antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 25, 2017 17 comments

30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг өнөөдөр тодруулна

нийтлэсэн Admin

Намрын хамгийн халуун өдрүүдийн нэг өнөөдөр болж өнгөрөх ёстой. Тодруулбал, МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм.

Үүнээс урьтаж Удирдах зөвлөлийн хурал Тусгаар тогтнолын  ордонд үргэлжилнэ. Удирдах зөвлөлийн хурал өчигдөр 18.00 цагаас эхэлсэн ч нэр дэвшигчийг эцсийн  байдлаар тодруулж чадалгүй түр завсарласан. Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвших эрхмүүдийн нэрсийг урьдчилж тогтоно. Ингээд өнөөдөр үдээс хойш МАН-ын Бага хурал хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ эцсийн байдлаар шийдэх юм. Гэхдээ Удирдах зөвлөлийн хурлаас гарч ирсэн нэр дэвшигчийг бага хурал дээр шууд сонгохгүй болов уу гэсэн таамагийг эх сурвалжууд өгч байна. Тодруулбал, Удирдах зөвлөлөөс үлдсэн зарим нэрсийг танхимаас зүтгүүлж өрсөлдүүлнэ.

Одоогийн байдлаар албан ёсоор нэр дэвшихээ зарласан ганц хүн нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин. Бусад эрхмийн нэрийг албан бусаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон улс төрийн хүрээнийхэн таамаглаж байна. Ө.Энхтүвшин гишүүний хувьд таван удаа УИХ-д сонгогдсон, намдаа нэр хүндтэй, чадварлаг боловсон хүчин гэгддэг. Мөн тэрбээр Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, МАН-ын дарга гээд төрийн болон улс төрийн ажилд туршлагатай. Хамгийн гол нь намаа хамгийн хүнд хэцүү үед нь хүлээн авч, барьцаа олохтойгоо болоход хүссэн цагт нь “татлаа түлхээгүй” хүлээлгэн өгч сурснаараа МАН-ынхны олон жил элэг барьсан үнэнч зарц нь гэж хэлж болно. Олон ч эгзэгтэй цагт намаа аварсан ч шагнал урамшил горьддоггүй нь сайхан. Тиймээс ч одоогоор хамгийн гол өрсөлдөгчөөр тодроод байгаа У.Хүрэлсүх өөрөө хүртэл  2012 оны УИХ-ын сонгуулийн дараа  Ө.Энхтүвшин дээр гүйж очиж гуйж байж ажлаа өгчихөөд Австрали руу арилаад өгсөн байдаг юм.

Харин одоо У.Хүрэлсүх өөрөө Ө.Энхтүвшинтэй өрсөлдөх аж. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намын даргынхаа эсрэг, намын нөхдийнхөө эсрэг ажилласан гэх нэр зүүгээд буй У.Хүрэлсүх энэ удаад 34 гишүүнээс бус 300 гишүүнээс дэмжлэг авч байж Ерөнхий сайд болох ёстой.

Эдгээрээс гадна шинэ Ерөнхий сайдад нэр нь яригдаж байгаа хүн бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, Н.Энхболд нарыг заалнаас нэр дэвшиж магадгүй гэж таамаглацгааж байна. Ингээд өнөөдөр хуралдах МАН-ын хурлуудаас улс орны болон улс төрийн ойрын нөхцөл байдлууд тодорхой болох учиртай. Харин хэнийг дараагийн буюу 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, томилохоос энэ намын нэр хүнд төдийгүй улс орны хувь заяа ихээхэн шалтгаална. Бага хурлаас тогтсон нэрийг намын бүлэг болон байнгын хороо, УИХ-аар хэлэлцүүлж Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг үүрэгт ажилд нь томилно. Үүний дараагаар шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх ажилд шуурхайлж, хүлээлт үүсгээд буй Засгийн газар бүрэлдэн тогтох юм. Ямартай энэ бүх үйл явц өнөөдрийн хурлуудаас ихээхэн хамаарна.

Одоо л улс төрийн үйл явц гацаанаас гарч, гаднынханд үлдсэн хугацаанд тогтвортой ажиллах Засгийн газар маань энэ гэж үзүүлэх эрх бүхий институцитай болох нь. Тэгэхгүй бол худалдаа, харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын цусны эргэлт зогсчихоод хүлээлтийн байдалд орчихоод байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Зочин (September 25, 2017 12:56:13 pm )

    У.Хүрэлсүх хариуцлага хүлээх ёстой болохоос нэр дэвших эрхгүй

  • зочин (September 25, 2017 1:58:37 pm )

    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

  • зочин (September 25, 2017 1:58:55 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • зочин (September 25, 2017 1:59:13 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • зочин (September 25, 2017 1:59:28 pm )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • зочин (September 25, 2017 1:59:53 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 27 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.!

  • зочин (September 25, 2017 2:00:10 pm )

    Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд (Америк, Европ, Орос, Япон гэх мэт) бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, дөрвөн жилийн ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх, УИХ-ыг тараах, УИХ-ын сонгуулийг дахин явуулах гэх мэтээр солиорч хашгачсаар явна.

  • зочин (September 25, 2017 2:00:25 pm )

    Дэлхийн улс орнууд гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Америкуудын зохион бүтээсэн фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны мансуурлыг эмчлэх эмийг зохион бүтээхээр манай хоёр их хөрш Орос, Хятад орнууд эрчимтэй ажиллаж байна. Үүний ачаар хүн төрөлхтөн ойрын жилүүдэд Ардчиллын хорыг дарах гайхамшигт эм гаргаж авна гэдэгт итгэж байна.

  • зочин (September 25, 2017 2:00:52 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан. !

  • зочин (September 25, 2017 2:01:20 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.!

  • зочин (September 25, 2017 2:02:00 pm )

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
    Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.

  • зочин (September 25, 2017 2:02:20 pm )

    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.

  • зочин (September 25, 2017 2:02:44 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • зочин (September 25, 2017 2:03:08 pm )

    Хүн ардаа!!! Зохиогчдыг нь нууцалсан “Орос төсөл” гэдэг дөрвөн боть номыг олж уншицгаа. Бид Ардчилал гэж яаж солиорсноо бага ч болов ойлгоно.!

  • Uragshaa (September 25, 2017 8:42:42 pm )

    Naad luivarchin ardchilaliinhaniig 1990 ond haytad shig talbai deer ni buudaad ugsun bol mongol dampuuraxgui baij ee

  • үндсэн хууль (September 25, 2017 9:18:47 pm )

    Комунизм,капитализмын талаар маш сонирхолтой яриа өрнүүлсэн онолчид та бүхнээ дэмжиж байна.Аль нэг нийгэм гэнэт буй болдоггүй,удаан хугацаанд хувьсч,ухарч давшиж,уймарч/хаос/ явсаар тогтвортой болох нь ч буй Африк,Латин америк шиг зогсох нь ч буй.Аливаа нийгмийн түүхийн сургамж хөгжилд маш чухал түлхэц өгдөг.Бид энэ хоёр нийгмийг ээлж дараалан туршиж яваа цөөн улсын нэг.Аль алины нь сайн зүйлийг аваад алдаагаа давтахгүй явж чадвал хөгжил ирнэ.Туйлширвал өнөөдрийн байдал үргэлжилсээр байх болно.

  • иргэн (September 25, 2017 10:24:30 pm )

    Сумьяабазар сарангэрэл нараар л я засаг дутаж гэнэ.ондоо боловсролтой хүмүүсбайдаггүй юм байх даа

antalya rent a car