antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 2, 2017 5 comments

С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН АЛУУРЧДЫГ ИЛРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ЯАГААД ШАГНАСАНГҮЙ ВЭ

нийтлэсэн Admin

Ардчилсан хувьсгалын удирдагч, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг бусдын гарт амиа алдсан 1998 оны аравдугаар сарын 2-ны хар баасан гаригаас хойш өнөөдөр 19 жил болж байна. Эмгэнэлтэй, харамсалтай ийм хэрэг дахин бүү гараасай. Үүний төлөө эрхэм уншигчдынхаа хамтаар С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэн мэхийн ёсолъё.

Жил болгоны энэ өдөр эрх баригчдаас эхлэн хамтран зүтгэгч нөхөд, ах дүүс, жирийн иргэд гээд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх хүмүүсийн урт цуваа хөвөрдөг. Бүгд хэргийг илрүүлнэ хэмээн амладаг, ярьдаг. Улс төрийн нам, хүчнүүд сонгууль угтсан нэг сэдвээ болгон улстөрждөг. Тэр байтугай өнгөрсөн хугацаанд “Хэргийг илрүүлнэ” гэдэг үгээр сонгуулийн амлалт хийж УИХ-ын гишүүн болсон хүн ч бий. Олон ч хүнийг барьж хорьсон. Цагдаж шалгасан. Хаа байсан ХБНГУ-аас хүртэл иргэн Д.Энхбатыг баривчлан авчирч байцааж байв даа. Хамгийн сүүлд АТГ, ЦЕГ, ТЕГ-аас томилсон хамтарсан Ажлын хэсгийнхэн С.Зориг агсны эхнэр, энэ хэргийн цорын ганц амьд гэрч Б.Булганыг баривчлан жил гаруй хориод сулласан.

Мөн хэрэгт холбоотой гэх 2-3 хүнийг Орхон аймгаас авчран хорьж шалгасан. Өөрөөр хэлбэл, ардчиллын удирдагчийнхаа амийг хөнөөсөн аймшигт хэргээс 17-18 дахь жил дээр энэ хэргийг шалгаж, тогтоох ажилд ахиц дэвшил гарсан нь тэр. Хоёр жил шахмын хугацаанд мөрдөн шалгасны эцэст С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын гурван хүнд 20 жилийн ял оноосноор энэ хэргийг хаав.

Хэдийгээр шүүх хуралд С.Зориг агсны эхнэр, гэрч Б.Булганыг огт оролцуулаагүй. Шат шатны шүүх хурлыг нээлттэй хийлгэхийг хүссэн дүү С.Зориг агсны дүү С.Оюун, ах С.Баяр нарынх нь хүсэлтийг ч хүлээж аваагүй. Энэ хэрэгт өнгөрсөн 17-18 жилийн турш анхаарал хандуулж ирсэн Олон улсын Парламентын холбооноос яллагдсан иргэдийн ар гэрийнхэнтэй уулзах хүсэлтийг манай улс биелүүлээгүй ч гэсэн аймшигт хэргийг илрүүлсэн, бид чадсан гэдэг үзүүлэлттэй сууж байна. Ингэснээр энэ жилийн хувьд монголчууд ардчиллын удирдагчийн амиа алдсан хар өдрийг өмнөхөөс арай өөр байдалтай угтаж байна.

Харин ийм олон жилийн дараа мэргэжлийн онцлог, ур чадвараа дайчлан онц ноцтой хүнд гэмт хэргийг илрүүлсэн хууль хяналтын байгууллагынхан, мөрдөн байцаагч, шүүгч нарыг Монголын төр шагнаж урамшуулсангүй. Уг нь бусад улсад бол аль хэдийнэ улс даяар зарлаж, баатруудыг тодруулан энгэрийг нь мялаасан байх учиртай. Тиймээс “Яагаад” гэдэг асуулт аравдугаар сарын 2-ны энэхүү өдрийн бас нэг тодотгол, өөрөөр хэлбэл зүүлт болж байна.

Үнэхээр тэр хэргийг илрүүлсэн нь үнэн л юм бол гардаж ажилласан хүмүүсийн гавьяаг нь Монголын төр үнэлэх л учиртай. Гэтэл сонгуулиар нэр дэвшигчийг дэмжсэн, хар бор ажлыг нь хийсэн хэн нэгэн энгэрээ цоолж байгаа жишиг зөндөө л байна. Тиймээс ийм хүлээлт нийгэмд байна. Үүнийг Монголын төр, УИХ, Олон улсын парламентын холбоо анхааралдаа аваасай.

Зууны мэдээ
Ч.Зотол


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Zorigoo (October 02, 2017 1:11:02 pm )

    Elbegdorj yaagaad shagnalaa awahgui bgn be. Lolz

  • монголд хайргүй хүн (October 02, 2017 2:42:46 pm )

    Баатар цол өгөөч дээ, Бат-үүл баатар биз дээ

  • Зориг (October 02, 2017 2:59:45 pm )

    Энэ хэрэг нь өөрөө нууцын зэрэглэлтэй байхад, илрүүлсэн хүмүүс нь нууц байна биз дээ.Тэгээд зарлаад л өглөө болгон сэтгүүлч нар очоод л яаж илрүүлсийм, хэн хэн холбоотой юм гээд л асуугаад л, итгэхгүй байгаа хүмүүс болон яллагдагч нарын ар гэрийнхэн хараал урсгаад л, амьдрал гэдэг нь там болж хувирах естой юм байхдаа энэ Зотол гээгчийн бодлоор……….. хэ хэ хэ

  • ZOV ZOV (October 03, 2017 4:01:42 pm )

    OOO SHAGNAH HEREGTEI HEREGTEI TER MUNDAG HUMUUSIG SAIN SHAGNAH HEREGTEI.

  • ол (October 04, 2017 10:24:51 am )

    буруу хүмүүст худлаа хараг хүлээлэгсэн юм чинь хэзээ нэгэн цагт буруу шүүсэн хүмүүс өөрсдөө шоронд орох байхдаа

antalya rent a car