Одоогоос 24 жилийн өмнө буюу 1993 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн хорих ангиас оргосон оргодол Т-г “Оргодол-шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд баривчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Тэрбээр, Баян-Өлгий аймгийн шүүхийн 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 6/08 тоот шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан бөгөөд тухайн ялыг эдэлж байгаад хорих ангиас оргож 1993 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баривчлагдаж, Баян-Өлгий аймгийн Сум дундын 6-р шүүхээс өмнө нь эдэлвэл зохих ял дээр нь оргосон хэрэгт нь нэмж ял оноон, нийт 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.
Ялаа эдэлж байх хугацаандаа 1993 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн хорих ангиас дахин оргож баригдалгүй явсаар 24 жилийн дараа ийнхүү баривчлагджээ.
Оргодол Т нь анх оргохдоо 29 настай байсан бол энэ жил 53 нас хүрчээ.
Холбоотой мэдээ
-
Шудрага (September 27, 2017 5:12:31 pm )
Ha ha ha
-
bobbi (September 27, 2017 7:19:21 pm )
odoo horiod yahnuu de nemj gemt hereg hiigeegyi l bol ichmeer yum 23 jil barij chadaagyi baij barag martsan bsn bhaa 1buunii hohoi n ochij hel ogson do
-
irgen (September 27, 2017 8:21:52 pm )
honshoortoi hasag bna kk
-
Зочин (September 27, 2017 11:01:12 pm )
Сайн эр байна. Тавьж явуулбал таарна даа
-
Anonymous (September 28, 2017 4:50:29 pm )
Hund hereg hiigeegui bol yavuulbal taarna.kk
-
-
dic phoenix (October 07, 2017 1:23:47 am )
Thanks so much for the blog.Much thanks again. Really Great.
-
8 Comments