antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 9, 2017 Comments are off

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Ховд аймагт ажиллаж байна

нийтлэсэн Admin

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн баруун бүсийн таван аймгийн ХХААГ, сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, мал амьтны гоц халдварт өвчний үеийн үзүүлэх сургалтын үйл ажиллагаанд оролцож байгаа бөгөөд  үйл ажиллагааг нээж үг хэллээ. Тэрээр “ХХААХҮЯ-наас санаачлан бүсийн зөвлөгөөнийг хийхээр болсон. Өнөөдөр бүсчилсэн сургалтын хаалт буюу баруун бүсийн сургалт болж байна. Зөвлөгөөний ач холбогдол их чухал. Салбарынхан маань харилцан танилцаж, туршлага солилцож, төв яамнаас нь явуулж бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрүүдтэй танилцаж, хийж хэрэгжүүлж буй ажлаа хэрхэн хамтдаа хийх арга замаа тодорхойлж байна. ХХААХҮЯ-наас бодлого гаргадаг. Гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлдэг газар нь хөдөө орон нутгийн ХХААГ. Тийм ч учраас энэхүү сургалт зөвлөгөөнийг жил бүр хийж байхаар төлөвлөсөн” гэв.

Мөн Ховд аймгийн 17 сумын Мал эмнэлэг үржлийн тасагт мотоцикл гардуулан өглөө. Энэ нь анхан шатанд ажиллаж буй мэргэжилтнүүд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын бодлого, бүс нутгийн хөгжлийн зорилт, үйл ажиллагааг орон нутагт амжилттай хэрэгжүүлэхэд, онцгой хувь нэмэр оруулж, ард иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэж сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд ярьж байв.  Түүнчлэн сургалт зөвлөгөөний нээлтийн үеэр аймгийн ХХААГ-т фургон автомашиныг гардуулан өгсөн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car