antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 26, 2017 27 comments

Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшихээр боллоо

нийтлэсэн Admin
МАН-ын IX Бага хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо.
 Бага хурлаар намын дарга М.Энхболдын улстөрийн илтгэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд хийсэн дүгнэлт, МАН-ын 28 дугаар Их хурлын төлөөлөгчийг сонгох журам болон Ерөнхий сайдын нэрийг тодруулах гэсэн дөрвөн асуудлыг тус тус хэлэлцэхээр товлосон байв.
Ингээд хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах санал хураалт болж, бага хурлын 294 гишүүний 188 нь У.Хүрэлсүхийн төлөө саналаа өгч, Н.Энхболд 5, Ө.Энхтүвшин 101 төлөөлөгчийн санал авлаа. Ийнхүү Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшихээр болж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • зочин (September 26, 2017 10:48:38 am )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • зочин (September 26, 2017 10:48:55 am )

    Хүн ардаа!!! Зохиогчдыг нь нууцалсан “Орос төсөл” гэдэг дөрвөн боть номыг олж уншицгаа. Бид Ардчилал гэж яаж солиорсноо бага ч болов ойлгоно.

  • ИРГЭН (September 26, 2017 10:49:10 am )

    БАГА ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД БАЯР ХҮРГЭЕ.ОДОО Л ТАНАЙ НАМЫН ХУРАЛ ХУРАЛ ШИГ БОЛЖ ЖҮЖИГ ТАВЬЖ ДАРГЫНХАА ЗААВРААР УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛДОГ БАЙСАН ТҮҮХ ӨНДӨРЛӨЖ БАЙХ ШИГ БАЙНА.НЭГ ДЭВШИЛ.МАН-Д ТОЛГОЙГООРОО ШИЙДДЭГ ХҮМҮҮС БАЙГААД БАЯРЛАЖ БАЙНА.ШИНЭ ЕС-ААС ХҮСЭХЭД 7САРЫН1-НЫ ХОХИРОГЧДЫГ ХАРЖ ҮЗЭН УУЧИЛЖ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗВАЛ ЯАСАН ЮМ БЭ? ТЭР ҮЕД АН-Д ИТГЭЭД ҮЙМЭЭНД ОРОЛЦОЖ ЯЛ ЭДЭЛСЭН АМЬДРАЛДАА ТОМ АЛДАЖ ХОХИРЛОО.ОДОО ТАНАЙ НАМ ХАРЖ ҮЗЭН УУЧИЛЖ БИДЭНТЭЙ УУЛЗАХЫГ ХҮСЭЖ БАЙНА.АН-ЫГ ХАРСААР ЗАЛХАЖ ГҮЙЦЛЭЭ.АН БИДНИЙГ АШИГЛАЧИХААД ХОГ ШИГ ХАЯЖ БАЙВАЛ БИД Ч БАС ЮУ ЧАДДАГАА ХАРУУЛАХ БОЛНО.ТЭМЦЭЛ ДУУСААГҮЙ ӨӨРСДИЙНХ НЬ ЭСРЭГ БОСОХ БОЛНО ШҮҮ.

  • зочин (September 26, 2017 10:49:32 am )

    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана. !!

  • зочин (September 26, 2017 10:50:19 am )

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
    Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө. !!!

  • зочин (September 26, 2017 10:50:34 am )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон/

  • зочин (September 26, 2017 10:50:49 am )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • зочин (September 26, 2017 10:51:15 am )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.!

  • зочин (September 26, 2017 10:51:39 am )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.!

  • зочин (September 26, 2017 10:52:19 am )

    Дэлхийн улс орнууд гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Америкуудын зохион бүтээсэн фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны мансуурлыг эмчлэх эмийг зохион бүтээхээр манай хоёр их хөрш Орос, Хятад орнууд эрчимтэй ажиллаж байна. Үүний ачаар хүн төрөлхтөн ойрын жилүүдэд Ардчиллын хорыг дарах гайхамшигт эм гаргаж авна гэдэгт итгэж байна. !

    • gj; (September 26, 2017 4:18:09 pm )

      хөөе чи солиорч. наад гайхалтай үхэл, мөхлийн тухай нэг орос тариачны бичсэн романаа агуйд очиж унш.

  • зочин (September 26, 2017 10:52:44 am )

    Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд (Америк, Европ, Орос, Япон гэх мэт) бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, дөрвөн жилийн ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх, УИХ-ыг тараах, УИХ-ын сонгуулийг дахин явуулах гэх мэтээр солиорч хашгачсаар явна.!

  • зочин (September 26, 2017 10:53:08 am )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 27 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.!

  • зочин (September 26, 2017 10:53:32 am )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.!

  • зочин (September 26, 2017 10:53:49 am )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • зочин (September 26, 2017 10:54:12 am )

    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна. !

  • зочин (September 26, 2017 10:54:45 am )

    Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • зочин (September 26, 2017 10:55:38 am )

    Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/!

  • зочин (September 26, 2017 10:56:12 am )

    Би 15 наснаасаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг (нийгэм, эдийн засгийн хуулийг) таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив. /Дорнын агуу их гүн ухаантан, төрийн зүтгэлтэн Күнз/

  • зочин (September 26, 2017 10:59:24 am )

    Улс орон айл гэртэй нэн төсөөтэй. Хүрэлсүхийн фракц ялсан нь айл гэрийг эцэг эхчүүд нь бус, хүүхдүүд нь эцэг эх уруугуу нулимаад, удирдаад явдагтай нэн төстэй юм болж байна. Энэ яавч сайны ёр биш.

    • Anonymous (September 26, 2017 6:04:31 pm )

      kkk. ukhlee yu. chi meddeg ym uu. MAHAH guai

  • ganaa (September 26, 2017 11:37:00 am )

    Baga hurliin geshuud /olonh/ uls turiin nuhtsul baidliig oilgoj shinechleliin tuluu baigaad bayar hurgie

  • zochin (September 26, 2017 11:42:49 am )

    Ard tymnee hayaad bas jijig MANAN baiguulaad uuruu bayjaad yvchihvaa!!!

  • ЗОЧИН (September 26, 2017 2:27:59 pm )

    Хүрэлсүх итгэл даах хүн гэж итгэж дэмжиж байгаа . Түмний итгэлийг зүтгэлээр хариулна гэдэгт найдаж байна. амжилт хүсье.

  • зочин (September 26, 2017 5:59:53 pm )

    Нэг шинэ том дарга гарч ирээд улс орныг хөгжүүлчихэх юм шиг, жаргуулах юм шиг их л хөөрцөглөх юм. Улс ороны хөгжил дэвшил нь хэн нэг том даргаас бус, ямар нэг том намаас бус, ямар нэг том сонгуулиас бус, ямар нэг том томилолтоос бус харин гагцхүү ард түмний хүмүүжил, ухамсар, ёс суртахуунаас л хамаардаг гэдгийг дэлхийн мянган мянган жилийн түүх бэлхэнээ харуулдаг. Тиймээс ч ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна гэж ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болно гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай улс төрчид, ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана. !!!

  • Улс тор судлаач. (September 26, 2017 11:44:56 pm )

    Монголд худал, худал хоерын байр солигдож, ШУДАРГА ЕС АЛДАГДАЖ, Торийн эрхийг МОНГОТЭЙ БУЛЭГЛЭЛ нь ямар ч хамаагуй аргаар булааж авдаг болжээ. Жишээ нь саяхан Ч.Сайханбилэг нь Н.Алтанхуягийг итгэлийг авч дэргэд нь Улаан хамгаалагч шиг хашгирч байснаа гэнэгхэн “Булэглэл”-ийнхээ даалгавараар ТУГЖИЛДЭЖ Еронхий сайд болсон бол очигдор Хурэлсух нь мон л “Булэглэл”-ийнхээ даалгавараар М.Энхболдыгоо ТУГЖИЛДЭЖ Еронхий сайд болох нь шиг байна даа. Энэ буруу ЖИШИГ-ыг арилгахын тулд одоо ИРГЭНИЙ ДАЙН ХИЙЖ, АРД ТУМЭН ЭРХЭЭ ОЛЖ АВАХААС ООР АРГА УГУЙ БОЛЖЭЭ. Монголчуудаа сэрцгээ !!!!!! Нэгдэцгээ !!!!!!!!

  • зочин (September 27, 2017 1:15:50 pm )

    Огцорсон Засгийн газрын шадар сайд нь Ерөнхий сайд болж л байдаг. Энэ хаанахын ёс вэ? Энэ эрүүл ухаан уу!!! Монголын ард түмнээр ингэж ч тоглох гэж.

antalya rent a car