antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 20, 2017 19 comments

Мордохын хазгай

нийтлэсэн Admin

УИХ-д үнэмлэхүй ялалт байгуулж 65 суудалтай бүлэг байгуулсан МАН сонгуулийн үр дүнгээр байгуулсан Засгийн газраа 14 сарын дараа өөрсдийн гараар буулгалаа. Засгийн газрыг огцруулсан ээлжит бус чуулган дээр гишүүн Ц.Нямдоржийн  “Ц.Элбэгдорж гэдэг хүн АН-аар тоглож дуусаад одоо МАН-аар тоглож байна” гэсэн нь үнэндээ бол домог юм. Харин 65 гишүүний эрх ашиг, шунал хүслийг нэг байтугай Засгийн газар хангаж чадахгүй нь бол яалт ч үгүй үнэн. Үгүй ядаж л 800 тэрбумын концессийг долоохон компани хуваагаад авчихаар арга байж уу. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эхэлсэн Засгийн газрыг огцруулах ажиллагаа амжилттай болж, МАН-ын хоёр дахь ээлж хоолондоо  oрохоор халбага, сэрээгээ хангинуулаад эхэллээ. Одоо засгийн эрх мэдэл хэнд шилжих вэ?

60 тэрбумын хэрэг сөхөгдөж, М.Энхболд сонгуульд ялагдал хүлээсний дараа МАН-ын дараачийн дарга бөгөөд Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх юм байна гэж олон нийт харж байв. Намынх нь олон гишүүд ингэж хүссэн байх. Гэтэл М.Энхболд  тийм амар тахимаа өгдөг хүн биш бололтой.  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад намын даргын суудал  шилжих  шинжтэй болоод ирэнгүүт У.Хүрэлсүх нь Ж.Эрдэнэбаттайгаа ноцолдож эхэлсэн. Эхний барьц нь “У.Хүрэлсүхийг намын дарга болгохгүйн тулд тагнаж чагнасан” гэх дуулиан. Мэдээж энэ хангалтгүй байсан учраас /хуулийн байгууллагаар нотлуулах боломжгүй/ ОУВС-тай байгуулсан гэрээ, хүүхдийн мөнгийг хууль зөрчиж олгосон, УИХ-аас зөвшөөрөл авалгүй хууль зөрчиж гэрээ байгуулсан 800 тэрбумын концессоор шалтаглан УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулж Засгийн газраа хоёр сар ноолов.

Уг нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах асуудлыг Засгийн газар 65-ын бүлэг болон УИХ-аар хэлэлцүүлж, нөгөөдүүл нь хэлэлцэж хэлэлцэж, хэрэлдэж хэрэлдэж “хямралаас гарахын тулд явахаас аргагүй зам байна аа” гээд шийдсэн. Үүнд нь нийгмийн зүгээс асар их шүүмжлэл дагуулж, сонгуульд ялагдах гол шалтгаан болсон нөгөө л хүүхдийн мөнгийг хассан, тэтгэврийн насыг нэмсэн, татвар нэмэгдүүлсэн асуудлууд нь бүгд багтсан шүү дээ. Хоёрдугаарт, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Засгийн газар өмнөх шийдвэрээсээ буцаж, хүүхдийн мөнгийг ялгаварлалгүйгээр тэгш олгох болсон нь МАН-ынхны сонгогчдын саналыг татах гэхдээ аргагүйдэж гаргасан шийдвэр. Хэдийгээр МАН нэмэх оноо авчраагүй иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр. Тиймээс сонгуулийн дараа “Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэхийн тулд яаралтай хууль батлах хэрэгтэй. Тэгэхгүй бол Засгийн газрын шийдвэр хууль бус болж харагдаад байна шүү” гэдгийг сануулж хэлсээр байхад УИХ өөрөө хүлээж аваагүй шүү гэдгийг Л.Болд гишүүн ээлжит бус чуулганы хуралдаан дээр сануулсан.

Тэгэхээр Засгийн газар огцорсон шалтгаануудаас хамгийн үндэслэл бүхий нь 800 тэрбумын концесс л болж байна. Хорин сайхан шарыг минь хоёрхон хулгана идчихлээ гэж үү гэдэг л болсон хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр алт зэс, нүүрсний үнэ өсөөд, эдийн засаг сэргэх циклдээ ороод ирэнгүүт энэ өсөлтийг хэн хуваарилах вэ гэдэг зодоон л МАН дотор болж байна. Энэ бол сэтгүүлчийн таамаглал биш, улстөрчдийн үг, үйлдэлд эдийн засагчид, судлаачдын хийж байгаа дүн шинжилгээ. Тиймээс одоо хуваарилалтыг хэн хийх вэ, шинэ Засгийн газрыг хэн толгойлох бол гэдэг л хэн хүний анхаарлыг хамгийн их татаж байна.

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин энэ тухай “Засаг огцорсноор баатруудын үе дууссан. Одоо хуйвалдагчид засгаа томилно” гэв. Нэг ёсондоо У.Хүрэлсүхийн ярьж байсан “намын шинэчлэл” мэт нь хуйвалдааны зэвсэг төдий болоод, нэг удаагийн хэрэглээ, амны цаас болоод өнгөрөх магадлалтай гэсэн үг. Нам дотроо ярих ёстой асуудлыг засаг руу чирч оруулж ирээд УИХ-аар шийдүүлэх гэж оролдсоны гай. Одоо Засгийн газар хэр удаан хугацаанд үүрэг гүйцэтгэгчтэй явахыг таах боломжгүй болов. Шинэ Засгийн газрын тэргүүнийг УИХ-аар оруулж батлуулах хуулийн хугацаа 30 хоног. 45 хоногийн дотор Засгийн газар бүрдэхгүй бол УИХ өөрөө тарах хуулийн заалттай. Энэ хугацаанд МАН бага хурлаа хуралдуулаад Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ гэхэд /Намын дүрэмд нь “Ерөнхийлөгчид нэр дэвшигч болон Ерөнхий сайдыг Бага хурлаас нэр дэвшүүлэх” заалттай/ шинээр томилогдсон Ерөнхий сайд намын даргаа авах уу, үгүй юу гэдэг асуудал давхар сөхөгдөж таарна. УИХ-ын дарга З.Энхболдыг АН-ын даргаар томилогдох хүртэл “Ялсан намын дарга нь Ерөнхий сайд байна” гэсэн зарчим үйлчилж байв. Намын  дүрэмд нь ч бас тийм заалт бий. З.Энхболдын үед тогтоосон энэ буруу жишгийг М.Энхболд үргэлжлүүлсний гайгаар Ж.Эрдэнэбатын Засгийн газар ийнхүү огцров. Тиймээс одооноос  шинээр томилогдох Ерөнхий сайдын асуудалтай цуг намын даргын асуудал ч бас яригдаж таарна. Намын дарга нь Ерөнхий сайд байх уу, үгүй юу.  Намын дарга нь Ерөнхий сайд байна аа гэвэл Бага хурлаас нэр дэвшигдсэн шинэ даргаа намын их хурал нь батламжлах уу.  Батламжилдаг байлаа гэхэд цаг хугацааны хувьд боломжтой юу.

Учир нь МАН-ын дүрэмд зааснаар намын Бага хурлаас намын Их хурал зарлахдаа 45-аас доошгүй хоногийн өмнө зарлах ёстой. Хэрвээ намын дарга нь Ерөнхий сайд байна гэвэл Үндсэн хуульд заасан 45 хоногийн хугацаа хүрэлцэхгүй болоод байгаа юм. Тиймээс энэ УИХ өөрөө тарчихгүйн тулд хуулийн хугацаанд нь Засгийн газраа байгуулья гэвэл эхлээд Ерөнхий сайдаа томилох хэрэгтэй болж байна. Харин МАН-ын Бага хурлаас нэр дэвшигдэж гарч ирсэн Ерөнхий сайд нь хэдий хугацаанд засаглах вэ.  “Энэ хүн манай намын дараачийн дарга байгаа юмаа” гээд Бага хурлаасаа Ерөнхий сайдаа гаргаад УИХ-аар томилуултал 45 хоногийн дараа хуралдах Их хурал намын даргаа батламжлахгүй бол яах юм. Хэрэв тэгвэл шинээр томилогдсон намын дарга нь Ерөнхий сайдаа бүрэн эрхийнх нь хугацааг дуустал ажиллуулах болов уу. Ийм л эрсдэлтэй нөхцөл байдал дунд шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах үүрэг МАН-ын бүлэгт оногдоод байна. Тэр тусмаа 65 гишүүнтэй бүлгийн 65 тусдаа эрх ашиг, амбиц, шуналыг дараа дараачийн Засгийн газрууд нь тэсвэрлэж гарах нь юу л бол.

Уг нь У.Хүрэлсүхийн сонгуулийн дараа ярьж эхэлсэн “намын шинэчлэл” зөвийн зөв байлаа. 60 тэрбумын хэргээс болж шаварт унасан МАН-ын нэр хүндийг эргүүлж босгох ганц зүйл нь нам доторхи шинэчлэл байсан уу гэвэл байсан. Гэвч эрх барьж байгаа нам дотор шинэчлэл явагдахаасаа илүү эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ идүүлээд дуусдагийг өмнө нь АН-ынхан харуулсан. Одоо МАН дахин нотолж байна.

Зүй нь, У.Хүрэлсүх Засгийн газартай ноцолдож байхаар Бага хурлаа хуралдуулаад намын даргаа авчихсан бол дараа нь С.Баяр шиг “Намын дарга нь Ерөнхий сайд байна аа. Хариуцлагыг үүрвэл үүрсэн шиг үүрье” гээд засгаа авчих боломжтой байх байлаа.  Тэгсэн бол жинхэнээсээ салбараа мэддэггүй “мөнгөний” сайд нартай хариуцлага яриад сууж байх байлаа. Олон нийт ч гэсэн тийм хүлээлттэй байв. Харин одоо огт өөр зүгийн салхи салхилаад эхэллээ. У.Хүрэлсүх ч гэсэн өөрөө “хариуцлагагүй алдсан” Засгийн газартай хамт огцорчихоод эргэж хараад “Ерөнхий сайд болъё” гэх боломжгүй. Мордохын хазгай гэдэг л энэ байх.

Б.СЭМҮҮН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • иргэн (September 20, 2017 12:00:01 pm )

    үндсэн хуулиа яаралтай шинэчлэх шаардлагатай, тэгэхгүй бол тоглоомын засгийн газрын үйл ажиллагаа зөв голдрилдоо мөд орохгүй

  • зочин (September 20, 2017 12:23:55 pm )

    “Орос төсөл” дөрвөн боть номыг уншицгаа. Тэгээд Монголчууд Ардчилал гэж солиорсноо ойлгоно!!!

  • зочин (September 20, 2017 12:24:48 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • зочин (September 20, 2017 12:26:35 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.

  • зочин (September 20, 2017 12:26:59 pm )

    Дэлхийн улс орнууд гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Америкуудын зохион бүтээсэн фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны мансуурлыг эмчлэх эмийг зохион бүтээхээр манай хоёр их хөрш Орос, Хятад орнууд эрчимтэй ажиллаж байна. Үүний ачаар хүн төрөлхтөн ойрын жилүүдэд Ардчиллын хорыг дарах гайхамшигт эм гаргаж авна гэдэгт итгэж байна. !

  • зочин (September 20, 2017 12:27:34 pm )

    Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд (Америк, Европ, Орос, Япон гэх мэт) бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, дөрвөн жилийн ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх, УИХ-ыг тараах, УИХ-ын сонгуулийг дахин явуулах гэх мэтээр солиорч хашгачсаар явна.

  • зочин (September 20, 2017 12:27:52 pm )

    “Орос төсөл” гэдэг дөрвөн боть номыг уншицгаа. Тэгээд Монголчууд Ардчилал гэж яаж солиорсноо бага ч болов ойлгоно!!!

  • зочин (September 20, 2017 12:29:06 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • зочин (September 20, 2017 12:29:26 pm )

    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

  • зочин (September 20, 2017 12:29:56 pm )

    Нэг нохой (У.Хүрэлсүх мэтийн) дэмий хуцахад бусад (Ч.Хүрэлбаатар мэтийн) нь дагаж хуцдаг. /Япон ардын зүйр цэцэн үг/!

  • Зочин (September 20, 2017 3:17:14 pm )

    Төрд ахиж л 60н тэрбумынханыг цухуйлгадаггүй юм шүү

  • irgen) (September 20, 2017 3:26:07 pm )

    MAH-g dotroos ni tsewerleh heregtei. Hedhen huniig shiitgeed ongoroh asuudal bish. Eh ornoosoo hulgai hiihee zogsooh bolson

  • зочин) (September 20, 2017 3:27:18 pm )

    Одоо засаг тогтворгүй, замбараагүй, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л байгаа. Засгаа шинэчилье, хариуцлагатай болгоё гэвэл фракц бүлэглэлд хашигдах ёсгүй. Энэ засгийг удирдаад аваад явах, мэдлэг чадвартай, хэнээс ч эмээлгүйгээр буруутай этгээдэд нь хариуцлага тооцоод явах өөрийн гэсэн бодолтой Хүрэлсүх шиг хүн л болох хэрэгтэй байгаа юм даа

  • ккк (September 20, 2017 5:17:37 pm )

    сэмүүн гэж нэг холион бантан шиг юм бичдэг нөхөр бид 2-ын улс төр мэдэж дүгнэлт өгдөг гэж юу байдгийн хачин юм бичдэг сэтгүүлч болиосой чамд ямар хамаа байна аа аан хүнд хэрэгтэй юм бичээч дандаа хов жив бичнэ навсайчаал мөнгө гогрьдоол

  • Зочин. (September 20, 2017 6:45:38 pm )

    Их хурлийн даргаа авсан дээр дээ 76 аагаа базаад алхаа зохиод суух нь зохидог ш дээ Нямдорж алсын хараатай хүн дээ 2021 оны сонгуулиа бодож байгаа байхдаа

  • IRGEN (September 21, 2017 10:52:00 am )

    UXNA XURELSUXIIG DEMJEED BAIGAA XUMUUS CHINE ARDCHILSAN NAMIIN BUSNIULAGCHID SHUU DEE. OIVORGON XUN NAMAA SAMARNA GEDGIIG TOOCSON UCHRAAS DEMJIJ BAIGAA MESSAGE ILGEEGEED BAIGAA SHUU

  • зочин (September 22, 2017 4:54:03 pm )

    У.Хүрэлсүх энэ ЗГ-тай цуг огцорсон сайд биш шүү?яагаад гэвэл олон хоногын өмнө өөрөө огцорох өрөгдөлөө шалтгаантай нь бичээд өгчихсөн байсан,авилгачид-луйварчид хуралдаж шийдэж чадаагүй огцорсон нь Хүрэлсүхэд огт хамаагүй асуудал,тиймээс түүнийг одоо ЕС болоход огцорсон нөхөр ЕС боллоо гэж үзэх хууль эрх зүйн үндэсгүй,улс эх ороноо л гэдэг бол үүгнээр шалтаг заалгүй түүнийг ЕС болгох хэрэгтэй

  • үнэн (September 25, 2017 11:09:57 am )

    Хүрэлсүхийг сайд болговол МАН дампуурна

  • үнэн (September 25, 2017 11:15:22 am )

    ард түмэн туйлдаа хүртэл ядуурч 76 хагартлаа баяжиж байна

antalya rent a car