antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 22, 2017 24 comments

МАНАН-ГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Ө.ЭНХТҮВШИН, Н.ЭНХБОЛД НАРЫГ СОНГОВОЛ МАНАН БУДАН ХЭЗЭЭ Ч САРНИХГҮЙ

нийтлэсэн Admin
Ирэх даваа гарагт хуралдах МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдаар хэнийг тодруулах вэ гэдэг асуудал олны анхааралд байна. Одоогийн байдлаар хуучинсаг ба шинэчлэгчдийн талаас гурван хүний нэрийг ярьж байгаа аж. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж, кноп дарсан МАН-ын 33 гишүүний байр суурьт өнөөдрийн байдлаар дахин  10 гишүүн  нэмэгджээ. Тэдгээр 43 гишүүний хувьд МАНАН бүлэглэлийг сөрж, авлигыг зогсоох, төрийн албыг зарж буй 60 тэрбумтай тэмцэх агуулгаар Шадар сайд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх нь тохиромжтой гэдэгт санал нэгджээ. Авлига, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалаа урвуулан ашиглах явдал гаарсныг  МАН зогсооно гэж итгэж байсан тус намын мянга мянган гишүүд,орон нутгийн төлөөлөл ч  манан будантай улстөрийг сөрж, эрүүл, шударга байхын тулд У.Хүрэлсүхийг хамгийн зөв сонголт гэсэн санаа бодолтой болжээ.

Харин У.Хүрэлсүхтэй УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар өрсөлдөх бололтой. Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарын хувьд улстөрд удаан явсан, сайд, дарга ч хийж байсан МАН-ын лидерийн тоонд орох  хүмүүс. Гэхдээ тэд өнгөрсөн хугацаанд 60 тэрбумыг эсэргүүцсэн эсэргүүцэл өрнөж байхад хэн нь ч ам ангайгаагүй. Бас МАНАН бүлэглэлийн Засгийн газрыг огцруулахгүй гэсэн байр суурьтай байсан болохоор тэднийг МАНАН-г ийн нэг эд эс гэсэн өнцгөөс хүмүүс харж байна. Тэгэж харахаас  ч аргагүй юм. Шударга бус,улайм цайм нүдэн дээр байгаа буруу булхайтай тэмцэхийн оронд хамгаална гэдэг бусармаг буруу асуудалд гүнзгий шигдсэний илрэл.МАНАН-гийнхны хувьд ялангуяа Ө.Энхтүвшинг Ерөнхий сайд болгочихвол зөөлчлөөд  хамаг буруу булхайгаа нуугаад үлдчихнэ гэх тактик барьж байгаа гэх. Түүнийг хэрвээ Засгийн тэргүүн болгочихвол Ж.Эрдэнэбатын засгийн нэр хүндийг авлигад холбогдох,албан тушаалаа урвуулан ашиглах зэргээр унагаасан нэр бүхий сайдууд суудалдаа үлдэхээр тохироо хийсэн ч сураг байна. УИХ-ын гишүүн Н.Энхболд бол бас л их аядуу зөөлөн хүн. МАН-ын дарга М.Энхболдтой нутаг нэг түүнийг ерөөсөө л М.Энхболд гэж хэлж болно. Ерөнхий сайд болчихвол МАНАН-гийн толгойлогч нутгийн ахын үгнээс зөрнө гэж байхгүй нь тодорхой.

Мэдээж харьцангуй нэр цэвэр гэсэн утгаар Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарыг МАНАН-гаас зүтгүүлж байгаа. Гэхдээ тэд МАНАН бүлэглэлтэй удаан хугацааны турш улстөрд хамт явсан хүмүүс.  МАНАН-гийн эрх ашиг хадгалагдаж үлдвэл ганц Ардын нам төдийгүй ард түмнээрээ МАНАН-таж үлдэх болохоор МАН-ын Бага хурлын гишүүд тэднийг хүлээж авахгүй нь тодорхой. МАНАН гэдэг  Монголын төрийг авлигад живүүлсээр ирсэн гол бүлэглэл гэдгийг хүмүүс мэдэх болсон. 60 тэрбум бол МАНАН-гийн хувьд зүгээр “үдийн будаа” гэж нэрт нийтлэлчид онцолж байгаа билээ.

Г.Дорж

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Lkhagva (September 22, 2017 5:14:44 pm )

    Ta Ali Ali neree tataad uzeed uguuch eeeeee

  • Anonymous (September 22, 2017 5:28:25 pm )

    Э нар бол зүгээр л М.Энх60лд гэсэн үг шүү дээ. Нэмэгдхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрлөгдөхгүй.

  • Anonymous (September 22, 2017 6:05:08 pm )

    Негее л нэг МАН хэвээрээ болно доо

  • иргэн (September 22, 2017 6:12:43 pm )

    Хүрэлсүхийг дэмжих ёстой,Н,Энхболд Энхтүвшин нараас юм хараад хэрэггүй хүмүүсдээ.МАН ер нь үнэхээр хэрэггүй болжээНИТХ-д хамгийн муу Баярсайханыг дэвшүүлж байгааг хардаа ямарч боловсролгүй Баттулга шиг хүн шүү дээ.

  • баагий (September 22, 2017 7:29:40 pm )

    Өнөөдрийн чуулганаар НИТХ-н даргад МАН-ийн бүлгээс нэрийг нь дэвшүүлсэн хүнийх нь байгаа царай өнөөгийн шаардлага хангахгүй шүү дээ, харин танхимаас нэр дэвшүүлсэн С.АМАРСАЙХАН нь мэдлэг боловсрол, туршлагаар илүү учраас бүлгийн даргаа айлгасан байх. Ер нь ирэх долоо хоногт МАН-н бүгд хурлаас Е.С-д нэр дэвших томоотой, номхон хүн М.ЭНХБОЛД-д олдохгүй л болов уу. Харин бүгд хурлын гишүүд нь УХААНТАЙХАН эрхээ эдлээсэй. Энэ чинь та бидний амьдарлыг тодорхойлно шүү.

  • Anonymous (September 23, 2017 12:17:52 am )

    Энхтүвшинг дэмжиэ

  • зочин (September 23, 2017 10:46:48 am )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • зочин (September 23, 2017 10:47:04 am )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.

  • зочин (September 23, 2017 10:47:32 am )

    Дэлхийн улс орнууд гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Америкуудын зохион бүтээсэн фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны мансуурлыг эмчлэх эмийг зохион бүтээхээр манай хоёр их хөрш Орос, Хятад орнууд эрчимтэй ажиллаж байна. Үүний ачаар хүн төрөлхтөн ойрын жилүүдэд Ардчиллын хорыг дарах гайхамшигт эм гаргаж авна гэдэгт итгэж байна. !

  • зочин (September 23, 2017 10:47:58 am )

    Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд (Америк, Европ, Орос, Япон гэх мэт) бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, дөрвөн жилийн ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх, УИХ-ыг тараах, УИХ-ын сонгуулийг дахин явуулах гэх мэтээр солиорч хашгачсаар явна. !

  • зочин (September 23, 2017 10:48:13 am )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 27 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • зочин (September 23, 2017 10:48:39 am )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.!

  • зочин (September 23, 2017 10:48:55 am )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • зочин (September 23, 2017 10:49:23 am )

    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна. !

  • зочин (September 23, 2017 10:49:49 am )

    Зохиогчдыг нь нууцалсан “Орос төсөл” гэдэг дөрвөн боть номыг олж уншицгаа. Бид Ардчилал гэж яаж солиорсноо бага ч болов ойлгоно.!

  • зочин (September 23, 2017 10:51:14 am )

    Яг нарийндаа яривал Хүрэлсүх бол МАН ба АН-д адилхан үйлчилдэг МАНАН-гийн сонгодог төлөөлөгч шүү дээ.

  • Zochin (September 23, 2017 1:23:17 pm )

    hurelsuh bol uuruu jinhene avilgach hulgaich hudalch gar shuu dee.namaa samardag namaasaa zugtdag alban tushaaliin heneeten ene novsh hereggui.Er ni cots ued muu surlagtanguud l tsergiin surguuld surdag bsan um daa hureltolgoit shig

  • Зочин (September 23, 2017 5:30:04 pm )

    Хүрэлсүх гарвал Женкотой нийлсэн илүү өтгөн манан үүснэ дээ хөөрхий

  • вьт (September 24, 2017 10:14:48 am )

    Н.Энхболд нь Ө. Энхтүвшингээс хамаагүй дээр шдээ. Ядахдаа Энхтүвшин шиг Өгөөмөр зах мэтийн юмтай нэр холбогдоогүй цэвэр хүн

  • Anonymous (September 25, 2017 9:40:25 am )

    МАНАН МАНАН л гэх … муу хэлээд байгаа энхтүвшин энхболд нар чинь гарч ирэхгүй , өөр шинэ хүн гарч ирлээ ч гэсэн өөр хүмүүсээс бүрдсэн өөр шинэ маягийн МАНАН дахиад л үүснэ шүү дээ, угаасаа энэ улстөрийн систем чинь МАНАН л үүсгэдэг тийм тогтолцоонд орчихоод бна … намбарын энхбаяр дурак ч өөрөө бас л МАНАН шүү дээ

  • tur (September 25, 2017 10:15:37 am )

    ENHTUVSHIN ODOO BOLIOO SAID BOLHOOROO TAG BOLCHDOG BAS NAMIIN DARGA BAIHDAA YUU CH HIIGEEGUI HUN YU VEE ENHBOLD UG N TULHTAI HUN DAANCH MANANGIIN TULUULUL DUU

  • Babette Adib (September 25, 2017 1:47:55 pm )

    Some times its a pain in the ass to read what website owners wrote but this website is rattling user genial! .

    http://www.ergfirnolikz.com/

  • Tungaa (September 25, 2017 2:04:00 pm )

    Za khurelsukh ni deer biz dee nogoo 2 bol ayg enkhbold shuu

  • cours de theatre (September 30, 2017 8:04:55 am )

    Looking forward to reading more. Great blog post.Thanks Again. Keep writing.

antalya rent a car