antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 29, 2017 27 comments

Цалин нэмүүлэх шаардлага тавьж буй багш нарын тэмцэлд ЭЦЭГ ЭХЧҮҮД НЭГДЛЭЭ

нийтлэсэн Admin

Монголын багш нарын цалинг нэмэх асуудлаар Засгийн газар одоог хүртэл тоймтой хариу ирүүлээгүй байгаа учраас сануулах ажил хаялтыг орон даяар хоёр ч удаа зохион байгуулаад байгаа билээ. Сануулах хоёр өдрийн ажил хаялтын  шаардлагыг хүлээн аваагүй нөхцөлд  цаашид хугацаагүй ажил хаялт хийхэд бэлэн байгаагаа багш нар мэдэгдсэн.Тэгвэл багш нарын цалингаа нэмүүлэх гэсэн энэхүү тэмцэлд эцэг эхчүүд нэгдэж, дуу хоолойгоо нэтгэхээр болсон байна.

Тодруулбал, багш нарын зүгээс тавьж буй цалингаа нэмүүлэх тухай шаардлагыг эцэг эхчүүд дэмжиж “Багшдаа тусалъя эцэг эхчүүдийн холбоо”-г үүсгэн байгуулжээ.  Багшдаа туслах эцэг эхчүүдийн холбоо нь “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны үйл ажиллагааг дэмжиж, бүх сургуулиудын эцэг эхчүүдийг нэгдсэн удирдлага дор нэгтгэх зорилготой аж.

Тэгвэл өчигдөр Багшдаа тусалъя эцэг эхчүүдийн холбооны зүгээс Монголын сурагчдын холбоо, Багш нарын цалинг нэмүүлэх түр хорооны гишүүдтэй хамтран Сүхбаатар дүүргийн II болон VI сургуулийн эцэг, эхийн зөвлөл, аав ээжүүдтэй уулзаж санал солилцлоо.

Энэ үеэр Багшдаа тусалъя эцэг эхчүүдийн холбооны тэргүүн Д.Дуламсүрэн, “Багшийн цалин нэмэх түр хорооноос хийж байгаа үйл ажиллагааг эцэг эх болон сургуулийн зүгээс дэмжиж, цаашид юу хийх ёстой вэ? гэдэг тал дээр өнөөдөр бид санал солилцож байна.

Сургууль, багш, эцэг эх гэсэн гурвалсан хамаарал дээрээс хүүхдийн сурлагын чанар нь дээшилдэг. Манай холбоо төрийн бус байгууллагын журмаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бид багш нартайгаа хамтарч ажиллахаас гадна энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй бусад байгууллагуудтайгаа харилцан туслах, мэдээлэл солилцох, багш нарын тэмцлийн үр дүнг нийгэмд зөвөөр түгээх, бүр болохгүй бол ТББ-ын шугамаар төр засгийн удирдлагуудад багш нарын цалин нэмэх асуудлаар тодорхой асуудлуудыг тавих зорилго тавин ажиллаж байна” гэдгийг онцолсон юм.

Мөн Багшдаа туслах эцэг эхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн н.Ононбаяр, “Монголын багш нарын цалингийн түвшинг дэлхийн бусад орнуудын багш нарын цалинтай харьцуулахад харамсмаар бага байна. Тийм учраас манай төрийн бус байгууллага эхний ээлжинд багш нарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэх эдийн засгийн боломж нөхцлийг судалж, цалин нэмэх асуудлаар эцэг эхчүүдийн гарын үсэг цуглуулах аяныг орон даяар өрнүүлэхээр зэхэж байна.

Багш нар ажил хаялт зарласнаар мянга мянган хүүхдийн сурах эрх ноцтой зөрчигдөж байгаа боловч нэг өдөр энэ асуудлыг төр засагт ойлгуулсанаар мянган өдрийн хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж байгаа юм. Үүнийг ойлгож, биднийг дэмжиж байгаа эцэг эхчүүддээ баярлалаа” гэв.

Түүнчлэн Монголын Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ ярихдаа, “Боловсролын салбар бол өөрөө “тэргүүлэх” салбар, энд дандаа тэргүүлэх хүмүүс ажилладаг. Тэргүүлэх хүмүүсээ тэргүүлэх хэмжээнд үнэлдэг байх ёстой. Хэрвээ багшийг үнэлж чадахгүй бол монголын боловсрол тэр чигээрээ үнэлэмжгүй  болж Монгол Улс боловсролын ядууралд орно гэж бидний зүгээс үзэж байна. Тиймээс багш нарын цалинг нэг сая зургаан зуун мянган төгрөгөөс илүү нэмэх хэрэгтэй.  Эцэг эхчүүд ч үүнтэй санал нэг байгаа гэдгээ өнөөдрийн уулзалтын үеэр хэлж байна. Багш нар ажлаа хийхдээ санаа зовох зүйлгүй хийгээсэй гэдэг утгаараа багш нарын цалинг нэмэх тэмцэлд манай холбоо нэгдсэн. Яг үнэндээ дөрвөн зуухан мянга төгрөгний цалинтай, 40 50 хүүхдэд хичээл заадаг багш нар монголоос өөр газар байхгүй” хэмээн ярьсан юм.

Мөн эцэг эхчүүдийн зүгээс,“Төр засгийн бодлого шийдвэрийг зүгээр шүүмжлээд суух биш Монголын ирээдүйг бэлтгэж буй багш нараа дэмжиж,тэдний цалин хангамж, нийгмийн баталгааг сайжруулахад эцэг эхчүүдийн дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэхийн төлөө цаашид хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ энэ үеэр илэрхийлж байв.

Х.Онон


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • Зочин (September 29, 2017 2:41:19 pm )

    Багш нарын цалинг нэмэх асуудлыг дэмжиж байна. Гэхдээ хөнжлийнхээ хирээр хөлөө жийнэ гэдэг нэг үг байдагдаа. Эдийн засгийнхаа байдлыг харж үзэн энэ үед 1.6 сая гэдэг бүтэхгүй тоо. Эмч нар шиг 50% гэвэл харин зохистой. Гэхдээ , туршлага, үр дүнг харгалзан ажиллласан жилийн хоорондын ялгааг нь нилээд зөрүүтэй болгох хэрэгтэй санагдана.

  • Эгэл иргэн (September 29, 2017 3:03:35 pm )

    Өнөөдөр жинхэнэ багшийн шаардлага хангасан, үнэнчээр зүтгэж сурагч бүтээгдэхүүн гаргаж байгаа багш мөн эсэхийг тогтоосон шалгууртай болгож байж цалинг улсын эдийн засгийн чадамжид тохируулж нэмэх хэрэгтэй. Энэ шалгуурийг даахгүй юмнууд олон бий. Зарим нь сурагчаасаа ямар нэг аргаар цалинждаг байж мэднэ шүү.

  • ахмад багш (September 29, 2017 3:07:33 pm )

    Зураг дээрх эцэг эхчүүдийн царай багш нарын цалинг талаар сэтгэл ханамжтай биш б.на.Хүчээр ирсэн хүмүүс шиг б.на даа

  • ЗОЧИН (September 29, 2017 3:58:39 pm )

    ҮНЭН ҮНЭН.МОНГОЛООС ӨӨР ЯМАР Ч ОРОНД БАГШ НАР, ЭМЧ НАР ИЙМ БАГА ЦАЛИНТАЙ АЖИЛЛАХГҮЙ ШҮҮ ДЭЭ.ДЭЭГҮҮРЭЭ ЦАЛИН ХАНГАМЖ АВААД ИДЭЖ УУГААД СУУГААД БАЙХЫН ОРОНД ТЭР ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ, ТУСГҮЙ ДЭД САЙДУУДАА ХАСААД ТАНААД ЦАЛИН ХАНГАМЖИЙГ НЬ БАГШ НАРТ ШИЛЖҮҮЛЭЭЧ МАН-ЫН МАНГАР МАЛНУУДАА.

  • зочин (September 29, 2017 4:22:08 pm )

    ЯААГ ҮНЭН МАН ШУНАЛЫН ТУЛАМУУДАА?? БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭЭЧ??? ЭМЧ НАР ХАМААГҮЙ ШУУГААН ЧИМЭЭГҮЙ ЯАДАРГААГҮЙ ГАНЦ ӨРӨӨНД ГАНЦААРАА ӨВЧТӨНЫ ГАР ХАРААД СУУЖ БАЙДАГ ХҮМҮҮС САРД ХАХУУЛТАЙГАА САЯ ГАРГАЖ БГАА?? БИЧ ӨГСӨН ҮХЭХГҮЙН ТУЛД,,,ИЙМД БАГШЫН ЦАЛИНГ НЭМ,,,,,,,,,,,,

  • Зочин (September 29, 2017 4:42:23 pm )

    цалинг нь нэмэхгїй бол хїїхдїїдээс худлаа їнэн мэдэгдэхгїй мєнгє татаад суулгахгїй юм ядаргаатай хямарч ядаж байхад ……………………………?

  • Гомбо (September 29, 2017 5:47:15 pm )

    багш нарын цалинг нэмж болох л байх гэхдээ хүүхдүүдийн сурлага тэр хэмжээгээр сайжрах болов уу үр дүн нь л хэрэгтэй байна даа

  • зочин (September 29, 2017 5:59:39 pm )

    Багш нарыг ажлын үзүүлэлтээр цалинг нэмэх нь зөв

  • zochin (September 29, 2017 9:40:38 pm )

    eh orondoo baylag buteegchidiin tsalin ch bas baga l baigaashdee.niit massaaraa mongold hunii hudulmuriin unelemj noli baigaa

  • Anonymous (September 29, 2017 9:56:18 pm )

    oo ene bagsh nariin zaling nemee..tegehgui bol eldeviin mongo neheed salahgui yum..deeguur dooguur guij hun mat vaa ch geh shig..manai huuhdiin angi 5000 huraalaa bagsh nariin bayar geed..oor neg angi ni 50 huuhdiin 23000 huraasan ..gene

  • tagtog (September 29, 2017 11:59:55 pm )

    bagsh nariin tsalin manai ulsiin niitleg tsalingiin jishig emch nar buur baga baigaa.tangarag urgusnuuruu l yalgaatai baih.tsaling n todorhoi huviar nemeed tetgevert garahdaa avdag tetgemjiig bolih heregtei.huviin hevshliinhentei adil nuhtsuluur tetgevert garch baival zuid niitsene.tsalin baga baigaagiin tsaad uchir n ene gedgiig uhaarah seheeten alga bol bugdiig n ajilgui bolgood ajilgui gudamjind baigaa bagsh nariig ajild avaad uzeldee.tegeheer uhaan orno biz.

  • Ахмад настан (September 30, 2017 9:26:54 am )

    Багш нараа, сэхээтнүүдээ!!! Та нарын цалин хэзээ ч нэмэгдэхгүй гэдгийг батлан хэлье. Учир нь Монголд Ардчилал байгаа цагт, Монголд МАН, АН байгаа цагт, Монголд Ардчиллыг магтан дуулсан Үндсэн хууль байгаа цагт Монголчуудын цалин хэзээ чнэмэгдэхгүй. Нийгэмд цоо шинэ хувьсгал хийх цаг иржээ. “Орос төсөл” гэсэн зохиогчдыг нь нууцалсан дөрвөн боть номыг уншицгаа. Бага ч болов нүдээ нээцгээ!!!

  • Өндөр настан. (September 30, 2017 9:46:40 am )

    Төрийн өмчийн үйлдвэр аж ахуйн газрынхан 10-25 сая төгрөгний цалин авч байхад төрийн өмчит сургууль, эмнэлгийнхний цалинг нэмэх нь доод тал нь 2 сая болгох хэрэгтэй.Цалингийн жишиг тогтоосон нөхдүүд үйлдвэр аж ахуйн газраас шан харамж их авдаг ,тэгээд цалинг нь өндрөөр тогтоодог биз. Төрийн өмчийн Ням-осор гэх этгээд 25 сая бол өндөр цалин биш гэж хуцаж байна лээ. Өндөр цалинтнуудын угаадас долоосон гөлөг, тэгвэл 250 мянган төг цалинг их өндөр гэхүү гөлөөг??? Иймэрхүү дээдсийн баастай бөгс долоогчдийг устгавал таарна??????

  • Өндөр настан. (September 30, 2017 9:55:41 am )

    Монголын төр бол Монгол улсыг сөнөөх бодлого барьж ,олон жил боллоо. Боловсролыг боомилж,багш нарт бага цалин өгч, сургууль танхим барихгүй 3-4 ээлжээр хичээллүүлж,Эмч нарт бага цалин өгч ард түмнээ эрүүл мэндээр хохироож ,эмчлүүлэх гэсэн иргэдээс авилга авах нөхцлийг бүрдүүлж ирлээ. Энэ бол сүүлийн 20 гаран жил төр барьсан МАН,АН хоёрын нийлсэн 200 орчим хуйвалдагч нарын хийж байгаа ажил шүү.1937 онд гэмгүй 30 гаран мянган иргэнээ буудсан юм, гэм хийж байгаа энэ 200 орчим урвагч, оффшортон, албанаас салдаггүй хуйвалдагч нар,гадаадынхны бөгс долоогчдыг бүгдийг нэг удаа буудвал таарна.Тэгвэл дараачийн хүмүүс зөв шудрага ажиллаж магадгүй юм

  • ЗочинЗочин (September 30, 2017 11:28:15 am )

    1,6 сая яаж амнаас нь гарч байна аа. 30 хувь бол болох л юм. Шинээр ерөнхий сайдаар нэр дэвшигч үнэхээр үнэнийг зоригтой хэлсэн. Нэмэх ч юм шиг үгүй ч юм шиг хий худлаа нялцаганаад яахав. Тэр цалингаараа амьдарч чадахгүй голоод байвал явна л биз. Цаана нь танил талгүйгээсээ болоод ажилгүй байгаа багш нар шил шилээ хараад л хүлээж байгаа.

  • Доржбат (September 30, 2017 11:53:12 am )

    Хөнжлийнхөө хирээр хөлөө жий. 1-2 жил тэвч,багш нараа.Төр засаг орон тоогоо бууруул. Өндөр цалинтай алба хаагчдын цалинг зохицуулах,идсэн уусан нөхдүүдийг хууль хяналтын байгууллагууд шалгаж хобогдох арга хэмжээг авч улсыг хохиролгүй болгох.Цалин нэмэнгүүт үнэ өсч ядарсан нэг нь гудманд гарна шүү.Үндсэндээ цалин нэмсэн нэмээгүй нь хамаагүй багш нарын амьдралд өөрчлөлт гарахгүй.Багш нар маш их орлоготой шүүдээ. Дэлхийн хэмжээнд 140 орноос сурлагын хэмжээгээр 82 -т жагсаж байгаа. Улс маань бүрэн бүтэн байгаасай. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн булчирхай дээр байдаг гэж үг бий.Өнөөдөр ямарч байсан тэмцэж байж утаанаасаа салъя.Эрүүл байвал амьдрал бийдээ.Энэ улс орон тань туйлдчихаж эх орноо аваръя.Эрүүл мэндээ аваръя тэгэхүү найзуудаа.

  • zochin (September 30, 2017 2:05:11 pm )

    Bagsh naraa asjlaa hkiigeechee, HKiikhgyi bol ornii hkuniig shalgaruulaad saijruulaad l abna shuu dee, ZALUUCHUUDAA ta yduu um bol khashaa duuren mashintai baidag um, bugd mashintai irdeg/ 18 g 15 g hkar/

  • зочин (September 30, 2017 10:35:47 pm )

    Багшийн цалин нэмэхийг дэмжинэ. Гэхдээ цаг нь болоогүй байна

  • зочин (October 01, 2017 10:03:59 am )

    Цалин тэтгэврээ нэмүүлэхийг боддоггүй хэнч байхгүй нь мэдээж Гэхдээ би цалингаа нэмүүлнэ гэсний зоргоор нэмээд байдаг төрч хаа байхав.Тийм мөнгө ч хаа байхав.улс орныхоо эдийн засгийн хир хэмжээнд тааруулж шаардлага тавих хэрэгтэй л дээ.Бодит байдлыг огтхонч харгалзахгүйгээр бусдыг төрийн эсрэг турхирч байдаг энэ ардчилсан нам гэж ёстой нэг ЛАЛАР.Төрийн мөнгийг хувааж идчихээд гадаадад гараад тарвалзаж явдаг Золжаргал мэтийн энэ ардчилсан намын хулгайчуудыг барьж шоронд хатаах хэрэгтэй

  • зочин (October 01, 2017 3:02:52 pm )

    Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн нь дээр байхаа. Ажилгүй багш мэргэжлээр төгссөн олон залуучууд байгаа шдээ.Наад цалингаа 1600000 болгох гээд бгаа хүмүүс өөр өндөр цалинтай ажилд орог лдээ. Би ч гэсэн цалингаа нэмүүлмээр л байна шдээ. Амьдралаас тасарсан юм шаардаад бхийн. Со явж болношдээ

  • zochin (October 01, 2017 3:13:46 pm )

    bagsh nar huuhded her bolobsrol humuujil ugdug be emch emnelgiin ajilchid hunii tuloo ar ger uuriin eruul mendee ul haiharch uheltei temtsej hunii utgun shingen nus tsertei holildoj 600 tugrug abdag

  • Таня (October 02, 2017 12:16:58 pm )

    Уг нь манай багш нар хүүхэд бүрт хүрч ажилладаг бол цалин нэмэхэд яахав дээ.Даанч бид нар яагаад заавал өндөр үнэтэй хувийн багш аваад байгаа юм бэ.Та нар сэтгэлтэй багш шиг ажилла л даа.Бидний мөнгө бас хайран л байна.Та нар цалин нэмүүлэх гэж байгаа бол сайн сэтгэлтэй ажиллаач ээ

  • Өндөр настан (October 02, 2017 12:31:13 pm )

    Багш нарын цалин нэмэх хэрэггүй тэрээ тэргүй тэтгэвэрээ хүртэл өгөөд багш авч байгаа болох цалин нэмэх шаардлагагүй эсэргүүцэж байна.

  • Цогоо (October 02, 2017 12:33:52 pm )

    Та нар хар л даа чанаргүй багш нар л цалин нэхэж байна.Чанартай нь чадвараараа сайн сайхан амьдарч байна. Цалин нэмэх шаардлагагүй.

  • зочин (October 02, 2017 4:28:09 pm )

    цаг үеээ олоогүй асуудал улс орон ямар байгаа билээ хямардагаараа хямарчихаад байхад юун цалин нэмэх хасуулахгүй л бол их юм

  • зочин (October 02, 2017 4:29:45 pm )

    үнэхээр нэмүүлэх гээд байгаа бол бүх хүүхдийг онц сурга

  • зочин (October 02, 2017 4:35:10 pm )

    эмч багш нар гэж цалингаа нэмүүлдэг бусад төрийн ажилчин албан хаагчид яахийн болж байна хаданд хавчуулагдсан халиуний зулзага уу

antalya rent a car