antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 26, 2017 78 comments

“Зудны баян” буюу Т.Аюурсайхан

нийтлэсэн Admin

     Ерөнхийлөгч асан Н.Багабандийн Шадар туслахаар их улстөрд хөл тавьж байсан энэ залууг өдгөө “шантаажчин” гэх хүмүүс цөөнгүй болжээ. Нөгөө талаар Т.Аюурсайхан гишүүнийг шударга зарчимч, боловсролтой гэх нь ч бий. Тийм ч биз, үгүй ч биз. Надад бол зудтай жил овсгоо гаргаад баяжсан шинэ баяны төрхөөр л сэтгэлд буугаад байдаг нь чухам юуны учир юм бол доо. Зуд болоход ихэнх нь хотоо харлуулж байхад олон биш ч овсгоотой нөхөд зуднаар баяждаг тохиолдол бий. “Зудны баячууд” гэдэг нэр хоч зүүсэн хүмүүс ч орон нутгийн түүхэнд цөөнгүй байдгийг бид бүгдээрээ л мэднэ. Үүн лугаа адил өдгөө манай 76 дотор “Зудны баян” хэмээн нэрлэж болох хүнээр Т.Аюурсайхан гишүүнийг тодруулахаас өөр арга алга. Яах аргагүй МАН-ын аливаа нэг ялагдал нь түүнд хожоо болж байдагт хамаг учир бий байх. Өнгөрөгч 2012 оны сонгуульд МАН ялагдал хүлээхтэй дөрөө харшуулан “Шинэчлэл, хөгжлийн хороо” гэгчийг байгуулаад авсан. УИХ-ын сонгуулиас хойш Орон нутаг, Ерөнхийлөгчийн гээд шат дараалсан гурван сонгуульд өвдөг шороодсон нь Т.Аюурсайханы онгодыг нэг мөр оруулаад авсан. МАН-д нүүрлэсэн удаа дараагийн “зуд” нь ийнхүү эрхэм гишүүнийг “баяжихад” хүргэсэн хэрэг. Түүнээс Т.Аюурсайхан хөгжүүлэгч шинэчлэгч мөн үү, шударга хүн мөн үү гэдэг нь өөр хэрэг. Үүнийг цаг хугацаа л харуулах байх.

Өнөөдрийн бичиж таамаглаж байгаагаар бол тэрбээр энэхүү шантаажныхаа үрээр 2015 онд МАН-ыг засагт түр “орогнох” үеэр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаад авсан. Энэ байгууллагыг удирдах богино хугацаанд өөрийгөө харуулахыг хичээсэн ч байнга мухардалд орж, шүүх цагдаадаа тулж байсныг надаар хэлүүлэх юун. Түүний өмнө энэ газрыг удирдаж байсан О.Магнайн хувьд бол ёстой л галтай байж Монгол Улсад Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө гэх газар байдгийг ард түмэнд мэдрүүлж чадсан. Ийм хөдөлгөөнтэй хүний гараас тамга гардсан Т.Аюурсайханы улстөрийнх нь карьерт бараг эсрэг нөлөөлж мэдэхээр байсан. Аз болоход МАН засгаас “туугдсан” учраас тэр ажлаа өгсөн. Хэрвээ удсан бол карьер ч үгүй болж мэдэхээр байсан даа. Ийнхүү “Зудны баян” маань 2016 оны сонгуулиар мандат авч, чингэлтэйчүүдийн итгэлийг хүлээн улстөрд орж ирсэн хүн.

Т.Аюурсайханыг шударга сайн залуу хэмээн үздэг хүмүүс цөөнгүй байдгийг үгүйсгэх хэрэггүй. Түүний нас залуу учраас хэтдээ шударга, шударга бусыг нь нийгэм өөрөө тогтоох учраас урьдчилан таамаг дэвшүүлээд яахав. Ямартай ч 2016 оны сонгуулиар “Дөчин мянгат”-ын цагаан байрыг ээж ааваасаа өвлөж аваад өдгөө түүндээ амьдардаг хэмээн телевизээр ярьж суусан сан. Гэтэл УИХ-ын гишүүний тангараг өргөөд л орчин тэс өөр болсон тухай МАН-ын дотор бий. Энэ тухайд хэвлэл мэдээллээр ч дэлгэсэн. Тэгэхээр хамгийн найдвартай байж болох баримтаас харъя. Түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт хувьдаа ямар нэг компани байхгүй бөгөөд ямар нэг компанид хувь эзэмшдэггүй аж. Харин хэдхэн хоногийн өмнө аав ээжээсээ өвлөж авсан “Дөчин мянгат”-ын орон сууцнаас өөр байр савгүй гэж байсан эрхэм гишүүн маань хөрөнгө орлогын мэдүүлэгтээ яах аргагүй 430 сая төгрөгийн өртөг бүхий орон сууцанд амьдардгаа өчсөн байна. “Дөчин мянгат”-ын муу цагаанд 430 сая төгрөгийн өртөгтэй байр ямар байв гэж. Өнөөх баячуудын амьдардаг тансаг хороолол руу нүүж очсон бололтой. Хувийн компани, ямар ч бизнесгүй хэмээсэн “Зудны баян” маань “Toyota prius XW30” машин нэг байгаа бол 113 сая төгрөгийн өртөгтэй  “Mercedes Benz ML350” хэмээх машинтай хэмээн мэдүүлжээ. Зарим эх сурвалжууд 2016 оны “Lexus-570”-тай ч гэсэн нь бий. Нас залуу энэ түшээ хувьдаа ямар нэг бизнесгүй байж чухам ямар замаар ийм хэмжээний хөрөнгө босгов гэдэг нь ч олны анхаарал татаж таарна. Тэр ч хэнд хамаатай юм. Гэхдээ 2012 оноос хойш МАН-д удаа дараа зуд нүүрлэсэн гэдгийг мартаж болохгүй.

Өнгөрөгч 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-д Ерөнхийлөгчийн сонгуулиар ахин зуд нүүрлэсэн нь, мөнхүү “60 тэрбум”-ын асуудал дэгдсэн нь “Зудны баян”-д аанай л эерэг тусав бололтой. Сонгуульд өвдөглөсөн намынхаа даргад хариуцлага тооцох тухай яриа өрнүүлж, өнөөх улаан малгайтнуудаа гаргаад суулгачихав. Шадар сайд У.Хүрэлсүхийн шүхэр доорх тэмцэл өрнүүлсээр байгаад нийгэм эдийн засгийн маш эмзэг үед Засгийн газрыг унагаад авлаа. Үүнийг өөр өнцгөөс ухаж харвал Т.Аюурсайхан нар хариуцлага тооцож шинэчлэх биш зөвхөн албан тушаал эрх ашгийн төлөө явж байна гэж харж болохоор. МАН-ыг засаг авахад эдийн засгийн өсөлт 1.6 хувьтай байсан бол өдгөө 5.8 хувьд өсгөж ирсэн гавьяа Ж.Эрдэнэбатын Засгийн газарт байсан. Хөгжлийн банкны бондын 500 орчим сая ам.долларыг энэ Засгийн газар төлсөн. Ж.Эрдэнэбатын Засгийн газар нэг жил гаруйн хугацаанд ажиллахдаа эдийн засгийг сэргээх тогтворжуулах суурь үндэслэлээ нэгэнт гаргасан байв. Сайн ажиллалаа гэж магтахгүй ч муу ажилласан гэж хэлэхийн аргагүй. Хамгийн гол нь энэ хүнд үед засгийг гардан унагаасан баатруудын нэг бол яах аргагүй “Зудны баян” мөн. Унаж буй Засгийн газарт алдаа бий юу гэвэл бий. Гэхдээ ийм хүнд үед унагаах хэрэггүй байсан юм. Гэвч эрх ашгийн төлөө тэд юу ч хийж чаддагийг харуулсан явдал болов.

Тэгээд ч МАН-ын аливаа алдаа, ялагдал нь Т.Аюурсайханд заавал эерэгээр тусдаг хойно доо. Энэ намаржин дотроо дайтсан МАН-ын Бага хурлаас У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад тодрууллаа. Дайны олзыг нэн тэргүүнд хүртэх хүн бол “Зудны баян” мөн гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ. “Зудны баян” маань боловсролын хувьд чамлахааргүй намтар харагдана билээ. БНТУ-ын Докуд Ейлүл их сургуулийг эдийн засагчаар, Сөүлийн үндэсний их сургууль болон Японы олон улсын их сургуулийг Олон улсын хөгжлийн эдийн засагчаар магистр хамгаалсан. Мөнхүү ХААИС-ийн эдийн засаг, бизнесийн сургууль аспирантурт суралцсан гэхээр дориун сонсогдоно. Үүгээр ч зогсохгүй Англи, Орос, Турк, Япон хэлтэй гэнэ. Хэрвээ үнэн бол ийм хэмжээний улстөрч манай парламентад тун ховор. Олон улсын харилцаа, эдийн засаг гэхээсээ илүүтэй урлаг, утга зохиол, бөхийн гэх мэт сургууль төгсөж, өөрсдийгөө лидер улстөрч гэж бодсон нь илүү жин дарна. Ийм парламентийн жишигт авч үзэх юм бол Т.Аюурсайхан аргагүй илүүрхэж харагдана.

Түүнд бас нэг давуу тал бий. Парламентад байх зарим нэг анхдагчдыг бодвол Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тус дүүргийн Засаг дарга, Байгаль орчин, тохижилт үйлчилгээний хорооны дарга гэх мэт албыг богино боловч хугацаанд залгуулж байснаас гадна Монгол ардын намын Удирдах зөвлөлд улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх улстөрийн албан тушаал боловч хашиж үзсэн. Богино боловч хугацаанд дамжсан төрийн болон улстөрийн албан тушаал нь түүнд зуднаар хөлжиж бодгийг ч ойлгуулсан байх магадлалтай. Тэр айсуй 2020 оны сонгуулиар тансаг хорооллоосоо түр нүүж “Дөчин мянгат”-даа нүүдэллэн ирж амьдрах нь гарцаагүй. Нийгэм, эдийн засгийн таагүй байдал ард түмний нуруун дээр дарамт нэмэж байна, ийм цаг үед чингэлтэйчүүд засаг тогтвортой байхыг илүүд үзсэн гэдгийг хэвлэлийн баримтуудаас харж болно. Харин чингэлтэйчүүд итгэл үзүүлсэн Т.Аюурсайхан нь өчүүхэн эрх ашгийн төлөө Засгийн газрыг унагаахад гардан оролцож, өндийж ядан буй эдийн засагт чамгүй дарамт өгчихлөө гэх мэдээлэл хэвлэлээр дүүрэн явж байна. Ямартай ч нэмэр болоогүйг би ч чи ч харж суугаа. Энэ нь шууд утгаараа чингэлтэйчүүдийн амьдралд сөргөөр тусч байна гэсэн үг. Түүний ажлыг өнөөдөр шууд дүгнэх боломжгүй юм, тэр бүрэн эрхийнхээ хугацааны талд ч ороогүй байна. Нөгөө талаар Т.Аюурсайхан хэмээх нөхөрт айсуй 2020 онд би биш чингэлтэйчүүд дүн тавина.

С.Ууганбаяр

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

78 Comments

  • Anonymous (September 26, 2017 4:36:15 pm )

    Unen bichsen baina, shalguulmaar yum

    • Irgen (September 27, 2017 9:30:47 am )

      Аюурсайханыг гаргахгүй гэсэн ухуулга л байна шүү дээ.Одоо ард түмэн тэнэг биш болсон шүү.Хэн нь хэн бэ?гэдгийг харж байгаа.Энэ залууг дэмжих хэрэгтэй.Илүү дуугарчих хүн алга байна шүү дээ.

  • Хишигт (September 26, 2017 4:50:30 pm )

    Зөв цагт зөв хөдөлбөл ингэж амжилтанд хүрдгийн мангаруудаа суралц мэдүүү МАНАНГААС ангижирцгаая

  • Тамир (September 26, 2017 4:51:08 pm )

    ЗҮРХНИЙ ХИЛЭН МОНГОЛЫН УРАН САЙХНЫ КИНО ТУН УДАХГҮЙ

  • unshij ehlenguutei hudal gdgiig medeed boliw (September 26, 2017 4:53:42 pm )

    unshij ehlenguutei hudal gdgiig medeed boliw neg talaas harsan ybuulga sanagdaw. ugui yahaw zarim ni itgene tegd bichsnii hereg ni gardag bz gj sanah

  • зочин (September 26, 2017 5:46:26 pm )

    Нэг шинэ том дарга гарч ирээд улс орныг хөгжүүлчихэх юм шиг, жаргуулах юм шиг их л хөөрцөглөх юм. Улс ороны хөгжил дэвшил нь хэн нэг том даргаас бус, ямар нэг том намаас бус, ямар нэг том сонгуулиас бус, ямар нэг том томилолтоос бус харин гагцхүү ард түмний хүмүүжил, ухамсар, ёс суртахуунаас л хамаардаг гэдгийг дэлхийн мянган мянган жилийн түүх бэлхэнээ харуулдаг. Тиймээс ч ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна гэж ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болно гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай улс төрчид, ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана.

    • Anonymous (September 26, 2017 7:24:35 pm )

      Муу удирдагч гэж байдагаас Улс орон сүйрдэг!
      Харин муу ард түмэн гэж байдаггүй гэдэг. Гэхдээ хор хутгадаг атаархуу хүмүүс байдагч ард түмэн, сэтгэлдээ нийцсэн хүний удирдлагыг дагадаг!
      Муу хүмүүс нь атаа хорслоо хямгадаж байвал ч учир бий шүү!

    • лхагва (September 26, 2017 8:36:58 pm )

      хүн төрлөхтөн бий болсон цагаасаа өнөөг хүртэл удирдагчаа дагсаар хөгжилийн энэ төвшинд хүрч ирсэн сайн удирдагчтай байж чадаагүй үндэстэн энэ зуунд хүрч иртэл өөрийн гэсэн эх оронтой болж чадаагүй л зовж байна зарим нь бусдын хатгалгаар удирдагчаа хөнөөчхөөд одоо түүнийхээ горыг амсан алан хядлага дайн самууны хөлд тарчилж байна Иймд улс оронд айн судирагч зайлшгүй хэрэгтэй Харин ардчилал ярьсан гадны хулгайчид бидныг чөлөөтэй шулж дээрэмдэж байхын тулд дур дураараа амь амиа бодоод хоорондоо алалцаад бай хэн нэгэнтээ хамтарч нэг зүгт явж болохгүй гэж тэр бол дарангуйлал гэж тархи угааж байгаа юмдаа

  • зочин (September 26, 2017 5:47:19 pm )

    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

  • зочин (September 26, 2017 5:47:38 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • зочин (September 26, 2017 5:47:56 pm )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • зочин (September 26, 2017 5:48:19 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 27 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.!

  • зочин (September 26, 2017 5:48:43 pm )

    Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд (Америк, Европ, Орос, Япон гэх мэт) бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, дөрвөн жилийн ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх, УИХ-ыг тараах, УИХ-ын сонгуулийг дахин явуулах гэх мэтээр солиорч хашгачсаар явна. !

  • зочин (September 26, 2017 5:49:09 pm )

    Дэлхийн улс орнууд гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Америкуудын зохион бүтээсэн фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны мансуурлыг эмчлэх эмийг зохион бүтээхээр манай хоёр их хөрш Орос, Хятад орнууд эрчимтэй ажиллаж байна. Үүний ачаар хүн төрөлхтөн ойрын жилүүдэд Ардчиллын хорыг дарах гайхамшигт эм гаргаж авна гэдэгт итгэж байна. !

  • зочин (September 26, 2017 5:49:32 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан. !

  • зочин (September 26, 2017 5:49:58 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.!

  • зочин (September 26, 2017 5:50:17 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон/

  • зочин (September 26, 2017 5:50:40 pm )

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
    Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.!

  • зочин (September 26, 2017 5:51:01 pm )

    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана. !

  • зочин (September 26, 2017 5:51:24 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/ !

  • зочин (September 26, 2017 5:51:53 pm )

    Хүн ардаа!!! Зохиогчдыг нь нууцалсан “Орос төсөл” гэдэг дөрвөн боть номыг олж уншицгаа. Бид Ардчилал гэж яаж солиорсноо бага ч болов ойлгоно.!

  • зочин (September 26, 2017 5:52:32 pm )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • зочин (September 26, 2017 5:52:53 pm )

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • зочин (September 26, 2017 5:53:18 pm )

    Үндэсний эдийн засагт төрийн өмчийн эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)!

  • зочин (September 26, 2017 5:53:38 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • зочин (September 26, 2017 5:54:01 pm )

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/!

  • зочин (September 26, 2017 5:54:19 pm )

    Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй, Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүний нэрийг баллаж орхидог. /Бернард Шоу/

  • зочин (September 26, 2017 5:54:45 pm )

    Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн. /Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон/

  • зочин (September 26, 2017 5:55:23 pm )

    Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • зочин (September 26, 2017 5:55:51 pm )

    Би 15 наснаасаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг (нийгэм, эдийн засгийн хуулийг) таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив. /Дорнын агуу их гүн ухаантан, төрийн зүтгэлтэн Күнз/

  • зочин (September 26, 2017 5:56:09 pm )

    Улс орон айл гэртэй нэн төсөөтэй. Хүрэлсүхийн фракц ялсан нь айл гэрийг эцэг эхчүүд нь бус, хүүхдүүд нь эцэг эх уруугуу нулимаад удирдаад явдагтай нэн төстэй юм болж байна. Энэ яавч сайны ёр биш.

  • иргэн (September 26, 2017 7:45:04 pm )

    ENE Bol jinhene baliar amitan baina lee

  • Зочин (September 26, 2017 8:03:34 pm )

    ҮНЭН зүйлд дургүй хүмүүсийн сэтгэгдэл гэх үү дээ,
    Гэхдээ ҮНЭН заавал ялна, БҮҮ ШАНТАР , Олон хүмүүс та бүхнийг дэмжиж байгаа шүү,

  • зочин (September 26, 2017 8:20:18 pm )

    Шударга хүмүүсийг бүү гоочил. Тэртэй тэрэнгүй хэлж байгаа үг хийж байгаа үйлээс нь хэн болохыг таних цөлх ухаан Монголчуудад бий, санаа зоволтгүй

  • zochin (September 26, 2017 9:10:13 pm )

    С.Ууганбаяр аа хүн сонжих бол толгой дотор байгаагаар үз.Өөртэйгээ харьцуул.Хэдэн халтар аваад бичсэн мэт чи харагдаад байна шүү.Энэ залуу ямарч болтугай Засаг дотор байгаа гажуу солгойг харсан хүн.

  • Төгс (September 26, 2017 9:15:30 pm )

    Больж Энэ төрийн эрхэнд буй хүмүүс нь ихэвчлэн өөрсдийнх нь талаарх муу болон сул талыг нь бичхээр үхэл алдаад мөнгө төгрөг өгөөд устгуулдаг гэсэн. бүхий л хэвлэл дээр сайхан цагаан мэдээллүүд төлбөртэй тавьж ард түмнийг сэнхрүүлдэг_ Больж муу нусыг бүр булайг нь дэлгээсэй

  • иргэн (September 26, 2017 9:19:13 pm )

    Ард түмэн үнэнийг мэдэх эрхтэй шүү Ямар хүн сонгож байна энээ тэрээгээ мэдэхгүй бүүр мэдүүлэхгүй байх зорилготойгоор маш шахуу сонгуульт ажлуудыг зохион байгуулж түргэн шуурхай томилж шахуу явуулдаг Энэ балиар юм аа болиоосой . тэгээд л хэвлэл энээ тэрээгээрээ хэдэн өдөр магтаж байгаад тавьдаг нөгөөдүүл нь бараг шоронд хоригдож хулгай дээрэм хүчин хийсэн нөхдүүд байдаг шдээ, яаж нийгмээ өөрчлөх вэ таминээ

  • Anonymous (September 26, 2017 10:11:24 pm )

    Iimerxuu ashig xonjoo xaragch xudal shudarga tsarailsan xogiin savnuud ulam olon bno.2020 ond MAH nerteigee songuuld orj bur MAXH shig suudalgui gudamjni nam bno.Mongolchuudaa ed avilgachdig bii bolgoj mongol ornig mini dampuuruulsan xulgaichuudiin ur tol n bilee.2020 ond Mongolchuud ylna.Ulam oluuluu bolj Mongoliig zov avch yvna.

  • tur (September 26, 2017 10:21:17 pm )

    AYURSAIHAN MUNDAG BAILAA TUUN SHIG ZORIGTOI ZALUUS EH ORNOO AVARNA .MUUSAIN BUGS DOLOOJ BOOV HUHUGCHIDIIG BUGDIIG N USTGAH HEREGTEI

  • ttttttt (September 27, 2017 9:38:03 am )

    Энэ эргүү мал юу бичээд солиороод байгаа новш вэ. Бөгс долоогч захиалгаар бичээд байна. Тэгээд МАНАН-гийн балиар үйлдлийг зүгээр хараад суух байсан юм уу малаа. Шааал тэнэг.

  • Худлаа сда (September 27, 2017 10:37:29 am )

    Энэ баачкаг харж л байя Зудны баян гэнээ хахахаха

  • зочин (September 27, 2017 11:07:14 am )

    улс төр улам сонирхолтой гоё болж байна эндээс ард түмэн л хожно. Аюурсайханыг дэмжинэ.

  • иргэн (September 27, 2017 11:11:35 am )

    за бүү гоочил өөрөө чадахгүй бж.

  • Зочин (September 27, 2017 11:46:09 am )

    Ашиг хонжоо хайдаг гэдэг нь ортой байж мэднэ. Чингэлтэйчүүд өөр зүйл харж сонгосон. Бидний харсан хүн Аюуртсайхан арай биш юм шигээ.

  • ganaa (September 27, 2017 12:19:30 pm )

    Ayursaihan hen boloh ni odool tanigdana sudarga temtsegch.namaa shinchlegch uu esvel hoolnii halbaga barisan 2-r eeljuun temtcegch uu

  • үндсэн хууль (September 27, 2017 2:54:37 pm )

    Ийм хүмүүс чинь хуулийн цоорхой,дутагдлыг сайн мэддэг,түүгээр нь тоглож эрх мэдэл олж авдаг нам нэрийн дор нуугдаж хууль биелүүлэхгүй аргыг ирж хайж байдаг эрхмүүд шүү дээ. Улс төрийн товчоо нуран унаснаас хойш нам нэрийн дор хуульгүй танхайрагсад үй түм болж үргэлжилсээр өнөөдрийг хүрсний нэг нь энэ эрхэм байна.Намын гишүүн улс төрчтэй хуулийн хариуцлага ярих бол тэр хүн улс төрийн зорилоготой буюу хилмэгдүүлэгч болж таардаг.Сэжигтнээр тагадаад замхарсан олон улсс төрчийг олон түмэн мэдэж байгаа.Тэдэнд ичих нүүр үгүй.Өөрөөр хэвэл ичиж айдаг хүний ёс суртахуунаас ангижирсан хүмүүс .Өнөөгийн улс төрчдийн ёс зүйн хувирал гэсэн үг.

  • Зочин (September 27, 2017 3:13:32 pm )

    2020 он bye bye болсон шүү дээ. Энэ нам дахиад Засгийн эрхэнд хэзээ ч гарч чадахааргүй болсон.

  • Zochin unuree (September 27, 2017 6:24:42 pm )

    Huue ter kinog olood uzchii

  • Zochin unuree (September 27, 2017 6:25:35 pm )

    Man in ene an in hakzan ubuu 2 yag adil

  • TUVSHIN (September 27, 2017 6:50:03 pm )

    Танай сайт бандааш Гантулгын талаарх мэдээллийг хүргээч

  • Зочин (September 28, 2017 8:40:40 am )

    Хүрэлсүр үнэн шударга юм бол Оюу толгой, Таван толгой, Эрдэнэтийн асуудлыг шийдэж, Төмөр зам, худалдаа хөгжлийн банк, офишшорын асуудлыг 2 жилд хурдан шийдэхийг л харах үлдлээ дээ, Ардчилсан намын чонотой нийлээд МАН -аа бүү устгаасай билээ

  • DOLJI (September 28, 2017 9:46:15 am )

    MANAI OROND MASH KHEREGTEI OD BOL J GIIKH OD MUN SHUU MASH ZUV NIIGMIIN BOHIR MUUG ILCHLEKH YOSTOI TUUND BAIRAA SOIKH ERKH BII MULGUU TOLGOI AYGUI BOL OGTSORSON SAIDIIN NEG TUUND KHOCH UGSUN NI ESREGEEREE MAGTAAL BOLJ . . . HE HE IIM ZALUUG MUULAKH GEJ UURIINKHUU MULGUUG KHARUULAV .

  • бичка (September 28, 2017 10:03:49 am )

    нийгэмийн захиалгаар гарч ирсэн энэ зауу уруу сэтгүүлчид захиалгаар мөн ч их дайрах юм даа хэн нэгэнтэй цуг ажиллаж хамт олны дэмжилгээр гарахгүй өөр яаж гарах вэ харин гарчихаад хамт олон нэрээр хулгай хийгээд байгаад л дургуйцсэн залуу шүү дээ энэ нь ганц аюрсайхан д хаягалсан биш манын шудраг залуусыг намнах гэсэн далд санаа байна даа \сайд болох уу гэж ирээд асуух юм асуугаад байгаа сэтгүүлчид сайд болох хүн нь сонин харин дараа нь ёстой шантааж хийх бэлтгэлээ ил тодоор хийж байх шиг \

  • иргэн (September 28, 2017 10:20:49 am )

    33 Хүрэлсүх Амарбаясгалан нар энэ 4 жил л хүчтэй юм шиг бяр нь амтагдаад байгаа болохоос 2020 онд угаасаа цаашаа.Өс хонзон атаа жөтөө эрх мэдэл албан тушаалд улайрч эдийн засгийг улам хямралд оруулж байгаа нөхдүүд хол явахгүй нь үнэн.Ахиж эд гарт ийм боломж түүхэнд олдохгүй учир олдсон дээр сайд болоод эрх мэдэл авч үзье гэсэн үүднээс л ЗГ МАн-аа шалбааганд унагаж АН-нд бэлэн хоол бэлдэж өгч байгаа.Үүнийг мэдсэнч мэдээгүй царай гаргаж байгаа бага хурлын 188 гишүүнч бас адил 2020 онд цаашаа.МАН-н олон мянган гишүүдийн 60-70 хувь нь эдгээр нөхдүүдийг дэмжихгүй байгаа нь харагдаж байна лээ

  • mb (September 28, 2017 11:39:49 am )

    машин, байр сууц энэ тэр бол нэг их хүнийг дүгнээд, үнэлээд байх зүйл биш л дэ. Хүнийг өөр зүйлээр дүгнэдэг гэдгийг ард түмэн мэднэ шүү. Харин аялдан дагалдагч, бөгс долоогч нар бол хүнийг буруу юм хийсэн ч зөв юм хийсэн ч жа таныхаар хийе дэ гэж хийсээр байгаад дараа нь буруугаа өөр хүнээс, өөр зүйлээс хайдаг. Одоо цагт эрсдэл гарган байж хүмүүсийн өмнө тод дуугарч, ахмадууд, журмын нөхөд, нэг ангийнхнынаа эсрэг үзэл бодол, эсэргүүцлээ илэрхийлдэг хүн ховор до. Одоо ч өөрийн гэсэн бодолгүй ашиг харсан, долигнуур, бялдууч, араа бодсон, аялдан дагалдагч, шүгэлдэгч, хүний ард нуугдагсад болчихоод байна да.

  • Иргэн (September 28, 2017 12:00:05 pm )

    Наадах чинь үнэн бичжээ Аюурсайхан шударга гэчээд өөрийн эцэг нэгт Саран гэх авгайг нийгмийн даатгалын дарга болгосон тэр нь одоо даатгалыг самарч байна ш дээ, одоо бас сайд болохгүй л гээд засгаа огцруулсан аягүй бол сайд хийх гээд гүйчихнэ дээ

  • Anonymous (September 30, 2017 5:56:06 pm )

    МОНГОЛОО НАРИЙН САЙН МЭДЭХГУЙ ЖУЛДРАЙНУУДЫГ ШУУД БИТГИЙ ДАРГА ЦАРАЙЛСАН УВАЙГУЙ АМЬТДЫН ТУСЛАХААРААР, ЗЕВЛЕХЕЕР АВЧ БАЙ. Ж. МЕНХБАТ ЭНЭ АЮУРСАЙХАН АЛТАНХУЯГИЙН ХYДЭРБААТАР ГЭЭД НУСАН БУУНУУДЫГ ХАР

  • zochin (October 01, 2017 11:31:50 am )

    Аюурсайхан шиг ийм мэдлэгтэй залуусыг дэмжих хэрэгтэй ЗГ-ын танхимд оруулмаар байна

  • Зочин (October 02, 2017 7:54:02 am )

    Монгол гэмт бүлэглэлүүдийн гарт орсон. Тэд хоорондоо тэмцэлдэж гал хамуудаасаа урвахгүй байхыг хамгийн чухалд тооцож байна. Тэд урвагчдаа Монголоос урвасан мэтээр бичиж байна.

  • Anonymous (October 02, 2017 10:46:00 am )

    Жинхэнэ попчин гэдэг чинь энэ хүн байна лээ дээ. Бизнесүүдийг сүйрүүлэх нөхөр шиг санагдсан. Худлаа гар даа

  • ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ (October 02, 2017 12:51:17 pm )

    ШАГНАЛЫН ХУР БУУЛГАЖ ТИТЭМ ҮГ ХАЙРЛСАН ЗАВХАНЫ БАНДИЙН ХҮН БОЛ ЭНЭ ХУДЛАА ХҮН ЮМ БАЙНА.

  • ZOCHIN (October 03, 2017 8:05:18 am )

    MANANGIIN ESREG TEMTCEJ UGEE XELJ UR DUNG NI UZEJ CHADLAA.ZOW ARGAAR AMIDRALAA DEESHLUULJ CHADAJ BWAL ULS TORIIN KARERT NI SAINAAR NOLOOLNO GEDGIIG ENE XUN MEDEXIIN DEEDEER MEDEJ BGAA SHU DEE.BI DEMJIJ BNA.ZALUUS OSDOG,XOGJDOG.AMJILT XUSIE!

  • n (October 06, 2017 1:28:47 pm )

    turd uurchlult heregteig hun bolgon yrij bna gehdee ene zaluu shig busdiig urialan duudaj bolohgui bgaa zuiltei ewlerehgui bgaa ni hed bilee tsag hugatsaa buhnii shalguur hench yuch gesen zuw zuiliin tuluu baij chadwal ard irged demjih l bolno amjilt husie bodson sanasnaa heregjuul muu humuusiig turuus zailuul

  • Зочин (October 06, 2017 1:45:21 pm )

    “ЗУДНЫ БАЯН” ЯАЖ ЯВААД ИЙМ ЯГ ТААРСАН НЭР ОЛЖ ӨГДӨГ БАЙНАА.

    • Anonymous (October 09, 2017 2:55:44 pm )

      Дэмжиж байна. Нэр нь гөө мөн сайн таарсан байна. зохиолч нүүдтэй байна шүү.

  • Зочин (October 07, 2017 1:01:16 pm )

    Энэ ямар нэгэн ажлыг бүтэн 2 жил хийж үзээгүй хүн дээ. Арагын цоорхой гаргаад түүгээрээ шургачихдаг юм шиг санагддаг. Чингэс хааны үеэс хойших өдий хүртэлх түүхийн хугацаанд ийм байдлаар ТӨРИЙГ төвхнүүлдэг түүх Монголд гараагүй байх. Ажил аваад өмнөхөө, шинэ ажилд ороод хажуудахаа буруутгаж л байгаа байдал давтагдаад байгаа юм даа.

  • ligabola (October 07, 2017 2:50:18 pm )

    Ηello! I could have sworn I’ve visited this web site before but after looking at a few of the posts I
    realized it’s new to me. Nonetheless, I’mdefinitely happy I came across
    it and I’ll be book-marҝing it and chеcking Ьack
    regularly! http://www.jmusa.net/xe/?document_srl=2217929

  • Klmfsfembone (October 07, 2017 2:51:34 pm )

    online cialis – https://cheapcheapcialis.com/ cialis directions [url=https://cheapcheapcialis.com/]cialis online[/url] ’

  • VtvzvdPhano (October 07, 2017 2:52:25 pm )

    cialis every day pill – https://genonlinecialis.com does cialis work [url=https://genonlinecialis.com]online cialis[/url] ’

  • Fwebfslike (October 07, 2017 3:08:03 pm )

    cialis available in india – https://genericgenericcialis.com/ 5mg cialis [url=https://genericgenericcialis.com/]cialis[/url] ’

  • Jasonbig (October 07, 2017 3:28:36 pm )

    ИНТЕРАКТИВНАЯ ИГРУШКА — это все, что нужно ребенку, чтобы почувствовать себя абсолютно СЧАСТЛИВЫМ!

    Очаровательные миньоны Стюарт и Дэйв, полюбившиеся во всём мире персонажи мультфильма «Гадкий Я», теперь в виде летающих игрушек.

    Подробное описание и видео здесь – http://flying-minions.ru

  • LrbvsdCalge (October 07, 2017 3:49:42 pm )

    bad credit personal installment loan – https://cashcevth.com payday loans [url=https://cashcevth.com]cash advance online[/url] ’

  • Pulau Putri (October 07, 2017 3:54:26 pm )

    Hoᴡdʏ I am sⲟ thrіlled I found yоur web site, I really found you by error, while I was browѕing on Dіgg for somеthing elѕe,
    Anyһow I amm here now and would jսsdt loke to
    say thanks for a fsntastic post and a all roun enjoyable
    blog (I also love tһe tһeme/design), I don’t have time to read it all
    at the minute ƅut I have saved iit and also included your RSS feeds, sso when I have time I will be back to read a
    lot more, Please doo kеep up the еxcellent jo. http://www.maillisttoday.com/comment/html/?108626.html

  • Klmfsfembone (October 07, 2017 4:05:22 pm )

    order cialis – https://cheapcheapcialis.com/ cialis online purchase [url=https://cheapcheapcialis.com/]cialis[/url] ’

  • zochin (October 07, 2017 6:38:53 pm )

    zailaa chi

  • Anonymous (October 08, 2017 8:55:27 pm )

    bi ugaasa ene zaluud durgui byh l ymiig haaj boono gedeg hyn

  • http://www.cohccministries.org/component/k2/itemlist/user/109348059 (October 09, 2017 3:36:55 pm )

    Ӏ waas ale to find good іnformation from your artiсles. http://www.cohccministries.org/component/k2/itemlist/user/109348059

  • bandar 99 online (October 09, 2017 3:57:53 pm )

    Ꮐreat blog here! Allso your weƄsite lopads up very fast!
    What host are you using? Can I get your аffiliate link to ʏour host?

    I wish my site lⲟaded up as quickly aѕ youurs ⅼol http://gglaixi.com/comment/html/?135232.html

antalya rent a car