antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2017 5 comments

Ч.Ичинхорлоо: Би амжилт, аз жаргал өөрөө ирэхийг хүлээдэггүй

нийтлэсэн Admin
МҮОНТ байгуулагдаад 50 жилийн нүүр үзэж байна. 1967 онд анх байгуулагдахад барилгын хойд жигүүр түрүүлж ашиглалтанд оржээ. Өндөр таазтай, энгийн нэгэн өрөө мэт боловч хананд өлгөсөн үе үеийн нэвтрүүлэгчдийн хөрөг эгээ л эртний танилтайгаа уулзсан мэт дотно сэтгэгдэл төрүүлнэ. Сонирхолтой нь Монгол Улсын түүхэнд хамгийн их гавьяат төрсөн салбар нь телевизийн салбар гэдгийг энэхүү өрөөнд ороод л мэдэж авсан билээ. Бидний уулзахаар товлосон зочин бол телевизийн салбарт 22 жил зүтгэж яваа Чимэддамбын Ичинхорлоо нэвтрүүлэгч юм. Түүнтэй ярилцсанаа уншигч танаа хүргэе.
-Хүүхэд байхдаа ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг байв. Өнөөдрийн Ч.Ичирхорлоо тэр төсөөллөөс хэр зөрүүтэй байна вэ?
-Би хүүхэд байхдаа хэзээ ч жүжигчин, нэвтрүүлэгч болно гэж мөрөөдөж байгаагүй. Уг нь биохимич болох хүсэлтэй байсан. Тэр утгаараа хими, шинжлэх ухаан талын хичээлдээ илүү сайн, номын санд их суудаг охин байлаа. Аравдугаар ангиа дүүргэхдээ нефтийн үлдэгдэл бүтээгдэхүүнээс талх гаргаж авна гэсэн мөрөөдөлтэй байв. Харин хувь тохиолоор урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагатай амьдралаа холбосон. Хүний амьдралд тохиодог сонин учралуудын нэг юм даа.
-Таны амьдралд хэн хамгийн их үлгэр дуурайлал үзүүлсэн бэ?
-Миний ижий, аав хоёр. Тэд маань их хөдөлмөрч. Зүгээр сууна, амьдралыг амарчилна гэсэн ойлголт тэдэнд байдаггүй. “Хөдөлмөрлө, хөдөлмөрлөж байж чи амжилтанд хүрнэ” гэсэн зарчимтай орчинд өсч хүмүүжсэн учраас миний эгч, дүүс, гэр бүлийнхэн маань ажлаас хойшоо сууж, амжилт, аз жаргалыг өөрөө ирэхийг хүлээдэггүй. Ээж маань Ховдынх, аав Завханых. Баруун аймгийнхан илүү хөдөлмөрч, зарчимч байдаг шиг санагддаг. Ер нь дадал хэвшил яван явсаар хүний зан чанарт суудаг гэдэг дээ. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэдэгтэй үргэлж санал нийлдэг. Хөдөлмөрлөж байж хувь хүн, айл гэр, улс орон хөгжинө, баялаг бүтнэ. Хөдөлмөр, хөгжил хоёр хүйн холбоотой гэж боддог. Тийм болохоор би хөдөлмөрч хүнд их хайртай. Ер нь үр хүүхдээ хөдөлмөрч, эрдэм боловсролтой, сайн хүн болоход нь, эр нөхрөө аз жаргалтай, амжилттай явахад нь, улс орон цэцэглэн хөгжихөд эмэгтэйчүүд, бүсгүйчүүд бидний хөдөлмөр зүтгэл, оролцоо, манлайлал хамгийн их байх ёстой гэж боддог.
-Тэгвэл та эмэгтэй хүнийг юутай зүйрлэх вэ?
-Хулстай зүйрлэх дуртай. Миний бодлоор хулс бол гоолиг нарийхан, үзэмж төгөлдөр ургамал. Хулсыг аагим халуун наран дор, усан дотор, хатуу ширүүн нөхцөлд гээд хаана ч тарьсан хад асгыг ч нэвтлэн ургадаг гэнэ билээ. Тэгсэн хэрнээ хамгийн уян, олон зүйлийг хийх боломжтой. Эмэгтэй хүн яг л тийм. Хэмжээлшгүй их хат, эр зориг үрээ хайрласан эмэгчин амьтнаас л гардаг. Хамгийн аймшиггүй эр зориг, ихийг бүтээгч хүч чадал эмэгтэй хүнд л оршдог.
-Гоо сайхан гээч зүйлийг урт удаан хугацаанд хадгалах боломж бий юу?
-Гоо сайхныг цаг хугацаанд хязгаарлах шаардлагагүй гэж боддог. Дотоод сэтгэлийн гоо сайхан, хэн ч бүтээж чадахааргүй бурхны бүтээл болох байгалийн төгөлдөр гоо үзэсгэлэн бол хэзээд мөнхийн. Жүжигчин Софи Лоренаас “Та өөрийгөө хэзээ хөгширсөн гэж бодох вэ” гэж асуухад “Миний нүдний ассан гал хэзээ унтарна, тэр үед л би өөрийгөө хөгширсөн гэж хэлнэ” гэсэн байдаг. Ер нь гоо сайхан бол байгаль ертөнцийн оршин тогтнох чухал хүчин зүйлийн нэг гэж итгэдэг. Гадаад гоо үзэмж гэдэг амьд амьтан бүрт харах, сонсох, мэдрэхүйн таашаалыг өгдөг. Гадаад гоо сайхнаар улбаалан бусдад үнэлэгдэх, хувь хүний үнэ цэнийг тодорхой хэмжээгээр өсгөхөд нөлөөлж болно. Гэхдээ эмэгтэй хүн бүр сэтгүүл дээрх бүсгүйтэй адилхан байх албагүй. Бусдыг өөртэйгөө харьцуулах нь хөгжлийн нэг хөдөлгөгч хүч мөн хэдий ч үүнээс авч буй мэдрэмж нь таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг доошоо дарах хэмжээнд байгаа бол энэ буруу голдрилоор явж байна гэсэн үг. Үнэ цэнээ би өөрөө бүтээхээс биш, миний өмсөж байгаа хувцас намайг тодорхойлохгүй. Миний үнэ цэн эрүүл бие, саруул ухаан, хөдөлмөрч чанар, өдийг хүртэл босгосон амьдрал минь юм. Миний баялаг бол миний гэр бүл, үр хүүхэд. Би бусдад хайрыг түгээж бусдад дэм тус болоод, бусдыг амжилтанд хүрэхэд нь тусалж чадвал, эргээд тэр хүмүүс надад талархаж байвал энэ нь миний мөнхөд орших үндэс, цаг хугацаанаас үл хамаарч надад хадгалагдах дотоод сэтгэлийн гоо сайхан.
-Бусдын хайр хүндэтгэлийг урт удаан хадгална гэдэг бас амаргүй…
-Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж чадвал тэр зүйл илүү урт хугацаанд оршин тогтнодог. “Санаа зөв бол заяа зөв” гэж ардын сайхан сургаал үг байдаг даа. Ээж минь “Чиний нэг мөрөн дээр бурхан, нөгөө мөрөн дээр чөтгөр сууж явдаг. Чи сайн сайхан үйл хийхэд тэр үйл чинь дэлгэрч, чамайг харж тэтгэж явдаг бурхан баярлаад урдах замыг чинь шүүрдэж, учрах бэрхшээлээс авардаг. Тиймээс явах зам чинь дардан, хол болж, түүр нь багасч олон саад арилна” гэж хэлдэг. Мөн аливаад хандлага хамгийн чухал. Your attitude shows your altitude гэдэг үгэнд их дуртай. Хандлага тухайн хүний хэн бэ гэдгийг илэрхийлдэг.
-Нэвтрүүлэгчийн ажлыг өнөө хэр нь орхиогүй, үнэнч байдаг шалтгаан нь юу вэ?
-Нэг юм бариад авбал түүндээ үнэнчээр ханддаг хувь хүний араншинтай минь холбоотой байх. Нэгэнт энэ салбарт зүрх сэтгэлээ өгөөд, амжилттай ажиллана гэж бодсон бол үнэнч, тууштай байхыг хүсдэг.
-МҮОНТ-ийг лидер нэвтрүүлэгч наргүйгээр төсөөлөх аргагүй юм. Таны хувьд хэзээнээс эхлэж энэ айлтай ажил амьдралаа холбосон бэ?
-1995 онд СУИС-ийн кино драмын анги төгсөөд МҮОНТ-д орсноос хойш хоёргүй сэтгэлээр энэ айлтай ажил амьдралаа холбож байна.
-Магадгүй энэ миний хувийн бодол байж магад. Энэ олон телевизийн алтан үеийн нэвтрүүлэгчдийн халамж залгаа сайнгүй байх шиг. Таны бодлоор?
-Олон телевиз байх нь сайн хэрэг. Олон дотроос өрсөлдөөн бий болдог. Сайн хөтлөгч, сэтгүүлч байгаа. Үндэсний телевизийн хувьд өндөр босго тавьж хүмүүсээ шалгаж авдаг байсан тул илүү мэргэшсэн уран бүтээлчидтэйгээр бусдаас давуу байдаг.
-Таны ажил мэргэжлийн онцлог?
-Байнга олны өмнө байдаг онцлогтой. Үүнтэйгээ уялдаад ажил, амьдралдаа хариуцлагатай байхыг шаарддаг мэргэжил. “Олны дотор үгээ цэгнэ, ганцаар байхдаа сэтгэлээ цэгнэ” гэсэн зарчмыг санаж, дагахыг хичээдэг.
-Таны үндсэн мэргэжил жүжигчин байх аа. Нэвтрүүлэгч хийхэд үндсэн мэргэжлийн дэм их биз?
-Маш их байдаг. Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгчөөр ажиллахад хүнээс их мэдрэмж шаарддаг, бас авъяастай байх ёстой. Энэ торгон мэдрэмжийн суурь СУИС-ийн жүжигчний ангид заагддаг.
-Та нэлээн дээхнэ дэлгэцийн бүтээлд дүрээ үлдээсэн байсан. Цаашид кинонд тоглох бодол бий юу?
-Оюутан байх үедээ хэд хэдэн уран сайхны кинонд тоглосон. Тухайн үедээ хүүхэд байсан болохоор тоглосноо хараад санаа зовж, ичдэг байсан ч одоо эргээд үзэхэд их сайхан санагддаг.
-Ер нь дэлгэцийн бүтээл гэдэг л хамгийн үлдэцтэй уран бүтээл байдаг …
-МҮОНТ-ийг өнөөдрийн хэмжээнд үзэгчтэй байлгах томоохон үүрэг нэвтрүүлэгч нарт ноогдох байх. Тэгээд ч үндэсний бөгөөд олон нийтийн гэх том тодотголтой нэр өчнөөн үүрэг хариуцлагыг үүрүүлэх мэдээж бизээ. МҮОНТ-ийн хувьд бусад арилжааны телевизээс өөр зарчмаар ажилладаг. Тиймдээ ч манай байгууллага шаардлага өндөртэй. Үзэгчдийн дунд үг нь үнэтэй, аль нэг нам, улс төрийн хүчин, хувь хүний ашиг сонирхолд нийцүүлж ажилладаггүй. Бусад газарт танил талаараа ярьж байгаад ажилд орж, асуудлыг шийдэж болдог бол МҮОНТ-д энэ зүйл хаалттай. Хэн дуртай, хүссэн болгон нь орж, гарч эфирээр тоглодоггүй. Энэ том айлын ам бүлд нь орох хэцүү, орсон хойноо хариуцлага өндөр, үүнтэйгээ дүйцсэн нэр хүндтэй.
-Таны шунан дурладаг зүйл юу вэ?
-Би ном унших их дуртай. Түүхэн, хувь хүмүүсийн намтрын талаарх ном ихэвчлэн уншдаг. Нэг талаар би хуучны үзэлтэй, шашинлаг хүн шиг байгаа юм. Шашны холбогдолтой ном олон бий. Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг”, Нагаржунайн “Амьдрал тэтгэх рашааны дусал”, “Эрдэнийн сан субашид”, “Бурхан багшийн сургаал” байна. Эдгээр ном их олон жил миний орны хажууд байгаа. “Бурхан багшийн сургаал”-ыг ээж маань бэлэглэсэн. Тэр номон дээр надад зориулж бичсэн ээжийн маань үг байдаг. Түүнийг харах болгондоо амьдралдаа хэрэгжүүлж, хэт их давхих гээд байвал өөрийгөө жаахан хазаарлаж, хэт их цахлаад байвал өөрийгөө жаахан чирүүлдэг дээ.
-Та юунд цаг хугацаагаа зарцуулахдаа хамгийн их баяртай, сэтгэл ханамжтай байдаг вэ?
-Бид гэр бүлээрээ цагаа хамтдаа өнгөрөөх, кино үзэх дуртай. Хөдөө гадаа явсан ч бөөгнөрч сууж байгаад л голын эрэг дээр гал түлээд жижиг телевизээр кино үзэх сайхан шүү.
-Та өөрийнхөө зан чанараас алийг нь үр хүүхэддээ өвлүүлж үлдээхийг хүсдэг вэ?
-Хөдөлмөрч, амьдралдаа арчаатай аливаад бууж өгдөггүй чанарыг шингээгээд аваасай гэж боддог. Эдгээр зан чанар хүнд суусан байхад амьдралд тохиолдох аливаа бэрхшээлийг даваад л гарна. Тэртэй тэргүй амьдрал өөгүй, дардан биш. Жаргах цагт сэрэмж зовох цагт хатамж гэдэг үг шиг. Би энэ үгийг хүүхдүүддээ байнга хэлдэг. Хүн жаргалд амархан ташуурч, зовлонд амархан нурах гээд байдаг. Тэр л хатамжийг хүүхэддээ суулгах юмсан гэж их хичээдэг. Тэгэхээр хүүхэд амьдралд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Энэ нь миний амьдралын үндсэн философи. Хайр гэдэг зүйл өөр. Хүүхдээ их тансаглуулж, юм болгоныг нь бэлдэж өгснөөрөө хайрлаад байна гэвэл өрөөсгөл.
-Тэгвэл та аз жаргалыг юу гэж боддог вэ?
-Аз жаргалтай амьдралын хамгийн чухал үндэс суурь нь эрүүл байх, бие бялдрын хувьд ч, оюун санааны хувьд ч эрүүл байх. Эрүүл амьдралын суурь нь амьдралын зөв зохион байгуулалт, зөв хэмнэл байх хэрэгтэй. Зөв хооллож, байнгын хөдөлгөөнтэй байгаа цагт толгой өвтгөсөн илүүдэл жингийн асуудал гарахгүй. Эргэн тойрныхондоо “Өглөө эрт бос, өөдрөг сэтгэл, бодолтой бай” гэж дандаа номлодог хүн дээ би.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсэе.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Mendee (September 27, 2017 3:47:24 pm )

    Enkhboldiin buunii Nohoi hvvhen. Enkhboldoos 100 sayiig eoronhiilogchin songuild awsan daa.

  • Anu (September 27, 2017 3:49:14 pm )

    Uulan dajgui nevtrvvlegch gej bodoj yavlaa. Getel M. Enkhboldiin zohioomjit nevtrvvleg hiisenees hoish Vzen yadsan ene Zavhai hvvhen iig.

  • Zochin unuree (September 27, 2017 6:20:08 pm )

    Ug ni ih medlegtei ungur bolodroltoi baih gej bodson ym enduu bogjee

  • Zochin unuree (September 27, 2017 6:21:37 pm )

    Za huniig mi

  • Zochin unuree (September 27, 2017 6:22:41 pm )

    Za huniig nohoi mohoi gd yamar buduukeg hun be

antalya rent a car