвэл:

  1. Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 2-т “УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэснийг “УИХ-ын ээлжит чуулган хагас жилд тутамд нэг удаа 50-иас доошгүй өдөр чуулж байх” өөрчлөлт оруулжээ. Ийн гишүүдийн хуралдах хугацаа багассан.
  2. Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-д “Үндсэн хууль бусад хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүний дийлэнх олонх нь хүрэлцэн ирснээр чуулганы хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааны гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж өөрчлөн найруулж, “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ гэж нэмсэн нь УИХ-ын гишүүд чуулгандаа ирэх нь ховордсонтой холбоотой өөрчлөлт болсон.
  3. Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бөгөөд бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэснийг “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчлөн найруулсан нь өнөөдөр үүсээд буй “давхар дээл”-ийн асуудлыг бий болгосон гэсэн.
  4. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1.2-т “УИХ-д олонх суудал авсан намтай, аль ч нам олонхын суудал аваагүй бол УИХ-д суудал авсан намуудтай зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох санал, түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулах” гэснийг “УИХ-д олонх суудал авсан нам эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл, бусад нам, эвсэлтэй зөвшилцөж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлж УИХ-д суудал авсан нам, бусад нам эвсэлтэй зөвшилцөн олонхоороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах” гэж өөрчлөн найруулсан.
  5. Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно” гэснийг эхний хэсэг хэвээр ”УИХ-ын тухайн сонгуулийн үр дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно” гэж нэмсэн нь гишүүд саналаа ямар ч хавчлагагүй, чөлөөтэй гаргах эрхийг хязгаарласан. Бүлэггүй гишүүний дэд даргаар сонгогдох эрхийг хассан гэх шүүмжлэл дагуулсан.
  6. Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ” гэснийг эхний хэсэг хэвээр үлдээж, “Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэсэн хоёр дахь хэсгийг нэмсэн. Хэрэв санал зөрвөл Ерөнхийлөгчийн “дээгүүр алхах” эрхийг 2000 оны нэмэлтээр нээж өгсөн.
  7. Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2-т “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсвэл энэ шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийн тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ эдэлнэ” гэснийг “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Ерөнхий сайдыг томилох томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана” гэсэн дугааргүй хэсэг нэмсэн.

Үндсэн хуульд ахин өөрчлөлт оруулах галт тэрэг хэдийнээ хөдлөөд эхэлсэн бөгөөд энэ удаад Засгийн газрын чадамж, дархлааг сайжруулах, Ерөнхий сайдыг бүрэн хариуцлага хүлээдэг болгох, дордуулсан долоон өөрчлөлтийг засах зүйл заалт тусгаад буй. Учир нь манайд Ерөнхий сайд томилогдож тамгаа авсан цагаасаа эхлэн УИХ-ыг царайчлах болдог.

Ерөнхий сайд нь танхимаа бие даан бүрдүүлж, ажлаа хийж чадахгүй байгаа зарим сайдыг буцаах бодит эрх мэдэл байхгүй. Сайд нарыг томилох, чөлөөлөх бүрт УИХ-аас хараат байж, Засгийн газрын гишүүн бүрийг парламентаар хэлэлцүүлэн дэмжүүлдэг. Мөн УИХ-ын гишүүний дөрөвний нэгээс доошгүй буюу ердөө 19 гишүүн Засгийн газрыг огцруулах санал гаргаж, уг саналыг парламентаар хэлэлцүүлэн дэмжихэд нэгдсэн хуралдаанд гишүүдийн олонх буюу 39 гишүүн оролцож, тэдний 50-иас дээш хувь буюу УИХ-ын нийт гишүүдийн 20 нь санал өгөхөд Засгийн газар унах боломжтой.

Мөн эрх барьж буй нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа бурууг Засгийн газартаа тохож, огцруулсан түүх манайхаас өөр ардчилсан улсад байхгүй л болов уу. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг өнгөрсөн хугацаанд өөрчлөлт орж буй бүлгүүдтэй холбогдуулан салбар салбарын төлөөллөөр хэлэлцүүлж, олон нийтийн саналыг авсан.

Өнөөдөр нээлтээ хийж буй УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад нийт 20 орчим хуулийн төслийг шийдвэрлэхээр багтаасан. Үүнд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл багтаж байгаа юм.

Өглөөний сонин
Т.Болор-Эрдэнэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Ахмад настан (October 02, 2017 3:20:02 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Ахмад настан (October 02, 2017 3:20:18 pm )

    Хүн ардаа!!! Зохиогчдыг нь нууцалсан “Орос төсөл” гэдэг дөрвөн боть номыг олж уншицгаа. Бид Ардчилал гэж яаж солиорсноо бага ч болов ойлгоно.

  • Ахмад настан (October 02, 2017 3:20:41 pm )

    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.!!!

  • Ахмад настан (October 02, 2017 3:21:06 pm )

    Ардчилал бол хүнийг “Хүний махан хүнстэн, хүрэл чулуун зүрхтэн” болгодог нууц Америк технологи юм.!!!

  • Ахмад настан (October 02, 2017 3:21:30 pm )

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
    Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө. !!!!

  • Ахмад настан (October 02, 2017 3:21:45 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон/

  • Ахмад настан (October 02, 2017 3:22:02 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Ахмад настан (October 02, 2017 3:22:30 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан. !!!

  • Ахмад настан (October 02, 2017 3:22:49 pm )

    Дэлхийн улс орнууд гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Америкийн тусгай албадын зохион бүтээсэн фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны мансуурлыг эмчлэх эмийг зохион бүтээхээр манай хоёр их хөрш Орос, Хятад орнууд эрчимтэй ажиллаж байна. Үүний ачаар хүн төрөлхтөн ойрын жилүүдэд Ардчиллын хорыг дарах гайхамшигт эм гаргаж авна гэдэгт итгэж байна.

  • Ахмад настан (October 02, 2017 3:23:14 pm )

    Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд (Америк, Европ, Орос, Япон гэх мэт) бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, дөрвөн жилийн ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх, УИХ-ыг тараах, УИХ-ын сонгуулийг дахин явуулах гэх мэтээр солиорч хашгачсаар явна.!!!

  • Ахмад настан (October 02, 2017 3:23:41 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 27 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.!!!

  • Ахмад настан (October 02, 2017 3:24:00 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Ахмад настан (October 02, 2017 3:24:27 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.!!!

  • Алтансүх (October 02, 2017 4:24:17 pm )

    Ардчилалын буянаар монгол улс,монгол хүний хувь заяа уулын орой дээрээс өнхөрч буй чулуу шиг зогсохыг үл мэдэн уруудсаар байгалийн баялаг ард түмний өмч гэдэг үндсэн хуулийн заалт үл хэрэгжин эрхтэн дархтны баяжих хэрэгсэл болж ард түмнээ үгүүрэн хоосрохыг өрөвдөх ч сэтгэлгүй хүмүүн дүрт араатнууд төрийн толгойд олноор гарснаар ардчилалын он жилүүдэд монголын ирээдүй болох охид хөвгүүд маань бусармаг нийгмийн золиос болсоор монгол төр орших уу эс оршихуу гэдэг асуултын өмнө тулж ирсэн нь хэнд ч нууц биш болсон гунигт түүхийг бичигсэдтэй ард түмэн тооцоо хийх цаг болсон

  • Зочин (October 02, 2017 4:38:17 pm )

    АРДЧИЛАЛ ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР ХААНА Ч БАЙХГҮЙ.

    • zoch (October 03, 2017 2:19:03 am )

      urd ulsiin jishgeer neg namiin udldlaga heregtei ym shigee. Ted hugjil devshil emh tsegts geed delhiin terguunii tuvshind garchihlaa. Ene tuhao bodoj yagaad boldoggui ym.

    • ahmad hun (October 03, 2017 2:19:58 am )

      urd ulsiin jishgeer neg namiin udldlaga heregtei ym shigee. Ted hugjil devshil emh tsegts geed delhiin terguunii tuvshind garchihlaa. Ene tuhao bodoj yagaad boldoggui ym.

  • Иргэн (October 04, 2017 8:19:04 am )

    Ардчилал хэмээх хий үзэгдэл хорвоо ертөнцөөр тэнүүчилж явна, болгоомжлоорой Монголчуудаа

antalya rent a car