antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 28, 2017 5 comments

ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ

нийтлэсэн Admin

-Эрээний зээлээс эрээн оймс бөөндөхөөр бөөнөөрөө гарч одсон тэр үеийнхэн өдгөө 40 настнууд болж, өнөөгийн нийгмийн бүхий л сонголтыг тодорхойлж эхэллээ. Үр дагаварт нь бид ганзаганы наймааны үеийн гахайчин явсан удирдагчидтай болж буй хэрэг. Үүнд аль алийнх нь буруу байхгүй. Яагаад гэвэл бидний цаг үеийнхний идеаль нь энэ юм. Түүндээ итгэж найдах ёстой болохоос бус элдэв их, дээд боловсрол, илүү дутуу мэргэжил шаардах нь угаас утгагүй. Бид цаг үеийнхээ л бүтээгдэхүүнүүд-

Баабар гуай тээр жил “одоогийн 40 настнууд үхэж байж өнөөгийн нийгэм цэвэршинэ” гэж хэлээд баахан хүний хараалыг идэж байз. Байгалийн хуулиар цаг хугацаа урссаар түүний ад үзээд байсан өнөөх 40 настнууд өдгөө тэтгэврийнхэн болж, дараагийн 40 настнууд нийгмийн бүхий л салбарт ачааны хүндийг үүрэх ээлж өнөөдөр иржээ. Энэ эргэлтийг л хэлээд байсан болохоос бус үнэндээ тэрбээр хэнийг ч харааж ерөөгөөгүйг бүгд л мэднэ.

Тээр жилийн 40 настнуудаас өнөөдрийн 40 настнууд харамсалтай нь бүр дордож орхив. Цаг үеэсээ түрүүлж сэтгэгчдэдээ л гологдоод байснаас биш бас ч нам, засгийн бодлогоор гэнэ үү, буянаар гэнэ үү, юутай ч гадаад, дотоодод дээд сургуульд суралцсан, цаашлаад шилээврүүдийг нь тухайн салбарт нь лидер болгохоор бэлтгэж байсны үрээр Баабар гуайн үеийн дөчин настнууд чухам “гэгээрсэн сэхээтнүүд” олонтой байжээ.

Харин өнөөдрийн 40 настнууд бол яг өнөө Жасрай гуайн хэлсэн тээр үзүүртээ тэмдгэрэх төдий гэгээтэй харанхуй хонгил руу явж орсон шилжилтийн үеийн бүтээгдэхүүнүүд билээ. Дээд сургуульд сурах битгий хэл дунд сургуульд ч сурахгүй байж болох ухааны юм бодсон эцэг, эхчүүд нь томыгоо 10 төгсөнгүүт нь Эрээн рүү, багыг нь мал руу гаргаж байлаа.

Мөнгө л олж байвал болох юм гэсэн итгэл үнэмшил тээж, Эрээний зээлээс эрээн оймс бөөндөхөөр бөөнөөрөө гарч одсон тэр үеийнхэн өдгөө 40 настнууд болж, өнөөгийн нийгмийн бүхий л сонголтыг тодорхойлж эхэллээ. Үр дагаварт нь бид ганзаганы наймааны үеийн гахайчин явсан удирдагчидтай болж буй хэрэг. Үүнд аль алийнх нь буруу байхгүй. Яагаад гэвэл бидний цаг үеийнхний идеаль нь энэ юм. Түүндээ итгэж найдах ёстой болохоос бус элдэв их, дээд боловсрол, илүү дутуу мэргэжил шаардах нь угаас утгагүй. Бид цаг үеийнхээ л бүтээгдэхүүнүүд.

Нам, засгийн бодлогоор гадаад, дотоодод боловсон хүчнээ бэлтгэдэг үе социализмтай хамт дууссан тул бидний үеийнхэн дундаас лидер битгий хэл мэргэжилтэн төрөх бололцоо ч бараг 0 хувьтай байсан байх магадлалтай. Тэгээд одоо “мэргэжлийн Засгийн газар” гэдэг хуучин цагийн стандартад л тохирох хүлээлт нэхэх хэрэг байна уу?! У.Хүрэлсүхийн Засгийн газар “Ардын Засаг” гэх стандарттай байвал бараг мэргэжлийн гэдгээс илүү үнэмшилтэй байх болно.

Баабар гуайн үеийнхний 40 настнууд анкетан дээрээ “орос хэлтэй” гэж бичсэн байхад ядаж л үнэмшдэг байв. Яагаад гэвэл ядарлаа ч тэр үеийнхэн Эрхүүгийн багшийн дээд, полийн дээд төгссөн, бүр байг гэхэд Эрхүүгийн хэлний бэлтгэлд жил суучхаад ганзаганд явдаг байв. Өнөөдөр О.Баасанхүү гишүүн бид хоёрыг “орос хэлтэй” гэвэл хэн үнэмших вэ?!

Бидний үеийнхнийг “бэлтгэх”, “боловсруулах” бодлого бүхий нам, засаг байг ээ гэхэд ямар нийгэм рүү орж байгаагаа гадарлах эцэг, эх ховор байсан учраас бид бүгдээрээ оймс зарахаар явцгаасан юм. Бас барууны капиталист нийгмийн тухай анхны мэдээллээ мафитай киноноос олж авсан болохоос бус эдийн засагч А.Смитийн онолыг уншиж судалсан нь үнэндээ цөөнх. Боломж нь 0 хувьтай байсан учраас тэр юм.

Энэхүү 0 хувийн боломжоо бид “бор зүрхээрээ” гэдэг сайхан үгээр орлуулан нэрлээд бүгд азаа үзэж өсөцгөөсөн. Дээшээ мацахдаа ч бор зүрхээрээ явсан тэр л үеийнхний маань төлөөлөл “бохь” хочтой гишүүн. Тэр бол манай үеийнхний бүхий л давхаргын бүсгүйчүүдийн бараг л нийтлэг дүр юм. Бид яагаад ийм хүмүүсийг дээшээ гаргачхав гэж баалах, шоолох шаардлагагүй, байгаа цаг үеийн маань л бодит тусгал нь ийм юм. “Ямар ард түмэн байна, яг тийм төр байна” гэдэг үгийн тайлал ердөө л энэ. Бидний идеаль өөр хэн байх гэж?!

Сэтгүүлзүйн салбарт л гэхэд Ц.Балдорж эрхлэгч шиг хүн бидний дунд байхгүй. Яагаад гэвэл түүн шиг хүмүүсийг төрийн бодлогоор бүхий л салбарт бэлтгэж байж бий болгосон юм. Бидний 40 настнуудыг /дал, наян оныхныг/ хэн ч бэлтгээгүй, зүгээр л бүгд “бор зүрхээрээ” энэ хүртэл яВж ирсэн hero баатрууд.

П.Жасрай гуай “хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэх үг анхны найдварыг төрүүлснээс хойш бид сонгууль бүрээр “хувьсгал”, “шинэчлэл” амласан улс төрийн намуудад, улстөрчдөд найдвараа өгч өнөөдрийг хүрсэн. Бидний 40 настнууд харанхуй бөгөөд урт хонгил дуусах ёстой гэж найдвар тавьж, сэтгэлээ тайвшруулах сайхан зуршилтай. Энэ удаад ч бас өнөөх найдварыг нь гүйцээх эрс шийдэмгий, эр зоригтныг найдвар тавин хүлээсээр, хайсаар байгаа ч бидний үеийнхэн дунд тийм индиго даанч байхгүй бололтой.

Бид зүгээр л манай нэг сэтгүүлчийн хэлсэнчлэн “бөөн дурын уран сайханчид” юм. Тэрхүү “бөөн дураа бөөн чадвар” хэмээн андуурсан, чээж зурган дээрээ зангиатай ч рентген зурган дээр зүгээр л памперстай парламентын гишүүд бол бидний үеийнхний идеаль. Төрийн бодлогоор бэлтгэгдээгүй ч зах зээлийн жамаар бэлтгэгдэж, жинхэнээсээ Харвард төгссөн ерээд оныхон эх орондоо эргэж иртэл “МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР”, МАКРОН шиг ЕРӨНХИЙЛӨГЧ энэ тэрийг хүлээх ер нь хэрэггүй шүү дээ…

Өглөөний сонин
З.Боргилмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • хар масс (September 28, 2017 11:57:42 am )

    Яг үнэн одоогийн 35-48 насныхан бол манай нийгмийн хар масс мөн.

  • Бсүх (September 28, 2017 12:19:43 pm )

    боргилмаа гэдэг энэ сэтгүүлч эмэгтэй харин ч нэг үнэнийг бичсэн бна. үүнийг нь уншсан хүмүүс бусдад түгээж энэ сэдвээр нилээд хэлэлцүүлэг хийвэл хэрэгтэй дээ.улс орон ирээдүйгээ бодож ард түмнээ хөгжүүлэхээс гадна лидерүүд улс орноо авч явах үеэ бодолгоор бэлддэг билээ.Одоо бид яахуу Ганзагчин ерөнхийлөгч маань олон улсын тавцан дээр шившиг болоод эхэлсэн дипломат ёсны зах зухаас суралцаач гэж ард түмэн нь чадлаараа пост бичих юм үл тоох юм.Одоо сүүлдээ өөрөө мэдэхээ болихоор мэддэг хүний амыг харъя гээд Зи гийн амыг хардаг болсон бололтой сүүлийн үед зи ерөнхийд өмнөөс дуугардаг болоод эхэлсэн бараг гарын үсгийг нь зураад бгаа юм биш үү.Тэгэх дээр үндсэндээ зи г сонгочихсон бололтой Тамгийн дарга нь намын дарга.алхах зөвлөх нь намын дарга байсан хүмүүс болохоор одоо ерөнхийлөгчийн зүгээс гарч бага ажиллагаа нь ердөө АН н поп нөгөө намаа яаж намнах ард түмнээс ямар кок авах вэ гэсэн ажиллагаа л явж бна нэг урагшаа улс орныхоо төлөө алхам хийсэнгүй намгийн мэлхий адил дороо ааглаж хэвтэж бна. Дэлхийн лидерүүдтэй НҮБ дээр очоод монголын ерөнхийлөгч гэж би ийм хүн болсон гээд өөрийгөө харуулаад ганц хоёр гадны ерөнхийлөгчтэй гар ч гэсэн баригдахгүй дараа нь тэр нь чухал ач холбогдолтой гэдгийг ч тооцож чадахгүй .Тийм мөртлөө орсоор дамжуулан нүүрсээ зарна гэж Урд хөршийнхөө дургүйг хүргээд одоо яаж бна.хил дээр машинууд нь овоороод нүүрс нь гарах нь багасаад эхэлсэн тэрээр энэ улиралд экспорт буурна орж ирэх доллар багасана нөгөө муу эрдэнэбатын 5.3%өсөлт буурна за тэгээд ерөнхийлөгчийн шоуны ачаар оны эцэст монгол модоо барисан байдалтай угтах байх За тэгээд Ганзагчинаар ерөнхийлөгч тавиад оймсчидоор засгийн газраа байгуулагад урвагч “Топор”оор удирдуулхаар ИХ хурал нь гацаагаад энэ монгол энэ 4жил муугаа үзэх байх

  • 123aa (September 28, 2017 5:34:26 pm )

    Тийн ш дээ, одоо төрд ч бай гэрт ч бай 40 хүрсэн эрчүүдийг нэг харчаарай, гүзээтэй, эхнэрээ дандаа хуурдаг, архинд дуртай, ажил голно, даргаа муулна, дарга болгохлээр чадахгүй, нэг л их ууртай, нэг л их мөнгө мөрөөдсөн, баяжинаа л гэсэн хүмүүс, харин 30 хүрсэн залуус чинь харинээ дажгүй шүү, ядаж өөртөө шүүмжлэлттэй хандахым даа. Уг нь 40 хүрсэн эрчүүддээ бид Эх орноо даатгамаар байхым, гэтэл тэдний байж байгааг нь харчаарай даа, за зарим нь бүр явчихсөөөн, ялбийчаад, шамбийчаад, цүлхийчээд

  • зочин (September 30, 2017 9:31:04 am )

    ШАЛЫГАНОВ Ф.В. ПРОЕКТ РОССИЯ.
    Энэ номыг 3 сая гаруй хүн уншжээ. Орос болон дэлхий дахинд болж байгаа үйл явцыг ойлгох, нэгтгэн дүгнэх талаасаа ер бусын өвөрмөц сонин, гайхан шагшрам уг бүтээл улс төрийн ЭЛИТ давхаргынханы ёстой загатнасан газар нь маажих шиг болоод зогсохгүй Оросын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын шийдвэрээр төрийн албан хаагчид, улс төрийн зүтгэлтнүүдийн заавал уншвал зохих номын жагсаалтанд оруулжээ.
    “Проект Россия” бол шинэ соел иргэншил, шинэ хүн бус харин шинэ АХУЙ бүтээхээр сэтгэл шулуудан босох чадвартай эр зоигтонуудад хандсан бүтээл юм. Учир нь бид хэрэглээний соёл иргэншил задран мөхөж төр байгууламжийнхаа хувьд түүхийн тавцанаас бууж буй эрин үед амьдарч байна. Түүхийн дүүжин ОРосыг хааш нь савлуулна вэ? Орос орныг задлан бутаргаж үгүй хийх үү эсвээс дэлхий дахины оюун санааны манлайлагч болгон хүндэтгэлийн тавцан дээр залах уу? Үнэний цаг ирж банйа. МАРГААШ ямар байх нь Өнөөдөр та бидний яахаас шалтгаална.

  • Zochin (October 02, 2017 5:17:57 pm )

    Бүхэл бүтэн үеийг ингэж харлуулах хэр зохимжтой юм болоо, 70-80 оныхон иим байж, 90-оныхон гараад ирэхээр зах зээлийн нийгэмд шилжих үеийн орхигдсон хэцүү үеийн хүүхдүүд гээд доромжлох байхдаа, 2000-д он болохоор PC-д толгойгоо мэдүүлсэн нтр гээд бас хуцах л байхдаа. Аль ч үед сайн, муу нь байдгаараа л байна.

antalya rent a car