antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2017 2 comments

УБТЗ ТӨМӨР ЗАМЫН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХЭД АНХААРЧ БАЙНА

нийтлэсэн Admin

      УБТЗ” ХНН төмөр замын чадварлаг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд онцгой анхаарч ТДС, МСҮТ-ийнхөө сургалтын материаллаг бааз, сургалтын орчин нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч байна. Энэ жил эдгээр сургуулийн сургалтын полигоныг шинэчлэхэд УБТЗ 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд сургалтын иж бүрэн шинэ “амьд” полигоныг бий болгож чаджээ. Уг сургалтын “амьд” шинэ полигоныг нээснээр оюутан залуус үйлдвэрлэлийн дадлагаа сургууль дээрээ яг л тухайн ажлын байрны орчин нөхцөлтэй адил орчинд хийх бололцоотой болж сургалтын чанарт ахиц гарах юм. Үүний үр дүнд төмөр замын найдвартай, тасралтгүй, аюулгүй байдлыг хангаж чадах чадварлаг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэн гарна гэж үзэж байна. Төмөр замчны мэргэжил нь хором бүрээр хөдөлгөөний аюулгүй байдал хэмжигдэж байдаг хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой онцгой хариуцлагатай ажил үүргийн нэг юм.

        Өнөөдөр ТДС болон УБТЗ-ын МСҮТ-ийн оюутнуудын дадлага хийх уг сургалтын иж бүрэн полигоны нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтийн арга хэмжээнд ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, замын даргын зөвлөх, хөдөлмөрийн баатар Р.Рааш зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • tomor zamchin (September 28, 2017 10:06:55 am )

    ene mergejliig 4 jil surch baij togssdog yum, mash olon hunii ami nas ed horongiig ingej hylbaraar bolohgui, TZ surguuliaa sain tord tend jinhen zamchid bdg

  • Zochid (September 28, 2017 6:26:06 pm )

    Энэ Жигжиднямааг огцруулах хэрэгтэй албан тушаалаа ашиглаж мэдлэг боловсролгүй, харьцааны соёлгүй бүдүүлэг дүү нараа ажилд авч, ажиллаж байгааг нь тушаал дэвшүүлж дүү нь мөнгө идэн луйвар хийж амьдарч байна

antalya rent a car